Сонгууль угтсан судалгааны дүн гарлаа

“Тусгал” судалгааны төвөөс Монголын улс төрийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн 1200 иргэнийг  2015 оны 4-р сарын 25 –аас 4-р сарын 28-ны хооронд хамруулсан байна.

Тус судалгаанаас харахад улс төрчдийн дундаас бие даагч гишүүдийн нэр хүнд ард түмний дунд өндөр байгаа төдийгүй намуудаас илүү өндөр итгэл хүлээлгэж байгаа нь харагдаж байна.11165870_1435593740070836_1741596695_n11199006_1435593486737528_1262960211_n11118869_1435594673404076_1337333398_n 11173604_1435593793404164_772977982_n

Эх сурвалж:  www.Newsline.mn 

ТОЛГОЙ ЭРГVVЛСЭН ТАВАНТОЛГОЙ

1-r nuur400.7 тэрбум тєг¬рєгийн борлуулалтын орлого олж, vндсэн vйл ажиллагаанаас 23.2 тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4 сая тонн нvvрс олборлож, 1.8 сая тонн нvvрс экпортлоод бай¬гаа аж. Гэтэл сvvлийн хоёр жилд зєвхєн Баруун цанхийн уурхай нь 40 гаруй тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой”-г санхvvгийн аргаар залгиж, Монголын ард тvмний эзэмшлийн 1072 хувьцааг хятадуудад шилжvvлэх хулгай, дээрмийн ажиллагааны ард УИХ-д суугаа нэр бvхий олигархиуд vгсэн хуйвалдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэдний толгойд АН, МАН-ын хамгийн баян эрхмvvд байгаа гэдгийг ч Иргэний хєдєлгєєний идэвхтнvvд нэр заан тэмдэглэж байна.
Тавантолгойд “Шинхау Энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-тай Монголын талыг ахлан хэлэлцээрийн ширээний ард суусан М.Энхсайхан сайд асуудлыг “АН дотор хэн нь том бэ гэсэн єрсєлдєєн, асар их мєнгє хаашаа, хэнд хуваарилагдах вэ гэсэн зодоон” хэмээн тайлбарлаж байгаа. Цагтаа АН-ын лидер явсан, Олон улсын эдийн засагч, улстєрийн томоохон хор найруулалцаж явсан нэгний хувьд тэрээр Тавантолгойг зориуд ашиггvй болгож, хувааж авах наймаалцлыг хэн, хэн хэрхэн хийж эхлээд байгааг барагцаалж байгаа нь тодорхой.
АН, МАН-ын томоохон хєрєнгєтнvvдийн хоорондох тэрхvv “зодоон” нь тєр, засгийн тєвшинд УИХ, Засгийн газар хоорондын зєрчил болж эхэлсэн нь сvvлийн єдрvvдийн vйл явдал, улстєрчдийн хэлсэн vгнээс тодорхой харагдаж байна. Ер нь бол “Чалко”-д 350 сая ам. долларын єр тавьсан нь хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд єгєх эхлэл болж, тэрхvv ажиллагаанд гар бие оролцсон эрхмvvд ямар хэмжээний шимтгэл авсан зэрэг нь “Чалко”-гийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгvйтэй ч холбоотой байхыг vгvйсгэж болохгvй vйл явдал ар араасаа єрнєж эхэллээ.
Ер нь ч “Эрдэнэс Тавантолгой”-д оператор хийсэн Монголын “Хишиг Арвин”, Германы “Макмохан” компаниуд асар их ашигтай ажиллаж, бараг л тохиролцсон хугацаанаасаа ємнє дуу дуулалдан Тавантолгойг орхисон байхад толгой компани нь тийм их алдагдалтай ажиллах учиргvйг ч эдийн засагчид онцолсоор байгаа.
Хамгийн ноцтой нь нэг тэрбум гаруй ам. долларын єртэй “Энержи ресурс”-ын эзэд сvvлийн єдрvvдэд УИХ-ын нєлєє бvхий гишvvдтэй тун ч их тулж ажиллаж эхлээд байгаа аж. Магадгvй Ц.Нямдоржийг єєрсдийн “тvрээсийн байр”-анд суулгаж дєнгєєд байдаг нэр бvхий баячууд УИХ-ын гишvvдэд чухам л энэ єдрvvдэд “Татгалзах аргагvй санал” тавьж байж ч болзошгvй. Бvхнийг єнгє, мєнгєєр шийдэж сурсан Монголын улстєрчдєд нийт ард иргэдийнх нь 1072 хувьцаа, тєрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас илvv Баруун, Зvvн цанхид ахиухан шиг хяналтаа тогтоох, хэдэн vеэрээ идээд барахгvй Монголын баялгийг єєрсдийн болгох дуусашгvй хvсэл, шунал оволзож байгаа гэдэг нь л маргашгvй vнэн юмдаг.
Уг нь Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн сануулснаар Тавантолгойг “улстєрчдийн хоол болгочихолгvй”, Ерєнхийлєгч асан Н.Энхбаярын дэвшvvлснээр “100 хувь ард тvмний ємч” болгож гэмээнэ Монгол Улс хєгжиж, монголчууд сайхан амьдрах учиртай. Гэхдээ тэр мєрєєдєл биелэхэд лай ч, зай ч байгаа бололтой. Толгой эргvvлсэн Тавантолгой гэж.

Эх сурвалж: Shuurhai.mn

Ч.Даваабаяр: Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил

“ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа “МАСС” агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа.

-Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу?

-Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур  болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч хичээнгүй, хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдтэй уулзаж ярилцан , тэдний үйл хэргийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед зөвхөн төрд найдах биш, хувийн хэвшлийн компани бие даан орон даяар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл эхлүүлжээ. Үнэхээр монголчуудын хүсэн хүлээж байсан төслийн нэг гэж бодож байна?

-Баярлалаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг нэг сайхан үг бий. Эдийн засаг хүнд байгаа энэ үед төр засгаа муулаад суух бус, харин хямралыг боломж гэж харан сөрж гарах ёстой. Ингэхийн тулд дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж, нэг нэгнээ дэмжих учиртай. Гаднынхан монголчуудын төлөө, эдийн засгийг өөд нь татахын төлөө сэтгэлээ чилээхгүй. Тиймээс бид бие биенээ дэмжиж чадвал эх орны эдийн засаг хүчирхэгжинэ. Өнгөрсөн онд эдийн засаг хямарснаас аж ахуйн нэгж, байгууллагууд хаалгаа барьж, зарим нь хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгосон. Энэ бол монголчуудын хувьд том гарз. Хүнээ халж, хаалгаа барьснаар эдийн засаг улам дордохоос сайжрахгүй.

Ийм үед яах ёстой вэ. Импортоор ихэнх бараа бүтээгдэхүүнээ авдаг манайхтай адил зах зээлтэй улс орныг судаллаа. Тэд яаж хүндрэлийг даван туулсан болохыг судалсан, жишээ ч олон байна. Тэдгээр орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөл дээрээ тогтсон байдаг юм. Тиймээс бид энэ ажлыг эхлүүлэх болсон. Бид Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар жижиг, дунд үйлдвэрлэгчид байна вэ гэдгийг судалж эхэлсэн. Үнэ төлбөргүй сурталчилах ажлаа эхлүүлэх, хамтарч ажиллах хүсэлтээ олон аж ахуйн нэгжид хүсэлт илгээж байлаа. Харамсалтай нь, энэ ажлыг ойлгон, санхүүгийн дэмжлэг үзүүлэх газар олдоогүй ч бид энэ ажлаа орхиогүй. Тиймээс “Масс” агентлаг өөрсдийн хүч бололцоо, нөөцөө шавхан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ. Өнөөдөр бид баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM 99.7 радио, mass.mn сайт, Facebook хуудсанд 320 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж байна.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Та бүхний өрнүүлж байгаа энэ ажил олон нийтээс багагүй дэмжлэг авч байгаа нь харагдаж байгаа?

-Баялаг бүтээгчид маань талархалтай хандаж байгаа. Тэрчлэн олон нийт бидний өрнүүлж буй ажлыг маш сайн дэмжиж, мэддэг болсон. Цахим сүлжээ болох твиттер, фэйсбүүк гэх мэт олон нийтийн цахим сүлжээнд хандаж байгаа хэрэглэгчдийн сэтгэгдлээс бидний ажлын тодорхойлолтыг харж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэг гол давуу тал бол олон нийтийн санаа бодолд нөлөөлж байгаа явдал юм. Харин бид үүнийг зөв зүйлд ашиглах ёстой. Монголчууд нэг санаатай хөдөлбөл баялаг бүтээгчдийн орлого нэмэгдэж, ажил нь урагштай байх болно.. Энэ их урам, дэмжлэгийг дагаад баялаг бүтээгчдийн маань бүтээгдэхүүний чанар сайжирна, үнэ хямдарна. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага монгол хүн бүрт бий болж. Энэхүү хандлагыг цааш дэлгэрүүлэхэд бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Яагаад орон нутгаас энэ ажил эхэлсэн юм бэ?

-Ажлаа эхлүүлсэн даруй орон нутгаас их хүсэлт ирсэн юм. Интернэт буюу цахим сүлжээгээр төслийн ажил өргөн хүрээг хамарч эхэлсэн. Баялаг бүтээгчдийн зургийг нь фэйсбүүкээр гаргаад эхлэнгүүт тухайн нутгийн хүмүүс сэтгэгдэл бичиж, лайк, шэйр хийснээр улам өргөжсөн. Ингээд нутаг нутгаас жижиг дунд үйлдвэрлэлээ бусдад таниулах санал олноороо ирсэн юм..

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ төсөл хэрэгжсэнээс хойш ямар ахиц дэвшил гараад байна вэ?

– Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчид маань зах зээл дээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилах боломж хомс байдаг. Тиймээс бид өөрсдийн хийж чадах зүйл болох сурталчилгааг нэг  удаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилахаар болсон. Ингээд сурталчилгааг олон нийтэд хүргэхэд олон нийтийн сүлжээг түлхүү ашигласан. Үүгээрээ зөвхөн Монголд гэлтгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд мэдээллийг нэгэн зэрэг авч байгаагаараа давуу юм.

Солонгост 18 жил ажиллаад ирсэн нэгэн гэр бүл Төв аймагт амьдарч байна. Тэд хурааж хуримтлуулсан мөнгөө байр машинд бус баялаг бүтээхэд шууд зориулсан. Одоо улсдаа цорын ганц даавууны бэлдэцийн үйлдвэр болж өргөжин тэлжээ.

Бонн ХХК даавууны бэлдэцийн үйлдвэр

Говьсүмбэр аймгийн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй ”Мөнх Авзага хайрхан” компани загвар, хийц сайтай цэвэр модон эдлэл хийж байгааг ойролцоох аймаг болон нийслэлд байгаа хүмүүс яаж мэдэх билээ.

“Мөнх Авзага Хайрхан ” ХХК нь цэвэр модон ширээ, сандал үйлдвэрлэдэг

Хэнтий аймгийн Батноров сумын уран дархан хаана ч байхгүй ур хийцээр, ухаанаа шингээсэн сайхан зүйл хийж буйг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Өвлөх урлаг” компанийнхан цэвэр арьсан эмээл, гөлөм үйлдвэрлэж, үхрийнхээ сүүг ашиглан молоко хийж байгааг нутгийнхан нь л мэдэхээс хэтрэхгүй байж. Төсөл хэрэгжсэнээр мэдээлэл нь ил тод болж тухайн баялаг бүтээгчдийн борлуулалт сайжирч эхэлснийг иргэд талархан “Бидний гүүр болж чадлаа” хэмээн хэлж байна. Мэдээлэл, зар сурталчилгаа ус, агаар мэт хэрэгтэй байсныг төслийн үйл явц харуулсаар байна.

Батноров хийцийн эмээл , хазаар

Үхрийн сүүн молоко Өвөрхангай Тарагт сум

Өвөрхангай аймаг “Өвлөх урлаг цех ” эмээлийн  гөлөм үйлдвэрлэл

Түүнээс гадна энэхүү төслийн явцад гадаадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдууд бидэнтэй холбогдсон. “Монгол хүн харь улсад баялаг бүтээж байгаа тухай” баяртай мэдээг дуулгаж нэвтрүүлэг хийх хүсэлтийг бидэнд илгээсэн. Үүгээр хилийн цаана Монгол хүн ямар баялаг бүтээж байгааг харж болно.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг нийлж ажиллавал ямар вэ гэсэн санал гаргаж байсан. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Саяхан Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган болсон. Энэ чуулганд том компаниудаасаа хөрөнгө босгон хотоо хөгжүүлье гэсэн санаачилгыг гаргаад байна. Гэтэл үүний цаана 21 аймаг 365 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 50600 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Тухайлбал нэг аймагт 1000-1800 хүртэл жижиг дунд үйлдвэрлэгчид ажиллаж байна гэсэн судалгаа бий. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг бид нар дэмжиж ажиллаад эхлэхээр УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэгчдийн дэд хороо анхаарч тэдэнтэй уулзан, санал бодлыг нь хуваалцан үйл ажиллагаандаа тэдний саналыг тусгаж байна. Үнэндээ эдийн засгийн хямрал хөдөө орон нутагт нөлөөлөөд гавьсангүй. Тэнд доллараар худалдаа хийх биш. Эерэг талаас харах юм бол энэ нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжих боломжийг олгож байгаа юм.

-Сүүлийн үед эдийн засгаа солонгоруулах талаар их ярих болсон. Таны бодлоор аль нь оновчтой санал бол?

– Бодит нөхцөл байдлаа харахад эдийн засгийн солонгорсон хувилбар бидэнд хэрэгтэй байна. Аливаа улс орны эдийн засаг зөвхөн ашигт малтмалаас хамаардаг байж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Хөрөнгө оруулалтын график 2011 оноос 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар байснаа өсч 4.5 тэрбум ам.доллар болсон. Гэнэт ийм их өссөн нь бидэнд эерэг бус сөрөг үр дагавар авчирсан.Халамжийн бодлого хавтгайрч, ажилгүйдэл өсч, төсвийн зарцуулалт хэд дахин нэмэгдэн, эдийн засаг эмх замбараагүй байдалд шилжсэн. Хэрвээ Монгол Улс солонгорсон эдийн засагтай байсан бол уул уурхайгаас орж ирсэн их мөнгөнд хөл алдаж, тэр салбараа шүтэн биширч, хэзээ ч дэлхийн зах зээлд нь үнэ нь унахгүй мэт бодлого барихгүй л байсан. Гэнэт нүүрс, алт, зэсний үнэ унаад ирэхээр эдийн засаг хэрхэн доголдож буйг монгол хүн бүр мэдэрч байна.

-Танайх төслөөс гадна “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулсан гэсэн үү?

-Тиймээ.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаа Төрийн ордонд болсон Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулганы үеэр зарласан. Холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч 300 гаруй гишүүнтэй болсон. Манай холбоо солонгорч чадах нь харагдаж байна. Учир нь бүх салбарын төлөөлөл тодруулбал оёдол, арьс шир, хүнс, хөдөө аж ахуй гээд олон салбарынхан гишүүнээр элссэн. Холбоонд бүх салбарынхан нэгдэж эрх ашгаа хамгаалж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ солонгоруулан хөгжүүлье гэсэн саналтай хүмүүс олон байна. Ямар нэг эдийн засгийн хямралаас ангид, ам.доллараас хамааралгүй ажиллая гэсэн баялаг бүтээгчид нэгдсэн. Ажилтай, орлоготой монгол хүн хийж бүтээхийг эрхэм болгон, шинэ санаачилга, идэвх зүтгэлээр дүүрэн байна гэдэгт эргэлзэх зүйл алга.

Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай компани байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо.

-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн баялаг бүтээгчдийн борлуулалтад нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой гэж та хардаг вэ?

-Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил зүйл юм. Сүүлийн жилүүдэд 1350 байсан долларын ханш 2000 руу дөхлөө цаашид ч чангарах хандлагатай байна. Энэ нь нэг талын хүндрэл дагуулж байгаа ч нөгөө талаас импортын бүтээгдэхүүнийг чөдөрлөж эх орны бүтээгдэхүүнийг чөмөгжүүлэх нөхцөл бүрддэг. Манайхан өөрсдөө импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй чанарын хувьд ялгарахгүй болтлоо сайжирч байж импортын бараа багасч дотоодын үйлдвэрлэл ихсэх юм. Цаашлаад экспортлох дэлхийн зах зээлд гарах ёстой. Зөвхөн Монголын зах зээлд худалдаалах гэж үйлдвэрлэл явуулж байгаа нь  хангалтгүй юм. Бид нэг үеэ бодвол импортын бараа зарахаас урьтаж эх орондоо хийж бүтээхийг эрмэлздэг болсон нь сайшаалтай.

-Худалдаа аж үйлдвэрийн танхим хэр дэмжиж байгаа вэ?

-Бид хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь ЖДҮ-ийг бойжуулах , гарааны бизнесийг /start up/ дэмжих зорилготой юм. Уг нь  гуравхан сая хүнийг аятайхан амьдруулахад хэцүү биш. Монголчуудад боломж хангалттай бий. Бодлогын дэмжлэг л дутаад байна. Иргэдээ амьжиргаатай, амар амгалан, элбэг хангалуун  амьдралтай болгочихвол төр засагт ч амар болноо доо.

-Ганцаараа зүтгэхээс илүү “Кластерийн систем”-рүү орохыг уриалаад байгаа. Энэ хэр оновчтой шийдэл бол?

– Кластерийн систем нь олон улсад шалгарсан туршлага. Монголд үүнийг нэвтрүүлэхгүй бол болохгүй. Жишээ нь би цамцны үйлдвэртэй байлаа гэж бодоход надад товч үйлдвэрлэгч, нүх гаргагч , даавууны бэлдэц үйлдвэрлэгч, оёдлын утсыг үйлдвэрлэн нийлүүлдэг туслан гүйцэтгэгчид байх хэрэгтэй. Бүгдийг нэг дор хийнэ гэж зүтгэлгүй нэгэн  зэрэг хөгжих ёстой .  Ингэснээр ажлын байр болон улсын төсвийн орлогын бүрдүүлэлт нэмэгдэнэ. Бас нэг жишээ дурдая. 10 өрх нийлэн 200-аад үнээтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг томоохон хүнсний үйлдвэрт нийлүүлдэг байсан бол хүнсний үйлдвэр өөрөө 200 үнээ оруулж ирснээр том нь жижиг дундыгаа  зах зээлээс  шахах нь элбэг байна. Үүнд ухаалаг төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Мөн импортлогч нарын эсрэг  дотоодын зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин алга байна. Эдийн засаг нь хүчирхэг улс орны туршлагыг харахад дотоод зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин сайтай, татварын бодлогоор дэмждэг нь харагдсан.  Өрхийн бизнес, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид 50000 гаруй аж ахуй нэгж, цаашлаад 800 гаруй мянган хүн энэ талбарт ажиллаж байна. Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай орон даяар салбартай үйлдвэрлэгч байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо. Эрдэнэт, Оюу толгойг анхаарч буйтай адил том асуудал босно. Улсын хэмжээнд харахад  800 мянган хүнтэй ЖДҮЭ гэдэг ХК Монголд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ салбарыг орхиж, анхаарахгүй дэмжихгүй байж болохгүй юм.

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал бий болгож чадахгүй байна

Дэлхийд 120 сая жижиг дунд үйлдвэрлэгчид ажилладаг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд таван сая байна. Гэтэл Монголд 50 мянга л байгаа юм. Мөн манай урд хөрш БНХАУ-ын хүн амын 95 хувь нь жижиг дунд үйлдвэрт ажилладаг бөгөөд жил болгон төрөөс бодлогоор арван сая хүнийг ажлын байртай болгоно гээд дөнгөж төгссөн оюутнуудыг шууд жижиг дунд үйлдвэр лүү явуулдаг. Тиймээс нэгдсэн том үйлдвэрийг төр засаг нь дэмжиж, хүний нөөцийн бодлогыг нь хүртэл тогтоож өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал үүсгэж чадахгүй байна.

-Та бүхэн дэлхийн бусад орон үндэснийхээ үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажиллаж буй талаар сонирхсон байх. Авууштай, хэрэгжүүлж болох бодлого цөөнгүй л байдаг байх?

-Үнэхээр хэрэгжүүлж болох олон арга, туршлага байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд эдийн засгаа сэргээж, хөл дээрээ тогтсон олон жишээ хэлж болно. Тухайлбал сүүлийн 15 жилийн турш Вьетнамын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж байгаа нь эдийн засгийн хөгжилд нь хувь нэмрээ өгчээ. Энэ нь электрон бараа, мотоциклийн үйлдвэрлэлд илүү амжилт олсон бөгөөд  дотоодын мотоциклийнхээ зах зээлийн 95 хувийг хангаж байгаа төдийгүй Японы үйлдвэрлэгчдэд жижиг эд анги нийлүүлдэг болжээ.

Манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм

АНУ-д жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг байх жишээтэй. Харин Сингапурт орлогын албан татвар гэж авдаггүй. Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл авахад нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг байх юм. Түүнээс гадна тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг барьж чадсанаар  Засгийн газар үнийн өсөлтийг хянаж, инфляцийн эсрэг зогсож чаддаг.

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” энэ төслийн үр дүн хэзээ мэдрэгдэх бол?

-Үр өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн гэж хэлж болно. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш аймгууд өөрсдөө “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлажээ. Ингэснээр төслийн маань үр дүн харагдаж байгаа юм. Төр засгийн бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн, орон нутгийн удирдлагын анхаарлын төвд орсон нь харагдаж байна. Тиймээс бидний эхлүүлсэн ажлын үр дүн гарч, баялаг бүтээгчдийг маань анхаарч эхэлсэн гэсэн үг юм.  Манай төсөл гурван үе шаттай. Нэгдүгээр үе шат буюу орон нутгийн үе шат дууссан. Одоо нийслэл, олон улс гэсэн үе шат үлдээд байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт манай төсөл үргэлжилж байгаа. Энэ ажил таван сарын сүүлээр дуусна. Үүнийг дуусгаад эргээд орон нутаг руугаа орох болно. Учир нь манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа цагаан идээ, жимс ногоо, хөдөө аж ахуйн чиглэлээр баялаг бүтээж буй иргэдээ сурталчилах юм. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголын баялаг бүтээгчдийг сурталчилах ажлын санал ирсэн. Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэж , made in mongolia шошготой дэлхийд танигдсан олон олон шинэ брэнд  бий болох болтугай .

-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Г.Оюунтөгс

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэвэг тоглоод хөлөө гэмтээсэн үү

УИХ-ын гишүүд сүүлийн үед сонин жигтэй үйлдэл ихэд хийх болж ард иргэдийнхээ анхаарлыг татах болсон. Саяхан гэхэд л Шадар сайд У.Хүрэлсүх хамтлагийнхаа залуустайгаа нийлж “Андууд” хэмээх дуугаа клипжүүлсэн.

Тэгвэл бусдын хэл аманд өртөөд байдаггүй, үг дуу цөөтэй УИХ-ын гишүүдийн нэг Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа “Багын тоглоомоо хараад тэссэнгүй” гэсэн тайлбартайгаар тэвэг тоглож байгаа зургаа оруулсан. Энэ нь олон нийтэд сайн, муу аль аль шүүмжлэлийг дагуулсан. Харин иймэрхүү явдлыг зүгээр өнгөрөөдөггүй УИХ-ын гишүүн, папарацичин М.Зоригт, Л.Энх-Амгалан гишүүний зургийг дурандаа буулгажээ. Тэрээр өчигдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөлөө гэмтээсэн бололтой чуулганы танхимд таяг тулан орж ирэхэд М.Зоригт гишүүн “Тэвэг өшиглөхөөр ингэдгийм ш дээ” хэмээн цахим хуудастаа шоголж оруулжээ.

tevegtevegteveg

Эх сурвалж: Шуурхай.мн

Л.Эрдэнэчимэг гишүүн “сурвалжлагч асуухаар нь балмагдсандаа худлаа хэлчихсэн” гэжээ

jpg204882641201504270003Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзсаны дараа

Монос эмийн сангийн түгээдэг Фенобарбитал эмэнд найман сарын өмнө 16 нярай хордсон тохиолдол гарсан. Уг асуудал энэ хуга­цаанд шийдэгдээгүй бөгөөд хүүхдүүдийн хорд­лого өнөөдөр ч тайлаг­даагүй байгаа аж. Эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй Моносын эзэн буюу УИХ-ын ги­шүүн Л.Эрдэнэчимэг өчиг­дөр уулзав. Уулзалт сэтгүүлчдэд хаалттай бол­сон учраас эмэнд хорд­сон хүүхдүүдийн аав Ч.Энхжаргал, В.Амараа, Г.Ганзориг болон өмгөөлөгч Г.Мягмардоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Фенобарбитал эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Өнөөдөр Моносын эзэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй уулзлаа шүү дээ?

В.Амараа: Нэг хүүхэд саажилттай болчихоод байна. Тодруулбал, оюуны хомсдолтой болчихлоо. Хоёр хүүхэд тархины усжилттай болж байгаа нь оношилгоогоор илэрсэн бол бас нэг хүүхэд тархины шохойжилттой гэсэн оноштой байна. Хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй болсон шинжилгээний дүн хоёр сарын өмнө гарсан. Илэрч байгаа шинж тэмдгүүд бүх хүүхдүүдэд адилхан байна. Ахиад зургаан сарын дараа шинжилгээ өгөхөд хүүхдүүдийн биед дахиад өөрчлөлт гарах вий гэхээс бид айж байна. Тийм учраас даруйхан шинжлүүлье гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Гэтэл Монгол Улсад ийм шинжилгээ хийдэг газар байдаггүй юм байна.

-Хаана хийх боломжтой бол. Л.Эрдэнэчимэг гишүүн яаж тусална гэх юм?

В.Амараа: Хамгийн наад зах нь Орос, Хятад руу явах шаардлагатай байна. Тэр Солонгос, Япон руу явж шинжлүүлдэггүй юм аа гэхэд хөрш улс рууявж нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Эрдэнэчимэг гишүүн Монголд байгаа сайн эмнэлгүүдээрээ үзүүлж, харуулъя гэсэн юм ярьж байна. “ДЦП” буюу тархины бор давхаргын саажилттай хүүхэд маань Эх нялхас дээр эрчимт эмчилгээнд хэвтээд долоо хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Эрдэнэчимэг гишүүн өөрөө маргааш тэр хүүхэд дээр очиж уулзаж анхаарал хандуулна гэсэн.

Г.Ганзориг: Эрүүл мэндийн яаман дээр бидэнд туслалцаа үзүүлье гэсэн хүн алга. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Зэндмаа гэдэг хүнтэй гуравдугаар сарын 12-нд уулзаад хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яам Монос, Эх нялхас, Хүүхдийн төлөө Үндэсний газарт эцэг эхчүүдийн төлөөлөл орж уулзаад ярилцлага хийе гэсэн хүсэлт тавьсан ч бидэнд хариу хэлэхгүй байна. Ю.Атармаа сайд уг нь нэг удаа уулзсан. Тэрнээс хойш бид нартай уулзаж ярьж хэлсэн юм алга.

-Одоо Л.Эрдэнэчимэг гишүүнд ямар шаардлага хүргүүлж байгаа юм?

Г.Ганзориг: Эмчилж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. Монос группийн ерөнхийлөгчзахирал Л.Хүрэлбаатар, Алтанцогт захирал нар ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд удаж байгаа. Шүүх 16 хүүхдийн хоёрыг нь хохирогч гэж үзнэ гэснээс хойш тэд биднийг үл тоох хандлагатай байна. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзлаа. Эрдэнэчимэг гишүүн “Манайхан буруу ярьсан байна. Хоног хугацаа алдаж болохгүй” гэлээ. Сонгууль дөхөөд дахиад худлаа ярьсан ч байж мэднэ. Хүүхдүүдийг эмчлээд явж байхын оронд шүүхээ хүлээсээр байтал найман сар өнгөрлөө гэдгийг ч бид хэлсэн.

-Дахиад худлаа хэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

Г.Ганзориг: Л.Эрдэнэчимэг гишүүн эх нялхсын эндэгдэл байж болохгүй гэж байнга ярьдаг хэрнээ өмнө нь бидэнд анхаарал хандуулж байсангүй. Эрдэнэчимэг гишүүнтэй яагаад уулзах болсон бэ гэвэл өөрөөс нь болсон. Тэр нөхөр телевизээр хоёр удаа ярихдаа “Хохирогч хүүхдүүдийг бүх насаар нь эмчлэх гэрээ хийчихсэн” гээд худлаа ярьж бид түүнийг нь үзчихсэн юм. Тэр хүн хоёр удаа ингэж хэлсэн.

Ч.Энхжаргал: Сурвалжлагчид гэнэт тийм зүйл асуунгуут нь балмагдсандаа худлаа хэлчихсэн юм гэж байна. УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад балмагдаж, худлаа, үнэн ярьж болдог ч юм уу үгүй ч юм уу.

В.Амараа: Моносын эмийн сангаас эм аваад хохирсон 16 хүүхэд байгаа юм. Яг тэр өдөр яг тэр эмийг Эх нялхсын эмч нар гурван хүүхдэд бас хэрэглүүлээд бидний үр хүүхдүүдтэй ижилхэн болгочихсон. Түүнийгээ Эх нялхас хав дараад нуучихсан байгаа. Одоо биднийг хохирогчид гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөөд шүүх дээр дуугарчихвал Эх нялхсын тэр хэрэг бас сэдрэх гээд байгаа юм билээ. Хордсон 16 хүүхдийг тэр эмээс болоогүй гэж хүүхдийн эмч нар байнга ярьж байгаа нь үүнтэй л холбоотой. Эх нялхсын Энхзул гэдэг эмч бүтэн найман сарын турш ингэж ярилаа. Өөрсдийнхөө бурууг хаацайлахын тулд 16 хүүхдийн хувь заяаг гаргуунд нь гаргаж байна. Шүүх хурал дээр “Та манай хүүхдүүдийг үзэж хараагүй байж яагаад худлаа яриад байгаа юм” гэж асуухаар таг дуугүй болчихно. Одоо хүүхдүүдийнхээ биеийг үзүүлээд хамгийн дээд шатных нь эмнэлэгт очъё гэвэл нөгөө Эх нялхас л байж таарч байгаа болохоор үнэндээ хаачихаа, яахаа мэдэхгүй болчихоод байна.

-Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргасан юм бол?

Өмгөөлөгч Г.Мягмардорж: Жор баригчид хоёр жилийн ял оноогоод хойшлуулчихсан. Лавлах дээр сууж байсан зөвлөгөө өгдөг эмчид нь нэг жилийн тэнсэн харгалзах өгсөн. Монос компани цэвэрхэн үлдсэн. Мөн шүүхийн шинжилгээний газар бодитой шинжилгээгээ гаргаж өгөхгүй байна. Шинжлүүлэх гээд очихоор хүүхдүүдийн хөл гарыг нь өргөж үзээд, нүдийг нь хараад алхуулж үзээд зүгээр байна гээд явуулчихдаг. Бид нар нарийн лабораторийн шинжилгээг яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр бидэнд тийм эрх, боломж байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

-Өөр газарт та бүхэн хандав уу?

Г.Ганзориг: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан. Нярай хүүхдэд энэ эмийг ийм их тунгаар уулгасан тохиолдол дэлхийд ховор байна. Мароккод нэг удаа ийм тохиолдол гарсан. Тэнд олон хүүхдүүд энэ эмэнд хордоод найман хувь нь тархины хорт хавдартай болсон байна гэсэн тодорхойлолтой хариу ирсэн. Бид хаашаа л хандана ингэж хана мөргөчихөөд үнэндээ хэцүү байна.

-Бусдад сэрэмжлүүлэхэд энэ эм ямар үйлчлэлтэй вэ. Үйлдвэрлэх, худалдаалах зөвшөөрлийг нь шалгаж үзсэн үү?

-Өмгөөлөгч Г.Мягмардорж: Фенобарбитал эм нь хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тэгээд элэг, уушги, бөөрөнд нөлөөлдөг гээд байгаа юм. Бага насандаа хүүхэд өндөг, хиамнаас хордсон бол бүх насаараа л юмнаас хорддог. Бидний хүүхдүүд эмэнд хордоод эд эрхтэн нь өөрчлөгдчихсөн. Одооцусанд үзэхэд тэр эмийн найрлага байхгүй ч тархи, таван цул эрхтэн нь өөрчлөгдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хамгийн гол асуудал нь тэр эмийг үйлдвэрлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан байсан юм билээ. Хэрэг гарангуут тэд улстөрчдөөрөө, танил нөхдөөрөө ярьж хөөцөлдсөөр байгаад л хэд хоногийн дараа зөвшөөрлөө эргэн сэргээсэн. Угаасаа Монголд үйлдвэрлэх зөвшөөрөлгүй байхад л Мон эм импекс үйлдвэрлэж, Монос эмийн сан худалдаж хууль зөрчсөн байдаг. Гэтэл өнөөдөр жор баригч, зөвлөгөө өгсөн эмч хоёроор энэ том компаниуд туг тахиад өнгөрөөх бодолтой байна.

Л.МӨНХӨӨ

Эх сурвалж: www.dnn.mn

ХӨӨРХӨН ҮРСЭЭ БАЯРЛУУЛАХ “ӨХӨӨРДӨМ ИНЭЭМСЭГЛЭЛ” АЯНД НЭГДЭЭРЭЙ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд” “Сэргэлэн мичнүүд”  ТББ-аас санаачлан “Өхөөрдөм инээмсэглэл” аяныг зарлаж байна. Энэхүү аянд Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо, MCS, “Coca cola” зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 5-р сарын 24-нөөс 6-р сарын 01 хүртэл явагдана.

Аяны гол зорилго нь 21 аймгийн өнцөг булан бүрт “Олон улсын хүүхдийн баяр”-ын өдрөөр баярлаж чаддаггүй бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядууд харъяалагддаг бяцхан дүү нараа нэг өдөр ч гэсэн хүүхэд байх тэр аз жаргалтай үеийн нэгээхэн хэсгийг бий болгож урам зориг өгөхөд орших юм. Хандив цуглуулах арга хэмжээ энэ сарын 24-нөөс 5-р сарын 19 хүртэл явагдана.

Ард Санхүүгийн Нэгдлийн Ч. Ганхуяг, Харцага Г. Ганхуягийн талаар цагдаад гомдол гаргав

МУ-ын Харцага Г. Ганхуяг олон нийтийн сүлжээгээр Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуягийг хэл амаар доромжилж цаашлаад сэтгэл санааны хямралд оруулснаас нь болоод СБД-ын цагдаагийн 1-р хэлтэсд өргөдөл гаргасан байна. Тэрээр пажи хуудсандаа энэхүү өргөдлийг олонд дэлгэн үзүүллээ.

 

Их тэнгэрийн амны ойролцоо бөө бөөлөх гэж түүдэг асаагаад гал алджээ

Өнөөдөр 15 цагийн орчимд Их тэнгэрийн амны ойролцоо гал гарчээ. Тус газрын ойролцоо бөөгийн отог бүхий тахилгатай учир бөө нар очиж бөөлдөг. Тэгвэл эл газар бөө бөөлөхөөр түүдэг асаасан байсан нь гал алдсан гэнэ. Азаар Онцгой байдлынхан ойрхон байсан учир галыг газар авахаас нь өмнө унтрааж амжсан байна.gal

Эх сурвалж: Шуурхай.мн

А.Эрдэнэбаатар: Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой

Ц.МЯГМАРБАЯР

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт  хавар­­жилт, мал төллөлт, тариалалтын ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Хөвсгөл аймгийн газар нутгийн 65 орчим хувь нь хуурайшилтай дөнгөж 35 хувь нь чийг­шил­тэй байна. Зүүн урд зүгийн сумдын нутагт хуу­райшилт ихтэй. Шороон болон цасан шуурга үе үе дэгдэж хаваржилт, мал төллөлт хүндрэх төлөв байна. Мөн ой хээрийн түй­мэр гарах магадлал их боллоо. Бид зүүн болон урд зүгийн сумдад анхаар­лаа хандуулж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Байгаль хамгаалах улсын байцаагчид, байгаль хамгаалагч, Хилийн цэрэг, Цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн  аймгийн эргэн тойронд хөдөлгөөнт эргүүлийн багуудыг  гаргасан. Хөдөлгөөнт эргүүлийг жил бүр зохион байгуулснаар өнгөрсөн онд гэхэд манай аймаг  ой хээрийн түймэргүй хаваржсан.  Хоёр удаагийн  ой хээрийн  жижиг түймрийг эс тооцвол  өмнөх жилүүдийнхээс эрс багассан. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ жил 12 сая төгрөг зарцуулна. Энэ жил 1.8 сая толгой мал төллөнө. Дөрөвдүгээр сарын эхний мэдээгээр 156 мянга гаруй толгой мал төллөөд байна. Энэ нь төллөх малын 14.6 хувийг эзэлж төлийн хорогдолгүй байна. Манай аймгийн газар нутгийн 40 орчим хувийг газар тариалангийн бүс нутаг эзэлдэг. Гурилынхаа хэрэгцээг 100 хувь орон нутгаасаа хангаж байна. 2014 онд Атрын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь газар тариаланчдын урмыг сэргээж, идэвхийг нь сайжруулсан үйл явдал болсон. Цаашдаа гурилын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын үр дүн хаврын тариалалт, намрын ургац хураалтаар харагдана. Хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж, уринш бэлтгэх ажилдаа ороод байна.

-Энэ жил хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байна?

-Улсын төсвөөс манай аймагт энэ онд  38 тэрбум төгрөг баталсан. Мөрөн суманд 9.8 км авто зам барина. Мөн Сэлэнгэ, Дэлгэрмөрөн гол дээр нэг тэрбум төгрөгөөр гүүр барихаар болсон. Дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээж дуусгана.  Шинээр соёлын хоёр  төв, битүү захын  барилгыг барина. 2015 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил багассан байна. 2014 онд зөвхөн Орон нутгийг хөгжүүлэх санд 12 тэрбум төгрөг баталж байсан бол энэ жил хоёр дахин буурч таван тэрбум төгрөг болсон. Үүний  60 хувь нь болох гурван тэрбум төгрөгийг 23 суманд хуваарилсан . Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын  зарим дутуу хийгдсэн ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээхэд 480 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргах юм.  Энэ онд аялал жуулчлалын  шинэ бүтээгдэхүүн, санал санаачлагад түлхүү анхаарч, гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байгуулахад 30 сая төгрөг төсөвлөсөн. ОНХС-гийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зорилгоор хөгжлийн таван хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боллоо.  “Залуучуудыг дэмжих хөтөлбөрт”  100 сая,  “Баг-88” хөтөлбөрт 88 сая төгрөг тус тус зарцуулна. Энэ нь 42 цэгт буюу 6000 км газарт явуулын  нэг цонхны үйлчилгээг  хөдөөгийн иргэдэд үзүүлэх юм . “ Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрт эх хүүхдийг эрсдлээс хамгаалахад 30 сая төгрөг батлаад байна.  Мөн “ Цагаан чулуутын овоо” -г  30 сая төгрөгөөр тохижуулахаар ИТХ-аас шийдвэрлэсэн.  Хотгойдын шадар ван Чингүнжавын буудалж байсан түүхийн дурсгалт энэхүү овоог аймгийн тахилгат овоо болгосон.

-Аймгийн төвөөс холгүй байдаг түүхийн дурсгалт “ Буган чулуун хөшөөг” сүйтгэсэн талаар нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас гомдол гаргадаг. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-2013 онд ШУА-ийн зөвшөөрөлтэй, профессор Б.Эрдэнэбаатараар удир­дуулсан Орос, Монголын судлаачид хөшөөний орчимд археологийн малтлага судалгаа хийгээд буцааж дарахдаа хүнд даацын машинаар түрж, малтлагаар гарч ирсэн тахилын байгууламж, чулууг эвдэн хэмхэлж, үүссэн хонхор хотгорыг дүүргэлгүйгээр, газрын гадаргууг эрс өөрчилж, гинжит тракторын мөр үлдээгээд  явахыг оролдсон. Бид үүнийг эсэргүүцэж, цагдаад өгсөн. Аймгийн Засаг дарга комисс гарган шалгуулж, тэд гэм буруугаа хүлээснээр Аймгийн ССАЖГ, “Улаанбаатар” их сургууль, Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн хооронд “Уушигийн өврийн буган чулуун хөшөө, хиргисүүрийн цогцолборыг нөхөн сэргээх тухай” гурвалсан гэрээ байгуулсан. БСШУЯ-наас зарласан тендерийн дагуу ШУА-аас “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Эрдэнэбаатараар ахлуулсан баг судалгааны ажлыг хийсэн. Уг байгуул­лага  нөхөн сэргээлт, хадгалалт хамгаалалтын ажлыг стандартын дагуу хийгээгүй учраас асуудал үүссэн. Гэрээний дагуу БСШУЯ тухайн газрыг шүүхэд өгсөн. Шүүхээр шийдэгдэнэ.

-Таныг Засаг дарга асан Л.Цэрэнжавын заавар зөвлөгөөгөөр ажилладаг гэж ярьж байна. Энэ үнэн үү?

-Төрийн алба гэдэг тусгайлсан хуультай. Улс төрийн албан тушаалтай орж ирээд хуулийн хүрээнд ажиллах ёстой. Өөрийн үзэл бодлоор юм уу баг бүрдүүлэх гэсэн улс төрийн зарчмаар, эсвэл тодорхой хугацаанд хамтран ажиллаж, ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй байж сайн, муу байна гэж төрийн албан хаагчдад улс төрийн албан тушаалтны зүгээс хандах нь сөрөг үр дагавар авчирдаг. Төрийн албыг тогтвортой байлгах гэсэн Монгол төрийн бодлоготой харшилдана. Би улс төрийн намд ажиллаж байхдаа намын харьяаллаар боловсон хүчнийг тодорхойлох, төрийн албан хаагчдад хандах асуудлын эсрэг шүүмжилдэг байсан. Энэ ажлыг аваад төрийн албан хаагчдад тодорхой хугацаанд  үр дүнгийн гэрээ  байгуулж ажиллах  шаардлага тавьсан. Ажиллаж чадахгүй бол цаашаа, чадаж байвал наашаа гэсэн үг. Бүтэн жил ажиллаж байна. 2014 оны үр дүнг үнэлж дүгнэсэн. Боловсролын салбарт эхний шийдвэрийг гаргаж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан ажлыг нь дүгнээд дөрвөн сургуулийн захирал, хоёр цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн захиргааны удирдах ажилтны ажлын хариуцлагыг дүгнээд тодорхой удирдах ажилтанд шийдвэр гаргах гэж байна. Шийдвэр гараагүй  учраас урьдчилж яримааргүй байна. Би бусдын зөвлөгөөгүйгээр улс төрийн болон төрийн ажилд ч, амьдралд ч бие даасан шийдвэрээ гаргах чадвартай урдаас бэлтгэгдсэн улстөрч. Л.Цэрэнжав дарга бид хоёр 1997 оноос хойш улс төрийн тогоонд чанагдсан. Нэг нь намын дарга хийж байхад би орлогчийг нь хийж байсан. Аймгийн Засаг дарга хийж байхад би агентлагийнх нь дарга хийж байлаа. Сүүлд Засаг даргын зөвлөх хийж байсан. Зарчим бол зарчим.  Л.Цэрэнжав дарга ч ийм ёс суртахуунтай хүн биш. Төрийн албанд орж ирээд заавал халаа сэлгээ хийж халж байвал шинэчлэл  болдог. Хийхгүй бол шинэчлэл биш гэж үнэлж дүгнэх бол учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хэн чадвартай, ажлын илүү туршлагатай байгааг тодорхой хугацаанд харах нь чухал. Шууд улс төрийн зорилгоор үнэлэлт дүгнэлт өгөх буруу.

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг яагаад халах болов?

-Аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Би  эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү анхаарч ажилласан. “ Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавьсан. Энэ салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийснээс гадна удирдах албан тушаалтан хэрхэн ажиллаж буйд хяналт тавьсан. “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирал, Рашаант, Төмөрбулаг сумын сургуулийн захирлууд чөлөөлөгдсөн.  Хатгал тосгоны сургуулийн захирлыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байна. Мөн Хатгал, Баянзүрх сумын цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн учраас хуулийн дагуу чөлөөлөгдсөн. Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирлын тухайд АТГ-аас хоёр удаагийн дүгнэлтээр нэг жилийн хугацаанд  уг албан тушаалд эргэж орох эрхгүйгээр чөлөөл гэсэн бичиг ирсэн. Өмнөх санхүүгийн зөрчлийг давтан гаргасан гэдгээр арга хэмжээ авсан байсан. Рашаант сумын сургуулийн захирал А.Өсөхцэцэг санхүүгийн зөрчил гаргасан.

-Сонгууль дөхөж бай­гаа учир халаа сэлгээгээ одоо хийж эхэлж байна гэж ярьж байна. АН-ын угшилтай хоёр хэлт­сийн даргыг халж бай­гаа гэж сонслоо. Тухайл­бал, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн албаны даргыг ажлаас нь чөлөөлсөн юм уу?

-Улсын Бүртгэлийн Алба, Хөдөлмөрийн хэлтэс босоо удирдлагатай. Холбогдох яамны сайд томилдог. Хөдөлмөрийн  сайдын тушаал ирсэн. Тушаалд одоо байгаа хөдөлмөрийн хэлтсийн дарга түр томилгоотой байсан. Түр томилгоог гаднаас шууд хийдэггүй. Дотор нь ажиллаж байгаа хамгийн ойр чиг үүргийн хүнийг хуулийн дагуу томилдог. Хуульд нийцүүлж түр орлон гүйцэтгэгчийг томилдог. Тиймээс энэ орон тоон дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан. Улсын бүртгэлийн газрын даргаар өмнө нь  ажиллаж байсан, төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн удирдлагыг улс төрийн зорилгоор  халсан. Одоо байгаа дарга нь төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй хүн байгаа. Үүнийг хууль зөрчиж томилсон гэж үзэж байгаа. Улс төрийн намд олон жил ажиллаж байсан гэдгээр нийгэм, улс төрийн өнцгөөс нь намайг хардаж байсан байх.

-Дээрээ нэгдсэн ч гэсэн танай аймгийн тухайд МАН засгаа барьж байна. УИХ-д аймгаас сонгогдсон АН-ын төлөөлөл алга, ажиллахад хүнд байна уу?

-АН-ын зүгээс шүүмжлээд, анхааруулаад байгаа зүйл одоогоор алга. Түүх түүхээрээ үлдэнэ. Өмнөх удирдлага Л.Цэрэнжав дарга сайн, муугаараа зөндөө хэлүүлж байсан. Ер нь энэ аймгийн ирээдүйн хөгжлийн төлөө үе, үеийн удирдлагууд ингэж хэлүүлсээр ирлээ. Би ч гэсэн энэ замыг туулж байна.

-Хөвсгөлийнхөн Л.Цэрэнжав дарга зөвхөн өөрөө явдаг “Хөвсгөл Хүнс”  гэх мэт газруудынхаа замыг засаад ард түмний явдаг гол зам болох захын замыг засаагүй гэдэг. Засаг дарга юу хийж байгаа нь олны нүдэнд ил байдаг шүү дээ?

-Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой гэж боддог. Түүнд нь нийцүүлж ажиллавал эерэг сэтгэгдэл төрүүлэх болов уу. Хувийн зорилгоо урдаа тавиад байвал дороо л баригдах байх. Надад бол хувийн зорилго тавих шаардлага байхгүй. Би өөрөө төрийн хар хүн. Би хувийн ямар нэг аж ахуйн нэгжгүй. Энд тэнд газар хөрөнгө байхгүй.

-Улс төрийн  элдэв дарамт байна уу?

-Эхний жил улс төрийн шахалт хавчлага байсан. Тодорхой зарчим барьсан учраас эрсдэлд ороогүй. Одоо дээрээ цус холилдсон Засгийн газар тогтлоо. Өмнө нь улс төрийн ажил хийж байхад шүүмжлэх зүйл их байсан. Шүүмжилдэг байлаа. Одоо төрийн албыг залгуулж байгаа болохоор хуулиа дээдэлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч  байр сууриас хандаж байна. Улстөрийн сонгуулийн хуульд болон хоёр нам нийлж Засгийн газар байгуулсан зэрэгт санал бодлоо хэлж үнэлэлт дүгнэлт өгмөөр  байдаг. Гэхдээ хэлээ хазсан төрийн  хязгаарлалтад амьдарч байна. Хэлтсийн дарга хийж байсан нь дэндүү эрх чөлөөтэй байжээ.

-Цаашдаа Засаг даргаар ажиллахгүй гэж үү?

-Би нэг газар удаан байхыг хүсдэггүй. Улс төр, төрийн ажлыг хийхдээ 17 жил удирдах ажил хийсэн байна. Улсад 22 жил ажиллаж байна. Нэг ажил дээр дээд тал нь дөрвөн жил, доод тал нь хоёр жил ажиллаж байлаа. Тодорхой цаг хугацаанд л ажиллаж, өөрийнхөө хүчийг шавхаж дүнгээ тавиулах дуртай.

-Таны хөрөнгө орлогыг сонирхож болох уу?

-Би хуучин “Уран-Дөш” кино театрын хойно төв зам дагуу “Ганзага” хэмээх ТҮЦ-тэй байсан. Түүнийгээ дөрвөн жилийн өмнө найман сая төгрөгөөр зарсан. Хувьдаа нэг жи­жиг машинтай байсан. Саяхан долоон сая төгрөгөөр зарсан. Мөнгийг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийсэн. Өөр хөрөнгө байхгүй.Долоон хувийн хүүтэй орон сууцны зээлд хам­раг­даж хоёр өрөө байр авсан. Тэгсэн манайхан Эрдэнэбаатар гурван дав­хар байрны хоёр давхрыг тэр чигт нь авсан гэж ярьж байна. Тэнд бусад айл нь ороогүй байгаа. Саяхан хоёр айл орсон.

-Хөвсгөл аймаг авлига нэлээд газар авсан гэдэг үнэн үү ?

-Одоо тендер, худалдан авах ажиллагаа тусдаа албатай болсон. Хуулийн дагуу хяналтаа тавьж байна. Сэжигтэй санагдсан тендерт гарын үсэг зурдаггүй. Цахим тендерийг нээлттэй зохион байгуулж Мөрөн суманд 33 сая төгрөгийн үнэтэй усны машин авсан. Ил тод нээлттэй оролцсон. Цахимаар шууд хяналттай зохион байгуулсан. Саяхан хоёр дахь  цахим тендерийн шалгаруулалтыг аж ахуйн нэгж, иргэдийн дунд нээлттэй явуулсан. Манайх энэ жилээс авлигагүй аймаг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“НОЁН ПИЦЦА” -ны ёс зүйгүй Реклам

Хүмүүс бидэнд дур хүслээрээ сонгож болдоггүй дахин давтагдашгүй зүйлс байдаг. Эцэг эхээ сонгож төрдөггүй шиг бие бялдар төрх байдал, эд эрхтнээ сонгож төрдөггүй шүү дээ.

Хүмүүсийн дунд өөртөө итгэлгүй сэтгэл дундуур байх нэг  шалтгаан нь  аль нэг эд эрхтэн дутуу юмуу, бусдаас ялгаатай байдал нь бөгөөд тэрхүү “асуудал” нь хувь хүний эмзэг сэдэв байсаар ирсэн билээ.

Тухайлбал төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн чиг хандлагаараа ялгаатай, бэлэг эрхтний хэмжээ, хөхний том жижиг, өсөлт хөгжилт  удааширсан, намхан, эсвэл хэт өндөр, таргалалттай, хэт туранхай, арьсны өнгө, биеийн бүтэцдээ сэтгэл дундуур байдаг зэрэг өөрөөс үл шалтгаалах “ӨӨР” байдлаасаа үргэлж санаа зовж, өөртөө итгэлгүй, амьдралын идэвхи багатай, тэр ч бүү хэл  нууцхан зовж шаналж яваа ч хүн бий.

Бусдын зовлонгоор жаргал хийхгүй, энэ асуудалд болгоомжтой хандах, элдэв маргааны үед эмзэг сэдвийг нь хөндөхгүй байх, бусдаас ялгаатай байдлаар нь гутаан доромжлохгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь хүмүүсийн ёс суртахуун, хүнлэг чанарын илэрхийлэл болон хадгалагдсаар ирсэн.

Тэр дундаа ёс заншил, дэг жаяг, сайхан сэтгэл, саруул ухааныг эрхэмлэдэг Монголчуудын хувьд хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй байхыг хэнээр ч ахин  хэлүүлэлтгүй мэдэхийн дээр үеийн үед уламжлан үлдээж ирсэн төдийгүй хууль тогтоомжинд ч тусган заасан байдаг.

Харин өнөө үед бусдыг ил, далд хэлбэрээр гутаан доромжлох, ижил бус байдлаар нь ялгаварлах байдал их болов. Үүний хажуугаар хараа хяналт, хуулийн зохьцуулалт нь ч сул байгаа нь үнэн.

Хэн нэгнийг гутаан доромжилж, доог тохуу хийж, ад шоо үзэж, ялгаварлан гадуурхаж буй байдлыг үзүүлэн түүнийгээ инээдэм наргиа болгож, тэр ч бүү хэл бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд зориудаар бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж буй нь нийгэмд буруу хандлага түгээх сөрөг нөлөөтэйн дээр нийгмийн хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй, бүдүүлэг байдлыг нь илтгэж байна.

Өнөө үед, ялангуяа азийн орнуудад эмэгтэйчүүд Жижиг хөхтэй байх нь улам олширч байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн хувьд тэр дундаа өсвөр насны охид, залуу бүсгүйчүүдийн хувьд эмзэг сэдэв байсаар ирсэн нь нууц биш юм.

Мөн элдэв гадны нөлөө болон өвчний улмаас хөхний асуудалтай охид эмэгтэйчүүд маш олон байдаг ба хөхний өвчлөл болон хөхнийхөө хэмжээнд  сэтгэл дундуур байдгаас мэс засал хийлгэх, тэр ч бүү хэл амиа хорлох, хорлохыг завдах үйлдлүүд ч ихээр гардаг байна. Үүнтэй холбодуулан дараах жишээг дурьдая.

 

Захиалагч: Ноён пизза брэндийн

Гүйцэтгэгч: Мөрөөдлийн театрын эл сурталчилгаа нь олон нийтийн анхаарлыг татаж, дам нөлөөнд нь өөрийн бараа бүтээгдэхүүний худалдаалалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий нь илт бөгөөд хүмүүст инээд бэлэглэх хошин шог үзүүлбэр мэт боловч “инээд нь ханиад болов” гэгчээр маш олон хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж байна.

Энэхүү сурталчилгаа нь дээр дурьдсанчлан бусдаас өөр байдлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа үйлдлийг тод харуулсан бөгөөд жижиг хөхтэй эмэгтэйчүүдийн сэтгэлийг эмзэглүүлэх, өөртөө итгэлгүй болох сэдэл өгч байгаа нэг хэлбэр юм.

Хамгийн гол нь энэхүү хошин сурталчилгаа нь  ПИЗЗА- захиалж идэхтэй ямар ч холбоо хамааралгүй асуудал билээ. Имэрхүү увайгүй байдлаар хэрэглэгчдийг татах, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах оролдлого нь хэтэрхий ёс зүйгүй үйлдэл бөгөөд цаашлаад Монгол Улсын Үндсэн Хуулийн хүний эрх эрх чөлөө, жендрийн тухай болон   “Зар сурталчилгааны тухай” хуулийн заалтуудыг,  мөн эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм.

Нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг эд материалын тусламж үзүүлэх мэтээр ойлгож, бусдад үзүүлсэн тусламж дэмжлэгээ өдөр шөнөгүй  Рекламдаж эргээд өөрсдийн ашгийн төлөө хэрэглэгчдийг АШИГЛАДАГ, хууль, ёс суртахуун, хэм хэмжээг уландаа гишгэсэн байгууллага хүмүүс олширсоор байгаа нь харамсалтай.

Мөнгө л олж байвал яасан ч яахав болчихсон нөхдүүд байхад түүнийг нь хөхүүлэн дэмжиж, хамтран ажиллахдаа “Уран бүтээлээр дамжуулан нийгмийг эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстойгоо мартаж”, зохисгүй үйлдлээр илэрхийлэн гаргаж буй уран бүтээлчдийн багийнханд ч муу дүн өгч болохуйц байна.

Манайхан л хээгүй гүндүүхэн тулдаа маасайтлаа инээгээл даган баясаад  үзэж болох ч, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн асуудал хурцаар тавигддаг улс оронд бол их л том асуудал болох бизээ. Гэр бүлийн эрүүл бус харилцаа, эмэгтэйчүүдийн бие эрхтний тэгш бус байдлаар гутаан доромжлохыг хэвийн үзэгдэл мэтээр илэрхийлсэн өнгө аястай сурталчилгаа нь   бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь холбоо хамааралгүйн дээр нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзэх нь энүүхэнд юм.

Зар сурталчилгааны тухай хууль

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгаа, түүнд тавих ерөнхий шаардлага, хориглох зүйл

6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно.

7 дугаар зүйл. Хууль бус зар сурталчилгаа

7.1. Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.

7.4.5. үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан

7.4.6.хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.

7.6.Шүүх энэ хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр зар сурталчилгааг хууль бус гэж тооцож болно.

7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно.

хэмээсэн байдаг байна.

 

Ц.Оюун

Эх сурвалж: Newsline.mn