Н.Алтанхуяг “Аймшигт” үнэнийг дэлгэлээ

Улс төр гэгч эрх мэдлийн тавцанд өдөр шөнөгүй тэмцэл өрнөж байдгийг бид бэлээхэн харж байдаг. Гэвч ард түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаас илүү “Аймшиг” тэнд буй болсон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дэлгэжээ. Өмнө нь улс төрд тийм явуулга, ийм ятгалага, ийм хуйвалдаан, тийм ч худал цуурхал тархаж, явж байна гэдгийг чихээ дүнгэнэтэл сонсож, хэлээ хаттал ярьдагсан. Гэвч хөшигний цаадах амьдрал тийм биш аж. Түүний ярилцлагын тухай жиргээнүүд аль хэдий твиттерчдийн сэдэв болж. Харин фэйсбүүкчид хэлсэн үг болгоноор нь постолж байна. Сэтгүүлчид ам уралдуулан ярьж байна. Хүмүүс ч утас цохин асууж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. “Өдрийн сонин”-д гарсан ярилцлагыг олж уншлаа. Үнэхээр сэрдхийв. Төр хийгээд түмэн олон минь хийснээ эргэн харж, хэлдэг ярьдаг түшмэдийнхээ үйлдлийг цэгнэж дүгнэх цаг болж. Үг болгоныг, үйлдэл болгоны цаадахыг ухах гэхээсээ илүүтэй Н.Алтанхуягийн ярилцлаганд дурьдагдсан ганцхан өгүүлбэрийг л өлгөн авч ард түмэндээ онцлон хүргэмээр санагдлаа.

Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай.

“Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэг үг бий. Дээрх үгийг уншаад л бодоод үзлээ. Нээрээ манай улстөрчид бүгдээрээ их гоё ярьдаг юм байна. Яасан ч уран цэцэн үгтэй юм, яасан ч сайхан амны билигтэй ярьдаг юм. Гэтэл тэр гоё үг, өгүүлбэрийн цаана буруу үйлдлүүд булталзаж байдгийг ор тас мартжээ. Санаа сохор бол нүд сохор гэж ийм байдаг ажгээ. Тийм сайхан уран цэцэн, гоё ярьдаг түшээд маань биднийгээ үнэг сүүлээрээ хуурч байгаа юм шиг гоё үгээрээ хуурч орхиод бурууг буглуулж байгаа гэдгийг яахин мэдэх билээ дээ. Тэгээд ч биднийг “Цагаан цайлган сэтгэлтэй Монгол зон олон” гэдэг үгээр хөөргөж, дэврүүн сэтгэлийг нь асааж байгаад муу муухайгаар түлхүүрдчихдэг аж.

Ярилцлагад ийм хэсэг байна. “…Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүний миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь үнэн зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ. Энийг л тэд маш сайн ашигласан. Ажиллах хэцүү. Харин хот босгосныг харлуулахад амархан болчихсон цаг юм даа. Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа. Манай улсын гол нэрийн экспортын түүхий эдийн үнийн уналт бол түр зуурынх. Гэтэл манайх өсөлттэй үедээ эдийн засгаа эрсдлээс хамгаалах бодлогоо орхигдуулж хэт үрэлгэн загнаж, халамж их тарааснаас болж үнийн уналттай үед хүнд байдалд орж эхэлсэн. Энэ алдааг нь засахын тулд Шинэчлэлийн Засгийн газар тэлэлттэй эдийн засгаа хадгалах зорилгоор бонд гарган мөнгө босгож дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих замаар эдийн засгийн эргэлтээ хэвийн хадгалъя гэсэн шийдвэр гаргаж түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр үр ашгаа өгч Ардчилсан намын нэр хүнд өсч, иргэд ч сэтгэл хангалуун байж, Алтанхуяг гэдэг хүний нэр сонсогдох болсон нь зарим нэг хүмүүсийг сандарган хөдөлгөж эхэлсэн дээ. Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм. Ерөнхийдөө гол зорилго нь эдийн засагт оруулсан бодит үр ашгийг ярих бус Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж муучлан, улс төр, эрх ашгийн хонжоо олж авах гэсэн үйлдэл юм даа…”

Үүнийг уншаад бодохнээ нээрээ л ховсдож байгаа мэт зөвийг буруутгаж, зөөлөнг хатуутгадаг тогтолцоо бий болчихсныг анзаарав. Үнэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасныг Монголчууд мэдэж байгаа шүү дээ.

Бас нэгэн зүйл.  Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэнэ хэмээн тод томруунаар тусгасан ардчилсан нийгэмт Монгол улс ямар гээчийн нийгэм болж хувирав аа.

…“Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө юм”…
Нээрээ энэ ардчиллын 25 жил, түүний сүүлчийн хэдэн жил, сүүлийн хэдэн сар нь хэдэн он руу буцаж, хэдэн оныг санагдуулав аа.  Шалгаж байна, шүүж байна гээд хэдэн сар хорьдог, өмгөөлөгчийг нь уулзуулдаггүй, жирэмсэн эхийг зулбатал нь зодож занчдаг, нэр дэвшигчийг барьж хориод сонгуулийн дараа сулладаг, айлгадаг, албаддаг, ард түмэн рүүгээ буу шагайдаг, бууддаг, алдаг, гүтгэдэг гүжирддэг, түмэн зүйлийн татвараар дарамтладаг гээд энэ олон “ДАГ”-“ДЭГ”-ээс ард түмэн айж эмээж байна. Дээхнэ хөгшчүүл буруу зүйл хийсэн хүнийг “Муу ёрын даг вэ?” гэдэгсэн. Учрыг тунгаавал буруу үйл хийсэн хүнийг “Хир даг”-тай зүйрлэж “Даг” гэдэг байжээ. Өвгөдийн үг өнөө цагт орой руу орж, энэ олон “ДАГ” бий болжээ.

Бас нэгэн зүйл:  1930-аад оны үест “Ногоон малгайтнууд” гэж нүдэнд харагддаг эрлэгийн элч нар байв даа. “Ногоон малгайтнууд” л гэхээр хөгшин залуу бүгд л сэртэсхийж айдас хүйдэст автдаг байсан гэнэм. Тэр цаг үе Монголын түүхийн хар бараан хэсэг болж үлдсэн ч өнөө цагт, шинэ цагийн “Ногоон малгайтнууд” бий болжээ гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ярилцлагадаа дурьджээ. Бас “машин”, “машиндах” гэдэг үгс ч байна. Бид машин унаад явахыг машиндах гэдэггүй. Энэ үг огт өөр агуулгаар хэрэглэгджээ. Ойлгомжтойгоор тайлбарлавал “Мах машиндах”. Тэгвэл улс төрд юуг машинддаш юм бэ?.

Ердөө л золиосны хүнийг “машинддаг” аж. Эл аймшигт “машиндагч” нь АТГ болох гээд байна уу даа гэсэн хар өөрийн эрхгүй сэтгэл хирдхийлгэх.

….Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм  цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг. Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй. Шаардлагатай бол харин ч хатуу тэмцэнэ. АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Тэгээд эндээс гарч байгаа хэрэг хараат бус байх ямар ч боломжгүй болно. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа…

…Золиос….

Өдөр шөнөгүй харийн элдэв аллага таллагатай цуврал кино үзсээр байгаад “Золиос” гэдэг үгтэй бид аль хэдий танил болсон. Гэвч нүүр тулна гэж яахин мэдэх билээ дээ. Улс төрд энэ аль хэдий нүүрлэжээ. Тэр золиос нь Монгол улсын Ерөнхий сайд байна гэж бодоод үз дээ. Бүхэл бүтэн тусгаар улсынхаа Ерөнхий сайдыг улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхолын төлөө зольж байгаа  юм шиг ард түмэн бид “юу” болох вэ? Бодохоос ч жихүүцэм.
…Шуудхан хэлэхэд хүмүүс намайг ямар ч үнээр хамаагүй албан тушаалд үлдэх хүсэлтэй хүн байна гэж харж байсан байх. Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ. Үүнийг ганц би хэлээд байгаа юм биш. Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдэстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой. Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй. Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг гэсэндээ би энэ бүхнийг ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй…

…Шахалт…

Монгол улс “Толгой”-гоороо алдаршсан улс. Дэлхий мэднэ дээ энэ толгойнуудыг. Гэтэл бил тэр сайхан эрдэнэт толгойн хишгээс хүртэх хувь байна уу, эх орныхоо эзэн нь мөн юм уу гэсэн асуулт өөрийн эрхгүй ургалаа. Яагаад гээч?
…Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй.  Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага…
Ийм л байна. Оюутолгойн гэрээ маш сайн болсон, бид удахгүй Арабын шейх шиг амьдрах болно, Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэнэ гэж хэн цээжээ дэлдээд байлаа даа.
Энэ мэтээр эрхэм гишүүний хэлсэн ярьсан үг болгон дээр дүгнэлт хийж эргүүлэн урвуулан бодоод байвал зөв юм шиг гоё ярьж буруу үйлийг давраадаг ноёдын үг, үйлдэл нь алд дэлэмээр зөрдөг төдийгүй “Аймшигт” үйлдлүүд бийг Н.Алтанхуяг дэлгэлээ. Харин хэрхэн хүлээн авахаа уншигчид мэдтүгэй.
– See more at: http://www.info.mn/news/61464.htm#sthash.AETbXtS3.dpuf

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй 10 орон

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд хаана амьдардаг бол? Цаг уур, амьдрах орчин, өвөг дээдсээс өвлөж авсан бие, төрхөөрөө аль орны бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй байдаг талаарх жагсаалтыг гаргажээ. Та санал нийлж байна уу?

Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар Гранпригаас алтан медаль хүртлээ

Гүржийн Тиблис хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144, нийт 345 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 8 жүдоч хүч үзэж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Мөн нэг тавдугаар байр эзэлсэн бөгөөд эхний өдрийн дараах байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна.


Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн манай шилдэг тамирчин Д.Төмөрхүлэг Тиблисын татамид босоо байж, алтан медалийн тавцанд зогслоо. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Унгарын Замбори Бенсиг, гуравдугар тойрогт Польшийн Бета Александрыг, хэсгийн аваргын төлөө Оросын Якоб Шамиловыг буулгаж авсан. Улмаар мөнгөн медалын төлөө Азербайжаны Шихализада Нижатыг буулгаж авсан бол аваргын төлөө Израйлийн бөх Шимайлов Баручийг илүүрхэн ялснаар алтан медаль хүртсэн юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн манай шилдэг тамирчин Д.Сумъяа жингийнхээ хүчтэй өрсөлдөгч гэдгийг баталж, түрүүллээ.  Манай тамирчин эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Францийн Хеленег, хэсгийн аваргын төлөө Румыны Коринаг буулгаж авсан. Улмаар зооны аваргын төлөө Германы Ропер Мирямыг ялсан бол финалд Словены бөх Влора Бедетиг ялсан юм.

Тэгвэл 60 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Болдбаатар хоёрдугаар тойрогтоо Гүржийн алдарт бөх Амиран Папинашвилид ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин шилдэг бөх гэдгээ баталж, Амираныг нутагт нь ялж, хүрэл медаль дээр буусан билээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан А.Цолмон хүрлийн төлөө Испанийн Лаура Гомезтэй барилдсан ч цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо.

Эрчүүд ямар эмэгтэйг илүүд үздэг вэ?

Ялдам дүр төрхтэй эмэгтэй ямар ч эрийн сэтгэлийг татдаг.Хэдийгээр эрчүүдэд гоо бүсгүйтэй унтах хүсэл их байдаг боловч амьдрал дээр эхнэрээ болгон авч чаддаггүй. Хэсэг хугацаанд ханиа сонгох гэж байгаа нэрээр олон эмэгтэй хүнтэй зууралдаад авдаг.

Эелдэг, дажгүй, ялдам бүсгүйчүүд тэдэнд хэрэгтэй.
Эрчүүд гадаад төрхөндөө дэндүү их анхаарч, өдрийн талыг толины өмнө эргэлдэж зогсдог бүсгүйчүүдэд дургүй. Тэд будмал маягтай эмэгтэйчүүдэд дуртай байна гэж үгүй шүү дээ. Эрчүүдийн үзэж байгаагаар бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэлтэй эмэгтэй өдөржин үс нь арзайчихаагүй байгаа, уруулын будаг минь арилчихаагүй байгаа гэж зөв боддоггүй гэнэ. Мэдээж нүүрээ будаж үсээ гоё засуулахгүй л яахав. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэж эрчүүдийн дургүйцлийг хүргэх хэрэггүй л байгаа юм. Олонхи эрчүүдийн жинхэнэ байгалийн төрх илүү их татдаг гэнэ.

Монголжингоо эмэгтэй.
Монголоо алдаагүй эмэгтэй хүн гэж манай эрчүүд ярьдаг шүү дээ. Ухаалаг эмэгтэйд ямар ч эр дурладаг Манайхан нэг зүйл рүүгээ хэтэрхий их туйлширдаг хүмүүс. Ухаантай эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй гэх худлаа ойлголт байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ тэд ийм эмэгтэйг хайрлаж хүндэтгэдэг. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой хоёр эрэгтэй тутмын нэг нь өөрийнхөө хүрээнээс эхнэрээ хайдаг.

Тэнэг эмэгтэйчүүд боловсрол эзэмшээгүй эрэгтэйчүүдийг өөрөөсөө түлхчихдэг.
Тиймээс эмэгтэйчүүдээ хамтрагчаас ухаанаараа давах оролдлогыг өөр дээрээ хийж байгаарай. Гэхдээ түүнээс илүү болохоо түүнд болон бусдад илт илэрхийлж, дарамталж, доромжлох алхам бүү хийгээрэй. Эрчүүд ухаантай ч өөрөөс нь ялимгүй доогуур төвшинд эмэгтэй хүний ухааныг байхыг хүсдэг.

Биеийн галбир ч чухал.
Эмэгтэй хүн заавал туранхай байх ёстой мэтээр ойлгож биеийн жиндээ хэт анхаарал хандуулдаг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь зөв боловч удмын тарган хүн байдаг шүү дээ. Тарган эмэгтэйчүүдэд эрчүүдийн дөнгөж 4 хувь нь л дуртай. Харин туранхай эмэгтэйд 8 хувь нь дуртай байдаг. Үлдсэн хувь нь алтан дундаж буюу тарган ч биш туранхай ч биш эмэгтэйд дуртай байдаг аж. Намхан тарган эхнэртэй байхыг хэн ч хүсэхгүй нь лав

Бүсгүйчүүдийн тачаангуй байдал эрчүүдийн хөглөдөг.
Ийм ойлголтонд эрчүүд ч эмэгтэйчүүд ч шал өөр зүйлсийг хамруулдаг. Торон ч юм уу нэвт гэрэлтсэн цамцтай, богино банзалтай эмэгтэйчүүд тачаангуй гэмээр харагддаг ч эрчүүд яг 7 хувь нь л тэднийг тачаангуй гэж үздэг. Харин үлдсэн хувь нь тачаангуй гэдэг ойлголтыг үгээр илэрхийлж чаддаггүй. Тэднийг ухамсар нь л сонирхолтой ч юм шиг гарт баригдахгүй, сэтгэлийг нь давчдуулсан байдлуудыг тачаангуй гэж ялгадаг.

Үнэн хэрэгтээ эрчүүд хайр халамжтай эмэгтэйг хайдаг.
Эмэгтэйчүүдийн зан араншин эрчүүдийн анхаарлыг юунаас ч илүү татдаг аж. Шударга зан бол эрчүүдийн хувьд маш үнэтэй зан чанар. Дуу цөөтэй хэв загварт баригдчихсан эмэгтэйчүүд гурван удаагийн гоо бүсгүй байсан ч хамаагүй, тэдэнтэй байхдаа эрчүүд уйтгарладаг.

Үүнээс гадна нээлттэй, чөлөөтэй харьцаатай эмэгтэй (гэхдээ тийм галзуу биш) Oрондоо ч тийм байх гэж эрчүүд боддог. Өөртөө итгэлтэй байдал. Өөртөө итгэчихсэн эмэгтэйд эрчүүд дургүй. Харин өөртөө итгэлтэй эмэгтэйг тэд хүндэлдэг. Эрчүүдийн хувьд дотоод сэтгэл нь ямар нэгэн хамааралгүй байдаг. Итгэлтэй байдал нь эмэгтэй хүнийг нууцлаг, тачаангуй болгодог. Тийм эмэгтэйд эрчүүд татагдаж түүнийг татахыг эрмэлздэг. Харин өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд эрчүүдийн сонирхлыг татдаггүй. Тиймээс л сэтгэл судлаачид эмэгтэйчүүдэд эрчүүдийн дэргэд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй гэж зөвлөдөг.

Хэрэв та түүнд өөрийнхөө харвинг үзүүлээд гоншигоноод байвал тэр таныг маш хурдан тайвшруулахаа больж таны өөнд улам анхаарлаа хандуулах болно.
Нас ахих тусам эмэгтэй хүний гоо сайхны ач холбогдол багасч харин зан аашных нь ач холбогдол улам ихэсдэг. 18-25 насны эрчүүд эмэгтэй хүний тачаангуй байдал, гадаад төрх, ухаан зэрэгт татагддаг. Тэдний хувьд эмэгтэй хүний зан ааш тийм ч чухал биш. Харьцаа голдуу хөнгөхөн, удаан үргэлжилдэггүй. Тэд эмэгтэйчүүдийг байнга сольдог бөгөөд гэрлэлтийн талаар төдийлөн боддоггүй. 25-40 насны эрчүүд. 30-аад насны эрчүүд тачаангуй бүсгүйчүүдийг бус эелдэг, хайр халамжтай эмэгтэйчүүдийг эрж хайдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ сайн ээжийг хайдаг. 40 наснаас дээш эрчүүд уужуу сэтгэлтэй, цэлмэг ухаантай, халамжтай эмэгтэйчүүдийг үнэлдэг. Тэдний хувьд эмэгтэй хүний гадаад төрх гуравт ордог. Хоёрт нь харилцан ойлголцол, тэвчээртэй байдал ордог байна.

Өсвөр насны охид “IPhone” утасны үнэтэй болжээ

нийтлэсэн Admin

chinagirl-for-iphone Ухаалаг гар утас дэлхий дахинд хүчээ авч өдөр ирэх тусам сайжрахын хэрээр үнэ нь ч мөн адил өссөөр байгаа. Хүмүүс энэхүү шинэ техник технологийг хэрэглэж өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй байх болжээ. Учир нь өсвөр насны нэгэн охин дэлхийг байлдан дагуулж буй “Apple” брэндийн “IPhone4″ утастай болохын тулд онгон биеэ үнэлжээ. Энэ тухай “Biznewschina” мэдээлсэн бөгөөд охин Twitter-ийн Хятад хувилбар болох Weibo-д өөрт нь Iphone4 авч өгөх хүнтэй секс хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Туна загастай омлет хийх арга

kak-prigotovit-omletЭзэгтэй нартаа зориулж туна загастай омлет хийх аргачлалыг хүргэж байна.

Бэлтгэх хугацаа: 30 минут

Порц: 4 хүн

Орц: жижиглэж хэрчсэн 3 ширхэг шинэ мөөг

2 ц/х нухсан олив

Жижиглэж хэрчсэн ногоон сонгино 1 ширхэг

Нухсан сармисны хумс 2 ширхэг

1 ц/х цөцгийн тос

6 өндөг

¼ аяга сүү

¼  лаазалсан туна загас

1 ц/х салат амтлагч хатаасан ногоо

½ ц/х  давс

¼ ц/х хар перец

1 аяга үрсэн хайлдаг бяслаг

Хийх арга: Том хайруулын тавганд мөөг, олив, сонгино, сармисаа цөцгийн тосондоо хуурна.  Мөн том саванд  өндөг, сүү, давсаа хутгаж хуурч байгаа ногоон дээрээ жигд асгаж өгнө. Галаа дунд зэрэг дээр тохируулж өндөг нь урсахгүй болтлоо биежих үед нь туна загасаа тарааж салат амтлагчаа цацаж, үүний дээрээс үрсэн бяслагаа жигд тарааж цацна. 1-2 минутын дараа бяслаг хайлж ирэх бөгөөд энэ үед гаргаж зүсэж таваглана.

 

Чуулганд суудаггүй гишүүдийг эргүүлэн татаж, хоцорсон гишүүнийг мөнгөн торгуулаар торгоно

chuulgnТөрийн эрхийг барьж буй УИХ-ын гишүүд нэр дэвшиж гарч ирэхдээ мөргөж сөгдөх нь холгүй иргэдээ гуйдаг. Харин сонгогдож гарч ирсэнийхээ дараа ёстой л үнэн төрхөө харуулдаг нь нууц бишээ. УИХ-ын чуулганд гишүүд ажлаа хийхгүй тасалж ирц нь бүрдэхгүй хурлыг хойшлуулах тохиолдол нэлээдгүй гарч байна. Уг нь ард иргэдийнхээ төлөө, эх орныхоо төлөө гэж тэднийг сонгосон атал эрхэм гишүүд үнэн худал нь мэдэгдэхгүй хувь, хувьсгалийн ажлаа хольж хутгаад явах шиг.

Чуулганы хуралдаанд гишүүд ирцээ бүртгуулчихээд сэм гараад явчихана. Хууль батлах болоход харваас хоосон танхимд гишүүдийн 50 хувийн ирцээр баталж орхидог. Энэ нь иргэдэд таалагдахгүй өнгөрөх нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү асуудлыг хөндсөн хэвлэлийн бага хурлыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирцийн асуудлыг цэгцлэхийн тулд хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Түүнчлэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан оролцдоггүй, мөн хуралдаанд суудаггүй гишүүдийг эргүүлэн татах юм байна.  Мөн хуралдаан 1 минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөл энэхүү хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү хэлэхдээ “ Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн. Иргэд сонгогчдоос 1366 өргөдөл ирсэн. Байнгын хороо байгуулагдсан цагаас хойш нийт 3000 гаруй өргөдөл ирж, үүнээс 506 хүсэлтийг судлан шууд хариу өгсөн бол 272 хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн