Эрчүүд сайхан бүсгүйгээс айдаг 7 шалтгаан

1. Эрчүүд татгалзсан хариу авах болов уу хэмээн айдаг

Ямар ч эр хүн таалагдсан бүсгүйгээсээ татгалзсан хариу авахаас хамгийн ихээр айдаг гэнэ. Тэр тусмаа гоо бүсгүйгээс ийм хариу авах магадлал эгэл даруу бүсгүйг бодвол өндөр гэж үздэг бололтой.

 

2. Сайхан хүүхнийг зуун эр эргүүлдэг гэдэгт итгэдэг

Өөрийгөө хүндэлдэг хэн боловч тэдний дунд ороод цохиж явахыг хүсэхгүй биз дээ. Гэхдээ  аятайхан бүсгүй чөлөөтэйгээр барахгүй, өөрийг нь харж явдаг гэж толгойд нь огт ордоггүй байна.

 

3. Гологдохоос эмээдэг

Эрчүүд өөрийн царай зүс, бие хаа, нийгмийн байдал, санхүүгээ чамладаг. Эрэгтэй хүн ч сонин араншинтай улсууд юм даа, зарим талаар бүсгүйчүүдээс долоон дор.

 

4. Сайхан хүүхэн аль хэдийн эзэнтэй гэж боддог

Нээрээ ийм хүүхэн хаанаас л ганцаараа явав гэж дээ. Өөртэйгээ яг таарсан Юндэнгээ, эсвэл цүндгэр хэтэвчтэй өвгөнийг олоод авсан байлгүй гэж өөртөө итгүүлчихсэн байдаг. Үзээд алдаач дээ!

 

5. Сайхан хүүхэнд дурлах нь амиа хорлохтой адил гэж боддог

Бодохоор үл барам өөрийгөө, өрөөлийг ч мөн адил итгүүлчихсэн байдаг. Гэхдээ энэ бол сайхан хүүхнээс татгалзсан хариу авсан, эсвэл сайхан хүүхнүүд эрчүүдийг харцаараа хөдөлгөдөг гэж сураг сонссон хүмүүсийн ахархан бодол юм.

 

6. Хэрэгцээ, шаардлагыг нь дийлэхгүй гэж айдаг

Гоо сайхан байхын тулд эмэгтэйчүүдэд мөнгө хэрэгтэй: үнэтэй салоноор үйлчлүүлэх, ганган тансаг хувцас хунар, фитнес, гоо сайхны хэрэглэл, үнэртэн, гоёл чимэглэл гээд л явж өгнө. Тэгэхлээр эрчүүд анхны уулзалтаас эхлээд л төлбөр хийхээс айдаг.

 

7. Цорын ганц эр нь байж чадахгүй гэж эмээдэг

Өөртөө итгэлгүй эр хүн үргэлж л өрсөлдөгчдөөс айдаг. Тэдний бодлоор сайхан бүсгүй эрчүүдийг бээлий шиг л сольж байх ёстой юм байхаа.

Эх сурвалж: Unen.mn

2 сая дахь иргэний чацуутнуудыг эх барьсан эмч 3 сая дахь иргэний чацуутныг эх барьжээ

0 abatlamj1Хонь жилийн босгон дээр онгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч, тэр өдөр мэндэлсэн 180 нярай 3 сая дахь иргэний чацуутан болсон түүхэн үйл явдлыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлсээр байна. Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутанаар 2, үе чацуутнаар 6 нярай мэндэлснээс БОЭТ-д 5, Хархорин нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сумын сум дундын эмнэлэг, Хужирт сумын эрүүл мэндийн төвд тус бүр 1 мэндэлсэн. Үүнээс Есөнзүйл сумын сум дундын эмнэлэгт төрсөн эх Бямбадуламын охин Өвөрхангай аймгийн ойрын чацуутнаар, БОЭТ-д төрсөн эх Нарангаравуугийн хүү Булган аймгийн ойрын чацуутнаар бусад 6 нярай үе чацуутнаар тус тус бүртгэгдсэн.

Эрүүл мэнд, спортын яамнаас 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан “Хүйн ээж” болох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Улсын 3 сая дахь иргэн болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” гардуулах ёслолын арга хэмжээг улсын хэмжээнд 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутныг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч С.Сумьяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа баяр хүргэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” -ийг гардуулж өглөө.

Дээрх батламжийг гардан авсан “хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэний үе чацуутныг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол 3 сая дахь иргэний үе чацуутан 2 нярайг БОЭТ-д эх барьж түүхэн үйл явдлын дахин гэрч болж байгаа нь “хүйн ээж”-ийн бахархал болсон онцлог үйл явдал боллоо.

Эмч Ч.Таалай нь өдгөө эрүүл мэндийн салбарт хүүхэд нярайн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын АУ-ны магистр, клиникийн профессор хүүхдийн ахлах зэрэгтэй эмч юм

Онцгой.мн

 

Бие даагчдын дүн намуудын дээр гарав.

biydagchid513975014201501301425Үндэсний тойм сэтгүүл, МЕС колнсалтинг компани хамтран улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүнг гаргадаг билээ. Энэ удаагийн судалгааны үр дүнд  ард түмний намуудад итгэх итгэл, үнэлэмж буурсан төдийгүй эсрэгээрээ аль нэг нам бүлгийн хараат бус БИЕ ДААГЧИД-ад ихэд найдвар тавьж тэднийг үнэлэх үнэлэмж, эерэг хандлага нэмэгдсэн байна.

Элдвийг амлаж төрд гараад эргэж хардаггүй, хуурч мэхэлж, худал маргалдаж,  цаагуураа эгээ адилхан болсон намууд, нам дагасан улс төрч нэртнүүдийг бус иргэдийн төлөөлөл дуу хоолой болж цөөхөн ч гэсэн тууштай ажиллаж байгаа бие даагч гийшүүдээ үнэлж итгэх болжээ.

Түүнчлэн ард түмний нам шүтэх үзэл өөрчлөгдөж, төрийн эрхийг ээлжлэн барьж, олон жилийн буруу удирдлагаар улс орныг  хүнд байдалд хүргэн,  ард түмнийг цөхрөлд оруулсан 2 намын балагтай үйлдлийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй болсон гэдэг нь харагдаж байна.

10981813_946400185412372_3241914412165160619_n

 

Эх сурвалж: Ontsgoi.mn

 

 

Хазууллаа, Заазуурдлаа, Хүчиндлээ Харин одоо ХАНГАЛТТАЙ!!!

11026016_10206194021794087_4064456335978939273_n Төрсөн эцэг нь 4-хөн настай охиноо хүчиндэж, хойд эхтэй нь нийлж зодож тамласаар алсан аймшигт хэрэг гараад удаагүй байна. Хөөрхий бяцхан охины хувьд аав нь биш араатан болж хувирсан нүгэлт эцэг нь Цагдаагийн алба хашиж байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт шинжээчээр ажиллаж байсан гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл газар авч тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь дэндүү ноцтой асуудал юм. Энэ талаар хамаарал бүхий эрх барих байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого, бодит үр дүн өгөхгүй байгаа нь харамсалтай бөгөөд харин сэтгэл зовниж нэгдсэн төрийн бус байгууллагууд хэн хэнээс илүү чадах чинээгээрээ гүйлддэг ч эрх мэдэл  чадал мөхөсддөг нь нууц биш. Энэ удаагийн хэрэг нийгэм олон нийтэд ихээхэн цочрол өглөө. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хүмүүс болон эцэг эхчүүд, залуучууд  нэгдэж 2 дугаар сарын 28ны өдрийн 18 цагаас Чингисийн Талбайд тайван жагсаал хийхээр бэлтгэж байгаа ажээ. Тус жагсаалд иргэд олон нийтийг нэгдэн оролцож, хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрхээрээ нэгдэхийг “Лантуун дохио” Бүлгэмээс  уриалсан байна. 11001822_929653257074940_5549335548188171522_n 10347806_950609884957304_7905076160606022164_n 11007736_906830379351300_4220351731740862149_n Эх сурвалж: Оtsgoi.mn

Тачаангуй зөөгчидтэй зоогийн газар нээгджээ

Буриадын нийслэл Улаан-Үд хотын стриптиз баарын зөөгчид нүцгэн шахуу үйлчилгээ үзүүлдэг талаар өмнө нь манай сайт бичиж байсан. Харин одоо энэ моод эндхийн зоогийн газарт “халдварлажээ”.

Шинээр нээгдэж байгаа “Банкет Холл” зоогийн газар өөрийгөө сурталчлах шаардлага ч гарсангүй. Ам дамжсан яриа, нэгэн телевизийн “гүйдэг зар” л хангалттай байж, Улаан-Үдийн оршин суугчид энэ ресторанд шавах болжээ.
“Бүсгүйчүүд, залуусыг эротик хувцастай ажиллах өндөр цалинтай ажилд урьж байна” гэж гүйдэг заранд бичжээ. Зарим иргэн Оросын Дотоод хэргийн яаманд хандаж тайлбар хүссэн ч “Ийм ер бусын үйлчилгээнд гэмт хэргийн шинж алга” гэж хариулсан байна.
Зоогийн газрын захирал Жамс Очиров “Маш олон хүн ажилд орохоор ирсэн тул шалгаруулалт явуулсан. Гадаад өнгө үзэмжээс гадна ичиж зовохгүй байх, хүмүүстэй харьцах чадвар зэргийг харгалзан үзсэн юм. Аргагүй шүү дээ, тэд надаас ч өндөр цалин авдаг” гэж ярилаа.
Нийт 6 бүсгүй, 6 эрийг сонгосон бөгөөд ээлж бүрд гурав гурваараа ажиллаж байгаа аж. Эротик зөөгчид өндөр цалин авдаг төдийгүй үйлчлүүлэгчид нь тэдний гарыг өгөөмөр цайлгадаг гэнэ.
Зөөгч эрчүүд ярилцлага өгөхөөс татгалзсан бол бүсгүйчүүд дуртайяа ам нээж байлаа. Нэг зөөгч бүсгүй “Би оюутан. Хичээлийн дараа ажилладаг. Ингэж л сургалтандаа нэмэрлэдэг. Ар гэрийнхэн маань энд ажилладагийг мэдэхгүй” гэж ярив.
Үйлчлүүлэгч Владимир “Сонирхолтой, шинэлэг үйлчилгээ байна. Энэ ресторан их алдарших байх. Бүсгүйчүүд нь их царайлаг, аятайхан учраас цайны мөнгө ахиу өгмөөр санагддаг” гэжээ. “Ер бусын, сонирхолтой байлаа. Их таалагдсан” гэж Борис гэдэг эр өгүүлэв.
Харин үйлчлүүлэгч Татьяна “Энэ бол эмэгтэйчүүдийг доромжилж байгаа хэрэг. Эндхийн үйлчлүүлэгчид ичиж зовон биеэ эв хавгүй авч явж байна. Нэг нь бүр нүцгэн хөхөө далдлах гэж хоолны цэс, үс, гараараа оролдох юм. Ёстой тэдний өмнөөс ичиж зовмоор” гэж ярилаа.
Сонирхолтой нь, үйлчлүүлэгчдийн дунд эрчүүд биш харин эмэгтэйчүүд олон байлаа.
Эх сурвалж: www.mnews.mn

 

IELTS-н шалгалт өгч амьдралдаа хувьсал хийгээрэй!

Зорилго мөрөөдлөө биелүүлэхийн  төлөө зогсолтгүй хичээцгээе!

absolute shineIELTS (International English Language Testing System) гэдэг нь олон улсын англи хэлний шалгалтын систем юм. IELTS-н шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудын их сургууль, коллеж, АНУ-ын 300 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг. IELTS-н шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг, 0-9 оноогоор дүгнэгддэг. IELTS-н шалгалтын оноо шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчинтэй  байдаг.

2

ABSOLUTE   TOEFL &  IELTS CENTER  нь “Attacking the IELTS from every angle” цоо шинэ шилдэг хөтөлбөрөөр хичээллэх IELTS-н шалгалтанд бэлтгэх оройны 2 сарын анги, өдрийн 1 сарын түргэвчилсэн ангиуддаа элсэлт авч байна.

 

АБСОЛЮТ төв олон мянган төгсөгчдийг IELTS-н шалгалтанд амжилттай бэлтгэсээр ирсэн билээ. IELTS-ийн баталгаатай, өндөр оноо хэрэгтэй байгаа хүн бүхэн АБСОЛЮТ төвийг зориорой. Манай үе үеийн оюутнуудын бодит амжилт, үр дүн таныг хүлээж байна. Сургалтанд суралцах сонголт хийхдээ АБСОЛЮТ-н амжилтын үзэсгэлэнтэй танилцаарай!5

 “АБСОЛЮТ”-ийн онцлог давуу талууд

  • IELTS-ийн шалгалтын төрөлжсөн шилдэг сурах бичгүүд үнэгүй.IELTS-ийн цогц тестүүдийг өгч оноогоо гаргуулан IELTS-ийн шалгалт өгөх туршлага дадлагатай болох боломж.

  • Англи хэлний сонсгол, ярианы чадвар түлхүү хөгжүүлэх мэргэжлийн гадаад багш нар,

  • АНУ-д магистр хамгаалсан, TEFL зэрэгтэй монгол багш нар хичээлийг удирдан явуулна.

  • Сургалтын таатай орчин таныг хүлээж байна.

4

6

3

Хаяг: СБД, Тусгаар тогтнолын ордон 1 давхарт 108 тоот.
Утас:   7711-8288,     328288
https://www.facebook.com/AbsoluteToeflCenter

Эх сурвалж: Newsline.mn

 

Монголын улс төрчдийн залуу нас.

Залуу нас гэдэг хэн хүнд эргэж олдоггүй эрхэм нандин зүйл. Энэ удаа  shudarga.mn сайт Монголын улс төрчдийн залуу халуун нас, намтар түүхэнд нь тэр бүр бичгдээгүй  үлдсэн сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Засварчнаас ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж

Одоогоос 30 гаруй жилийн өмнө. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед байлдагч Элбэгдорж байж. Тэрээр, 1981 онд Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэй төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байсан аж. Элбэгдоржийн хүссэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, улмаар тушаал дэвшин машинист болжээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, “Улаан Од” сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан гэдэг.

 МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

Түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас Ерөнхий сайд хүртэл амжилтанд хүрч чадсан Ч.Сайханбилэг. Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байжээ.Түүнээс хойш зургаан жилийн турш /1991-1997/ тус холбоонд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотыг хариуцсан даргын үүрэгт ажлыг хийж байв. Парламентад тэрээр 27 настайдаа анх хөл тавьж, хоёрхон жилийн дараа Гэгээрлийн сайдаар томилогдов. Энэ нь ч мөн залуудаа сайд болсон Монголын улс төрийн түүхийн нэгэн жишээ. Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” хэмээн үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг байсан болохоор сэтгүүлч гэж эндүүрдэг. Угтаа тэрээр түүхийн багш мэргэжилтэйгээс гадна тэрээр МУИС-ийг хуульч, АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус дүүргэсэн юм. Улс төрөөс түр завсарлага аваад тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан парламентад дахин орж ирэв. Ингэхдээ тэрээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар дөрвөн жил ажиллаад дараагийн парламентад улиран сонгогдоод ажиллаж байна. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нас ойролцоо улстөрч найзууд. Ч.Сайханбилэг эхнэртэйгээ 1992 онд  Байгал нуурын хөвөөн дээр танилцсан хэмээн ярьж байсан удаатай.

Харин түүний найз С.Баярцогт энэ үед халимаг бүсгүйд дурлаж, “Түүнтэйгээ гэрлэхгүй ч ббайж магадгүй” хэмээн ярьж бичлэг хийлгэсэн нь өдгөө шуугиан тариад байгаа. Хамгийн залуудаа улс төрийн тогоонд чанагдаж, өдийг хүртэл хүчин зүтгэж яваа С.Баярцогт 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдохдоо С.Баярцогт 23 настай байж. Москвагийн Их сургуулийг эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжлээр төгсч ирээд ганцхан жилийн дараа л тэрээр парламентын гишүүн болсон юм. ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага, Колумбын Их сургуулийг олон улсын эдийн засагч, МУИС-ийг хуульч, эрхзүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрээр 1990, 1996, 2004, 2008 оны нийт дөрвөн парламентад гишүүнээр сонгогдож ажилласан туршлагатай улстөрчийн нэг. С.Баярцогт 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Сангийн сайдын албыг хашиж 20 гаруй жилийн хугацаанд хоёр удаа сайдаар ажиллаж байс

Мөрийтэй тоглоомонд донтож явсан Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл


Тэрбээр 40 мянгатын “атаман” гэгдэж, сэхээтнүүдийн дунд өссөн. Хожмоо хамт ноцолдож, тоглож явсан найзуудаас нь олон нь Э.Бат-Үүлтэй хамт улс төрийн тогоонд чанагдах болсон билээ. Э.Бат-Үүл физикч мэргэжилтэй. Шалгуур өндөр гэгддэг МУИС-ын физикийн ангид одоогийн АН-ын дарга Н.Алтанхуягтай нэг ангид сурч байв. Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан. Тэрээр нэр бүл болоод удаагүй байхад нь Бат-Үүл гэгч нөхөр мөрийтэй тоглоомд нэг хэсэг донтжээ. Харин энэ үед эхнэр нь Хөвсгөлийн хамгийн хойд талын дархадын Ренчинлхүмбэ суманд очиж багшлах санал гаргажээ. Зэлүүд суманд Бат-Үүл ч тоглоомноос холдож, тэд өвлийн ид тачигнасан хүйтэнд хөөрхөн охинтой болжээ. С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр “Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна”

Оёдолчноос УИХ-ын гишүүн болсон  Х.Баттулга


Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь “За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийн сонссон Х.Баттулга хүү  Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг.  Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ . Тэрээр гэртээ савхин хүрэм оеж, шаггүй мөнгө олж байсан түүхтэй.

Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. отоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж,  Унгар улсад зарахаар  явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс  тэндээс 600 доллараар камер авч энд нэг   нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ.  Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн. Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.

Гэр бүл үймүүлсэн хэргийн эзэн УИХ-ын гишүүн Наранхүү


Б.Наранхүү 17 настайдаа ангийнхаа охин Чимгээтэй гэрлэж Булганы хүргэн болж байжээ.
Тэд гурван хүүтэй. Тэрбээр бизнест хөл тавих болсон нь эхнэртэй нь холбоотой. 17 настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчинтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж эмч нар хэлжээ. Тиймээс эхнэрээ эмчлүүлэх 50 мянган доллар олохын тулд анх бизнест хөл тавьсан гэж өөрөө дурсжээ. “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн талаар монголчууд төдийлөн сайн мэддэггүй байс ан цаг саяхан. Бээжингийн Олимпийн дараа алтан медаль авсан тамирчдад тэрбум төгрөг амлаж явсан энэ бийлэгжүү эрийг улсад найм түрүүлсэн  шарга азарга, “Алтжин”-гийн Г.Алтан хоёр л олны танил болгосон гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Одоогоос хэдэн жилийн өмнө “Сапу” компанийн захирал асан С.Жамьянсүрэн эхнэрийнхээ эсрэг гомдол гаргаж, шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгч байлаа. Тэрээр тухайн үед “Миний эхнэр Г.Алтан нь “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүтэй гэр бүлийн харьцаатай хэмээн хэвлэлээр ярилцлага өгч багагүй дуулиан дэгдээж байв. Энэ ярилцлагын дараа Б.Наранхүү захирал ямар нэг няцаалт хийгээгүй өнгөрсөн. Харин өнөөдөр тэрээр УИХ-ын гишүүн болжээ. 80 гаруй компани байгуулж байсан залуу Буянгийн Жагаагийн улаан фен. Хажиг, зожиг Буянгийн Жагаагийн нэртэй компани хүртэл байгуулж бужигнуулж явсан гэнэ.

Авилгалын загалмайлсан эцэг гэгдсэн Н.Энхбаяр

Тэрээр 1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуулийг төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Гэвч унаган мэргэжлийн салбартаа биш улс төрд гялалзтал амжилт үзүүлсэн юм.МАХН-ын гишүүнээр 1985 онд элсэж байсан. Гэвч хожим нь намынхаа үнэмлэхийг гаргаад чулуудаж явсан мэдээлэл бий. 1992 онд анх УИХ-ын хуралд сонгогдохын зэрэгцээ Засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажиллаж улс төрийн урт гараагаа эхэлжээ.
1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд дарга нь болжээ. Эндээс л түүний улс төрийн амьдрал эхэлсэн гэхэд болно. Н.Энхбаяр МАХН-ын даргаар томилогдонгуутаа өөрийн гэсэн тойрон хүрээллийг бий болгож чадсан. Бас түүнийг Соёлын сайд байхдаа яоуу найрагч бүсгүйтэй нууц амрагийн холбоотой гэсэн дуулиан тарж байсан удаатай.  МУ-ын Тэргүүн хатагтай нарын дундаас түүний эхнэр Цолмон хамгийн алдартай.

Эх сурвалж: Shudarga.mn

 

Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт

ontslokh aldartan

Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.

“Цэнхэр хадагны ёслол”-ыг жилээс жилд утга төгөлдөр болж, монголчууд сар шинэдээ зэхсэн гоёл зүүсгэлээ өмсөн уулзаж, сайныг бэлгэдэн ярьж хөөрч суудаг, тухайн жилийнхээ сар шинийн гоёлын хэв маягийг тодорхойлдог Үндэсний хэмжээний ёслол хүндэтгэлийн ажиллагаа болгохыг зорьж байгаагаа тус арга хэмжээг санаачлагчид хэлж байлаа. Ингээд анх удаагаа зохион байгуулагдсан “Цэнхэр хадагны ёслол”-ын Морин жилийн онцлох алдартнуудыг танилцуулж байна. Тус алдартнуудыг салбар бүрт амжилттай ажилласан шилдгүүдээс Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Шилэн мэдээллийн сайт-Онцлох.мн, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүлээс томилогдсон экспертүүд шалгаруулан тодруулжээ. Алдартнуудын амжилтын түүх, Цэнхэр хадагны ёслолын арга хэмжээний сурвалжлагаар бэлтгэсэн “Элеганс” сэтгүүлийн тусгай дугаар энэ сард хэвлэгдэн гарах юм.

Морин жилийн онцлох алдартнууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

УИХ-ын Дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд

Хакухо М.Даваажаргал

Монгол улсын арслан Н.Батсуурь

СТА, жүжигчин Б.Амарсайхан

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУХМ С.Цэрэнчимэд

МУГЖ, дуучин С.Жавхлан

СТА, жүжигчин Р.Анхням

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

“Шивээ-Овоо” ХК-ний захирал О.Отгонбаатар

“Даймонд пресс” клубын Ерөнхийлөгч С.Гантогоо

“Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн аварга Т.Санчир

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар

“Сээкл” ХХК-ний захирал Ж.Ганбаатар

УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин

“Багануур” ХК-ний захирал М.Отгонбаяр

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан

Эртний хийц” ХХК-ний захирал О.Уранцэцэг

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ерөнхий захирал Ч.Даваацэрэн

“Сээкл” ХХК-ний захирал Ж.Ганбаатар

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Цэцэгмаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг

“Хатан туул” хамтлагийн багш Л.Цолмон

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн

“Дельта констракшн” ХХК-ний захирал Ж.Эрдэнэчимэг

“Сөгнөгөр хайрхан” ХХК-ний захирал Т.Энхболд

Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч Ш.Адьшаа

ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх

“Клоун ах” ХХК-ний захирал М.Ганбаатар

СТА, жүжигчин Г.Ундармаа

Төв аймгийн Баянцагаан сумын мянгат малчин Ц.Сандаглхагва

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

НИТХ-ын Тэргүүлэгч төлөөлөгч Ж.Амарсанаа

“Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн

“Карьер” ХХК-ний захирал Ж.Баяраа

“Эксклюзив” ХХК-ний захирал Г.Майцэцэг

“Стратеги” академийн захирал А.Ундраа

“Их харанга” ХХК-ний захирал Я.Энхтайван

“Топиус” ХХК-ний захирал Д.Баяраа

ETV телевизийн захирал Ч.Даваабаяр

“Зар мэдээ” сонины эрхлэгч Д.Баясгалан

“Юнисити Монгол” ХХК-ний эрүүл мэндийн зөвлөх М.Энхсайхан

“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр

ТВ10 телевизийн захирөл Ө.Отгонбаатар

“Иргүн” номын зохиогч, иргэн С.Гантуяа

“Нэйчрэл састэйнэблэ” ХХК-ний захирал М.Ганхуяг

“Эзэн заяа” ХХК-ний захирал С.Туяабаатар

“Тэпэ” ХХК-ний маркетингийн менежер Ш.Доржханд

“Бриллиант VIP car wash” ХХК-ний захирал Б.Онончимэг

“Crazy point” сэтгүүлийн эрхлэгч Л.Алтантуяа

ММҮХ-ны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа

“Сүлд” ТВ-ийн сэтгүүлч Б.Цэрмаа

“Соб нуур” ХХК-ний захирал Н.Норовсамбуу

“Экобус”-ын Зохион бүтээгч инженер Б.Нямдэмбэрэл

Өвчин үүсгэх магадлалтай 9 мэргэжил

Мэргэжил бүхэн сайхан ч сул тал гэж бий. Хэдийгээр ажлын үед аюулгүйн ажиллагааны дүрэм баримталсан ч мэргэжлээс шалтгаалж өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс өвчин үүсгэх эрсдэлтэй есөн ажил мэргэжлийг танилцуулж байна.

 

1.Үсчин Ажлаас шалтгаалсан өвчинд өртөх магадлалтай мэргэжлийн жагсаалтын эхэнд үсчин бичигджээ. Тэд өдөр бүр халуун ус, хурц үнэртэй будаг, цахилгаан хэрэгсэлтэй харьцдаг ба байнга зогсоогоороо ажилладаг. Иймд дэлхийн нийт үсчиний тавиас дээш хувь нь багтраа, арьсны эмгэгээр өвчилдөг аж.

 2.Сувилагч Ажлын байрандаа алдаа гаргах эрхгүй сувилагч нар зүрхний шигдээсээр өвчлөх магадлал ихтэй гэнэ. 15 жилээс урт хугацаагаар ажилласан 12000 сувилагчийн дунд явуулсан эрүүл мэндийн судалгаар 40 хувь нь зүрхний ямар нэгэн эмгэгтэй болохыг тогтоожээ.

3.Мал нядлагч Мал нядлагчид бугалгын судасны хавдраар өвчлөх магадлалтай аж. Нэг цаг мал нядлахад гарын бугалга зургаан цаг тасралтгүй бөмбөр тоглосонтой адил ачаалал авдаг байна.

4.Оффисын ажилтан Өдөр бүр компьютер ашигладаг оффисын ажилтнуудын 70 хувь нь харааны эмгэгтэй болохыг судалгаагаар баталжээ.

5.Малын эмч Малын эмч нар амьтнаас хүнд халдварладаг арьсны үрэвсэлт өртөх магадлалтай гэнэ. Нийт малын эмчийн 40 хувь нь цахлай, арьсны харшилтай байдаг аж.

6.Зураач Принстоны их сургуулийн багш нар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Энэ судалгаагаар зураачдын дунд хүнд металлын хордлого элбэг тохиолддог байна. Ялангуяа орчин үеийн шар, нил ягаан өнгийн синтетик будаг бусдаасаа илүү хортой.

7.Тамирчин Тогтмол бэлтгэл хийх нь эрүүл мэндэд тустай ч дасгал буруу хийвэл сөрөг нөлөөтэй аж. Судлаачид дасгалын үеэр жижиг ч гэсэн бэртэл авсан тохиолдолд булчингийн тогтолцооны өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.

8.Шөнийн ээлжийн ажилтан Фред Хатчинсоны судалгааны төвийн ажилтнууд шөнийн ээлжийн ажилтнууд түрүү булчирхайн болон хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 60 хувьтай болохыг баталжээ.

9.Тогооч Тогооч нар амьсгалын замын өвчинд өртөх магадлалтай гэвэл та итгэх үү. Америкийн эрүүл мэндийн судалгааны төвөөс мэргэжлийн 2000 тогоочийн дунд сонирхолтой судалгаа хийжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан тогоочийн 125 нь мэргэжлээс үүдэлтэй гуурсан хоолойн багтраа өвчтэй байжээ.

Х.Заяа