МУГЖ Т.Ариунаа ахин Universe Best Songs-ыг шүүнэ

10387649_639544412818673_2496863256353782915_nНийтэлсэн:Админ   Эх сурвалж: Newsline.mn

2009 оноос хойш 16-аас дээш насныхны дунд зохиогдсон Universe Best Songs наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улиг, цөөн билиг гэдгээр улиг боллоо, үр өгөөжгүй,  хэт хавтгайрлаа гэх хүмүүс байхад хүсэн хүлээдэг хүүхэд залуус ч цөөнгүй байдаг. Оролцсон болгон нь “Од”-ын өвчнөөр өвчилж, номыг нь үзэж ногоотой шөлийг нь ч амтлалгүй өөрсдийгөө “Дуучин” хэмээн өргөмжилцгөөгөөд байхаар Монголд СУИС байхын ч хэрэггүй мэт, 5-н жил таварган байж сургууль төгсөх ч шаардлагагүй мэт аяглацгаах болсон нь олны шүүмжлэл дагуулаад буй.  Ямар сайндаа л хэд хэдэн наадмын хойморт шүүгчээр  заларсан Рагу хүртэл хатуухан донгодчихоод нутаг буцаж хамт олныхоо бухимдлыг барж байсан нь саяхан. Жил жилийн Universe Best Songs наадмыг тойрсон дуулиан шуугиан сайн муу дүүрэн байсаар ямартаа ч 2015 оны шалгаруулалт удахгүй эхлэхнээ.   Оролцогчдоос гадна шүүгчид хөтлөгчид нь олны анхаарлын төвд байдаг тус наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд МУГЖ Т.Ариунаа ахин багтах сурагтай.   МУГЖ Т.Ариунаашийн хувьд энэ наадмын  хашир туршлагатай шүүгчдийн нэгээ. Гэр бүлийн хувьд асуудал бэрхшээлтэй хүндхэн байсан эрос хадагтай Universe Best Songs-ын шүүгчийн суудалдаа эргэн залрахнээ.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонсохгүй өнгөрөх аргагүй амлалт

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хараа голын эрэг дээр орших Ноён уулнаа эртний Монголын өвөг дээдэс Хүннүгийн бунхан булш байгааг Оросын болон олон улсын эрдэмтэд нотолсон.  Одоогоор Ноён ууланд 31,2 тонн алтны нөөцтэй орд байгаа гэх. Мөн үүнтэй зэрэгцэн Монголын эртний хаад, ноёдын 200 гаруй судлагдаагүй булш, бунхан байх магадлалтай гэж археологчид онцолж байгаа юм.                                          d3f5069bfce4e38dbigЗасгийн газраас Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй бөгөөд үүнийг бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл Монгол улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Ноён уулыг ухуулахгүй гэж байжээ. Эргэн тойрноо ухаж, ихэнхийг нь гадаадынхны бэл болгоод цөөхөн хэдэн Монголчууд нь бахь байдгаараа өдрөөс өдөрт ядууран доройтож байхад энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татаж байна.

 

Бие даагчид Монгол банкны удирдлагуудтай хариуцлага тооцно

639cb432b97d003794fe51bf1538076e

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Дэд сайд нарын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно” гэж мэдэгдлээ.
УИХ Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд С.Ганбаатар гишүүн “Дэд сайд нарыг чөлөөлөх санал” гаргасныг гишүүдийн 51 хувь дэмжсэн юм. Гэвч маргааш өдөр нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд сайд нарыг чөлөөлөхийг дэмжихгүй” гэсэн санал гаргаж, УИХ дэмжсэнээр дэд сайд нар ажлаа үргэлжлүүлэхээр болсон.

Харин бие даагч гишүүдийн хувьд дээрх УИХ-ын шийдвэр хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Мөн ийм шийдвэрийг гаргасныхаа дараа УИХ-ын дарга З.Энхболд “Нэг өдрийн популизм ингээд дууслаа” гэж хэлсэн нь Дархан-Уул аймгийн иргэд сонгогчдоос уучлал гуйх үйлдэл болсон гэж гишүүн С.Ганбаатар үзэж байна. УИХ-ын даргын хувьд гишүүнийг үг хэлж дууссаны дараа араас нь тайлбар хийх зэргээр доромжлох үйлдэл гаргадаг.

Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаагаар зөвхөн бие даагчдад ч ийм араншин үзүүлдэггүй бусад гишүүдэд ч ийм байдлаар ханддаг. Дээр нь З.Энхболд дарга хууль зөрчиж УИХ-ын дарга болсон. Тиймээс дээрх үйлдлүүдийг дахин гаргавал хариуцлага тооцох асуудлыг бие даагч гишүүдийн зүгээс тавих болно гэлээ.

Мөн сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1950 төгрөгтэй тэнцэх болсон. Бие даагч гишүүдийн хувьд өнгөрсөн намар Монголбанкны удирдлагуудыг огцруулах асуудлыг тавьсан ч УИХ-ын дарга З.Энхболд өмгөөлж, асуудлыг нь дарсан. Тиймээс төв банкны удирдлагуудтай хариуцлага тооцох асуудлыг дахин тавихаар болжээ.

Хүүхдийн ертөнц Найрамдлын өвлийн 5 дугаар ээлж эхлэжээ

10537869_793297924069077_3397888284193593158_n37 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулж, Монголын төдийгүй тив дэлхийн олон орны хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн Олон улсын хүүхдийн Найрамдал Төв өнөөдөр 2015 оны өвлийн 5 дугаар ээлжинд амрах хүүхэд байгачуудаа хүлээн авсан байна. Жилийн дөрвөн улиралд ажиллаж, хүүхдүүдийг зүгээр ч нэг амраагаад буцаадаггүй хөгжүүлэх төлөвшүүлэх олон сонирхолтой хөтөлбөрүүдээр үйлчилдэг Найрамдал төв нь хоолны амт чанар, багш ажилтнуудын авъяас ур чадвар, хөтөлбөр арга зүйн онцлогоороо үргэлж шилдэг нь байсаар ирсээн.

10926227_785164054853297_8747183583884275199_n10420376_785162588186777_7964611322669010349_n  Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn хаягаар орж аваарай.

 

 

Жүжигчин Т.Билгүүн агсныг Лхагва гарагт сүүлчийн замд нь үднэ.

10415717_266815696823472_891345472332044832_n2015 оны 1 сарын 23-ны өглөө  “Шинэ үе” продакшны жүжигчид БНХАУ-н ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу явах замд  жүжигчин  Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нарын  сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас залуу жүжигчин Тайванбаатарын Билгүүн газар дээрээ нас барсан  эмгэнэлт хэрэг олон нийтийг цочроож маш олон хүн харамсан гашуудаад байгаа.

Ид хийж бүтээх гучхан насандаа харамсалтайгаар нас нөгчиж гэр бүл ойр дотныхон нь төдийгүй соёл урлагийн салбар, нийт Монголчуудын хувьд хүнд гарз тохиолоо. Тэрээр олон сайхан уран бүтээлээрээ үзэгч түмний танил болсон авъяас билэгт өнөөгийн шилдэг залуусын төлөөлөл байсан юм. Талийгаач Т.Билгүүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 1 сарын 28 ны өдөр буюу Лхагва гарагт 06:30 -аас 07:30 цагийн хооронд баруун дөрвөн замын МҮЭСТОрдонд болох юм байна.Түүний гэр бүлийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлэе!    Newsline.mn сайт

10917369_702465403201217_630657621457506792_n1264884_202041096634266_915207083_o

 

 

 

 

 

 

 

 

Үе дамжсан “Аварга”-ын Дэлхийд гайхуулсан Ялалт

262936_276979409085442_1316665426_nМонголчуудын бахархлыг ундрааж омогшлыг бадраасан нэгэн үйл явдал болсон нь энэ цагийн Мэргэжлийн Сумогийн ертөнцийг эзэгнэн буй Хакухо М.Дааваажаргал Хацу Башёгийн 13 дахь өдрийн барилдаандаа ялалт байгуулсан билээ. Энэхүү ялалалт нь жирийн нэг ялалт байсангүй. Тэрээр мэргэжлийн Сумогийн дээд  зиндаанд хамгийн олон буюу 33 удаа түрүүлсэн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг ёкозүна Тайхо 32 түрүүгээр тогтоосон байдаг.

Монголын тамирчид мэргэжлийн Сумод хөл тавьсан цагаасаа амжилт ялалтын уухай тасралгүй өнөөг хүрч, Арлын орны ард түмний нэг хэсгийнх нь сэтгэлийг гонсойлгон итгэлийг нь дундалж, нөгөө хэсгийг нь бахархуулан шүтүүлж, Сумогийн түүхийн хуудсыг Монголын Бөхчүүдгүйгээр бичигдэх аргагүй ялалтыг байгуулсаар ирсэн билээ.                                                                                                             Ийнхүү Монголын үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавъяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат аваргын хүү Даваажаргал цагийг эзэлсэн Аварга аавын аварга хүү гэдгээ тив дэлхийд зарлан тунхаглалаа.                                                                                       Нийтэлсэн: Админ                               newsline.mn

 

 

Монгол тулгатны 100 эрхмийн нэг Бавуугийн Лхагвасүрэн байв…

“Hero Entertainment”-ийн бүтээл Монгол Тулгатны 100 Эрхэм нэвтрүүлэг үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж буй.  Олны танил эрхмүүдийн инээдтэй, нулимстай яриа, баяр гунигтай харц, сэтгэлээ нээн хуучилсан дурсамж, дэлгэн гаргасан нууц гээд нэвтрүүлгээр дамжуулан үзэгч олонд харуулсан, харуулахыг хүссэн өнгө төрхийг нь техник хэрэгслийн хүч, уран бүтээлчдийн хөдөлмөрөөр урлан бүтээж хөрөнгө мөнгөнд гар таталгүй   чамбай гэгч нь хийсэн нь ялгарч харагддаг энэ нэвтрүүлгийн ойрын үед онцлон оролцуулсан хүн нь Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн байлаа.                                                                                                     Тэрбээр Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлийг хөтлөн явуулах болсноор үзэгчидтэй байнга уулзаж байсан бол энэ удаа өөрөө нэвтрүүлгийн гол баатар болсон нь онцлог юм.

f2652a37fa698f55big2058311612013-07-02-14-58[www.urlag.mn] МЗЭийн шагналт(1989). Төрийн шагналт(1990). Соёлын Гавьяат зүтгэлтэн(1990).Ардын уран зохиолч (2001) Бавуугийн Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Өнжүүл суманд төржээ. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байсан билээ.   Төв аймгаас төрөн гарсан гарын 5 хуруу шиг Ардын Уран Зохиолчийн нэг, өөрийнх нь бичсэнчлэн Өнжүүлийн Хөх Өвгөдийн ч нэг Бавуугийн Лхагвасүрэн нь Монголын шинэ үеийн яруу найраг, уран зохиол, хүүхэд залуу,с ард түмний  соёл боловсролд хувь нэмрээ оруулсаэн Монголын түүхэнд яахын аргагүй тод мөртэй нэгээн.                                                                                         Аливаа уран бүтээлийн ард магтаал шүүмжлэл дагадаг хойно доо. Үзсэн үзэгчид ч өөр өөрийн харах өнцгөөрөө тольдон буй биз ээ!

“Шинэ үе” продакшныхан осолд оржээ!

shudarga_mn_1379035213_0c608368b3efa40bfe089612c5209062bf513e52

Нийтэлсэн: Админ   2015-01-23

Монголын хошин урлагийн томоохон төлөөлөл болсон Шинэ Үе продакшны уран бүтээлчид БНХАУ-н Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймагт аялан тоглолтоор яваа юм. Гэвч өнөөдөр олон нийтийг цочроосон эмгэнэлт мэдээлэл цацагдаад байна. Тус хамтлагийнхан авто осолд орсон гэх бөгөөд 1 хүний амь эрсдэж, 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа,  уран бүтээлчдийн олонх нь бэртэж гэмтсэн байна.  Тус хамтлагийн авъяаслаг жүжигчин Т.Билгүүнийг нас нөгчсөн гэсэн мэдээлэл цацагдаж урлаг соёлынхон ойр дотны хүмүүс төдийгүй интэрнет хэрэглэгчид итгэж чадахгүй цочролд орцгоож байна. Хэрэв үнэн бол үзэгчдийн сайн таних хайртай жүжигчин маань цэл залуухнаараа хорвоог орхиж маш олон хүнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Энэ бүх мэдээлэл худал цуурхал байгаасай гэж хэн бүхэн хүсч байгаа ч олны үг ортой гэдгээр  “Шинэ үе” продакшныхан осолд орсон гэдэг нь үнэн болоод байна.

Бид баттай эх сурвалжаас нягталж ахин мэдээлэл хүргэх болно!

“Дулаан Шарын гол”компанийн ажилчид хариуцлагагүй захирлаа зайлуулахыг хүсчээ

нийтлэсэн Admin

1398764049_dulaan-shariin-golТөрийн өмчит үйлдвэрийн газрууд цөөн хэдэн дарга нараа тэжээж, өрийн сүлжээнд хүлэгдсэн  хэвээрээ байгаа ажээ. Энэ талаар  иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

Дархан-Уул аймгийн “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн будлиан олон жил бугшиж буй аж. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр харин саяхнаас ил болж байна.

Дулааны станц  маш өндөр хариуцлага, бүтээмж шаарддаг  алба. Эрчим хүч, цэвэр, бохир ус, дулаан  хангамж  ямар нэг доголдолгүйгээр иргэддээ хүрдэг байх нь чухал учраас тэр шүү дээ. Гэвч “Дулаан Шарын гол”-д  санхүү, зохион байгуулалтын зөрчил салахаа больжээ. Аж ахуйн нэгжүүдээс авах ус, дулааны өр авлага нь 160 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Ажилчид нь цалингаа авч чадахгүй тохиолдол ч цөөнгүй. Энэ бүх доголдол нь тус компанийн захирал С.Чинбатын ур чадвар муутайгаас  болдог аж. Түүнийг ажилчид нь “АН-ын Шонхор фракцийн хүн” гэх бөгөөд  мөн “Өөр шигээ хариуцлагагүй, мэргэжлийн бус хүмүүсийг олноор авч ажиллуулснаас болоод энэ компани дампуурахад бэлэн боллоо” гэж буй нь үнэний ортой болов уу.

Тус компанийн Ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг П.Мөнгөнхундага гэгч нь С.Чинбатын дур зоргоор шийдсэн мөнгөн гүйлгээ бүхнийг зохицуулдаг, мэргэжлийн бус нэгэн аж. С.Чинбатын ийм бүтэлгүй багт бас дотоод аудитор Ц.Байгалмаа, компанийн ТУЗ-ийн дарга Д.Батдондог зэрэг гол гол албаных нь хүмүүс  багтдаг юм байна. Тэд хуйвалдан хууль зөрчиж,  87.060.446.65 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахдаа эрх мэдлээ хэтрүүлэн 47.060.446 төгрөгийг санхүүгийн өөр баримт руу хүчээр чихэж шингээсэн нь илэрчээ.  Ер нь энд санхүүгийн гүйлгээ ихээхэн замбараагүй байгаа гэнэ. Захирал С.Чинбат нь сар бүр жолоочийн нэмэгдэл ч гэнэ үү, 440 мянган төгрөг  нэмж авдаг гэж байна. Мөн ажилдаа огт ирдэггүй хүмүүс  нь бас С.Чинбатын “халаасны” нөхөд бөгөөд тэд сар бүр цалингаа бүтэн аваад явж буй нь яавч шударга ёсонд нийцэхгүй талаар тус компанийн  хамт олноос Төрийн өмчийн хороонд илгээсэн гомдолын бичигт тодорхой  өгүүлжээ. Өнөөх Ерөнхий нягтлан бодогч П.Мөнгөнхундага, дотоод аудитор Ц.Байгалмаа нар нь С.Чинбаттайгаа барьцаж  сарын үндсэн цалингаараа удаа дараа урамшуулал авч байжээ.  П.Мөнгөнхундага нь өнгөрсөн өвөл өөрийн мэдээгүй болтлоо архидан согтуурч,  азаар  орон нутгийн цагдаа нар  олж  аваагүй бол гудамжинд хөлдөж  үхэх шахаж байсан байна.  Энэ ч мөн С.Чинбатын  “бүтээл”   биз. Учир нь тэр дуртай цагтаа албан өрөөнийхөө хаалгыг түгжиж байгаад нөгөө хэдтэйгээ архидаж суудаг ажээ.

Төрийн өмчийн хорооноос өр төлбөрөө багасгах, үрэлгэн орон тоог хумих тухай чиглэл өгсөөр байтал С.Чинбат том толгой гарган огт хэрэггүй орон тоон дээр олон хүн цалижуулдаг болжээ. Гэтэл дулааны станцынхаа нөөц тэжээлийг  ЭСБА” компаниар хийлгэсэн гээд тийш нь 32 сая төгрөгөөр шилжүүлэх нэрээр үнэн чанартаа 24 сая төгрөг шилжүүлсэн эсэх тодорхой бус, нөөц тэжээл нь ч бэлэн биш, өнөөдрийг аваарын байдалтай,  цахилгааны нөөц тэжээлгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулаан тасалдахад модоо барихад бэлэн гэсэн үг.

Тус компани дээр Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжлийн хяналтын байгууллагаас очсон шалгагч нар С.Чинбатын энэхүү бүтэлгүй  “баг”-ийнханд үндсэндээ “муу” үнэлгээ өгөөд буцаж байжээ. Намын харъяаллаар албан тушаалд очсон иймэрхүү хариуцлагагүй нөхдийг хэдий болтол тэжээхийг бүү мэд. Өнгөрсөн онд хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарын шалгалтын актуудыг харахад үнэндээ тэд ажилдаа тэнцэхгүй хүмүүс бололтой.

“Түрээсийн төлбөрийн хувийг  төлүүлэх тухай” мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актанд “Төрийн өмчийн хуулийн этгээд санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгийг хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлсний орлогын 20 хувийг Төрийн өмчийн хорооны төсвийн дансанд сар бүр төвлөрүүлж байхыг Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгосныг зөрчсөн байна” гээд 1393.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр заажээ. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль зэргийг зөрчиж, зарим ажилтнууддаа ээлжийн амралтын мөнгийг илүү бодож олгосон 1647.6 мянган төгрөгийг С.Чинбат, П.Мөнгөнхундага нарт хариуцуулсан байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр олгосон урамшууллын 650.0 мянган төгрөгийг ч төсвийн орлого болгохоор актанд тусгажээ.  Эдгээрийг хараад “юун сүртэй юм, шалихгүй л мөнгө байна ш дээ” гэх хүн ч таарна. Гэхдээ энэ бол бага биш зөрчил. Тиймээс тус компанийн ажилчид  С.Чинбат, П.Мөнгөнхундага нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг цуцлахыг хүсчээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол доо…

1

2

3

4

5

6

7

8

9

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

“Саусгоби сэндс”-ийн удирдлагууд 35 тэрбумын татвараас зайлсхийжээ

1421380138_screen-shot-2015-01-16-at-12.18.15-pm“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Дүүргийн Эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Харин шүүхээс хурлын товыг зарлаагүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ, “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Мөн  энэхүү хэрэг нь учруулсан хохирлын хэмжээгээр нэгдүгээрт бичигдэх хэмжээний хэрэг юм байна. Түүнчлэн “Саусгоби сэндс“ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилжээ. Уг хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан байна.

Мөн уг хэрэгт АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байжээ. Хэргийг шалгах явцад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 166 дугаар зүйлийн 166.3, 269.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн хэргийг тусгаарлажээ.

Хэргийг сануулбал, Хэргийг сануулбал, Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “ Саусгоби сэндс “ ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан , одоо Канад Улсын “ Монголиа Минералс “ ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.

Тиймээс “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хориглоод байна.

Б.Золбоо