Боомтын захиргаадыг татан буулгалаа

Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байна.

МУГЖ дуучин С.Жавхлан Цагаан давааны хогын цэг дээр ажилдаг 200-300 иргэд хүүхдүүдэд сүү бэлэглэв

МУГЖ дуучин Самандын Жавхлан 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтыг хийсэн билээ. Тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхэрийн сүү бэлгэлжээ. С.Жавхлан хэлэхдээ: Би “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Өнөөдөр та нарыг нийгэмд Ядуучууд залхуучууд аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ болисон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нарыг хараад залхуу биш та нарын гэдэс дундуур ч тархи чинь баян, хатуу хүтүүг үзэж бөйгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Тэгэхээр жинхэнэ залхуучууд төрийн ордонд байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж төрт улсаа цэвэрлэж түмэн монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирсэнийг хэлмээр байна. Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ… хэмээн хэлжээ.

33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан Л.Бямбасүрэнд “өршөөл үзүүлж” болохгүй юмуу ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

нийтлэсэн Admin

eh huuГанц үгээр дутаж яваа нэгэндээ гарцаагүй түүнийг нь олж хэл… гэж манай дорны их яруу найрагч хэлсэн байдаг. Тиймээ, хүн төрөлхтөн бид ганцхан үгээр дутаж, ганцхан удаа хайрлаж, ганцхан удаа уучлалт гуйж, өршөөгдөхийг хүсдэг. Амьдралдаа алдсан “гэмт хэрэгтэн” гэх нэрийг насаараа зүүх болсон хүмүүс ч гэсэн ялгаагүй. Ганцхан удаа түүнд өршөөл үзүүлж, алдсан алдаагаа засах боломжийг хүсдэг.

Саяхан “Е-ТВ” телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүний уйлуулаад авсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй тухай өгүүлнэ. Энэ хүн бол Монгол улсын иргэн Л.Бямбасүрэн юм. Түүний хэргийг эргэн сануулахад, 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм.

Анхны хань нь хорвоогийн мөнх бусыг үзэж, эхнэр хүүхдүүдээ орхин тэнгэрийн оронд заларсан гэдэг. Харин түүний хоёр дахь амьдрал тийм ч дардан байсангүй гэр бүлийн хүчирхийлэлд нөхөртөө байнга зодуулдаг байсан нь эцэстээ цөхөрч, шантарч, биеэ хамгаалахаас аргагүй байдалд хүрч аминд нь хүрсэн байна. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хар толбо байсан нь мэдээж. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэгчээр хүнд хэцүү амьдралтай нүүр тулсаар эцэст нь эрх чөлөөгөө хязгаарлуулж шоронгийн хаалга татахад хүрсэн нь харамсалтай.

Хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч, эцсийн зорилго нь амар амгалан, элэг бүтэн амьдрал боловуу…

Одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Л.Бямбасүрэн 33 жилийн өмнө буюу 1981 онд ганц хүүгээ нэгэн айлд өргүүлсэн гэдэг. Адилхан эх хүний сэтгэлээр охин нь хүүхэд гаргах боломжгүй гэсэн эхийн чин сэтгэлийн гуйлтаар хайртай үрээ айлд өргүүлсэн байдаг. Хүүгээ зургаан сар хүртэл нь ангир уургаа хөхүүлж түүнээс хойш сураг тасарч 33 жилийг ардаа үджээ.

Эхээсээ зургаахан сартайдаа холдсон Л.Бямбасүрэн Пүрэвжаргал хүү Баян-Өлгий аймагт Мөнхзаяа нэртэй болж ажиллаж амьдарч байгаа сураг гаргасан. Нэвтрүүлгийн багийнхан эх хүү хоёрыг уулзуулахаар тус аймгийг зорьсоноор нэвтрүүлгийн гол утга оршсон юм.

Хүүгээ 33 жилийн турш сэтгэлдээ тээж санаж, бэтгэрсэн эхийн сэтгэл үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн нь мэдээж.

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн хүн бүр хичнээн их уйлж, сэтгэл шимширч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “өршөөлийн хууль”-д хамруулах хүсэлтийг гаргасаар байгаа юм. Өдгөө 59 настай Л.Бямбасүрэн 18 жилийн хорих ял сонсож 11 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Түүний хорих ялын хугцаа дуусахад 7 гаруй жилийн хугацаа үлдсэн нь үзэгч түмний сэтгэлийг өвтгөсөн юм. Эдлэх ёстой ял шийтгэлийнхээ ихэнх хугацааг авсан Л.Бябасүрэн эмэгтэйд төр “төмөр нүүр” гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэвтрүүлгийн үзсэн хэн бүхний нууцхан бодолд амьдралдаа ганцхан удаа алдсан Л.Бямбасүрэн эмэгтэйг суллагдаасай гэсэн хүсэл төрсөн нь нууц биш байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэхүү нэвтрүүлгийг үзээд өршөөлдөө багтааж Л.Бямбасүрэнгийн үлдсэн амьдралыг гэр бүл үр хүүхэдтэй нь хамт байлгах хүсэл төрөх байх хэмээн бодном.

Ямартай ч эгэл жирийн энэ сайхан гэр бүлд нийт Монгол түмнийхээ өмнөөс аз жаргал, урт удаан сайхан амьдралыг хүсэж байна.

“Е-ТВ” телевизээс бэлтгэсэн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү…

Эх сурвалж: Шуурхай.мн

Өнөөдөр дүйчэн өдөр

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 8, аргын тооллын арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн даваа гараг. Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд монголчууд эрт дээр үеэс онцгойлон бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай.

“Билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчицгээе, бүгдээрээ” хэмээн Жавзандамба Хутагт төвийнхөн уриалж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэсэн үг биш. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад тусалж, буян номд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчээрэй.

Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй юм шүү хэмээн уриаллаа.

2014 онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдал

УКРАИНЫ ХЯМРАЛ- ХҮЙТЭН ДАЙНЫ ШИНЭ ХУУДАС

2013 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Виктор Януковичийн Засгийн газар Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай хэлэлцээрийг цуцалсан юм. Европын гишүүн орон болж, сайхан амьдрахыг хүссэн Украинчууд жагсаж эхэлсэн. Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн түлхэн унагааж, шинэ Засгийн газраа байгуулав.

Украин эсэргүүцлийн жагсаал эхэлсэн Евромайданы талбай. Киев хот

Төрийн эргэлтийн дараа сонгогдсон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ЕХ-той нэгдэх гэрээний эдийн засаг болон улс төрийн хэсэгт энэ оны гурав, зургаадугаар сардуудад гарын үсэг зурсан. Украинчуудын ихэнх нь хөгжил цэцэглэлт, хуулийг дээдэлсэн төр хүсэж, гагцхүү Европын холбоо ийм амьдралыг тэдэнд  авчирна гэж найдаж байв.

Гэвч Донецк, Луганск тэргүүтэй Украин зүүн бүс нутант салан тусгаарлах үзэл газар авч, цэргийнхэн болон салан тусгаарлагчдын хоорондын мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна.

Энэ үед Крымийн орос иргэдийг хамгаалах нэрийн дор ОХУ Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргасан нь АНУ болон барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.

Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн Путины түрэмгий бодлогын хариуд барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг авч эхэлсэн юм.

Энэ үеэс эхлэн АНУ болон ОХУ-ын харилцаа эрс муудсан. Олон улсын шинжээчид үүнийг хүйтэн дайны шинэ хуудас хэмээн нэрлэв.

Одоо ч Украины зүүн бүст нөхцөл байдал хүнд хэвээр байна. Цэргийн хүчнийхэн болон салан тусгаарлагчдын хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн мянган хүн амиа алдан, улмаар аж үйлдвэрлэл зогсонги байдалд орж, нийгмийн дэд бүтцийг үгүй хийн, үнийн өсөлт, валютын ханшны хэлбэлзэл зэргээр бүх давхаргад сөргөөр нөлөөлж байгаа юм.

РУБЛИЙН ХАНШ ҮНЭГҮЙДЭВ

Барууны орнууд болон АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээний улмаас доллартай харьцах рублийн ханш унасан нь ОХУ-ын эдийн засагт нөлөөлж байна. Энэ сарын 16-нд Оросын хамгийн том үнэт цаасны зах зээл болох Москвагийн хөрөнгийн биржийн арилжаанд нэг евро 100 рубль, харин 80 рубль нэг доллартай тэнцсэн нь ОХУ-ын эдийн засагт өмнө нь гарч байгаагүй түүхэн үзүүлэлт болов.

Энэ оны эхний улирлын байдлаар рублийн доллартай харьцах ханш 32.8 рубль, харин нэг евро 45.3 рубль байсан юм. Үүнээс харахад рубльтэй харьцах евро, долларын ханш даруй хоёр дахин өсөв. Он гарснаас хойш рублийн доллартой харьцах ханш 45 хувиар буураад байна.

Рублийн ханшийг тогтворжуулахын тулд ОХУ-ын Төв банк рублийн хөвөгч ханшид шилжих, бодлогын хүүгээ 10-аас 17 хувь хүртэл өсгөх зэрэг нилээд хэдэн арга хэмжээг авсан ч үр дүнгээ өгсөнгүй.

ХАР АЛТНЫ ҮНЭ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны зургаадугаар сараас хойш даруй 40 хувиар буурсан. Одоогийн байдлаар Brent болон WTI маркийн газрын тос нэг баррель нь 55 “ногоон”-оор үнэлэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байгаа нь энэ юм.

Газрын тосны үнэ маш хурдацтай унаж байгаатай холбогдуулан газрын тос экспортлогч 12 орныг нэгтгэдэг ОПЕК өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдан газрын тосны олборлолтыг бууруулахгүй одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргав.

Харин цаашид хар алтны нэг баррель 20 ам.доллар хүрсэн ч ОПЕК газрын тосны олборлолтоо багасгахгүй хэмээн ОПЕК-ийн гишүүд мэдэгдэв.

Газрын тосны үнэ унасны улмаас уул уурхай, ашигт малтмалд түшиглэсэн эдийн засагтай орнууд хамгийн ихээр хохирч байна. Үүний жишээ нь ОХУ ирэх жилийн төсвөө батлахдаа газрын тосны нэг баррель нь ойролцоогоор 100 ам.доллар гэж тооцоолсон. Харин хар алтны үнэ 20-40 ам.доллараар буюу хурдацтай унасан нь ОХУ-ыг төсвийн алдагдалд хүргэж болзошгүй байна.

2014 ОНЫ ТАХАЛ

2014 оны тахал хэмээн нэрлэгдээд байгаа Эбола вирусээр өдгөө 7500 гаруй хүн амиа алдаж, 19340 хүн тус вирусын халдвар аваад байна.

Баруун Африкийн орнуудаас гаралтай тус вирус энэ оны хоёрдугаар сараас эхлэн идэвхжиж эхэлсэн билээ.

Үхлийн аюултай эбола вирусын тархалт Баруун Африкийн орнуудын хилээс гарч Европын орнуудад тархан дэлхий нийтийг түгшээв.

Эбола вирусын эсрэг бэлдмэл хараахан гаргаж аваагүй бөгөөд АНУ, Канад, ОХУ, Япон зэрэг улсын эрдэмтэд эболагийн эсрэг эм гарган авахаар шамдан ажиллаж байгаа юм.

Америкийн нөлөө бүхий Time сэтгүүлийн энэ жилийн “Оны хүн”-ээр Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола өвчнөөр шаналж буй хүмүүст тусламж, анхаарал халамж үзүүлж буй эмч нар тодорсон. Тив алгасан хүнээс хүнд дамжиж буй эболагийн халдварт өвчтэй хүмүүст тусламж үзүүлэхээр маш олон эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тус вирусын халдвар авсан эмч, сувилагч нар ч цөөнгүй.

Тиймээс өвчний голомт дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд зэрэг хүмүүсийг “Оны хүн”-ээр онцолжээ.

МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ УЧИР БИТҮҮЛЭГ СҮЙРЛҮҮД

Малайзын агаарын тээврийн компанийг хувьд энэ жил барцадтай жил тохиож байна.

Malaysia Airlines агаарын тээврийн компанийн 239 хүн тээвэрлэж явсан, Куала-Лумпур-Бээжин чиглэлийн Боинг 777-200ER онгоц гуравдугаар сарын 7-нд хөөрснөөс хойш холбоо тасраад, ор сураггүй алга болсон.

Онгоцонд Хятад, Малайз, Индонез, Австрали, Украин, Шинэ Зеланд, Канад, ОХУ, Франц, АНУ, Итали, Тайвань, Нидерланд, Австри зэрэг 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн байсан.

Боинг 777-200ER онгоцонд чухам юу тохиолдсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.

Үүний дараа Украины зүүн бүс нутагт Амстердамаас Куала Лумпурыг чиглэн нислэг үйлдэж явсан Малайзын бас нэг Боинг онгоц сүйрсэн нь дэлхий нийтийг цочирдуулсан. 298 хүний амийг авч одсон онгоц зэвсэгт мөргөлдөөн үргэлгэлжилж байгаа Украины зүүн бүс нутагт сүйрсэн учир ослын шалтгааныг олохын тулд багагүй цаг хугацаа шаардагдаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо 475 зорчигчтой Севол хөлөг онгоц осолдож живсэн. Инчон хотоос Чежү арлыг чиглэж явсан Севол онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш ажилчид зорчиж явсан юм. Ослын улмаас 295 хүн амиа алдаж, есөн хүн одоог хүртэл сураггүй байгаа.

Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе ард иргэддээ хандан  “Ерөнхийлөгчийн хувьд ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйдээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” хэмээн нулимс дуслуулан мэдэгдсэн.

ШОТЛАНДЫН САНАЛ АСУУЛГЫН САНААНД ОРОМГҮЙ ҮР ДҮН

Шотландчууд 300 жилийн дараа анх удаа улс орныхоо хувь заяаг шийдэн, тусгаар тогтнолын төлөөх санал асуулга есдүгээр сарын 18-нд болов.

Санал асуулга дөхөх тусам Их Британчууд багагүй сандарч Хатан хаанаас эхлээд алдартнууд хүртэл салан тусгаарлахгүй байхыг шотландчуудаас хүссэн. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Бид хамтдаа нэг том хүчирхэг брэнд. Эндээс Шотландыг салгана гэдэг яг үнэндээ Туид мөрөн /Англи, Шотландын хилийг заагласан урсдаг/-ий усыг Хойд тэнгис рүү цутгах замыг таг хаасантай адил хэрэг болно” хэмээн Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнээс бүү гараач гэсэн гуйлтыг Шотландын ард түмэнд хаягласан.

Эцэст нь санал асуулгын дүнгээр Шотландын иргэдийн ихэнх нь тусгаар тогтнолыг дэмжсэнгүй. “Үгүй” гэсэн хариултыг сонгогчдын 55 хувь сонгосон бол 45 хувь нь “Тийм” гэсэн хариулт өгчээ. Тус санал асуулгын үр дүн дэлхий нийтийг гайхшралд оруулсан юм.

Ийнхүү үеийн үед үргэлжилж буй Шотландчуудын тусгаар улс болохын төлөө тэмцэл эцэс боллоо.  Шотландын асуудал нь дэлхий нийтэд улс төрийн эргэлт авчрах асуудал байв.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН ДАВАЛГАА 

АНУ.  Энэ он гарсаар АНУ-д өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан хэргүүд шил шилээ даран гарч, иргэд ч эсэргүүцлээ илэрхийлэн жагссаар байгаа. Шүүхээс цагдаа нарыг гэм буруугүй гэж зарлан ял оноохгүй байгаад иргэд ийнхүү дургүйцэж байгаа бөгөөд наймдугаар сард амиа алдсан Майкл Браун хүү, долдугаар сард амиа алдсан 43 настай Эрик Гарнер, арванхоёрдугаар сард 18 настай Энтонио Мартин нарын хэрэг. Майкл Браун хүүгийн хэрэгтэй холбоотой Фергюсон хотын гудамжнаас эхэлсэн жагсагчдын дуу хоолой АНУ-ын өнцөг булан бүрт хэдийн хүрэв. Уг хэрэгтэй холбоотойгоор Америкийн 170 гаруй хотын иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүллээ.

Хонконг. Хонконгод ардчилсан засаглалыг дэмжигч оюутнуудын жагсаал өрнөөд хэдэн сарын нүүрийг үзээд байна. Хятадын эрх баригчид Хонконгийн удирдагчийг сонгох сонгууль 2017 онд болно. Сонгуульд нэр дэвшигчдийг Хятадын Засгийн газрын тусгай хорооноос батлах тухай шийдвэр гаргаснаа өнгөрсөн наймдугаар сард зарласан билээ. Харин иргэдийн нэг хэсэг үүнийг ардчилалд харш үйлдэл хэмээн үзэж, удирдагчдаа өөрсдөө сонгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн нь энэ аж.

Бразил. Жагсагчид Бразилийн Засгийн газар 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хэт их зардал гаргасан гэж үзэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний ярьж байгаагаар олон тэрбум долларыг ДАШТ-ий зохион байгуулалтад зарцуулахын оронд нийгмийн халамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм. Гэвч тэдний эсэргүүцлийг үл хамааран хөлбөмбөгийн ДАШТ амжиллттай зохион байгуулагдлаа.

Тайланд. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Йинглак Чинаватыг эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилсэн. Эцэст нь Засгийн газрын дээд албан тушаалыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн талын хүнд өгсөн гэсэн үндэслэлээр Ийнглакийг түлхэн унагаасан юм. Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилж, Ийнглакийг түлхэн унагааснаас үүдэн байдал тогтворгүй байгаа үед тус улсын арми цэргийн эргэлт хийснээ зарлав. Одоо Тайландын Засгийн газрыг цэргийн удирдагч Прают Чан-Оча удирдаж байгаа. Тайландын улс төрийн амьдрал Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан эхэлсэн 2013 оны арваннэгдүгээр сараас хойш зогсоод байгаа. Эрх мэдлийг аваад байгаа цэргийнхэн Тайланд орныг хааш нь хөтлөхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна.

АЛАН ХЯДАГЧИД ИДЭВХЖИВ

Исламын улс. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал Ойрхи дорнод, тэр дундаа “Исламын улс” бүлэглэлийн дайчдад хамгийн ихээр анхаарал хандуулж байна. Тус бүлэглэл энэ оны дөрөвдүгээр сард бослого дэгдээж улмаар Ирак, Сири улсын томоохон хотуудыг эзэлж аваад буй.

Тэд бүрэн эрхт Халифыг бүтээхийг хүсэж байна. Хэдий хүчирхэгжиж байгаа, хэдий Ирак, Сирид байгаа хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулдаг болсон ч Америк сэтгүүлчдийн амийг хөнөөсний дараа АНУ-ын засгийн газар тэднийг газрын хөрснөөс бүрэн арчих том ажилд ханцуй шамлан орсон юм.

Баруун Африкийн Нигери улсын зүүн хойд хэсэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Боко Харам” алан хядах бүлэглэл энэ жил дэлхий нийтийн анхаарлыг татав. “Боко Харам” гэдэг нь тус улсын хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тус бүлэглэлийн дайчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чубок тосгоны охидын дунд сургуулийн дотуур байранд халдаж, 300 гаруй сурагчийг барьцаалсан. Нигерийн 200 гаруй сурагч охин одоог хүртэл суллагдаагүй л байна.

Тэднийг суллуулахаар олон улс кампанит ажил өрнүүлсээр байгаа ч охид өнөө хэр нь барьцаалагдсан хэвээр байна.

ИХ СПОРТ

Сочигийн өвлийн олимп

Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлгэдэл болсон өвлийн олимпийн 22 дахь удаагийн наадам хоёрдугаар сард ОХУ-ын Сочи хотноо болсон. Тус спортын их наадамд 88 орны 2500 тамирчин 15 спортын 98 төрөлд өрсөлдөв.

Орчин цагийн олимпийн түүхэнд байгаагүй их зардал гаргаж, сүр дуулиантай эхэлсэн энэ олимпийн хаалт ч мөн амжилттай өндөрлөв. Олимпийн түүхэнд хамгийн их хэл ам дагуулсан өвлийн 22-р наадам алан хядагчдын зүгээс заналхийлэлд өртөж байсан ч маш амжилттай зохион байгуулагдлаа.

Хөлбөмбөгийн ДАШТ.

Цэнхэр гарагийн хүн төрөлхтөнийг хэмжээлшгүй их баяр цэнгэлд умбуулах, нэгэн дээвэр доор нэгтгэх тэр мөч энэ зун тохиосон билээ. Энэ бол Бразил улсад зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ. Энэ жилийн ДАШТ-ий хамгийн дуулиантай үйл явдал зохион байгуулагч Бразил Германы шигшээ багт 1:7-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн хэрэг байлаа. Тус дэлхийн аваргад түрүүлж, зургаа дахь цомоо хүртэх бразилчуудын мөрөөдөл энд хүрээд өндөрлөсөн юм. Бело Хоризонте цэнгэлдэхэд цугларсан 70 мянган фанат төдийгүй тус тоглолтыг цэнхэр дэлгэцээр үзсэн бүх л хүмүүс тэр дундаа Бразил орон тэр чигээрээ шоконд орсон. 54 жилийн өмнө нутагтаа зохиолн байгуулсан шигшээ тоглолтод Уругвайд хожигдсон Бразилчууд энэ удаа түүнээс ч илүү гашуун ялагдлыг амссан юм.

АЛДАРТНУУДЫН ҮХЭЛ 

АНУ-ын нэрт жүжигчин Робин Уильямс 63 насандаа таалал төгслөө. Тэрбээр Калифорнид байх гэртээ бүтэж үхсэн байдалтай олдсон. Шүүх эмнэлэг жүжигчний үхэл гадны нөлөөгүй хэмээн мэдэгдэж, амиа хорлолт гэсэн юм. Учир нь жүжигчин сүүлийн үед санхүүгийн хямралд ороод байжээ.

Холливуудын жүжигчин Робин Уильямс өөд болсон нь дэлхий нийтийн кино сонирхогчдын сэтгэлийг эмзэглүүлсэн. Жүжигчний үхэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлүүлээд дэлхий нийтээрээ эмгэнэл илэрхийлсэн юм.

“Зуун жилийн ганцаардал” зохиолоор нь бидний сайн мэдэх Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркес 87 насандаа Мексикийн нийслэл Мехико хотод хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Суут төлөөлөгч Габриэль Гарсия Маркес биеийн байдлын улмаас сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багасч, гэртээ байнгын асаргаа сувилгаа хийлгэж байжээ.

Шидэт реализмыг утга зохиолд анх түгээн дэлгэрүүлсэн испани хэлт агуу зохиолч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд жирийн уншигчдаас эхлээд дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд, Латин Америкийн алдартнууд бүгд эмгэнэн гашуудав.

Найман хувийн хүүтэй зээл ирэх онд ч үргэлжилнэ

Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юү гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Албаны хүмүүсээс энэ таалаар лавлахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ.

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж. Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна.

Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа аж.

Ж.Батсайхан

2014 оны онцлох эрхмүүд тодорлоо

baf803ad0bc3e7aeoriginalНийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, нийгэм, улстөр, эдийн засаг болон урлаг спортын салбарт бусдыгаа хошуулчилсан эрхмүүдийг ард олонтойгоо хамтран нийтэд танилцуулж, тэдгээрийн ажил үйлсийг алдаршуулдаг юм. Их бүтээн байгуулалт тэдгээрийг босгосон авьяас чадвар, нөр их хөдөлмөрийнх нь үр шимийг ард олонд түгээн алдаршуулах нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс энд ямар нэгэн улстөрийн шалтгаан болон бусад нөлөөлөх хүчин зүйл үгүй. Гагцхүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг санал асуулга, судалгааны үндсэн дээр тодруулдаг уламжлалтай.

Энэ ч утгаараа улиран одож буй 2014 онд нийгэмд тэргүүлсэн 14 хүнийг та бүхэнд танилцуулж байна. Дашрамд дурдахад энэхүү шалгаруулалтыг нэр бүхий мэдээллийн сайтууд хамтран улиран одож буй 2014 онд онцгой үйл явдал өрнүүлсэн, бүтээсэн эрхмүүдийг уншигчидтайгаа хамтран шалгаруулж байгаа юм.  Тиймээс нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, удаа дараа тодорч байсан эрхмүүдийг тэгтлээ онцлохыг хүсээгүй. Учир нь өнөөдөр улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар төлсөн нэрт бизнесмэн “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг онцлох нь зүйн хэрэг байж болно. Гэвч олны анхааралд тэгтлээ ороогүй, орж байгаагүй өөрийн болон гаднын хөрөнгөөр өнөө цагт нэн чухал эмнэлэг барьж буй “Ачлал” группийн захирал М.Билэгтийг онцлохыг илүүд үзсэн хэрэг. Нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйлийг бүтээсэн, тийм шийдвэрт хүрсэн эрхмүүдийг юу юунаас чухалчлах нь бидний зорилго байв.

Энэ мэтчилэн долоохон настай Е.Төмөртөгс хүүгээс эхлээд тив дэлхийг донсолгосон тамирчид, холлиувудад хөл тавьсан жүжигчин гээд улс орны бүү хэл дэлхийн анхааралд орсон олон хүмүүсийг нэрлэж болно. Нөгөө талаар сайн муугаа дуудуулж байдаг ч яах аргагүй өнгөрөн одож буй жилд ямар нэгэн байдлаар улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргасан эрхмүүдийг улстөрийн салбараас нэрлэхээс өөр арга байсангүй.

Сайн муугаа дуудуулсан ч найман аймгийг хатуу хучилттай замаар холбох амаргүй ажлыг хүнд үед гүйцэтгэсэн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг оны онцлохоор нэрлэж таарна. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед зөв зүйтэй шийдвэр гаргаж, сөрөг хүчний байр сууринаас биш улс орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намуудтай хамтран Засгийн газарт ажиллахаар болсон МАН-ын удирдлагуудыг ч түүхэн шийдвэрт хүрчээ хэмээн энд онцлохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр энэ нь хэн нэгэнд хамаагүй шийдвэр мэт харагдаж болох ч утга учрын хувьд, улс орны хувьд тулгамдсан үед улстөрийн намуудын эрх ашгийг үл тоон ийм шийдвэрт хүрсэн нь л онцлох үйл явдал болж байна.

 

1. Мөнхбатын Даваажаргал /Хакухо Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга/

Японы мэргэжлийн сумогийн  их аварга М.Даваажаргал 32 дахь түрүүг улиран одож буй 2014 онд авснаар Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ёкозүна Хакүхо ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдсэн нь дуулиан тарьсан. Яг энэ мөчид Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь ч арлын орон төдийгүй дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн юм. Ид ухаан бяр нь жигдэрч байгаа насан дээрээ яваа М.Даваажаргалд ахиад олон түрүү байгааг гэдгийг манай бөхийн мэргэжилтнүүд үздэг юм.

 

2.Миеэгомбын Энхболд /МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга/

Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ цагт ууган улстөрийн хүчин УИХ дахь сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн билээ. Тиймээс энэ хүнд цаг үе, хямралт байдлыг даван гарахын тулд эрх баригч намын урилгаар Засгийн газарт хамтран ажиллаж байна. Улстөрийн бусад хүчинтэй эв эеийг хичээж, улс орон ард олныхоо төлөө энэ Засгийн газрын алдааг нь засч, оноог нь арвижуулах халуухан үүрэг хүлээгээд байгаа юм. Энэ бүх ачааны хүндийг үүрч, ухаалаг шийдвэр гаргахад улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж байгаа М.Энхболдыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

 

3.Гомбожавын Мэнд-Ооёо /Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо улиран одож буй 2014 онд Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг эх орондоо авчирсан сайхан тохиол байв. Энэ бол Монгол үндэсний бахархал. Энэхүү наадамд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн орон орны 50 гаруй яруу найрагч өрсөлдөж Монгол найрагч тодорчээ. Өөрөөр хэлбэл тив, дэлхий, олимпийн хэмжээнд хүрсэн наадам байв. Харин Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нар Монгол найрагчийн тоосонд үлдэж удаалснаас харвал Монгол найрагчийн зэрэг зиндаа, авьяас билэг хаана явааг төвөггүй харж болно. Энэ үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж хэлжээ.

 

4.Дуламсүрэнгийн Оюунхорол /УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд/

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2014 онд хамгийн амжилттай ажилласан эмэгтэй улстөрч юм. Завхан аймгийн сонгогч иргэдийн дэмжлэгээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр шинэ оны босгон дээр Шийдлийн Засгийн газрын багт орж ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллахдаа намаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. 2015 оны төсөв хэлэлцэх үед МАН-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж хямралын үеийн хэмнэлтийн төсөв болгосон.

Гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа түүний санаачлан батлуулсан нийгмийн хамгааллын чиглэлийн буюу нийгмийн эмзэг хэсэг,  гэр бүл, эхчүүд,эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд, залуус болон малчдыг  дэмжих  агуулгатай олон хууль  өнөөдөр амьдралд хэрэгжиж, ард иргэдийн нэг хэсгийн амьдралд дэм тусаа өгсөөр байгаа.  Өнгөрсөн онд ч өөрийнх нь ажил хэргийн имиж болсон хүний төлөөх энэ санаачлагаа идэвхтэй үргэлжлүүллээ.  Төрөлх Завхан нутгийнхаа ард иргэдийн дэмжлэгийг гурван удаа хүлээсэн нь, эдийн засаг, нийгмийн амьдрал амаргүй энэ үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг удирдаж чадна хэмээн Монгол Улсын УИХ, МАН түүнд итгэл хүлээлгэсэн нь түүний улстөрчийн чансаа чангарч байгааг л харуулж байгаа юм.  Д.Оюунхорол  үнэхээр  тууштай, дайчин, шударга, тэмцэгч  улстөрч. Хамгийн гол  нь   ард түмнээ гэсэн сэтгэлтэй,  хүний төлөө төрийн түшээ гэдгээ ажил үйлсээрээ нэгэнт баталж чадсан билээ.

 

5.Содномзундуйн Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд/

Нийгмийн хамгаалал, даатгалын салбарт мэргэшсэн улстөрч бол яах аргагүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн. Тиймээс тэрээр 2008 онд баянголчуудын итгэл хүлээн УИХ-ын гишүүн болж, улмаар 2012 онд ахин сонгогч олны итгэлийн өвөрлөн УИХ-д суусан юм. Тэрээр 2012 оны сонгуулийн үр дүнгээр “шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдахад өөрийн мэргэшсэн салбар нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр салбараа удирдах болсон. Саяхан улстөр, нийгмийн салбарт түүхэн шийдвэр гарч, эрх баригч АН Засгийн газар улстөрийн бусад бүх хүчнийг урьсан.

Тиймээс Ч.Сайханбилэгээр удирдуулсан “Шийдлийн” Засгийн газар байгуулж, танхимаа шинээр бүрдүүлсэн. Энэ үед Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан С.Эрдэнийг энэ салбарт нь улираан томилсон нь огт санаандгүй хэрэг биш. Учир нь тэрээр нийгэм эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед өөрийн удирдсан салбараа чадварлаг удирдаж, өнөөдөртэй золгуулсан төдийгүй өнгөрч буй 2014 онд тус салбартаа олон шинэлэг зүйл бүтээсэн учраас С.Эрдэнэ сайдыг оны онцлох хүнээр тодрууллаа.

Тэрбээр УИХ-д улиран ажиллахдаа, Засгийн газарт улиран томилогдохдоо өөрийн мэргэшсэн салбарынхаа дагуу “Ахмадын эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” санаачлан ажлын хэсэг байгуулж байв. Мөн өнөөдөр хавтгайраад байгаа шагналын тоглоцоог цэгцлэх хуулийн төсөл нийгэмд хэрэгтэй олон хуулийн төслийг санаачилж хэрэгжүүлсэн нь яах аргагүй өнгөрөгч оны онцлох үйл явдал байв. С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль гээд олон хуулийн төсөл санаачилж, бас хэрэгжүүлсэн гээд олон ажлын ард гарчээ. Тиймээс яах аргагүй 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

 

6.Цэрэнпилийн Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

 

Манай туршлагатай улстөрчийн нэг Ц.Даваасүрэн нь УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-д багтаж байгаа билээ. Тэрээр парламентад хоёр дахиа хөвсгөлчүүдийнхээ итгэлийг хүлээн суугаа юм. Социалист нийгмийн үед буюу 1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэнээр дэвшиж улмаар тэрээр улстөрийн албан тушаал тэр тусмаа эдийн засгийн чиглэлд ажиллаж ирсэн юм. УИХ-д хоёр удаа сонгогдсон тэрбээр Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Тиймээс Ц.Даваасүрэн нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед байнгын хороог чадварлаг удирдаж, төсөвт хэмнэлт үзүүлэх талаар ч өөрийн оновчтой шийдвэрүүдийг гаргажээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Бие даагчдын зөвлөл”-өөр дамжуулан бусад улстөрийн хүчнүүдийн алдааг нь шударгаар шүүмжилж, оноог нь дэмжин ажилласан учраас 2014 оы онцлох хүнээр нэрлэж байна.

 

7.Жамъянгийн Мөнхбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Монголын нийгэм эдийн засгийн байдал тун эгзэгтэй байгаа энэ цаг үед улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж, сөрөг хүчний байр сууринаас гэхээсээ илүүтэй бусад улстөрийн хүчинтэй хамтран ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна. Тэрээр энэ чухал цаг үед бусад улстөрийн хүчинтэй удаа дараа хэлэлцүүлэг явуулж, улмаар парламентад суудалгүй намуудтай үндэсний зөвшилцөл явуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг улстөрийн хүрээнийхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

 

8.Магваны Билэгт /“Ачлал” группийн захирал/

“Ачлал” группийн захирал М.Билэгт нь 20 жил хөдөлмөрлөж байж олсон хөрөнгөөрөө Монголд орчин үеийн жишигт нийцсэн хавдрын эмнэлэг барихад зарцуулаад байгаа аж. Тэрээр 2011 оноос “Ачлал оточ” төсөл хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэгч технологитой Япон улсын эмнэлгийн менежментийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ. Хавдрын өвчлөл ихэссэн энэ цаг үед төрөөс нэг ч төгрөг таталгүй Японы хөрөнгө оруулалт хувийн хөрөнгөөр эмнэлэг барьж байгаа учраас 2014 оны онцлох хүнээр тодроод буй. Нөгөө талаар гаднын хөрөнгө оруулалт асар ихээр буурч, Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал татарсан энэ цагт гаднаас хөрөнгө татаж, эмнэлэг барина гэдэг маш том ажил юм. Хамгийн гол нь хавдрын өвчлөл ихэсч, нас залуужсан үед ийм том хэмжээний төсөл амжилттай хэрэгжүүлж, түмэн олондоо тус хүргэнэ гэдэг юу юунаас чухал билээ.

 

9.Жазагийн Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд асан

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа манайд өвчлөл нь ихэсээд буй элэгний өвчинтэй тэмцэж, элэгний С вирусын эсрэг эм бэлдмэл оруулж ирэх ажиллагааг зохион байгуулсан билээ. Элэгний С вирусын эсрэг Софосбувир эмийн материалыг эмийн компаниас өнгөрсөн долдугаар сард бүрдүүлж өгсөн. Энэ дагуу салбарын яамны Хүний эмийн зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэгдсэн байна. Тиймээс тус эм бэлдмэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх болон бусад олон ажлыг эхлүүлсэн ч улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэрээр энэ чухал цаг үед С вирусын шинэ эмчилгээний тухайд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2–р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид оролцсон юм.

 

Энэхүү нэн чухал ажлыг Монгол Улсад эхлүүлж улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч шинээр томилогодоод буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад энэхүү үндэсний хөтөлбөрөө өргөн барьсан юм. Тодруулбал, өөрийнхөө эхлүүлсэн энэ ашиг тустай ажлыг салбартаа өвлүүлэн үлдээсэн юм. Ж.Амарсанаа хэлэхдээ “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсныг уншигч та санаж буй.

 

 10. Ганбатын Болдбаатар /дэлхийн аварга Гавьяат тамирчин жудоч/

ОХУ-ын Челябинск хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-ий 60 кг-ын жингийн ангилалд ОУХМ Г.Болдбаатар алтан медаль тус төрөлд Монголоос төрж буй гурав дахь дэлхийн аварга болсон амжилтаараа 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тухайн үеийг сануулбал, ОУХМ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг ялан, гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн дэвжээн дээр нь ялсан юм

 

11.Норовын Алтанхуяг /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан/

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь нийгмийн салбарт үр дүнтэй ажиллаж, нийт найман аймгийг хатуу хучилттай замаар холбосон билээ. Тэр тусмаа эдийн засгийн байдал сайнгүй энэ цагт үед бүтээн байгуулалтад томоохон үүрэг гүйцэтгэснээрээ 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

 

12. Норовын Тэгшбаяр /Цөмийн энергийн газрын дарга/

Урьд өмнө төдийлөн ойлголтгүй байсан цөмийн салбарт эргэлт хийж, энэ салбарыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг 2014 оны онцлох хүнээр тодруулж байна. Тэрээр цөмийн технологийн дэвшил гээд бүхий л талаар арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоод харилцааны тал дээр шинэ дэвшил бий болгосон билээ. Хэдийгээр энэ агентлагийг татан буулгах харалган шийдвэр гарсан ч энэ салбарт шинэ дэвшил хийсэн нь цөмийн салбар цаашид манайд хөгжих томоохон алхамыг тавьсан юм.

 

13.Есөнтөмөрийн Төгстөмөр /шатарчин/

Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг долоохон насандаа хүртсэн шатрын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөрийг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

 

14. Балжиннямын Амарсайхан /СТА жүжигчин/

Манай залуу жүжигчин Б.Амарсайхан Холливудын ертөнцөд хөл тавьж, кинонд тоглосон ахны монгол хүнээр тодров. Б.Амарсайхан нь “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг  чадварлаг бүтээсэн учраас тэрээр 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тиймээс жүжигчин Б.Амарсайхан нь “Марка поло” киноны нээлтэд оролцож холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцов. Тэр үүгээрээ монголчуудын авьяас билэг аль хэдийнээ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан билээ

Шуурхай.мн

Урлагийн ихэр найзууд болох Ука, Катя Зол нар нэг айлын бэр болжээ

uka katyazolМонголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүйчүүд болох Киви хамтлагийн дуучин Ука, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Катя Зол нар ижил төрхтэй төдийгүй зүү орох зайгүй шахам найзууд билээ. Хоёулаа гадаад төрхтэй бүсгүйчүүд өөрсдийн загварын салоныг хамтран нээж дэлхийн томоохон улс оронд загварын шоу хийж жинхэнэ зоригтой хөдөлсөн. Хэсэгтээ л сонирхол татаж байсан бүсгүйчүүд өдгөө хувийн амьдралдаа анхаарал хандуулах болжээ. Сүүлийн жилүүдэд бүхий л зүйлээ хамтдаа хийх болсон урлагийн ихэр найзууд нэг айлын бэрүүд болсон сурагтай. Шаргал үст бүсгүйчүүд маань хань болох хүнээрээ ах, дүү хоёрыг сонгож, дуучин Ука үрийн зулай үнэрлээд удаагүй билээ. Харин тэдний хайрыг булааж, халамжит нөхрөөр нь тодорсон ах, дүүс одоогоор нууцлаг хэвээр байна.

“3 Охин” хамтлаг, дуучин Б.Амархүү нар “онигоо”-нд оров

ийтлэсэн Admin

onigoooШинэ он гарахад багагүй хугацаа үлдлээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баяраар хэн хүнгүй л сайхан баярлаж өнгөрөөхийг хичээдэг. Найз нөхөд, хамт олны шинэ жилийн баярын үдшийг дуу хөөр, бүжиг наадамгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Яг энэ үеүүдэд л Монголчууд бидний ярьдагаар дуучдын “халтуур” эхэлдэг. Баяр ёслол, наадмаар дуулж овоо хэдэн төгрөгтэй болдог манай Монголын рок поп дуучид ам барих нь сүүлийн үед багасчээ. Гэхдээ саяхан дуучин Б.Амархүү “3 Охин хамтлаг″-тай хамтран дуулсан дуугаа нэгэн байгууллагын шинэ жилд дуулж байгаад “пакталсан” сурагтай. Тэрээр тэднийг дуулж байх үед нь “хором.ком” хэмээн дуугарч ам барьж буй нь баригдсан гэнэ. Энэ тухай уг үдэшлэгт байсан нэгэн цахим хэрэглэч жиргэжээ. Ямартай ч үнэн худлыг нь мэдэхгүй ч рок поп хөгжмийн ертөнцөд нэр төртэйд тооцогддог дуучид маань “онигоо” болж дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн 

onigo2