Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчлэлийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал 92,6 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав

 Ц.Даваасүрэн: Залуу эрдэмтэд “өнчин хүүхэд” шиг байх юм

Тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон уу?.Санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох талаар ямар өөрчлөлт оруулж байгаа вэ? Бид судалгаа шинжилгээг ашигладаггүй болхоор хөгжихгүй байна уу? Яагаад хөгжихгүй байна вэ?.  Залуу эрдэмтэд “өнчин хүүхэд” шиг байх юм.  Манай ШУА бол салхи ордоггүй газар. УИХ дээр орж ирээд өөрсдийнхөө цалинг нэмүүлээд байдаг…өөрөөсөө өөр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй болчихсон хүмүүс байдаг. Би Академич нарыг үнэлэхгүйдээ ингэж хэлж байгаа биш “ухаар” гэж хэлж байгаа юм.

Жишээ нь Солонгосын Институт дээр нэг Монгол охин хорт хавдрын нээлт хийж. Тэрийг гадныхан уралдаад авах юм. Манайхаас ганц ч хүн байхгүй байна. Тэгээд тэр охин одоо би Канад явна гэж байна. Тэгээд яагаад ингэж байгаа юм Монголдоо эм хийвэл бидэнтэй хэрэгтэй шүү дээ гэсэн чинь Манай ШУ-ын томчууд чинь биднийг нүдээр үзэхгүй, хоёрт миний амьдралыг шийдэж чадахгүй, гуравт миний энд юм хийдэг лаборатори  байхгүй гэж байгаа юм. Би энэ талаар хууль санаачлаад Засгийн газар дээр замхарсан. УИХ-ын дарга бид нар 2010 онд  нь улсын олимпиадад эхний байр эзэлсэн хүүхдүүдэд зориулаад  3 тэрбум төгрөгийн сан байгуулсан. Одоо тэр 20 хүүхэд сайн сурч байна. Энэ залуу эрдэмтдээ хэзээ дэмждэг? Угтаад авдаг болох вэ?. Дэлхийн түвшинд боловсорч байгаа залуучуудаа сайхан хайраар угтаад авдаг байх хэрэгтэй.

Л.Гантөмөр хариулав

ШУ-ын өнөөдрийн хүч нөөц, боломж бол чамлахааргүй байгаа юм. Хүссэн үр дүнг л чамлаад байгаа юм. Таны хэлж байгаа зөв. Бид энэ бодлогоор салбар дамжсан судалгааг дэмжье гэж байгаа юм. Жишээ нь МАА бүтээгдэхүүн дээр сүүг яаж дэлхийд танигдах хэмжээний брэнд болгохын тулд био технологи, биологи, МАА, эдийн засаг, маркетинг гээд бүх салбарыг хамарсан бүх судалгааг тэргүүн ээлжид санхүүжүүлье гэж байгаа.

Г.Алтанхүү найз бүсгүйгээ хөнөөсөн нь тогтоогдов

Г.Алтанхүү найз бүсгүйгээ хөнөөсөн нь тогтоогдовДүүргийн прокурор Б.Баян-Очир “Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-наас 12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад, талийгаачийн амь насаа алдсанд буруутай этгээд Г.Алтанхүү мөн болохыг дахин тогтоож, шүүхэд шилжүүлээд байгаа” гэв. Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох юм байна.

Б.Амарсайханы тоглосон холливудын кино ирэх сард нээлтээ хийнэ

МУСТА, жүжигчин Б.Амарсайхан  ирэх сарын 2-нд Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “MARCO POLO” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

Тэрээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авчээ. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх  түүхэн кинонд  Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд  Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм. Энэ түүхэн кино  90 сая ам. долларын өртгөөр бүтсэн бөгөөд ирэх сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох гэнэ.

2020 он гэхэд гепатит С вирусын халдвартай 150 мянган хүнийг бүрэн эдгээнэ

Нийслэл хотод гепатит вирусын эсрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээ, эмийг нэвтрүүлэхээр “Эрүүл –Элэг ” үндэсний хөтөлбөр хэрэгжихээр болжээ.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэснээр 2020 он гэхэд гепатитын С вирусын архаг халдвартай байж болзошгүй 150 мянган хүнийг бүрэн эмчилж эдгээхээс гадна гепатитын В вирусын халдвартай 130 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулж элэгний өвчлөлийн нас баралтыг 50 хувийг бууруулна гэж үзэж байгаа юм.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх багт Монголын шилдэг 12 элэгний эрдэмтэн ажиллах бөгөөд гурван дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

Ринчений Чойномыг баривчилсан түүх

barivchil52191379201411291454ФОТО ЗУРГИЙН ТҮҮХ :1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном.

Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ
Ринчений Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав. Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн юм.

Томилгоо намуудын хамтрах эсэхэд нөлөөлөх үү

saihanbilegМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны томилгоогоо хэл амтай эхлүүллээ. Тэрбээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг яаралтай хуралдуулсан бөгөөд зарим агентлагийн дарга нарыг өөрчлөх шийдвэр гаргасан.  Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо. Түүний эл дур мэдэн томилгоо хийсэн явдлыг эсэргүүцэх хүн цөөнгүй байна.  Тэр ч бүү хэл Ч.Сайханбилэгийг хууль зөрчиж томилгоо хийлээ гэж огцруулах тухай ярьж эхэлсэн ч байх шиг.  Ер нь массын нэлээдгүй хэсэг нь яагаад заавал Б.Хурц, Б.Билэгт гэж хардаж эхлэв.  Үнэхээр АН-д эдгээрээс өөр боловсон хүчин байхгүй юм уу.  Шулуухан хэлэхэд зурагдсан пянз шиг нөхөд хууль хяналтын байгууллагыг толгойлсоор удлаа.  Одоо бүр хооронд нь сэлгэж ажиллуулдаг жишиг тогтов.  Ямар сайндаа ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлчихөөд Татварын ерөнхий газрын даргаар томилчихлоо. Мөн ялгаагүй Б.Хурцыг эргүүлээд л ТЕГ-т аваачиж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг л хэн нэг хүний заавраар ажиллаад байх шиг. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг иймэрхүү томилгоог хийж байсан удаатай.  Экс сайд өнгөрсөн жил ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Ингэхдээ “Би нэг агентлагийн даргыг томилох эрхгүй юм уу“ хэмээн нэлээн уурлаж байв. Тэгэхээр Ч.Сайханбилэг уг шийдвэрийг ганцаараа яаран сандран хийгээгүй.  Үүний цаана экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого явж байгаа гэдгийг энэхүү томилгоо баталж өглөө.  Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч хэлж байв.  Ч.Сайханбилэг бол томруулсан Н.Алтанхуяг гэж чуулганы хуралдааны үеэр ширүүхэн хэлсэн санагдана.  Цаашид Ч.Сайханбилэг агентлагуудын дарга нарыг хууль бусаар томилохгүй гэх баталгаа алга.  Ийм байхад шинэ Засагт хамтрах гээд байгаа намууд яаж Ч.Сайханбилэгт итгэх билээ дээ.

Нөгөө талаар шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яригдаж, хамтрах эсэх тухай ярьж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаран сандран шөнө дөлөөр томилгоо хийж байгаа нь анхаарал татаж байна.  Уг нь түүний хэлж байсан шиг иймэрхүү шийдвэрийг улс төрийн соёлын хувьд зөвшилцлийн хүрээнд томилох ёстой. Даанч шинэ сайдад тийм соёл алга.  Яг л Н.Алтанхуяг шигээ ганцаараа зүтгэж эхэллээ. Тэгэхээр цаашид Ч.Сайханбилэг хамтарсан намуудаа хулхидахын илрэл гэж улстөрчид хэлж байна. Ерөөс өчигдрийн томилгоо намуудын хамтрах эсэхэд нөлөөлж магадгүй болчихоод байна.  Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үнэн дүр төрх илчлэгдэж, улс төрийн зөвшилцөл гээчийг мөн л мэддэггүй нөхөр гэдгээ батлан харууллаа. Түүний энэ байдалд бусад улстөрийн намууд ч эргэлзэж эхэлж байгаа гэнэ.

Д.Анар 

Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Хурцыг томиллоо

zg shnaaӨчигдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо.

Мобикомын 99-тэй дугаарууд худалдаанд гарлаа

Мобиком Корпораци шинэ жилийн баярыг тохиолдуулан Монголын үүрэн холбооны зах зээлд хамгийн түрүүнд танигдсан нэр хүнд бүхий цөөн тооны 99хххххх дугааруудаа худалдаанд гаргалаа.

Монголчууд бидний эрт дээр үеэс хүндэтгэж ирсэн есийн тооны билэгдэл 99-тэй дугаарын аян зөвхөн энэ оныг дуустал үргэлжлэх ба та 99хххххх дугаарыг Мобикомын бүх салбараас 5000 нэгж, 30 хоногийн үйлчилгээний эрхтэйгээр 10,000 төгрөгөөр худалдан аваарай.

Дашрамд дуулгахад, Та 99хххххх шинэ дугаараа дараа төлбөрт нөхцөлөөр авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамж 0₮ байна. Харин урьдчилсан төлбөрт нөхцөлөөр авах бол дотны 5 хүнтэйгээ /Мобикомын сүлжээнд/ 1 сарын турш хязгааргүй ярих эрхийг бэлэглэнэ.

Дугаарын тоо хязгаартай тул та өөртөө болон эсвэл хэн нэгэн дотны хүндээ 99-тэй дугаар авах энэхүү боломжийг бүү алдаарай.

Урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222, www.mobicom.mn цахим хуудаснаас авна уу.

Ерөнхий сайд төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын томчуудыг хязгаарлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн компаниудтай холбоотой хоёр ч асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчийн компаниудын ТУЗ-д төрийн албан хаагчид ялангуяа яам, агентлагын дарга нар багтдаг бичигдээгүй хуульд цэг тавихаар болжээ.

Төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компани байдаг. Эдгээр компанийн ТУЗ-ыг Төрийн өмчийн хорооноос томилдог. Ингэхдээ төрийн захиргааны байгууллага, яам, агентлагийн дарга болон томоохон албан тушаалтан, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдыг хамруулдаг. 57 компанийн ТУЗ-д гэхэд 470 гаруй хүн харъяалагддаг.

Үүнээс 170 гаруй төрийн захиргааны албан хаагчид буюу яам, агентлаг, газрын дарга нар багтдаг аж. ТУЗ-ын гишүүд өөрийн компанид давуу эрх байдал олгох, төрийн захиргааны ажилтнууд багтдаг учраас төрийн зүгээс дарамт шахалт ирэх, давхар ажил хашдаг учраас аль нэгийг нь орхигдуулдаг гэж сөрөг тал бий.

Иймд Ерөнхий сайдын зүгээс яам, агентлагын дарга нарыг ТУЗ-д байхыг хориглох шийдвэр гаргажээ. Харин салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг ТУЗ-д оруулж байх үүрэг өгчээ.

Түүнчлэн төрийн өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал хүсэлтийг өчигдөр хэлэлцсэн. Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажилладаг, хууль бус үйл явц өрнөдөг, хувьчлалтай холбоотой олон асуудал гарч байгаа. Шинээр хуулиар төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэхээр хуулийн төсөлд тусгагдсан. Үүнтэй холбоотой дагаж мөрдөх журмыг хэлэлцэхийг Засгийн газрын зүгээс анхааруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн өмчийн хороог татан буулгаж Сангийн яаманд нэгтгэх учраас үүнийг маш сайн судалгаа тооцоотой хийхийг Ерөнхий сайд зөвлөжээ.

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН “СТЕЛЛА” ШЄНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫНХАН VЙЛЧЛVVЛЭГЧЭЭ VСДЭЖ ЗОДЖЭЭ

gol26Шєнийн цэнгээний газрууд 00:00 цагаас хойш ажиллахгvй, архи согтууруулах ундаагаар vйлчлэхгvй байх vvрэгтэй. Гэвч зарим баар, караоке, хvнсний дэлгvvрvvд
цаг хэтрvvлэн ажилласаар байгаа нь нууц биш. Хуулийн заалтыг нь шинэчлээд удаж буй ч бодит байдал дээр цєєн хэдхэн газар л хэрэгжvvлж байгаа.
Чухам ямар эрх мэдэлтэй газрууд цаг нар харгалзахгvй ажиллаад байна вэ, тэдний vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа гэдэгт анхаарал тавьдаг холбогдох газрууд нь ч бараг л байхгvй болсон гэж хэлэхэд нэг их хэтийдсэн болохгvй байх. За яахав цаг хэтрvvлэх нь ч дvvрч гэж бодье.

Тэгвэл хууль зєрчиж ажилласан хэрнээ vйлчvvлэгчийнхээ биед халдсан хэрэг єнгєрсєн пvрэв гарагийн шєнє нэгэн шєнийн цэнгээний газарт гарсан байна.

Тодруулбал Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байрлах “Стелла” гэх шєнийн цэнгээний газар нь хуулийг гууль болгоод нэлээд хэдэн жилийн нvvрийг vзэж буй юм. Тус баарыг цаг хэтрvvлэн ажилладагийг нь харьяа дvvргийн цагдаагийн хэлтэс нь мэддэг хэдий ч тєдийлєн арга хэмжээ авахгvй байсаар байгаад нєхдvvд бараг даварсан гэж хэлж болно. Ийн хэлэхийн учир нь єнгєрєгч долоо хоногийн пvрэв гарагаас баасан гарагт шилжих шєнє тус баараар vйлчvvлж байсан нэгэн эмэгтэй тасалбар тасалж оруулдаг кассны бvсгvйд зодуулсан хэрэг єдгєє Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Болсон явдлыг сийрvvлбэл, энэ сарын 21-ны єдєр Э гэгч бvсгvй хэсэг найз бvсгvйчvvдийн хамт нэгэн найзынхаа тєрсєн єдрийг тэмдэглэхээр шєнийн 00:40 цагт тус баарыг зорин очсон аж.

Гэтэл тасалбар тасалж байсан тус газрын ажилтан Т.Халиун гэгч бvсгvй Э-тэй их л муухай харьцаж тvvнийг элдэв vгээр хараан доромжилж улмаар тvvний хойноос гvйж очоод vсдэж эмэгтэй хvнд баймааргvй ааш авирыг олон хvний ємнє гаргасан аж. Vйлчлvvлж байсан бvсгvйчvvдийн дотор хуулийн байгууллагад ажилладаг хэд, хэдэн хvмvvс хvртэл явж байсан байна. Ингээд Т.Халиуныг танхайрч байх vед нь эргэн тойронд нь байсан хvмvvс болон Э-тэй цуг явж байсан эмэгтэйчvvд Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст дуудлага єгсєн боловч тэд ирэхгvй нэлээд удсан учраас дахин утас цохин хуулийн байгууллагад ажилладаг нэгэн гэдгээ хэлэн байж жижvvрийн цагдаа ирж тасалбар таслагч Т.Халиуныг цагдаагийнхаа хэлтэс рvv авч явжээ. Хамгийн гол нь vйлчлэгчээ зодож гэмтээсэн хэрэг тус бааранд анх удаа гарч байгаа юм биш ємнє нь ч гарч байсан гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Ингээд бид хохирогч Э-гээс тус бааранд болсон vйл явдлыг асуухад тэрбээр “Хэрэг одоо Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа учраас нарийн зvйл яримааргvй байна” гэв. Харин бидний олж мэдснээр хохирогч Э нь гадаад улсад амьдардаг бєгєєд тухайн єдєр гэр бvлийн найзууд болон олон жил уулзаагvй найз бvсгvйчvvдтэйгээ цагийг зугаатай єнгєєрєєхєєр тус баарыг зорьж очоод ийнхvv зодуулсан аж.

Бvх зvйл камерт бичигдсэн учраас “Стелла” баарны ажилтан Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй

Харин бид хохирогч Э-гийн найз бvсгvй болох Сарантай уулзаж зарим зvйлийг тодруулахад “Єнгєрсєн пvрэв гарагийн шєнє хэдэн найз нарын хамт “Стелла” бааранд орохоор тус газрыг зорин очоод найзыгаа зодуулчихлаа. Уг нь жаахан охид биш. Бvгд насанд хvрсэн тодорхой хэмжээний боловсролтой хvмvvс шvv дээ. Найзыг минь зодох болсон шалтгаан нь vнэхээр инээд хvрмээр. Тодруулбал, нэг найз маань дотогшоо орж суудал байгаа эсэхийг нь шалгаж vзэхээр орсон юм. Гэтэл тасалбар тасалж байсан Т.Халиунаа гэгч эмэгтэй Э-г “Орвол ор, Орохгvй бол боль” хэмээн загнасан байгаа юм. Хариуд нь найз маань “Чи жаахан хvvхэд юм байж ямар муухай харьцаатай юм бэ” гэж гараараа дохьсон байгаа юм. Гараараа дохих болсон шалтгаан нь гэвэл найз маань хоолойны согогтой учраас бид нар шиг чанга авиа гаргаж ярьж чаддаггvй гэсэн vг л дээ. Ингээд дотогшоо орсон хvн маань ч гарч ирлээ. Бид нар ч за болье, ёстой аймаар газар юм байна гээд гараад шатаар доошоо бууж байтал гэнэт л Э-гийн хойноос “Чи муу юу вэ” гээд л vснээс зулгааж нvvр рvv нь цохьсон. Аз болж нэг найз бvсгvй маань Э-гийн хажууд явж байсан тулдаа тvvнийг хvйтэн плитан шалан дээр унахаас нь ємнє Т.Халиунааг цааш нь тvлхсэн. Уг нь бид тус баараар зодуулах гэж биш vйлчлvvлэх гэж орж ирсэн хvмvvс шvv дээ. Хамгийн сонирхолтой нь найзыг маань зодож байхад нь бид Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст 2-3 удаа дуудлага єгєхєд ирэхгvй байсан. Аргаа бараад хуулийн байгууллагад ажилладаг нэг найз маань нэр усаа хэлж байж жижvvрийн цагдаа нар ирсэн гээд боддоо. Энэ одоо юу гэсэн vг вэ. Хэрвээ хэн нэг нь vхтлээ зодуулж байхад цагдаа нар “Стелла” баарны хvмvvсийг таньдаг гээд ирэхгvй болж байна уу. Бас болоогvй ээ. Жижvvрийн цагдаагийн жолооч нь манай найзыг “Чи ийм хоолойтой юм байж зvгээр байхгvй яасан юм гэж басамжлан загнасан байна билээ. Цагдаа нь танхайчуудтайгаа нийлээд хvнийг доромжилж байгаа нь арай дэндэж байгаа биз дээ. Бид ямар ч байсан хэргийн газар байсан гэрч тєдийгvй энэ хэрэг яаж шийдэгдэхийг харах болно. Тэгээд ч тухайн єдєр болсон vйл явдал бvгд “Стелла” баарны камерт бичигдсэн учраас танхайн хэрэг vйлдсэн Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй гэж бодож байна. Бид анх удаа тус баарыг зорьж очоод иймэрхvv vйл явдал болсонд харамсч байна” гэв.

Цаг хэтрvvлж ажиллана дээрээс нь хvн зодно гэдэг арай л дэндсэн хэрэг болно гэдэгтэй олон хvн санал нийлэх байх. Ингээд бид дээрх хэргийг шалгаж буй Баянгол дvvр­гийн цаг­даа­гийн хэлт­сийн дэслэгч Отгонбаяр­тай уулзахыг хvссэн боловч тvvнийг гадуур ажилтай яваа хэмээн хэлж байсан юм. Уг нь хууль дvрэмдээ бол цаг хэтрvvлэн ажил­лаж байгаа шєнийн цэнгээний газруудад эрvvгийн хэрэг vvсгэнэ гэж тодорхой заасан байдаг хэдий ч захир­гааны хариуцлага хэмээн баарны эздийг 250 мянган тєгрєгєєр торгодог тул тэд vvнээс хэд дахин ашиг олж шєнє дvл болтол иргэдийг согтоож тэднийг гэмт хэрэг єдvvлэхэд нь ихээхэн хувь нэмэр vзvvлдэг хvмvvс гэдэг нь яах аргагvй vнэн. Єєрєєр хэлбэл, цаг хэт­рvvлэн ажилласан ч инээж байгаад 250.000 тєгрєгний торгууль тєлж ойр орчмынхоо эргvvлийн цагдаа нарыг єєрсдийнхєє талд элсvvлэн авч ингэж ёс бус аашилдаг гэж ойлгож болохоор байгаа юм.

Товчхондоо энэ мэт шєнийн клубууд “лоббигоор” цаг хэтрvvлэн ажиллаж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэний нємєр нєєлєгт багтаж хяналт, шалгалтыг vл тоож олон хvнийг гэмт хэргийн ертєнцєд хєл тавиулах эхлэл нь болж байна. Vvнээс улбаалан гарах аюул эрсдлийг vнэндээ хэн ч тооцоолдоггvй. Орлого олж болно. Хэмжээ хязгаартай, цаг нартай байх ёстой гэдгийг “Стелла” шєнийн цэнгээний газарт мэдрvvлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: