Оюу толгойгоо Н.Энхбаяр алдсан юм бол Ц.Элбэгдорж …

aldsan948212275201410241002Сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлчийн ярилцлагад одоогоор олон асуудал үүсгээд байгаа Оюу толгойг хөндөж хэлэхдээ: Монгол улсын Орoст төлөх 250 сая доллар Фрийдландаас зээлдэж авах нэрийдлээр авч Оюу толгойн лицензийг өгснөөс асуудал үүссэн. Оюу толгойн хэрэг явдалд Н.Энхбаяр буруутан гэх аясын зүйлийг ярьжээ.

Үнэхээр Н.Энхбаяр буруутан байсан юм бол 2009 онд бүгдээрээ шударга байцгаая гэсэн уриалгатай гарч ирж ард түмний санал авч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж яагаад түүний алдааг залруулж Фрийдландаас хууль бус Оюу толгойн лицензийг хурааж авахын оронд 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюу толгойн луйврын гэрээг байгуулах олон улсын хуйвалдааныг дэмжиж өөгшүүлээд зогсохгүй С.Баярын хэлснээр Оюу толгой бол бид бүгдийн анхны хайр гэж уйлалдах шахуу юм болж найр наадам хийсэн юм бэ?

Мөн Н.Энхбаярын нөгөө нэг алдаа нь Эрдэнэтийн Оросын талын хувийг монголчууд авах байсан боломжийг алдсан гэх маягийн үгийг ярьжээ.

Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад буцах уу? Аль эсвэл…

Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад …

Тэр эх орондоо иржээ. Гэхдээ бүр биш түр ирсэн бололтой. Түүнийг ирэнгүүт удахгүй буцах гэнэ. Солонгосын иргэн болсон гэх зэргээр шуугиан хүчтэй дэгдэв. Ирэхийнх нь өмнөхөн Монгол улсын Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө, би түүнийг шоронд биш Солонгост эмчлүүлж байгаа гэж бодож байгаа.

Тийм болохоор эх орондоо ирвэл зүгээр юм гэж мэдэгдсэний дараа тэрээр эх орныхоо босго алхангуут эх орны минь салхи сайхан байна шүү,, ийм салхи Сөүлд алга гэж хэлэв.

Мөн үүний өмнө Элбэгдоржтой ярилцсан Ганчимэг сэтгүүлч солонгост очиж хөл болж авсан “Монголын зуун эрхэм” нэвтрүүлгээр Сөүл хотод аж төрж буй Н.Энхбаярын амьдрал, хувь заяаны тууж гарах байсныг хаасан гэсэн яриа гарсантай холбогдуулан тэр нэвтрүүлэг гараг л даа, манайд бүх юм чөлөөтэй ш дээ, янз бүрийн яриа хөөрөө гарах тусмаа сайхан ш дээ гэж тэрээр хэлсэн.

Монгол эх орны сэрүүн салхи сайхан байна шүү гэж эх орондоо ирж ярилцлага өгөх бүрдээ дуучин Оюунтүлхүүр хэлдэг байсан билээ. Мөн Их аварга Дагвадорж ч ирэх бүртээ Монголын агаар сайхан байна шүү гэж уулга алддаг байсныг бид ажигласан.

Монголын сэрүүн сайхан салхи юутай эрхэм болохыг, юутай сайхан, юутай үнэтэй болохыг эх орноосоо хол байсан хүмүүс л мэдрэх ажгуу. Н.Энхбаяр монголдоо ирээд монголынхоо салхиар цээж тэнүүн удаан амьсгалж чадав уу?

Учир нь түүнийг бүгчим халуун өрөөнд олон уулзалт, олон хурал цуглаан, бугширсан олон асуудал, асуултууд угтсан бололтой. Энэ үеэр Н.Алтанхуягийн засгийн газрыг өөрчлөх, Н.Алтанхуягийг огцруулах гэх мэтийн олон асуудлууд гарсан учраас эрх баригч намуудын нэг МАХН-ын том даргын хувьд том яриа хөөрөө, тохиролцоо, ээдрээ гарсан нь тодорхой.

Нэн ялангуяа халуун бүгчим өрөө нь түүний намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хурал цуглаан, гомдол санал, цөхрөлөө тайлах хурлууд байлаа. Урваач шарваачид, ордоны хуйвалдаан хов жив гэх мэтийн тайлагдахгүй асуулт, асуудлууд олноор гарсан бололтой.

2016-17 он болон түүний дараах асуудлаар томчуул хөшигний ард тохиролцоо хийсэн гэсэн эзэнгүй яриа Улаанбаатарын гудмаар намрын салхитай цуг тэнүүчиля^ явна. Энэ нь үнэн эсэхийг хэн мэдлээ.

Ийм онцлог намрын өдрүүдэд ирсэн Н.Энхбаяр нүүдлийн шувуутай цуг буцаж одох юм болов уу?
 “Хөх толбо” сонин

Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө

geleg746572544201410210858Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа.

Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. “Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ” гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. “Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад “Буур чи амьд байдаг юм уу” гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа” гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. “Эгч нь яав″ гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

“Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү” гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан “Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил” гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор “Батцэнгэлийн динозаврууд” болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход “Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна” гэв. “Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз” гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа “Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу” гэж дуу алдаад явчихав. “Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй″ гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид “Хангарьд”-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай “Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан” хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал “Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг″ гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. “Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван “босоо” гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ” хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. “Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь “Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй″ хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм” гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч “Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм” гээд “За одоо надаас юу асуух гэж байна” гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. “Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх” гээд инээмсэглэлээ.

“Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ” гэж Нараа эгчээс тулган асуулаа. “Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг″ хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал (“Вайт лейк” ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай “Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан” гэв.

“Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. “Манай аав бол оюуны мундаг хүн” гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

“Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой″ гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь “Алдар” спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. “Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа” гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас “Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа” гэв. Харин гэрийн эзэн “Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг″ хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

“Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. “Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна” гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод “Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий″ гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа” гэв.

“Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ” гэж лавлах маягтай асуухад тэрээр “2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад “Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү” гэж хэлж байсан гэдэг″ хэмээн хариулсан юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. “Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх “Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ “Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ” гэж шалгаагаад байхаар нь “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг″ гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. “Та хоёр хаана байнаа” гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр “Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга” гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. “Яаж байгаа юм” гэсэн чинь Өсөхөө “Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй “Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх” гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

“Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан” гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. “Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ” гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. “Улаанбаатар” ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. “Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна” гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.

Н.ГАНТУЛГА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Эх сурвалж: www.dnn.mn

П.Анужин нөхрөөсөө салж Б.Баатартай нийлэх үү…

3holbooОлны танил сайхан бүсгүйчүүдийн нэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг тойрсон сайн, муу мэдээлэл үе үе гардаг. Түүнийг нэвтрүүлгээ хийж эхэлснээс хойш найруулагч Б.Баатарын гэр бүлийг үймүүлсэн хэмээн нэг хэсэгтээ шуугиж байсан. Харин үүний дараа П.Анужин “Шивээ овоо” ХХК-ийн захирал нөхрөөсөө өрх тусгаарлаж тус тусынхаа замыг хөөх болсон гэдэг. Түүний нөхөр А.Эрдэнэбат ч энэ явдлаас хойш нэвтрүүлгийг нь ивээн тэтгэхээ больсон төдийгүй өөр эмэгтэйтэй хайрын романс үүсгэсэн тухай мэдээлэл гараад байсан. Харин П.Анужин нөхрөөсөө салсан гэх мэдээллийг эрс үгүйсгэхээс гадна Б.Баатартай ч ямар нэгэн холбоо байхгүй хэмээсээр ирсэн. Тэгвэл удаан нууж үгүйсгэсэн энэ асуудлаасаа залхсан П.Анужин нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгчээ. Шүүх тэдэнд хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах 30 хоногийн хугацааг өгсөн гэнэ.

Чухам юуны учир нөхрөөсөө салсан нь тодорхойгүй байгаа ч Б.Баатартай хайрын романс үүсгэсэн байж болох. Учир нь сүүлийн үед Б.Баатар, П.Анужин нар байнга хамт явж байгаа харагдах болсон бөгөөд дотно “селфи”-гээ хүртэл авахуулж шуугиан тариад авсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Олон харилцагчидтай ХААН банкны удирдлагад хандах нь

haan-bank499350746201410211012ХААН БАНК-аар үйлчлүүлэх болгонд цаг их алдаж, сэтгэлд хөнгөн хямрал үүсдэг боллоо. Ялангуяа Спортын ордны салбараар ороход пиг дугаарлаж зогссон хүмүүс, тасалбар авахад таны өмнө 32 үйлчлүүлэгч байна гэж бичиг.

Сандал дүүрэн тул өөрийн дугаараа дуудахыг хүлээж зогсохдоо хурдан үйлчлүүлэх арга хайж ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр очиход түгжээтэй. Хажууд зогсох иргэнтэй гомдлоо хуваалцах ярихад уг нь нийтэд үйлчлэх 7 теллерийн суудал байгаа боловч үргэлж 2-3 нь ажиллахгүй байдаг гэсэн гомдол уламжиллаа. Иргэний үүргээ ухамсарлаж учир байдлыг тодруулахаар Ахлах теллер Н.Хонгорзулаас асуухад нэг нь үдээс хойш 15:00 цагт ажилладаг, бусад нь цайндаа орсон. Теллерүүд 30 минутын зайтай цайндаа ордог гэсэн хариуг авсан. Оронд нь түр ажиллах боломжгүй юу гэхэд боломж байхгүй гэв. За тэгээд сурталчилгааны хуудаснаас 1800-1917 лавлах утсыг олж залгатал бас нэг Зулаа өөдөөс Та АЛТАН КАРТ-тай бол ВИП ЗААЛ-аар үйлчлүүлж болно гэсэн хариуг өгөв.

Олон харилцагчидтай ХААН БАНК-ыг буруутгах бодол надад байхгүй. Дандаа их үйлчлүүлэгчидтэй байдаг салбаруудын теллерүүдээ ямар нэгэн аргаар бүрэн ажиллуулж, иргэдэд богино хугацаанд банкны үйлчилгээ авах боломжийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт тээж бичлээ.

Уг нь MOBILE BANK үйлчилгээг авч болох боловч мэдээлэл алдагдах магадлалтай, хулгайн хэрэг их гардаг манай улсад утсаа алдах тохиолдол зэргээс болж уг үйлчилгээ аваагүй, заавал очиж үйлчлүүлдэг миний буруу бололтой.  Аан тийм дараагийн удаа 50000 төгрөг төлөөд өнөө АЛТАН КАРТ-тай болоод ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр миний бие хатуу шийдлээ.

 

ЧОЙ

Эх сурвалж: www.bolod.mn

Саймон Коувэл Монголчуудыг доромжлов нийтлэсэн

simonФранцын Канн хотноо жил бүрийн аравдугаар сард болдог Мипком телевиз, энтертайнментын чиглэлийн компанийн арга хэмжээний үеэр Авьяаслаг Британичууд шоуны шүүгч Саймон Коувэл монголчуудыг доромжилсон утгатай үг хэлжээ. Шоугаа хамтран шүүдэг Петр Морганы  хамт уг арга хэмжээнд оролцсон  Саймон өөрсдийн  болоод шоуныхаа эхлэл, амжилтын талаар дурсан ярьсан байна. “Дэлхийн 186 оронд манай шоуг албан ёсны эрхтэйгээр бэлдэн хийсэн. Монгол, Папуа шинэ Гвиней гэсэн 2 улсад л  шоу маань  хүрээгүй байх хэмээн Морганыг  хэлэхэд Саймон ”Авьяаслаг монголчууд гээд та нар хэлээд үз л дээ. Санаанд  огтоос буухгүй байгаа биз дээ”  гэж даапаалсан байх юм. Түүнийг ийн хэлэхэд танхимд  байсан үзэгчид нир хийтэл инээлдсэн талаар www.variety.com сайтад мэдээлсэн байв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой

30876_51376УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишүүн цаг үеийн асуудлын талаар ээлжит мэдээллээ хийхдээ Оюутолгой тойрсон асуудлуудыг нэлээн хатуухан шүүмжлэв. Мөн ирэх оны төсөв хугацаандаа багтаж батлагдах эсэх, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаар өөрсдийн байр сууриа тайлбарласан юм. Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй дараах ярилцлагыг хийв.

-Та бүхний мэдээллээс энэ долоо хоногт УИХ дахь бие даагчдын зөвлөл нэлээн шаргуу ажиллах төлөвлөгөөтэй юм байна гэж ойлголоо?

-Энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуульд бие даагчдын зөвлөл нэлээн хянуур, нямбай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт хэдэн малынхаа араас явж байгаа малчдын дайсан нь малын хулгай, чоно хоёр болоод байгаа. Уулын аманд ганц гэрээрээ буусан ганц айлд буу шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гэтэл тийм хэрэгтэй зүйлийг нь хураан авч, гарыг нь мухарлах хууль хэрхэвч баталж таарахгүй. Би өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөлийн Төмөрбулаг, Түнэл, Их-Уул сумдаар явж малчин айлд хоноод ирлээ. Миний хоносон айлын хаяанд нь чоно улиад унтуулахгүй байсан.

Тэгэхээр Галт зэвсгийн тухай хуулийг амьдралд нийцсэн, малчдад хэрэгтэй хууль болгохын тулд бид их нухацтай хандах ёстой. Өнөөдөр монголчууд америк шиг сургууль руу буу үүрч очоод олон арван хүнийг шүршиж алаад байгаа юм байхгүй. Мөн түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариугаа ирэх тав дахь өдөр сонсоно. Сүүлийн үед хоёр хөрш маань манайхаас мах авах талаар идэвхтэй ярьж эхэлсэн. Энэ ажилд саад болж байгаа гол асуудал нь дэлхийн стандартад нийцэж, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядлах үйлдвэр болоод байгаа. Уг нь нэг тийм үйлдвэр барихад зургаан сая ам.доллар шаардлагатай. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Чингис бонд”-ыг авснаараа Монгол Улс дааж давахгүй өрөнд орлоо гэж яриад байгаа. Гэтэл өөрийнх нь компани тэр мөнгөнөөс 80 сая ам. доллар авчихсан л байх жишээтэй. Тэдний авсан мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн махны үйлдвэр 12-13-ыг байгуулж болох л байсан. Яг энэ асуудалд Засгийн газрыг нэлээн сайн шахах хэрэгтэй болоод байгаа юм.

-Та бүхэн сая Оюутолгойн талаар нэлээн шүүмжлэлтэй хандаж, олон тоо баримт дурьдлаа. Эдгээр тоо баримтаас үзвэл монголын говьд байгаа тэр их эрдэнэс баялгаа бид гадныханд сул шахуу алдчихсан юм биш үү?

-Шулуухан хэлэхэд Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, одоо УИХ-д сууж байгаа нэр бүхий хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Одоогоор бидэнд олдож байгаагаар нь “Тurguoise Hill”-ын сайтад гарсан мэдээллүүдэд л дүн шинжилгээ хийгээд та бүхэнд мэдээлж байна. Тэдний мэдээллээр 2014 оны есдүгээр сарын байдлаар 124 мянган тонн зэс борлуулж 821 сая 40 мянга, 8.6 тонн алт борлуулж 390 сая 544 мянга, 20 тонн мөнгө борлуулж 12 сая 868 мянга, нийтдээ нэг тэрбум 224 сая, 452 мянган ам. долларын борлуулалт хийсэн байна. Гэтэл Монгол Улсад төлөх ёстой татварын 130-хан сая ам.долларыг 30 сая болгочихоод хэнэг ч үгүй хэл ам хийгээд сууцгааж байгаа. Энэ булхайтай ажилд нь Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, Батцэцэг нарын зэрэг эрх мэдэлтнүүд оролцсоныг сая манай Ганбаатар тодорхой тайлбарлалаа. Бид энэ хүмүүсийг АТГ-т шалгуулна.

-Оюутолгойн гэрээг батлах үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өнөөдөр ёс зүй яриад, УИХ-ын гишүүний халдашгүй хамгаалалтын дор ямар ч гэм зэмгүй явж байгаа нь шударга явдал мөн үү?

-Ямар ч гэсэн бид ард түмнээ мэдээллээр хангаж, байдал ямархуу байгааг дамжуулах үүргээ гүйцэтгээд л явж байна. Өнөөдөр манай УИХ-д Рио Тинтогийн хоолыг нийлүүлдэг, тогооч улстөрч өдөртөө 150 мянган ам. долларын борлуулалт хийчихээд хэнэг ч үгүй явж байгаа нь үнэн. Нэг хүний хоолыг 58 ам. доллараар нийлүүлдэг гэхээр Оюутолгойн 3000 ажилтан өдөртөө л манай тогооч улстөрчийн халаасыг 150 мянган ам. доллараар түнтийлгэж байгаа юм л даа. Гэтэл өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос Монгол Улсад ирэх ногдол ашиг нь хасах 284 тэрбум төгрөг болчихоод явж байх жишээтэй. Товчхондоо монголчууд 70 жил Оюутолгойгоос ногдол ашиг авахааргүй болчихоод байна. Энэ чинь одоо ер нь юу болж байна вэ. Ер нь Оюутолгойн гэрээний “9-ийн А-3”-ыг өөрчлөөгүй цагт бид борлуулалтын орлогоос орж ирж байгаа ашгийг үнэн зөвөөр нь тогтоож хэзээ ч чадахгүй. Одоо монголчууд бүгдээрээ нийлж байгаад Оюутолгойг гадныханд найр тавьж зүгээр өгсөн луйварчдыг шийтгэж чадах юм бол дараагийн хулгайчид төрөх зориггүй болно. Харин эднийг шийтгэж чадахгүй бол мянга, мянган хуйлгайч нар тэдний араас төрөн гарна. Одоо хэрвээ монголд АТГ гэж байгаа бол давын өмнө Оюутолгойн араас хөөцөлдөх цаг нь болчихоод байна.

-Ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Урьд нь царцаасан барилгууд маш олон байгаа. Эдгээрийг хэзээ санхүүжүүлж ашиглалтад оруулах юм бол. Ирэх оны төсөвт энэ талаар тусгагдаж байгаа болов уу?

-Баригдаж эхэлсэн ч төсөв, санхүүгийн улмаас цар­цаагдсан 400 гаруй обьект орон нутгуудад шийдлээ хүлээгээд байж байна. Төсөв нэлээн өсөлттэй байсан 2010-2013 оны хооронд ихээхэн хөрөнгө оруулалт төлөвлөөд тэдгээр барилгын ажлыг эхлүүлчихсэн. Гэтэл энэ олон барилгын ажлыг эхлүүлсэн компаниуд банкнаас зээл авчихсан байдаг. Тэдгээр зээлийг нь банкны системийн найдваргүй зээлд хамруулаад одоо анх авснаасаа гурав дахин өсчихсөн. Өмнө нь 90 тэрбум байсан бол одоо 200 гараад явчихсан байгаа. Түүний 100 гаруй тэрбум нь тухайн компаниуд “За төр дараа нь мөнгөө өгч л таарна” гээд авчихсан зээл байгаа шүү дээ. Энэ нь эргээд тэдгээр компаниудын үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа иргэдийг хохироогоод зогсохгүй банкны салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр үүнийг даруйхан зоригтой шийдэхгүй бол банкны салбар нь ч тэр нөгөө барилгын компаниуд нь ч сүйрлийн ирмэгт ирчихээд байна. Ийм учраас төр мөнгөө өгөх л ёстой. Яг өнөөдөр нэг аймагт 20 гаруй дуусаагүй байшин байж л байгаа. Тэгэхээр баригдаж дуусаагүй байгаа 400 гаруй обьектийн төсөв, санхүүг даруйхан шийдэх л ёстой. Өөр арга байхгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд яг одоо Зас­гийн газраар оролдож байгааг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-МАН-ын бүлэг энэ асуудлыг хөндлөө гэдгээсээ илүү Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн байдалд нэлээн ул суурьтай дүн шинжилгээ хийвэл энэ Засгийн газар үнэхээр хариуцлагагүй, алдаатай ажиллаж байгаа нь үнэн. Ялангуяа төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналт, хийж байгаа ажлуудынх нь үр өгөөж гээд яривал алдаа их бий. Гэхдээ яг өнөөдөр 2015 оны улсын төсвийг хэлэлцэн батлах, өвлийг бэрхшээл багатай давах гээд тулгамдсан, цаг үеийн хойшлуулашгүй ажил их хүлээж байна. Өнөөдөр Засгийн газарт хариуцлага тооцох талаар ярьж байгаа хүмүүс урьд нь ихэнх нь сайд, дарга байсан хүмүүс. Тэд өмнө нь юу хийж, ард түмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан билээ гэдгээ бас бодоод үзэхэд буруудахгүй. Заавал энэ засгийг унагаж, оронд нь өөрсдөө суух гэж зүтгээд байгаа бол би дэмжихгүй. Яг одоо засаг төрөөрөө оролдвол валютын ханш шууд л 2000 гараад явчихна. Би тэр талаас нь л харж байна. Нөгөөтэйгүүр саяхан хоёр их хөршийнхөө тэргүүнүүдтэй тохиролцсон эдийн засгийн их нааштай гэрээ хэлцлүүд худлаа болно. Хэрвээ яг одоо засгаа сольчих юм бол тэд дахиж бидэнд итгэхгүй.

-Та Монголбанкны Ерөн­хийлөгч Н.Золжаргалд нэлээн шүүмжлэлтэй ханд­даг. Түүний ажил хангалт­гүй байгааг ямар үндэслэлүүдээр нотлох вэ?

-Наад захын олон үзүүлэлт бий. Валютын ханш, гадаад худалдааны тэнцэл, найдваргүй зээл, өр авлага, инфляци гээд л хөвөрч өгнө. Энэ бүхнийг аваад үзвэл өнөөдөр үндсэндээ Монголбанк дампуурчихаад байгаа. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, санхүү­гийн доройтолд хамгийн гол буруутан нь яах арга­гүй Монголбанк, түү­нийг удирдаж байгаа нө­хөр Н.Золжаргалтай хол­боо­­той. Тийм учраас УИХ дахь бие даагчдын зөв­­лөл Монголбанкны Ерөн­хий­лөгчийн асуудлыг хуулийн хүрээнд хөндөж тавьсан юм. Харин З.Энх­болд дарга өнөөдрийг хүртэл хууль зөрчөөд л яваад байгаа. УИХ-ын дарга бол нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг л оруулж ирэх үүрэгтэй шүү дээ. Огцруулахад ганцхан Ерөнхий нарийн бичгийн даргаа л оруулж ирнэ гэсэн хуулийн заалттай. Бусдыг нь УИХ-ын гишүүн оруулж ирэхээр хуульчлаад заачихсан юм. Тэр заалтын дагуу бид Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулж ирсэн боловч хуулийн хугацаанд нь шийдэх боломж олгоогүй. Бие даагчдын зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд хандсан ч авч хэлэлцээгүй. Яг үнэндээ өнөөдөр Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач биш хоёр том намын дохио зангаагаар ажилладаг улстөрийн хүү­хэлдэй болчихоод байгаа. УИХ дээр Монгол Улсын хууль хэрэгжихгүй байхад жирийн иргэдэд хууль биелүүлэх талаар шахаж шаардаж байгаа нь үнэхээр монголын төр ард иргэдээ алаг үзэж, ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл юм.

-Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бод­лого бүхэлдээ буруу яваад байгаа хэрэг үү?

-Ямар ч байсан ойрын хоёр жилд л мөнгөний бодлогын хувьд маш их алдаатай бодлого явуулж байна. Одоо орж ирж байгаа мөнгөний бодлогыг бараг хараад ч хэрэггүй. Би өмнөх УИХ-д байхдаа ч валютын ханшны асуудлыг маш тодорхой тавих ёстой гэж хэлж байсан. Манайх шиг ихэнх бараа материалаа гаднаас оруулж ирж амьдардаг улсад үндсэн валют нь их чанга байх ёстой юм. Товч­хондоо төгрөгийнхөө ханшийг чангаруулж, түү­нийгээ мөнгөнийхөө бодлогоор маш сайн дэмжих учиртай байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч үүнийг зах зээл удирдах ёстой гээд яг эсрэгээр нь ажиллаад байгаа.

Тэгээд өнөөдөр албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаад л сууж байна. Хэрвээ би түүний оронд байсан бол аль эрт хариуцлагаа хүлээчихсэн байгаа. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр бол макро эдийн засгийнхаа тулгуур багана шүү дээ. Гэтэл нэг багана нь доголдоод ирэхээр л эдийн засаг яаж ч болохгүй уналтад орж байгаа юм.

Д.Энхтүвшин

90 настай эхээ өлсгөж, амьд цогцос болгожээ

Хятадын Хунан мужийн нэгэн тосгонд аймшигт хэрэг гарсан байна. 90 настай эмэгтэйг тусгай өрөөнд хоол ундгүй хорьж байхад нь цагдаагийнхан илрүүлжээ. Төрсөн хүүхдүүд нь эхийгээ хурдан үхүүлэх гэж ийнхүү өлсгөж байсан гэнэ. Хөөрхий эмэгтэй амьдаараа зандашуулсан цогцос мэт болсон талаар “Шанхай ийст” сонинд бичжээ….

 

Хэвлэлд гарсан зургийг үзсэн хүн бүр сэртхиймээр. Зураг дээрх эмэгтэйг амьд  гэж итгэх аргагүй. Тэтгэврийн хөгшин сар гаруйн хугацаанд ийнхүү хоригдохдоо бараг л юм иддэггүй байсан гэнэ. Охин хүү хоёр нь хөгшин эхээ асрахаас залхаад өрөөнд нь түгжиж, хоол өгдөггүй байсан бололтой хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа юм.

Өлбөрч үхэх шахсан эмэгтэйг хөршүүд нь аварсан аж. Хоол хүнсгүй хоригдсон түүнийг анзаарсан хүмүүс цонхоор хоол шидэж өгдөг болжээ. Тун удалгүй зүгээр ч түгжээгүйг ойлгож, цагдаад нууц захидал илгээсэн байна.

Цагдаа нар гэрт ирэхэд хөөрхий Сяо Мин хөгшин “Надад хоол өгөөч” гэж гуйсан гэнэ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд нь санаатайгаар хүний амь хохироох гэсэн хэмээн ял тулгажээ.

Сангийн сайдаар заавал Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг сонгосны учир юу вэ

e82371bcd7367595originalМонгол Улсад Сангийн сайд болох хүн олдохгүй байна гэнэ. Тэр тусмаа “Эдийн засагчдын фракци гэгддэг МҮДН фракциас шүү. “Монгол шуудан” банкийг дампууруулж тоглосон, “Номаранг”-ийн луйвардсан”, адаг сүүлд нь Өвөрхангайд сонгуулийн тойрог луйвардсан УИХ-ын Д.Зоригтыг Сангийн сайдад нэр дэвшүүлэх болсон нь цаанаа том шалтгаантай аж.

УИХ-д бөөн хэл ам дагуулсаар, найраа наймаа хийж байж бараг гуйж орж ирсэн Д.Зоригтод эдүгээ шинэчлэлийн Засгийн газарт хуучин аргаараа орж ирэх нь тийм ч хэцүү биш. Дээр нь түүний цаана өмнөд хөршийн “том ах” нар нь тусална. Учир нь тэрбээр Bank of China-г илтэд дэмжсэн, бас бусдыг өөртөө хань татан урвуулах үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа.

Банкны салбараас хэзээ ч хол байдаггүй, бас хэзээ ч нэмэр тус болдоггүй түүний өсгөж өндийлгөсөн банкийг тоолсноос “оршуулсан”-ыг нь тоолбол амархан. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг гартаа авч байсан тэр цаг үед Төрийн өмчийн хороонд газрын дарга байсан тэрбээр ТӨХ-ны дарга болон дэвшиж  өнгөрсөн арав гаруй жилийн дотор өнгө зүс нь хэвээрээ ч бэл бэнчингийн хувьд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.

Өмнөх парламентын үед гэхэд л “Анод” банкны дампууралтай холбоотой хэрэгт “Гермес центер” компанийнхаа нэр дээр хувьцааны луйвар хийсэн гэгдэж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан. Үүний дараа хувьцаа эзэмшигчдээсээ асуух нь байтугай Төв банкнаас ч зөвшөөрөл авалгүйгээр “Монгол шуудан” банкийг зарчихаад бөөн дуулиан тарьсан.

Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй байна. Уг нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр заавал мэдэгдэх ёстой гэдгээ “мартсан” түүнд гомдсон хувьцаа эзэмшигчид СЕХ-ны өмнө өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, татвараа нөхөн төлөх шаардлагыг тухайн үеийн ЦЕГ, ТЕГ-аас шаардсаар байсан ч харин төр түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Гэвч хоёр жил гаруй сунжирсан дээрх асуудлын шийдвэр 2011 онд гарч УИХ-ын гишүүн Д.Зоригт болон түүний хамтрагчид хувьцаагаа зарахдаа хуульд нийцүүлээгүй болох нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр батлагджээ. Эцэст нь Д.Зоригт “Монгол шуудан” банкийг дампууруулаагүй, зүгээр л өөрийн хүсэлтээр зарсан болж Олон овоотын ордын өр тус банкийг худалдан авсан нэртэйгээр Д.Зоригтыг аварч өөрийгөө “алах” шийдвэр гаргасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн нуруун дээр ирсэн юм. Хэдийгээр аюул Д.Зоригтоос холдсон ч 380 салбартай 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэгддэг байсан тус банкны жижиг хувьцаа эзэмшигчид түүнд баярлаагүй нь лавтай. Яаж ч бодсон нэгж хувьцааных нь үнэлгээ 16 жилийн дараа хэвээрээ байсан гээд бодохоор Д.Зоригт банкирын “ур чадвар” тун гайхалтай байгаа биз.

Эдүгээ түүний мэдэлд 20 гаруй компанийн хувьцаа байдгаас цөөн хэдээс бусад нь хяналтын багц хувьцаа, тэдгээрийн үнэлэмж нь багаар бодоход 30 тэрбум төгрөгт хүрдэг аж. Түүний мэдлийн олон компани дунд  зугаа цэнгээний газраас эхлээд, сүүний ферм, уул уурхайн чиглэл, бүр үйл ажиллагаа нь тодорхойгүй ч компани цөөнгүй. Харин олны мэдэхээс “Гермес центр” барилгын материалын худалдааны төв, “МИГ” даатгал, International school гэгч Монголын биш “дэлхийн хууль” дагадаг пээдгэр сургуулийг дурдахад л хангалттай.

Тэгээд ч “Номаранг”-аас эхлээд энд тэнд мөнгө угаах, даатгалын болон хувьцааны аргаар боловсон луйвар хийх зэрэгт гаршсан тэрбээр улайран байж УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд арайхийн багтсаны цаана асар том эрх ашиг нуугдаж байсан нь Bank of China  байжээ.

Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө “Монгол шуудан” банкныхаа нэрийг барьж сонгогчдод их хэмжээний зээл олгож “Баяжуулна, жаргаана” хэмээн амлаж явсан. Гэтэл “Монгол шуудан” банкаа зарсны дараа тус банкийг худалдаж авсан “Хадгаламж” банк зээлээ эргүүлэн авсан. Энэ бол зарчмын асуудал болохоор “Хадгаламжийн”-хны буруу юу байх вэ. Ингээд “Монгол шуудан” банкаа зарсан Д.Зоригт УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангайд очиход хэдэн малынхаа буянг түүнд итгэж алдсан сонгогчид хэлэх үгээ олж ядан зэвүүцэж байв. Тэр ч байтугай нутгийн нэгэн өвгөн “Хэдэн үеэрээ цадтал идэх байсан хөрөнгөө чамд итгэж хадгалуулаад гуйлгачин болох шахсаныг минь харах гэж ирээ юу” хэмээн нулимс урсган загнах нь дотор сэртэсхиймээр эвгүй дур зургийг үлдээсэн.

Энэ бүхний эцэст Д.Зоригтыг нэгэн намаас нэр дэвшигч Г.Батхүү нь хүртэл тээршааж байсан гэдэг. Учир нь сонгогчид Д.Зоригтын бараанаар чулуу шидэх шахам угтаж байсан болохоор хөөх нь холгүй буцаахаас өөр аргагүй болсон хэрэг.

Ийм үүх түүхтэйгээр УИХ-д орж ирсэн түүнд одоо Монгол төрийн бодлогыг хамгаалах байтугай ядаж АН, Засгийн газрын бодлого ч огт хамаагүй болсон бололтой. Түүнд зөвхөн хувийн эрх ашиг, ганцаараа баяжих хүсэл л үлджээ. Үүнийхээ төлөө “чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” байдгаараа энэ удаад МАХН-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ханьсах болжээ.

Тэд ямар ч үнэ цэнээр хамаагүй Bank of China-ийн салбарыг байгуулах шийдвэр гаргуулж чадвал хийсэн эрсдэлийнхээ алдагдлыг хэд дахин нугалж олох шан харамж авч дансаа зузаатгах болно. Дээр нь Засгийн газрыг ч атгах том хүчийг түүний атганд шингээх увидас хятад түншүүдэд нь бүр цаагуураа бол Хятадын төрд бий. Энэ нь түүнийг албан тушаалд үүрд “хадах” хүч биш гэж үү. Магадгүй Bank of China-ийн нэгэн салбарыг ч бэлэглэчих юм билүү.

Гэтэл Хятадын төрд “Луунд идэш” дөхүүлж өгөхөөс буцахгүй зүрх сэтгэлтэй хүнд Монголын төр сан хөмрөгөө даатгахаар шийдсэн бол тун харамсалтай. Монголын төр, Ардчилсан нам, МҮДН фракци Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Да.Ганболд, До.Ганболд, Б.Мэдрээ гээд олон гишүүн бий. Гэтэл тус фракцийнхнаас Д.Эрдэнэбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар, “Анод”-ыг дампууруулагчдын нэг Б.Гарамгайбаатарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилж, Р.Амаржаргалын амыг хаах гэж “элдэвлэсээр” эгдүүцлийг хүргэж “дайсан” болгосон. Энэ нь мэдлэг чадвартай, чадалтай эдийн засагч кандидатуудаасаа “нэр цэвэр, гар цэвэр”-ийг нь сонгож, тэднийг зөв үнэлээгүйгээс болж гомдоосоныхоо горыг амсаж байгаа нь энэ. Ингээд одоо УИХ-аар банк дамууруулсаар байгаад Банк санхүүгийн тэргүүний ажилтан болсон, “Номаранг”-ийг луйвардаж, татвараас зугтсаар “Алтан гадас”-аар шагнуулсан алдар гавьяа бүхий Хятадын төрийн банк Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг Сангийн сайдаар батлуулахад бэлэн болжээ. Эрхэм гишүүд мэргэн оюунаараа сонголтоо хийсүгэй.

 

Н.Батнягт

“Hero”-гийн Б.Баатар, хөтлөгч П.Анужин нарын дотно “селфи

2gssУрлагаас төрсөн сайхан хосууд болох “Hero” студийн захирал Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салаад багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Хосуудын салах шалтгааныг , “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин гэх бөгөөд тэднийг авааль эхнэр, нөхрөөсөө салж хамтран амьдарч байгаа гэх сураг  хэдэн жилийн өмнөөс гарч байсан. Харин энэ бүх мэдээллийг Б.Баатар, П.Анужин нар эрс үгүйсгэж олон ч тайлбар хийсэн. П.Анужин ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Надад хүний босгосон амьдрал, мөн миний амьдралт ч асар их үнэ цэнтэй. Бид хоёр хамт амьдраад хаа хаанаа гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлсэн явдал ер байхгүй. Бүхий л зүйл байр байрандаа байна” хэмээж байсан удаатай.

Харин Б.Баатар хэлэхдээ “Анужин бид хоёрын дунд хүмүүсийн ярьж байгаа шиг харилцаа огт байхгүй. Бид ажил дээрээ ихэнхдээ дайснууд шиг байдаг. Лхагваа ах тэр хоёрын хэн хэн нь авьяастайн дээр биеэ тоосон, адармаатай улс. Эрс тэс үзэлтэй хоёр хүнийг нэгтгэж ажиллуулна гэдэг заримдаа тамын ажил мэт санагддаг. Гэхдээ заримдаа гайхалтай  ч юм шиг мэдрэмж төрүүлдэг” хэмээж байсан. Тэгвэл Б.Баатар өөрийн “Instagram”-даа П.Анужинтай авахуулсан “Селфи”-гээ оруулжээ. Тэд Б.Баатарын хэлсэн шиг ажлын талбар дээрээ дайснууд шиг байдаг ч ажлын бус цагаар нэлээд дотно байдаг бололтой. Ямартай чтэдний дотно “селфи”-г хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн