Эмэгтэй сагсчид хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд шалгарлаа

7f904b2f6a602d35f5e0fad10fecfb7abigАзийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Монгол-Непалийн хэсгийн сүүлийн тоглолт болж, 77-40-ийн харьцаагаар манай сагсчид ялалт байгуулснаар хэсгээ тэргүүллээ.

Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж буй. Манай баг Катар, Казахстан, Непалийн багуудыг хожиж, ХонгКонгт хожигдон хэсгээ тэргүүллээ.

09.23 Монгол – ХонгКонг 64-68

09.24 Катар – Монгол 0-20

09.25 Монгол – Казахстан 79-53 (Казахтаны баг Дэлхийд 49, Азид 9-т бичигдэж байна.)

09.27 Непаль(Балба) – Монгол  40-77

Баян малчдын захиалсан бяцхан боол хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд

thumb_size.phpЭдийн засгийн хямрал хамгийн түрүүнд  хүүхдийг ниргэдэг. Хямрал даамжрах тусам асран хамгаалах хүнгүй бага насны багачуудын амьдрал дээсэн дөрөөн дээр очно. Монголд өнчин тэнэмэл эсвэл ядуусын  хүүхдүүдийг боолчлох, бэлгийн мөлжлөгөнд оруулах явдал хааяа дуулдаж байсан. Харин  хямралын жилүүдэд асран хамгаалах хүнгүй, бага  насны хүүхдийг   хулгайлан боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал газар сайгүй гарах болов.

Дэлхийн эдийн засгийн  хямрал 1929, 1970 онд тохиож байсан. Энэ үед мөн л өнчин өрөөсөн жаалууд ор сураггүй алга болж, өлбөрч үхэж, хүний наймаа,  хүнд хөдөлмөрийн золиос болж явсан түүхтэй. Тэгвэл 2008 оноос Америкаас эхтэй эдийн засгийн хямралд нэн түрүүнд    бидний хойч үе өртөж эхлэв. Хүний наймаа, хүүхдийг боолчлон хөдөлмөр эрхлүүлэх,    хүүхдийг хямд ажиллах хүч болгох явдал зөвхөн гадаадад гардаг гэж бидний ихэнх нь төсөөлдөг. Гэвч амьдрал тийм биш гэдгийг харуулсаар байна. Монголын  хөдөө нутагт,  нөгөө гэнэн цайлган сэтгэлтэй  гэгдэх баян малчид хүүхэд хулгайлан хорьж цагдан хүнд хөдөлмөр  эрхлүүлэх,   хүний ёсноос гадуур тамлах явдал  шил шилээ даран гарах болов.

Ингээд баримт руугаа оръё. Өнгөрсөн жил сураггүй алга болон хөдөө мал маллаж байгаад турж эцсэн Рэнцэн хүүгийн тухай хэсэг шуугисан. Түүнийг МУГЖ С.Ганзоригийн аав ээж хоёр дэргэдээ дарамтлан малдаа явуулж, хүний эрхийг ноцтой зөрчиж, хүнд хөдөлмөр эрхлүүлж байсан гэдэг. Гэвч тэд тэнэмэл хүүг харж хандаж байсан гэж өөрсдийгөө өмгөөлсөн. Эцэст нь хүүгийн эцэг эх гомдолгүй гэсэн тул энэ хэрэг хаагдсан.

Тэгвэл үүнээс ч ноцтой маягийн нэгэн хэрэг 2014 оны хавар Дундговь аймагт гарсан. Дуу хуурын өлгий аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Ж.Оросоо нь эхнэр Оюун-Эрдэнийн хамт шунахайн сэдэлтээр үгсэн тохиролцож бүлэглэн “Хархорин” захын орчмоос 11 настай Л. Отгонбаяр гэдэг хүүг хүч хэрэглэн хулгайлж албадан хөдөлмөрлөж мөлжсөн гэх хэрэгт сэжиглэгдэн баригджээ. Хүү хараа хяналтгүй ганцаараа явж байхад нь эмзэг  байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн хулгайлсан гэнэ. Мөн бүтэн жил илүү Цагаандэлгэр сумын нутагт мал маллуулан албадан хөдөлмөрлүүлж байхдаа хонь мал муу хариулсан бол байнга чулуугаар цохиж ташуур, сураар ороолгох, шавхуурдах, зодох, хүйтэнд малгай бээлийгүй малд явуулах, намар өвлийн орой гадаа нүцгэн зогсоох, илүү гэртээ хонуулах зэргээр тарчлаан зовоосон гэх ялд унажээ. Оросоо нь ёстой дундад зууны үеийн харгис феодал шиг өнчин хүүг харцаараа хөдөлгөж, нохойны гинжээр өдөртөө 2-5 удаа ороолгож, зарц боол шиг харьцдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов. Үүний улмаас Отгонбаяр хүүгийн толгойн хуйх, хүзүү цээж, нуруу өвдөг зэрэгт зулгаралт сорви, зүүн гарын дунд хуруунд шархны сорвизэрэг олон тооны хөнген гэмтлийг үүсгэсэн гэж буруутгагдсан гэнэ. Оросоо нь Цагаандэлгэр сумын мянгат малчин агаад таван хошуу малтай чинээлэг эр гэнэ. Хүү нь дөрвөн настай агаад мал маллах хүн бүл муутай айл байжээ. Хонь ямаа хариулаад байх туслах малчин авах боломж байсан ч яагаад ч юм хотоос тэнэмэл буюу хараа хяналтгүй хүүхэд олж авчрахаар болж.

Харин Отгонбаяр хүү нь “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв″-д олон удаа очиж байсан, хараа хяналтгүй, сургуулиас завсардсан өөрийгөө бусдад өнчин гэж ойлгуулдаг байсан гэнэ. Тэрээр “Хархорин” зах хавиар байнга эргэлддэг тул тэндхийн зарим наймаачид зүс таньдаг байж. Мөрдөн байцаалтаар хүүг 6-р сарын эхээр оройхон зах хавийн нэгэн автобусны буудлын орчмоос гарыг нь хүлж, амыг нь скочдоод хүч хэрэглэн авч явсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт нэг нутгийн хүн болох Долгорсүрэн хамжин туслагчаар оролцсон байж магадгүй. Тэрээр “Хархорин” зах дээр жижиглэнгийн эд бараа зардаг байсан бололтой. Бас нэг сэжиг нь Долгорсүрэн “Хархорин” зах дээр амь зуудаг өнчин өрөөсөн хүүхдүүдийг хөдөөнийхөнд дамлан худалддаг байж мэдэх юм. Энэ үедээ хүүг нүдэлсэн байхыг үгүйсгэхгүй. Мянгат малчин эхнэртэйгээ нийлэн хүүг хулгайлснаа үгүйсгэж Долгорсүрэн замын унаанд суулгаж явуулсныг бид тосож авсан гэдэг гэнэ. Оросоо нь хүүг хэн гэдэг жолооч Цагаандэлгэр суманд авчирч өгснийг мэдэхгүй байна гэсэн ч дараагийн байцаалтандаа Батсайхан гэдэг хүн авчирч өгсөн гэж мэдүүлжээ. Тэр жолооч мөн л нэг сумын хүн гэнэ. Харин Отгонбаяр хүү Оросоо эхнэртэйгээ “Хархорин”    зах хавиас   хүчээр машинд суулган авч явсан, Долгорсүрэн гэдэг хүнийг урд өмнө таньдаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын үеэр хэлжээ.

Мянгат малчин эхнэр нөхөр хоёр хүүг албадан хөдөлмөрлүүлэх мөлжих зорилгоор хотоос хүчээр авчирсан, мал маллуулж гэрийн ажил хийлгүүлж байснаа хүлээв. Хүү насандаа ахадсан биеийн хүчний ажил хийж өдөр алгасалгүй хонь мал хариулж байж. Мал хариулах, услах, хот хороо цэвэрлэх, аргал түлш түүх, ус авах зэргээр өглөөнөөс орой хүртэл хүнд хөдөлмөр хийж байжээ. Мянгат малчин эхнэр нөхөр хүүтэй хатуу ширүүн харьцаж байсныг хүү мэдүүлсэн. Загнах зодох гэсгээх зэргээр тарчлааж байсныг хүүгийн биен дэх олон шарх сорви баталсан. Дааж давшгүй хүнд хөдөлмөр хатуу ширүүнхарьцааг тэсвэрлэж чадаагүи хүү зугтаахаар хэдэнтээ оргож. Нэг удаа оргоход нь мянгат малчны дүү араас нь морьтой элдэж уургалан хүлээд ахдаа авчирч тушаасан гэдэг. Баян малчин эр эхний үед хүүг албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор авчирснаа хүлээсэн ч дараа нь гэнэт мэдүүлгээсээ буцаж өнчин өрөөсөн хүүхдэд хайр халамж үзүүлж байсан хэмээн чардайжээ.

Нударгаа салбагануулсан торгон дээлтэй, цээж баян мянгат малчид хямд үнэгүй ажиллах хүч хайн хотын тэнэмэл жаалуудыг ангуучилдаг болж. Ийм төрлийн гэмт хэрэг гурван сарын өмнө Булган аймагт гарчээ. Мал нь 700 орчим, гаднаа жийп, портер, мотоцикль өрсөн “Панз” Даваа гэх эр Элсэн тасархай, “Хөгнөхан”-аар нутагладаг нэгэн. Тэднийх хүү, охин хоёртой агаад хот руу сургуулийн мөр хөөжээ. Хүүхдүүдээ хот хүрээнд “алдсан” “Панз” Даваа гар мухардаж бас л хонь малдаа зарцлах дэл сул хүүхэд хайж явсаар цэргийн онжав Ганбаттай таарчээ. Ганбат нь орон шоронгоор олон жил амьдарсан, хүний наймааны хэргээр урд өмнө Хятадад ял эдэлж явсан, дөчин насныхаа арван жилийг шоронд үдсэн этгээд байв. Даваа ч цэргийн онжавтайгаа бааранд тухалж “Гар хөлийн үзүүрт зарах хүүхэд олж өгөөч” гэсэн бололтой. Ганбатын нүд сэргээд ирсэн бөгөөд “Хүү, охин аль нь хэрэгтэй вэ. Эрэгтэй хүүхэд бол гэмтэй. Эмэгтэйг нь авах уу?” гэжээ. “Панз” хочит эр бол хот хөдөө хоёрын хооронд аль ерэн оноос наймаа хийж баяжсан нэгэн тул “Үнэ хөлс нь хэд вэ, эрүүл саруул, бас царайлаг охин хүүхэд олж өгөөч” гэж хүний наймаа хийхээр тохиров. Гурав хоногийн дараа Ганбат гар утсаар холбогдон Зулаа гэх 14 настай охиныг аваад иржээ. Өнчин өрөөсөн, бас орц хонгилоор хоног төөрүүлж хүн болсон гэхэд тэрхүү охин царайлаг, хөөрхөн байсан гэнэ.

Ингээд Даваа өврөө уудлан түрийвчнээсээ 2 сая төгрөг тоолж өгөөд ” амьд бараагаа” машиндаа аваад гэртээ харьсан байна. Эхнэрээ “Яагаад охин хүүхэд олж ирэв?” гэхэд гэрийн эзэн “Охин хүүхэд үгэнд амарханордог. Зулааг 18 хүрэхээр нь энэ хавийн нэргүй зарцтай суулгаад  насаараа  зарцлах юм гэж мэргэн санаагаа хэлжээ. Ингээд л Зулаа охины хувьд нар мандахаас өгсүүлээд, үдшийн бүрий болтол сунаж үхэхээс наагуур хүнд хөдөлмөрийн фронт дээр гарав. Сарын дараа охин тэдний 20 үнээг шувтарч сурчээ. За тэгээд хөдөө нутгийн эмэгтэй хүний ажил ямар дуусах биш. Сүү сааль, аргал түлээ, гэр орон арчиж цэвэрлэх, өтөг бууц цэвэрлэх, хоол хийх, оёж шидэх гээд л жилийн дараа тэрбээр хар ажлын “машин” болсон гэдэг. Угийн царайлаг, бас дуул-гавартай охин 15 нас хүрч хөх нь ургаж, бэлхүүс нь нарийсах тусам өрхийн тэргүүн нүдээ унагах болов. Эхнэрээ сумын төв, хот руу явсан хойгуур Зулаа бэлгийн мөлжлөгөнд хэд хэд өртөв. Амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр 16 нас хүрэхдээ Зулаа жирэмсэн болж, хэргийн эзэн баригджээ. Даваагийн эхнэр нэлээд шазруун хүүхэн байсан тул арван хуудас өргөдөл бичээд аймгийн прокурорт өгчихжээ. Ингээд “Панз” Даваагийн хүчингийн хэрэг, хүний наймаа эрхэлсэн, бас дээр нь хүнд хөдөлмөрийн мөлжпөг илрэв. Хожим Зулаа “Би Даваа ахад хайртай, өөрөө хүссэн” хэмээн мэдүүлгээсээ буцсан байдаг. Эхнэр нөхөр хоёр охиныг арай ч бусад шигээ зодож, дарамталж байгаагүй гэнэ.

Эхлээд”Панз” Даваад ЭХ-ийн 4 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан нь прокурорын шатнаас 122 дугаар зүйл анги “Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн ажил үйлдсэн” гэдэг үндэслэлээр шүүхийн сандалд суулгаж торгуулийн арга хэмжээ аваад өнгөрчээ. Харин хөл хүндтэй хоцорсон Зулаа охин хорвоогийн тоосыг, хаана, яаж шуухан хөдөлгөж яваа бол! Энэ мэт хөдөөд цэцэглэсэн хүний наймааны золиос болсон тэнэмэл өнчин багачуудын хэдэн арван хэргийг дурьдаж болно. Бүх хэргүүд л дээрхи гурван жишээтэй адилхан.

Мөн Сэлэнгэ аймгийн Номгон суманд Г гэгч баян малчин, холын хамаатныхаа 5 настай Болдоо хүүг өргөж авах нэрийдлээр нэргүй зарц болгосон. Болдоо хүү намрын цаснаар хөл нүцгэн хонь малыг нь хариулж явахдаа үхрийн халуун баасанд хөлөө дулаацуулж явсныг нүдээр үзсэн хүн ч байна. Тэднийг гар хөлийн үзүүрт зарахаас гадна нялх үрсийг хөдөө тийш дамлан худалдан үрчлүүлэх хэрэг ч нэг бус гарчээ. Нялх охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Цэцгээ Түнхэл тосгоноос Улаанбаатарт иржээ. Охиноо эмнэлэгт үзүүлж, эдгээгээд буцахаар болов. Гэвч эм тариа, эмчилгээ гэсээр зардлын мөнгөөр “сууж” Төмөр замын авто вокзал дээрээс гэр лүүгээ ярьсан байна. Энэ үеэр тэр хоёрын ойролцоо зогсож байсан нэг эмэгтэй хүүхдийг нь өхөөрдөн, тоглож байснаа “Та хоёр мөнгөгүй байгаа юм уу. Эгч нь хоол авч өгье” хэмээн хамт хооллож, “Танай гэрээс мөнгө иртэл энд дэмий суугаад яахав. Эгч нь гэртээ очиж юм авчихаад ирье. Би бас хөдөө явах ажилтай. Манайх I хороололд байдаг юм. Таксидаж, оччихоод эргээд ирнэ” гэх зэргээр ятгасаар хамт явав.Тэрбээр замдаа “Эгч нь гурван хүүхэдтэй. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа. Би ч хүүхдэд хайртай болохоор нялх хүүхэд хөөрхөн харагдаад байдаг юм, Танай хүүхэд хөөрхөн юм аа” гэж ярьж явсан гэнэ.

Шинэ танил нь түуний охиныг тэвэрч “Миний дүү дэлгүүр ороод жаахан юм авчих” гээд 5000 төгрөг сарвайсан аж. Дэлгүүрээс захисан юмыг нь авч иртэл, охиныг нь тэврээд сууж байсан үл таних хуухэн харагдахгүй байсан тул ойр орчмоор хайж, хумуусээс асууж, уйлж зөндөө явсан гэнэ. Охиноо алдсан бүсгуй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нялх охиноо ч, нөгөө эмэгтэйг ч олохгүй, хууль хяналтын байгууллагад ханджээ.

Одоогоос есөн жилийн тэртээ буюу 2005 онд Сэлэнгэ аймагт амьдардаг нэгэн хосын ой хүрээгүй бяцхан хүүхэд алга болсон хэрэг гарчээ. Үрээ алдаж, шаналж цөхөрсөн эцэг эх хоёр хууль хяналтын байгууллагад хандаад, эрлийн ажил мухардаж, аргагүйн эрхэнд нас барсанд тооцов. Тухайн үед хүүгийн алга болсон шалтгааныг холбогдох албаныхан хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн таамаглан тайлбарласан. Гэтэл хүүг нь Архангай аймгийн хөдөөний олон малтай үр хүухэдгүй айлд өргүүлсэн байжээ. Зүгээр ч нэг өргүүлээгуй нялх хүүхэд өгснийхөө шанд 3 сая төгрөг бэлнээр тоолж авсан байлаа. Хамгийн сүүлийн мэдээ олныг цочирдуулав.

Хөвсгөл аймагт хагас өнчин 16 настай Баясах хүү гурван жилийн хугацаанд айлын амбаарт хар дарсан зүүд шиг хоригдон амьдарч байсан. Баясах хүүгийн эцэг, эх нь 2006 онд гэр бүлээ цуцлуулжээ. Энэ үед хүү өөрийн эцгийнхээ асран хамгаалалтанд орсон байдаг. Удалгуй Баясахын аав Мөнхсайхан элэгний хорт хавдраар нас барсан аж. Хүүг авга эгч нь өөрийн асран хамгаалалтандаа авчээ. Гэвч авга эгч нь төрсөн дүүгийнхээ үрийг хайрлах нь байтугай хайхрахыг ч хүссэнгүй. Өглөөнөөс орой хүртэл хүү хүнд ажилд нухлан, ёстой л фашист германы канцлагерийн ялтан шиг өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Гурван жилийн туршид амбаартаа амьдруулж, хүүхдийн, хүний эрхийг ноцтой зөрчжээ. Баясахыг зэргэлдээ айлынхаасаа хүнс хулгайлж байгаад баригдан энэ явдлын тухай хөршүүд нь мэдэн холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлж хэрэг илэрчээ.

Саяхан тагнуулынхан тэртээ 2007 онд алга болсон хүүг хууль бусаар ОХУ руу нэвтрүүлсэнийг олж тогтоосон байна. Батболд хүү одоо есөн настай бөгөөд ОХУ-ын нэгэн гэр бүлд амьдардаг ажээ. Өнчин хүү хүний наймааны золиос болсон эсэх болон хоёр улсын хилээр хэрхэн нэвтэрснийг өдгөө шалгаж байна. Энэ мэт хямд ажиллах хүч болсон бяцхан үрсийнхээ амьдралд тохиолдсон сэтгэл эмзэглэмээр олон баримтыг дурьдаж болох авч, “Баян малчдын бяцхан боол буюу хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд” нийтлэлээ энэ хүргээд өндөрлөе.

Эх сурвалж: Хориотой бүс сонин

Шатахууны 39 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 43, Аи-92 автобензин 37, дизелийн түлш 33, ТС-1 43 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ДОХ-ын 27 тохиолдол бүртгэгджээ

Энэ он гарсаар Монгол улсад ДОХ-ын халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчдийн тоо өсөх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын төвийн судалгаанаас харагдах болсон байна. Манай улсад нийтдээ ДОХ-ын халдвар тээгчийн 177 тохиолдол байдаг гэнэ. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байна.

“2013 онд 23 тохиолдол бүртгэгдэж байсан. Гэтэл 2014 оны есдүгээр сарын байдлаар 27 тохиолдол бүртгэгдлээ. Мөн 2014 он гарсаар ДОХ-ын халдвар тээгч хоёр хүн нас бараад байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Уртнасан хэллээ.

Д.Нямдорж: Гэнэтхэн л ачааны кран автобус руу ороод ирсэн – See more at: http://society.time.mn/content/49455.shtml#sthash.3mDvPHng.dpuf

Өнөөдөр 15.00 цагийн үед Дарь-Эхийн уулзварын орчимд нийтийн тээврийн автобус ачааны тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа. Тодруулбал “Автобус –3” компанийн 0356 УБЧ улсын дугаартай автобус 5593 улсын дугаартай маяти маркийн ачааны машинтай мөргөлдсөн юм.

Биднийг очиход ослын газарт  хоёр цагдаа ажиллаж байсан юм. Харин түргэн тусламжын машин хөнгөн гэмтэлтэй гэх нэг хүнийг үзчихээд зөвөлгөө өгөөд явсан аж. Осол гарах үед автобус зүүн гар тийш Дарь-Эхийн чиглэлд эргэж байсан аж. Гэтэл Дарь–Эх талаас ачааны машин орж ирээд шууд мөргөсөн байна. Ингэж мөргөлдөхөд ачааны машины өргөгч кран автобусны баруун талын цонхоор нэвтэлж орсон байна.


Автобусны кондуктар ярихдаа “Манай автобус гэрлээрээ гарч байсан. Энэ ачааны машины тоормоз ажиллахгүй байсан юм байна. Тэгээд шууд орж ирээд мөргөчихсөн” гэв. Харин уг тээврийн хэрэгслийн жолооч нар шоконд орсон байдалтай, тээврийн хэрэгслээ гаргах гээд завгүй байсан тул яриа өгөхөөс татгалзав.

Осол гарах үед  автобус дотор явсан, хөнгөн гэмтэл авсан гэх  иргэн Д.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн  үед яг юу болов?

-Автобус эргэж байтал гэнэтхэн ачааны машин хажуу талаас мөргөөд, кран нь цонх цөмлөөд ороод ирсэн. Тэгээд хүмүүс сандраад л хаалга руу босоод гүйцгээсэн. Залуу хүмүүс чинь хурдан хөдөлгөөнтэй тулдаа л оногдсонгүй.

-Та кранд  цохиулаагүй биздээ?

-Үгүй сандарсандаа босч гүйж байгаад л нуруу руугаа юм оруулчих шиг боллоо. Сая 103-ын эмчид үзүүлсэн. Гэмтэлд очиж үзүүл гэж байна.

-Тухайн үед автобусанд олон хүн явж байсан уу. Шил  их үсэрсэн үү?

-Суудал дүүрэн, ганц нэг хүн зогссон байсан. Нэг их олон хүн байгаагүй. Автобусанд байсан хүмүүсээс би л жаахан нуруугаа эвгүй болгочихлоо. Бусад нь зүгээр, буугаад явцгаасан. Гэхдээ хүмүүс их сандарч, айсан. Миний чих рүү шил орсон байна лээ. Зарим хүмүүсийн хувцасан дотор хүртэл шил орсон байсан.

-Та автобусанд яьсан хүний хувьд аль тээврийн хэрэгслийнх нь буруу гэж үзэж байна?
-Ёстой мэдэхгүй дээ. Гэнэтхэн л крантай машин орж ирээд мөргөчихсөн.

Н.Чимгээ

– See more at: http://society.time.mn/content/49455.shtml#sthash.3mDvPHng.dpuf

Таван сая жуулчин хүлээж авах зорилттой хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөдбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. Харин 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авах тооцоотой байна.

Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухын орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулж байхаар НИТХ-аас шийдвэрлэлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ

10678675_727524263949815_3425086097394655371_n1-600x450Хорооллын Элбэг их дэлгүүрийн баруун талд байрлах GER grill ресторан пабаар үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан хоолноос жоом гарчээ. Нэг үе Хятад, Солонгос хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинд хоолны үйлчилгээ үзүүлдэг мэдээлэл чих дэлсэж байсан бол монгол хоолоор үйлчилдэг томоохон ресторануудад энэ мэт үйлдэл мөн л энгийн үзэгдэл болжээ. Үйлчлүүлэгчийн хувьд хоолноос нь жоом гарч ирсэн талаар зөөгчийг нь дуудаж хэлэхэд байнга давтагддаг энгийн үзэгдэл мэт огт тоосон шинжгүй гомдлыг нь хүлээж аваагүй гэнэ. Тэр бүү хэл хоолны төлбөрийн баримтан дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд хоолныхоо үнийг нэхэж үйлчлүүлэгчээ элдэв янзаар хэлж, шалгадаг газар, хариуцлага тооцох эзэнгүй мэт авирласан нь хоол үйлчилгээний салбар ямар түвшинд байгааг харуулж байгаа энгийн жишээ юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндтэй холбоотой, өндөр хариуцлага үүрч ажил үйлчилгээ явуулах ёстой нийтийн хоолны салбарыг шалгадаг Мэргэжлийн хяналтын газар “ичээнээсээ гарах” болсон мэт.

10675769_727524183949823_1709319441213861510_n

Үйлчлүүлэгчтэй холбогдож энэ талаар асуухад “юу юугүй төрөх дөхсөн учраас хэрүүл хийхийг бодоогүй. Тогоочийг нь 40 минут хүлээсний эцэст очоод хоолноос чинь жоом гарч ирлээ гэхэд завгүй байна гээд утсаар яриад инээгээд сууж байсан” гэх. Тэгээд болоогүй тооцооны хуудас дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд ичихгүй мөнгөө аваад, бас дээрээс нь үйлчлүүлэгчээ хүндлэнэ гэсэн харилцааны наад захын алтан дүрмээ мэдэхгүй үйлчилгээний газар энэ мэтээс эхлээд олон байгааг үгүйсгэхгүй. Та бид сүржин нэртэй дардан хаягтай ч, хөшигний ард бясаа жоомхонтой хамт хоолоо бэлддэг газраас мөнгө төлж өвчин худалдаж авч байна. Энэ байдалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газрын хариулт ямар гарахыг хамтдаа  хүлээх үлдлээ.

Г.Туяа

Я.Санжмятав сайд аа, 700 000 ам.доллараар ажилгүйдлийг бууруулна гэсэн яасан бэ

Шинэчлэлийн Засгийн газраас эх орноо улс шиг хөгжүүлж, иргэдээ хүн шиг амьдруулахын тулд 2012-2016 онд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч Засгийн газрыг бүрдүүлэхдээ Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулж, Завханы гэх тодотголтой Я.Санжмятаваар толгойлуулсан. Өнгөрсөн хугацаанд ард түмнээ ажил орлоготой болгохоос илүүтэй амин хувийн эрх ашгаа өмнөө тавьсан хэмээн Я.Санжмятав сайдыг шүүмжлэх хүн олон байна. Түүнийг нутаг ус, танил талаа төрийн албанд шургуулахад сайдын эрх мэдлээ жинхэнэ утгаар нь ашигласан гэх нь ч бий. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэвлэл мэдээллийнхэнд өөдрөг судалгаа байнга танилцуулж байгаа ч бодит байдалд иргэдийн амьдрал бүүдгэр хэвээрээ л байна. Албаныхны гаргасан судалгаагаар бүртгэлгүй ажилчдын тоо улсын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 35084-дхүрчээ. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил хайгч 41 гаруй мянган хүн байгаа ажээ. Гэтэл бүх яамдаас хамгийн сайн ажилласан нь Хөдөлмөрийн яам хэмээн Засгийн газраас нэр цохож байв. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, худалдан авах чадвар муудаж, ажилгүй иргэдийн тоо гэрлийн хурдаар өсч байхад Хөдөлмөрийн яам шилдэг нь гэсэн сэтэр зүүх нь ичгэвтэр хэрэг биш үү. Харин яамныхан, салбар хариуцсан сайд нь энэ байдлаасаа огтхон ч ичихгүй байгаа бололтой. Тэд ажилгүйдлийн тандалт судалгаа хийж, Америкаас 700 мянган ам.долларын өртөгтэй зөвлөгөө авч ажлаа сайжруулахаар хичээж буйгаа нуугаагүй. Хамгийн хачирхалтай нь, иргэдийн татварын мөнгөнөөс 700 мянган ам.доллар буюу 1.3 их наяд төгрөгийг гадаадын зөвлөгч нэртэйэрхмүүдэдцацсан ч ид шидийг үзсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн хаврын чуулганы хуралдааны үеэр цухалзуулсан ч Хөдөлмөрийн яамныхан хав дараад өнгөрсөн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өнгөрсөн онд 110 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэн. Гэтэл Хөдөлмөрийн яамнаас ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэсэн зөвлөгөө авах зорилгоор Америкийн “Венд” байгууллагаас 700 мянган ам.доллар төлж үйлчилгээ авсан. Гаднынхан ажилгүйдлийг яаж бууруулахыг заагаад өгчихдөг юм бол Хөдөлмөрийн яам гэж байх хэрэг байна уу” гэсэн юм. Иргэдээ ажилтай, орлоготой болгож чадахгүй мөртлөө эсрэгээрээ тэдний мөнгийг гадаадын байгууллагаас зөвлөгөө авахаар салхинд хийсгэж байгааг юу гэж ойлгох вэ. Хөдөлмөрийн яамныхан боловсон хүчний доголдолд орсны илрэл үү, татварын мөнгөөр тансаглаж байгаагийн шинж үү. АН-ын монголчуудыг хүн шиг амьдруулах уриаг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой Хөдөлмөрийн яам ажлаа хангалтгүй хийж байгаа учраас Ерөнхий сайдын онилсон бүтцийн өөрчлөлтөд өртөх эхний таван яамны тоонд нэр нь дээгүүрт жагсч байна. АН засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгож, сайн сайхан амьдруулна гэсэн хаана байна, сайд аа. Иргэд хоногийн хоолоо авч дийлэхгүй, хоосон ясаар шөл гаргаж, гол зогоож байна. Харин Хөдөлмөрийн яамныхан гурван их наядаар гадны байгууллагаас зөвлөгөө авч ядарсан ард түмнээ даапаалж сууна.

Хар тамхиар хивс нэхжээ

  Германы гаалийн ажилчид Ираны хивсний наймаачдын нуусан 45 кг героиныг хивснээс олсон гэнэ. Энхүү хэрэгт Польш , Франц, Бельгийн хэд хэдэн хүмүүсийн сэжиглэн баривчлахад хүргэсэн байна.

Эрх бүхий байгууллагаар дурьдсанчлан, гуурсанд савлагдсан герионыг хивсний үндсэн утас болгон хивс нэхсэн байжээ. Иранаас илгээгдсэн есөн хивсний жин хүнд байсан учраас гаальчдын анхаарлыг татжээ.  Нарийвчлан шалгасаны улмаас эдгээр хар тамхийг илрүүлжээ. Цааш нарийвчлан шалгаснаар ийм маягаар Франц, Белги, Польш, Африк руу хивсээр дамжин олон сая еврогийн хар тахи тээвэрлэгдсэн болох нь тогтоогдсон байна.

 

 

 

 

 

 

“Miss World Mongolia-2014″ тэмцээний Ялагч Т.Батцэцэгт баяр хүргэе

“Miss World Mongolia-2014″ тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 20-нд УДЭТ-т болж өнгөрлөө.

Тэрээр ийнхүү дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Төрсөн он сар өдөр: 1991-8-19

Биеийн өдөр: 178 см

Биеийн харьцаа: 80-60-90

Биеийн жин: 54 кг

Шилдэг оролцогчдоос Т.Батцэцэг “MISS WORLD MONGOLIA- 2014” үндэсний ялагчаар тодорлоо. Тэрээр ийнхүү дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Тэрбээр 1991 оны наймдугаар сарын 19-нд төрсөн. МУИС-ын ОУХС-ийг дүүргэжээ.

Мисс Төрбатын Батцэцэг нь “Шилмэл загварын ордон”-ы модель бөгөөд анх 2007 оноос загварын гараагаа эхэлжээ.

Тэрбээр ,

-“Asian Super Model – 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал,

-“Miss Mongolia – 2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал,

-“Краса Бурятия – 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал,

-“Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан чадварлаг моделийн нэг юм.

Түүний биеийн өндөр 178 см, биеийнхарьцаа 88*60*90. Биеийн жин 54 кг

Дэлхийн миссийн тэмцээнд оролцох Монголын арав дахь миссдээ баяр хүргэе.

3602 398677083540804 1772214680 n 1
1797540 372101276272899 1786590706175423348 n

1939720 644356459005323 4203527359062866568 n

1969153 372102006272826 7410324488417458397 n

10306757 660716583977847 6969421020183724484 n

10341717 773382829385704 5879155978592904340 n

10447377 773382912719029 2180753949232154686 n

10565133 701167083288980 7194654240417589241 n
10616025 712555908779789 8486972549905174967 nPhoto Share(1)