“Номадс” сүлжээ рестораны захирал Д.Дэжид хүүхэд дайрч, хөгжлийн бэрхшээлтэй болгочихоод зугтсаар байна

12834_263

Ч.Тунгалаг гэх эмэгтэйн ярилцлагыг энэ удаа хүргэж байна. Түүний бага хүү өнгөрсөн оны наймдугаар сард авто машины осолд орсон гэнэ. Үүнээс болж хүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж, асаргаа сувилгаа шаардагдах болжээ. Ослоос авсан бэртэл нь хүүг байнга зовоох болсон талаар бүсгүй ярьж, хүүг нь дайрсан жолоочийг хаацайлсан шүүх эмнэлгийн дүгнэлт гараад буйг өгүүлсэн юм. Харин хэргийн эзэн нь “Номадс” сүлжээ рестораны захирал гэх Д.Дэжид гэдэг эмэгтэй аж.

“Номадс” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч нь Есөнмөнх гэгч байдаг бөгөөд “Би чамд хайртай-2” уран сайхны киног продюссерлэснээр зарим хүмүүс мэднэ.

-Хүү чинь хэзээ осолд орсон юм бэ?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед “Номадс” сүлжээ рестораны захирал гэх Д.Дэжид гэдэг хүний эзэмшлийн “H.CRV” маркийн 40-91 УНГ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн юм.

Д.Дэжид өөрөө тухайн үед машинаа жолоодож яваад нэгдүгээр хорооллын арвантавдугаар хорооны 20-р байрны хойд замд “Зогс хүүхэд” гэсэн анхааруулах тэмдэг байсаар байхад харалгүйгээр миний хүү 13 настай Дашравжих овогтой Эрмүүнийг мөргөсөн.
Миний хүү машинд мөргүүлснээсээ болоод есөн метр орчим газар шидэгдэж осолд орсон юм.

Тэгэхээр анхааруулах тэмдэгтэй газар Д.Дэжид хурдтай явсан бололтой юм билээ. Хүүг минь дайрчихаад машинаасаа буухгүй суугаад байсан гэсэн. Тэгэхээр нь ачаа салхилуулаад явж байсан нэг настан “Машиных нь цонхыг тогшиж, Чи хүүхэд дайрчихлаа, бууж очиж хараач” гэж хэлсэн байгаа юм.

Тэгэхэд өнөө настангаас зугтах гэж оролдсон юм уу, эсвэл маргасан бололтой. Тэр жолооч Д.Дэжид настаны хацрыг нь самардсан байдаг. Осол болсныг бид мэдээд хүүгээ яах вэ гээд сандралдаж байхад Д.Дэжид “Би хөдөө явах ёстой, чухал ажилтай” гээд яваад өгсөн.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Миний хүү осолд ороод дөнгөж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд очиход тус эмнэлгийн эмч Мөнхбаатар “Та нар хувийн эмнэлэг рүү оч, эсвэл гэртээ харь, хэвтүүлэх ор байхгүй гэсэн”. Тэгээд бид “Авецина” нэртэй хувийн эмнэлэгт хэвтсэн.

20 гаруй хоноход олигтой эмчилгээ хүүд минь хийгээгүй. Ингээд Гэмтлийн эмнэлэгт хүүгээ хэвтүүлсэн. Хүүгийн минь ослоос болж авсан гэмтлийг тогтоохоор шүүх эмнэлгээс хүн ирж үзэхгүй байсан. Хэд хэдэн удаа хэлсэн ч шүүх эмнэлгийнхэн тоогоогүй. Сүүлдээ хэл ам хийж байж 11 хоногийн дараа Туяа гэж эмч томилсон гэдэг сураг гарсан.

Гэтэл Эрдэмболор гэгч залуу оронд нь ирсэн. Тэр гэмтлийн зэргийг дутуу гаргасан гэж би боддог. Эрдэмболорыг орж ирээд хүүг үзэж байхад араас нь Д.Дэжид орж ирээд нэг ундаа оруулж өгөөд гарсан. Хажууд байсан хүүхдүүдийг болохоор шүүх эмнэлгийн эмч нар бараг 1-2 хоноод л ирж үзэж байсан.

-Нэг ёсондоо та Д.Дэжид гэгч эмэгтэй албаар шүүх эмнэлгийнхнийг удаасан гэх гээд байна уу?

-Шүүх эмнэлгийн эмч нарыг удаах ажлыг Д.Дэжид зохион байгуулсан байх магадлалтай гэж би харддаг. Үнэхээр хүчтэний өмнө хүчгүй нь мөхөсддөг юм билээ. Аргаа бараад энэ талаар би хэвлэлд хандлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтүүлэхэд гэмтлийн эмч нар “Шууд хагалгаанд орох хүүхдийг оройтож авчирлаа” гэж намайг зэмлэсэн.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-ны өдрийн 11385 тоот, мөн энэ оны аравдугаар сарын 29-ны өдрийн 799 тоот шинжээчийн дүгнэлтээр миний хүү Д.Эрмүүний биед “…зүүн атгаал ясны өсөлтийн бүсийн зөрөөтэй битүү хугарал, баруун шаант ясны дээд хэсгийн далд хугаралт, баруун дунд чөмөгний өсөлтийн бүсийн гэмтэл, өвдөгний үеийн холбоосны язралт, шөрмөсний суналт, доод уруул эрүүний оочны хэсэгт няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний хугаралт, баруун сарвуу, шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихний гуравдугаар зэргийн сонсголын бууралт” гэсэн дүгнэлт гарсан.

Хүүхдийн бие тааруу байсан учир би аравдугаар сарын 29-ний өдрийн 799 тоот шинжээчийн дүгнэлт гарсны дараа Тайланд улсын Бумрунград эмнэлэг рүү хүүхдээ авч очиж үзүүлж үзлэг, шинжилгээ хийлгэхэд Д.Эрмүүн нь ”баруун мэдрэхүй-мэдрэлийн сонсгол алдсан, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал гэсэн онош шинээр илэрсэн.

Д.Эрмүүний баруун, зүүн чихний сонсгол алдалт, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал үүссэн хэсэгт хамаарах шинжээчийн дүгнэлт гаргуулахаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шатны шүүхийн шүүгч Б.Батболорт хандсан. Учир нь Д.Эрмүүний хууль ёсны төлөөлөгч учраас өмгөөлөгч авч, манай өмгөөлөгч бид хоёр шүүх хуралдааны явцад дээрх хүсэлтийг гаргасан юм. Шүүх хүсэлтийг хүлээж авсан.

-Шүүхээс захирамж гарган дахин нэмэлт шинжилгээ хийлгэсэн юм байна. Хариу нь юу гэж гарсан бэ?

-ШШҮХ-гийн Шүүх эмнэлэг рүү таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. ШШҮХ-гийн Шүүх эмнэлэгт хохирогч бидний зүгээс Д.Эрмүүний биед учруулсан гэмтлийн талаарх үзлэгт хамаарах бүхий л баримтууд, өвчний түүх, анх төрснөөс хойшхи үзлэгийн харуулсан иргэний эрүүл мэндийн дэвтэр, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүх эмнэлгийн санал болгосноор энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр “ЭМЖЖ”ЧХХ клиник амбулаториор эмчлүүлэгсдийн картад нь уг бичлэгийн тайлал хийлгэсэн зэрэг бүхий л баримтуудыг гарган өгсөн.

Өмгөөлөгчийн хамт дарга, дэд дарга нартай нь уулзан, шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвөөр, шударгаар гаргаж өгөхийг хүсээд урьд нь дүгнэлтийг дутуу, шударга бусаар гаргадаг талаар нь анхааруулсан.

“ЭМЖЖ” ЧХХ клиник сонсгол сэргээх төвд Д.Эрмүүнд чихний сонсголын бичлэг хийлгэн, амбулаториор эмчлүүлэгсдийн картад нь уг бичлэгийн тайлал хийлгэхэд миний хүү Д.Эрмүүний баруун чих сонсохгүй болсон. Зүүн чих 60-75 хувийн сонсгол алдсан талаар бичсэн.

Тийм байхад Д.Эрмүүний баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонгсол буурсан зэрэг нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт шүүхэд ирүүлсэн. Энэ нь зориуд миний хүүг мөргөсөн Д.Дэжидийн хэргийг хүндрүүлэхгүй гэсэн нөхцөл байдалтай холбож ойлгож байгаа.

-Яагаад, та Д.Дэжид гэдэг хүнийг л зүгээр хардаж яриад байгаа юм биш үү?

-Миний хүүгийн биед учирсан гэмтлийн зэрэг хүнд гарвал Д.Дэжидийн хэргийн зүйлчлэл хүндрэх юм. Иймд шинжээч эмч нар шинжээчдийн дүгнэлтэд Д.Эрмүүний сонсгол алдалтанд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэсэн байх магадлалтай юм.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 189/385 тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох заавар”-т зааснаар хүний хоёр чихний сонсгол 100 хувь алдалт, нэг чих бүтэн сонсгол алдсан, нөгөө чих 65 хувиас дээш сонсгол алдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг юм билээ.

Иймд ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын энэ оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн миний хүү Дашравжихийн Эрмүүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 156 тоот дүгнэлт гаргахдаа Д.Эрмүүний сонсгол алдалтын талаар зориуд санаатайгаар “ . . . гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дагуу холбогдох баримтыг судлан шалгаж, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарт хариуцлага тооцож өгнө үү гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан.

-Та шүүх эмнэлгийнхэн хүүгийн тань гэмтлийг дутуу тогтоосон гэж яаж мэдэж байгаа юм бэ?

-Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар аливаа гэмтлийн зэргийг тогтоохдоо шударга бусаар ажилладаг, санаатайгаар буруу гаргадаг, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг талаар иргэд ярьж байхыг олон удаа сонсож байсан.

Гэвч би энэ бүхэнд төдийлөн итгэдэггүй байлаа. Гэтэл өөрийн амьдралд тохиолдох үед тэдний шударга бус үйлдэл улаан цайм гэдгийг мэдэрдэг юм билээ. Цагаан дээр хараар бичсэн номон дээр байгаа гэмтлийн зэргийг зориуд мушгин, илт гэмтэл учирсан асуудлыг булзааруулж гэмтлийн зэрэг тогтоохгүй байгаад гомдолтой байгаа юм.

-Гэмтлийн хор хөнөөл хожим гардаг гэдэг. Магадгүй хүүг тань үзэж байхад сонсголоо алдсан шинж тэмдэг илрээгүй байж болох юм?

-Би дээрх шинжээч эмч нарын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэж байна. Иймд тэднийг зохих газраар шалгуулах хүсэлтэй байгаа. Миний хүү Д. Эрмүүний гэмтлийг тогтоох таван удаа хийсэн шинжээчийн дүгнэлт гарахад бүрэн тогтоогдоогүй.

Энэ тухай удаа дараа хэлж анхааруулсаар байтал шинжээчийн дүгнэлт урьдын адил гардаг. Түүнчлэн шүүх шинжээчийн гаргасан дутуу дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл болж байгаа юм. Анхан шатны шүүх Д.Дэжидэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл миний хүү ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орлоо. Хичээл дээрээ сууж байгаад татаж унадаг болсон.

Одоо дахиад ямар өвчин хүүд минь илрэхийг мэдэхгүй байна. Хүү минь бүжиглэдэг авьяастай, сурлаг хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлдэг хүүхэд байсан.

-Хамгийн сүүлд хүүгийн тань биед ямар зовиур илэрсэн бэ?

-Энэ сарын 11-ний өдөр Эрмүүнээ сургууль дээрээ байхдаа ухаан алдаж унасан. Ухаан оронгуутаа сургуулийн эмчид “Ээж маань эмнэлэгт эмчлүүлж байгаа битгий хэлээрэй санаа зовчихно, аав гадаадад байгаа” гэж хэлсэн байна. Гэтэл тайландын эмч нар хүүг минь цаашдаа унаж, тусдаг болохыг үгүйсгэхгүй гэж хэлж байсан. Тэр нь үнэн болж таарч байх шиг байна.

-Д.Дэжид гэдэг хүн та нарт туслалцаа үзүүлсэн үү?

-Эмчилгээний зардал гэж нийт 15 сая гаруй төгрөг өгсөн. Ганц ч удаа хүүгийн минь бие асуугаагүй ч мөнгө шаардлагатай байна гэж хэлэхээр өгч байсан. Гэхдээ энэ хүнд би маш их гомдож байгаа.

-Тэр хүн туслаад яваад байгаа юм биш үү?

-Би одоо хүүгээ гадаадад сайн эмчлүүлээд авчихмаар байна. Гэтэл сүүлийн үед ажилгүй байгаа, мөнгө алга гээд байна. Гар утас руу нь залгахаар утсаа авахгүй. Хаа нэг авахаараа” Надад мөнгө алга” гэж хэлдэг. Эв эрүүл саруул байсан хүүг минь тахир дутуу болгочихоод энэ хүн ядаж ирээд уулзах хэрэгтэй шүү дээ.

Тэгэхгүй зугтаад байдаг болсон. Хүүгийн минь эрүүл мэнд мөнгөөр хэмжигдэхгүй. Сонсголын эрхтнээ бүрэн алдсан, өсөлтийн зоонд авсан гэмтлийн улмаас ирээдүйд эрүүл мэндийн хувьд хэр хэмжээний хохирол гарч ирэхийг таах аргагүй.

Дахиж хүүд ямар шинэ гэмтэл гарч ирэх, өсөлтөнд нь хэр нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа. Үүнийг олон улсын болоод Монгол Улсын эмч нар тодорхойлж байна. Тэр хүнээс би мөнгө нэхэхгүй байхын ч арга алга. Хүүгээ харах бүрт харамсаж би ч сэтгэл санаагаар унаж явна.

/mongolcomments.mn/

“Бенз” хочтой Л.Эрдэнэчимэг гишүүн ямар ч машингүй гэв үү

echimeg

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэг хэсэг цоо шинэ “Бенз S-500″ машинаа твиттер хуудаснаа гайхуулж твиттерчдийн атаархалыг багагүй хүргээд авсан билээ. Түүний авсан “Бенз-500″ үйлдвэрээсээ 86,400 ам.доллараар гардаг.

Харин зах зээл дээр 92,0 ам.доллараар буюу 156 сая төгрөгөөр зарагддаг гэж байгаа. Бенз S-65-MG загварын хувьд  үйлдвэрээсээ  197 мянган ам.доллараар гарч, зах зээлд 297 мянган ам.доллараар борлогддог. Хатагтай гишүүн маань шинэхэн машиндаа их л сэтгэл хангалуун баахан магтаад атсан нь саяхан. Гэтэл түүний гайхуулаад байсан үнэтэй машин нь “Хөрөнгө орлогын мэдүүлэгт” багтах нь битгий хэл сураг нь ч байсангүй. Гишүүдийн дунд “Бенз Л.Эрдэнэчимэг″ хочтой, нөгөө гайхуулаад байсан үнэтэй машин нь гэнэт алга болсон нь бас л гайхмаар шүү. Хамгийн хачирхалтай инээд хүрмээр зүйл нь мань бүсгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ямар ч машингүй хэмээсэн байгаа юм даа. Энэхүү хөрөнгөө нууж хаасан мэдүүлэгт итгэх хүн хэр байх бол доо…

Эх сурвалж: Шуурхай.мн

Univision-ийн зүгээс хэрэглэгчдийнхээ төлбөрт хөнгөлөлт үзүүлвэл зохино

Сайхан үгтэй  уриа, үнэтэй рекламаараа бусдын тархийг угааж үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг  атлаа бодит байдал дээр түүнээс  эсрэг байх  үйлчилгээнүүд цөөнгүй.

Тийм үйлчилгээний нэг бол гурвалсан үйлчилгээтэй  Univision юм.  Univision- ий гурвалсан үйлчилгээг авсан хэрэглэгчид үе үе  телевизийн суваг нь тасалдах, утас нь ажиллахгүй болох, интернэт нь тасрахыг хэдийнэ мэддэг болсон.

Гэтэл өчигдөр бүхэл бүтэн 3 цаг  Univision-ийн  интернэт монгол сайтууд руу орохгүй тасалдаж олон байгууллага, өрх айл,  хувь хүний ажлыг алдагдууллаа. Төлбөрөө авах болохоор  нэхэл дагад болж нэг төгрөг ч дутуу авдаггүй  Univision -ийнхан  энэ алдааныхаа тухай   хэрэглэгчидээсээ уучлалт гуйгаад зогсохгүй тэдэдн  үйлчилгээний төлбөийн тодорхой хувийн хөнгөлөх  үзүүлэх ёстой. Бүхэл бүтэн 2 цаг үйлчилгээ авч чадаагүй байж хэрэглэгчид  тэдэнд төлбөрөө бүрэн төлөх нь шударга ёсонд нийцнэ  гэж үү.

А.Галт

Ugluu-logo17

 

Хүүхэн зуучлагч, “Эрээний “ Д.Болортуяад 400 цаг албадан ажил хийлгэх ял оноожээ

Монголоос Эрээнд хүүхэн зуучилдаг Д.Болортуяа гэдэг Дарханы эмэгтэйг шүүх биеэ үнэлэхэд зуучилсан хэмээн 400 цаг албадан ажил хийлгэх ял оноожээ.

Ээж нь “их даруу төлөв ажилсаг нямбай хүүхэд” гэж шүүхэд тодорхойлсон тэрээр нэг найзыгаа Эрээнд биеэ үнэлэхэд зуучлаад “Лоба” гэдэг эзнээсээ 1000 юань авчээ. Ер нь шинээр хүүхэн дагуулж ирвэл мянган юаниар нь урамшуулдаг нь тогтсон ёс гэнэ. Харин Д.Болортуяа нь би урамшуулал аваагүй, Лоба сайн ажилласан гээд хувцас аваарай гэж өгсөн хэмээн үгүйсгэжээ.  Тэрээр Дархан хотын 8-р баг, 17-р хороололын охин гэнэ. Энэ хэргийн шүүх хуралд хэрэгтэн, хохирогч, гэрч гээд баахан Эрээний биеэ үнэлэгчид дуудагдсан агаад огтхон ч ичиж зовсон шинжгүй байжээ. Зуучлагч Д.Болортуяа нь өөрөө Эрээнд 2011 оноос хойш “ажилласан” бол “хохирогч” Г.Сосорбарам, “гэрч” Г.Лхамхүү, Ц.Батцэцэг гээд бүгд бие үнэлж байсан “гуньяа” нар гэнэ. Тэд Эрээний Жинсо гэдэг газар “ажиллан” Уулаа гэдэг өвөрмонгол лобатай байж.  Д.Болортуяа нь хохирогчийг сайн дураараа явсан гэсэн бол Г.Сосорбарам нь өрөнд оруулж байгаад дарамтлан биеийг нь үнэлүүлсэн гэжээ. Дээрхи хүүхнүүд бүгд Жинсод “ажилладаг” байж.  Нэг унтахад 150 юань агаад хүүхнүүдэд 70 нь ирдэг, үлдсэн Лобагийн ашиг болдог . Оройн 18-аас өглөөний 04 цаг хүртэл ажлын цаг агаад бусад үед нь амраад дуртай зүйлээ хийдэг гэнэ. Ер нь хэн ч тэднийг албадаагүй, зодоогүй, зэрлэг догшин харьцаагүй гэж мэдүүлжээ. Лоба нь өргүй л бол Монгол руу чөлөөтэй явуулдаг сайн хүн гэж магтжээ.

Гадаад паспортыг хураадаг гэдэг худлаа, бид өөрсдөө Лобадаа хадгалуулдаг гэжээ. Харин өртэй хүүхэн явах гэвэл бусад нь хэрвээ ирэхгүй бол бид төлнө хэмээн “батлан даадаг” гэнэ. Ер нь монгол хүүхнүүд өөрийн сайн дураараа мөнгө хийх гэж очдог болох нь харагдсан. “Эрээнд монгол хүүхнүүд бэлгийн хүчирхийлэлд өрдтөг” хэмээн эмэгтэйчүүдийн байгууллагийнхан  яриад байдаг нь худлаа болж таарчээ. “Хохирсон” Г.Сосорбарам л гэхэд Монголд ажил олдохгүй хэцүү байна гээд дагуулж явахыг өөрөө гуйсан хэмээн Д.Болортуяа мэдүүлжээ.

Эх сурвалж: www.nuuts.mn

“Тэсо” Монголын ирээдүйг хордуулж байна, ШӨХТГ-аа

 

teso_elite

Эдийн засаг хямарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед бизнесийн байгууллагууд иргэдээ хулхидах нь ихэслээ. Хуурамч шошигноос эхлээд хорт бодистой хүнсний бүтээгдэхүүн хүртэл худалдаалах болжээ.

Саяхан л гэхэд иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудсаар нэгэн анхааруулга мэдээлэл тараасан байна. Тэрээр цахим хуудаснаа “Зайрмаг идэхдээ анхаар!!! 2012.12.18-ны бүтээгдэхүүн дээрээ цэвэрхээн цаас наагаад 2014.02.13 хугацаа дарсан байх юм. 6 сар хадаглах хугацаатай гэсэн хэрнээ ингэж л ард түмнээ молигдож б.на Зайрмаг авсан нь 2014.04.10” гэжээ. Цөөхөн монголчууд ингэж л бие биенээ хордуулж байгааг бид доорхи бичлэгээс харж болно.

Уг зайрмаг нь “Тэсо” компанийн бүтээгдэхүүн бөгөөд байнга л амттай чанартай хэмээн хэвлэл мэдээллээр сурталчилж байдгийг бид мэдэх билээ. “Тэсо” гэх байнга хэл ам дагуулж байдаг компанийн энэ хуурамч бүтээгдэхүүний нэр “Elite” хэмээх зайрмаг гэхээр иргэн та бүр ч сайн санах байх. Магадгүй таны жаахан үр энэ зайрмгийг идэх гэж байнга таныг гуйдаг ч байсан байж болно. “Тэсо” компанийн үйлдвэрлэсэн сүү хуурай сүүний хольцтой, чипс нь чанарын шаардлага хангаагүй гэх мэтээр үргэлж л ярьж байдаг. Сүүлдээ бүр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он сарыг жилээр өөрчлөөд иргэдээ хордуулж эхэлж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг. Тэр тусмаа “Elite” зайрмагийг Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд илүүтэй хэрэглэдэг шүү дээ. 2012 онд үйлдвэрлэсэн зайрмагийг 2014 оны дөрөвдүгээр сард худалдаалж байна гэдэг ямар нэгэн хэмжээгээр хүүхэд багачуудыг хордуулж байна гэсэн үг. Хадгалах хугацаа зургаан сар гэж байгаа юм. Гэсэн хэрнээ ийнхүү хэдэн зургаан сар дамжуулан иргэдээ хулхидаж суугаа “Тэсо”-г яах вэ. Энэ тал дээр ШӨХТГ-аас яагаад анхаарахгүй байгаа юм. О.Магнай дарга худлаа улстөржиж дээгүүр сэвж байхаар ийнхүү иргэдийнхээ дунд орж ажиллаач ээ.

Элэг нэгт Монголчуудаа тусламжийн гараа сунгахыг уриалж байна

Зулай зулайгаа гишгэж төрсөн  ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь энэ зурагт байгаа ч өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан. Тэр хар өдөр бол 2010 оны дөрөвдүгээр сарын 23 байлаа. Хэлж бус хийсч ирдэг өвчинд ихрийн өрөөсөн сайхан хүүгээ алдсан эхийн сэтгэл эмтэрч, ах дүүс, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь уй гашууд автсан юм.

Хорвоо хатуу юм аа. Цаг хугацаа, жил, сарын мөчлөг тохиолоо гэхэд ч хэцүү юм. Хүний хорвоогоос үүрд одсон ихрийн өрөөсөн, эдүгээ 34 настай цэл залуу, хоёр хүүхдийн аав  Ц.Мөнхбат өнөөдөр үхэл, амьдралын заагт амь нэгтэй ихрийг нь аваад явсан өнөөх хөнөөлт өвчин хаалгыг нь тогшилгүй орж ирчихээд авч явахаар чангааж байна. Өвчний онош тодорсон. Элэгний Циррозын хүндрэл өвчтэй болсон гэдгээ хоёр жилийн өмнө мэдсэн тул бүхий л аргаар эмчилж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн, ачит эхээ хайрлаж, халамжит ханиа түшиж, охин, хүү хоёроо өсгөн хүмүүжүүлсээр ирсэн.

Ц.Мөнхбат ШУТИС-ийн Барилгын Инженерийн сургуулийг 2005 онд интерьер дизайнер мэргэжлээр төгссөн бөгөөд баг, хамт олон зохион байгуулж барилгын дотоод засал хийж ур ухаан, уран гараа гайхуулж явдаг нэгэн. Гэтэл тэр ажилсаг хөдөлмөрч ханагар эр аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөж хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгуулах. Бурхны аврал юм уу, эхийн энэрэл үү, тэнгэрээс харж буй ихрийн, нэгийгээ хүний хорвоод насаа насалтал нь үлдээх гэсэн хүслэн юм уу, Ц.Мөнхбат эдгэрч, энх тунх амьдрах ерөөл оршоод байх шиг.

Сүүлийн үед элэг шилжүүлэн суулгах эмчилгээ сайн хийдгээрээ монголчуудын танил болоод буй энэтхэг эмч нар манай улсад ирсэн байж таарлаа. Өвчтөнд тус, амь болж элэгнийхээ талыг өгөх донор ч олдлоо. Гагцхүү элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй. Яаралтай эмчилгээ, мэс засалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай, түүнийг олж, бүрдүүлж л өвчтэй хүнээ аврах тул ар гэр, ах  дүүс, найз нөхөд нь энэрэнгүй сэтгэлт элэг нэгт монгол түмэндээ хандаж тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүсч буй юм.

Монгол түмэн, ах дүүс минь хүмүүний хорвоод ховор тохиох ихэр заяанд хүн болж төрсөн 2 нялх үрийн аав Ц.Мөнхбатад амьдрал хайрлая, дэм болж эмчилгээний зардалд нь хандив өргөе.

Буян болж хандив өргөх хүмүүс түүний дүү Ц.Ганболдтой 88195383 дугаарын утсаар холбогдож боломжтой.

Ц.Мөнхбатад туслах  Хандивын дансанд өөрсдийн өглөгөө хайрлахыг элэг нэгт монголчуудаасаа хүсч байна.

Хандив хүлээн авах данс: Хаан банк: 542 917 92138,  Хас банк:5001116730,  Төрийн банк:102600020562,  Голомт банк:1205052545

Мөн сайхан сэтгэлт та бүхэн мэссэжээр хандив илгээж болно. G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас 150120 дугаарт мессеж илгээж 300 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.

Энхрий бяцхан 2 үрсийн минь элэг бүтэн амьдралыг

Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Хамгийн үнэтэй “The bull” рестораны жоомтой орчин…

Мэргэжлийн хяналтын газар хэзээ шалгах вэ?

 

“The Bull” манайдаа “тансаг”-т тооцогдох ресторан. Халаас нимгэн нэгэнд тэр бүр ороод байж чадахааргүй газар гэж болно. Нэгдүгээр зэрэглэлийн, стандартын биелэлт 98 хувьтай хэмээн танилцуулга дээр нь дурдсан энэ ресторанаар үйлчлүүлэх хүмүүсийн хөл тасардаггүй. Халуун тогооны хоолны гайхамшигийг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ, бvтээгдэхvvний амин дэмийг алдагдуулахгуйгээр хийж, үргэлж шинэхнээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг хэмээн рекламддаг энэ газрынхан “жоомтой” орчинд үйлчлүүлэгчээ хүлээн авч бас үйлчилж байна. Уг салбар нь МУИСы-н 2 дугаар байрны урд талын “The bull” ресторан юм. Тодруулвал:Үйлчлүүлэгч хоолоо идээд сууж байхад, ханан дээр нь “бор хүрэмтэй жоом” ноёнтон гүйлдэж байх юм. Инйхүү энэ байдлыг харж, дургүйцсэн хэрэглэгч менежерийг нь дуудан уулзахад “уучлаарай тохиролцъё” хэмээн хэлсэн гэдэг. Уучлаарай танай ресторан гаднаа гяланцаг, дотроо паланцагын үлгэрт өртсөн бололтой. Ийнхүү өндөр үнэ,дээдэ зэрэглэлийнх гэдэг “The bull” рестораныг Мэргэжлийн хяналтын газар шалгаж,эрүүл ахуйг нь хангахгүй бол “жоом “ гэдэг амьтан халдварт өвчины эх үүсгэвэр билээ. Бид эргэн мэдээллэх болно.

 

Эх сурвалж: www.paparatsi.mn

 

Сүүлийн үеийн залуус эгчмэд хүүхнүүдээс мөнгө салгаж тэтгүүлж байх дуртай болсон гэдэг үнэн юм шиг

CA16667

Сайн байна уу. Би жирийн нэг төсвийн байгуулагад ажилладаг нэг охинтой, нөхрөөсөө салсан. Би бусад хүүхнүүд шиг эр хүнтэй дотносож чаддаггүй хүнтэй тэр талаар олигтой ч ярьдаггүй. Намайг гэсэн хүмүүсээс үргэлж зай барьж байдаг байлаа. Ажлыхан маань миний физологийн хэрэгцээгээ хангах үүднээс хэн нэгэнтэй уулзахыг  маш их зөвлөдөг.

Харин томилолтоор явж байгаад өөрөөсөө найм дүү эхнэртэй залуутай танилцсан эхлээд дүү шиг минь санагдаж гэнэн цайлган яриаг нь сонсох сайхан байдаг байлаа. Сар гаруйн хугацаанд эгч дүү шиг байж байгаад нэг удаа бид хоёр хөдөө хоёулахнаа явах ажил гарсан. Замд явж байхдаа элдэв сонин зүйл ярих түүний яриаг сонсож байтал тэр надад хайртай болсон намайг хүсэж байна гэсэн. Би болохгүй гэж тайлбарлаж байсан ч түүний хүслийг дагасан. Томилолтын үлдсэн хоногийг бид аз жаргалтай өнгөрөөсөн.

Томилолт дуусаж би нутагтаа ирсэн ч бид үргэлж утсаар  ярьж холбоотой байдаг байлаа. Би томилолтоор явах болгондоо түүнтэй уулздаг ч сүүлийн үед түүнийг намайг биш эгчмэд хүүхэнтэй явж мөнгө авч хүнээр халамжлуулах гэсэн санаатай юм болуу гэж санах боллоо. Сүүлийн үеийн залуус эгчмэд хүүхнүүдээс мөнгө салгаж тэтгүүлж байх дуртай болсон гэдэг үнэн юм шиг.

Үргэлж эхнэрээ ярих мөнгөгүйгээ гайхах түүнээс залхаж түүнээс салмаар байгаа ч яаж ямар аргаар салахаа мэдэхгүй байна. Би уурлаж муухай ааш гаргадаг ч тэр ер надад уурлаж бухимдахгүй юм. Болино гэхээр ажил дээр ч очно гэрт чинь очно гэх юм. Ийм хүнээс яаж салах вэ? Эр хүнтэй уулзаж учрах нь сайхан гэдэг үг худлаа юм байна. Эсвэл ганц би ийм тэнэг байдалд орчихвуу? Надад зөвлөөч…

 cekc.mn

Нөхрийн хуучин найз бүсгүй

exgf

Сайн байна уу уншигчидаа! Бусдын адил асуудлаа бичихээр шийдээд сууж байна би. Би жил хагасын өмнө нөхөртэйгөө гэрлэсэн юм л даа. Бид 2 их удаан үерхэж яваагүй танилцаад 6 сарын дараа гэрлэлтээ батлуулсан юм. Хөөрхөн үртэй тэр маань 6 сар хүрсэн сая. Асуудал гэвэл нөхрийн маань хуучин найз бүсгүй байна.

Тэр нь манай нөхрийн талтай их ойрхон байх юм. Очих болгонд л тэр хавиар байж байдаг их тээртэй байдаг юм надад. Тэр хүүхэнд нь хэлчдиймуу гэхээр болохгүй юмаа. Яагаад гэвэл тэр нь манай нөхрийн бэр эгчийнх нь төрсөн дүү охин нь энэ их тэнэг санагдаж байгааз.

Гэхдээ одоо яахав дээ. Тэгээд хэрвээ би тэр хүүхэнд нь хол бай гээд хэлчүүл тэр гэр бүлээр нил хэрүүл ам болох байх. Тэр хүүхэнтэй одоо яаж харьцвал зүгээр вэ?

cekc.mn