Хэний хүүхэд гэхээ мэдэхгүй байна…

Хэцүү юмаа би яагаад ийм зүйл болчихвоо гэж гайхаж байна аа. Нөхөртэйгөө би оюутан байхдаа танилцсан. Тэр үед хайрандаа шатаж байлаа өдөр болгон над дээр ирж намайг инээлгэж хорвоогийн хамгийн сайхан мөч бүрийг өнгөрөөсөн. Нэг өдөр тэр минь гэртээ дагуулж очсон тэр нь яг л чи миний эхнэр гэж хэлж байгаа мэт.

Тэр өдрөөс хойш бид 2 илүү дотно болсон доо. Залуу хосууд ямар байдаг билээ яг тэгэж 2 жилийг хамт өнгөрөөсөн. Тэгээд бид 2 гэрт нь амьдарч эхэлсэн дээ. Гэрт байгаа би хичээлээ тарж ирээд гэрийг цэвэрлэж хоол нь хийж бэрийн үүргийг сайн биелүүлэх гэж хичээж байлаа.

Тэгээд би 4 курст ороход ээж маань миний сургалтын төлбөрийг олж чадахгүй гэсэн. Аргагүй л дээ миний ээж 3 хүүхэдтэй л дээ хэцүүхэн байгаа шүү дээ. Тэгээд би Тулгаатай гэрлэлтээ батлуулж 500.000 төг авч сургалтын төлбөрөө төлсөн дөө. Гэтэл эгч тэрийг мэдсэн болохоор намайг гэр луу орох болгонд л аймар аашлаж, хоног төөрүүлж байгаа хүн шиг намайг энийг хий тэрийг хий гэж загнаж задрах болсон.

Тэгсэн ч би хайртай хүнийхээ хажууд байгаа юм чинь бүхнийг давж туулна гээд зүтгэсэн. Сургуулиа төгсөөд ажил орлоо. Би тийм боломжтой айлын хүүхэд биш болохоор ажил орсон өдрөөсөө л эхэлж байрны мөнгийг төлж хоол ундны мөнгө өгдөг болсон доо.

Тэгтэл эгч нь овоо нэг гайгүй болж инээмсэглэж ирээд л өдөр хоног маань гэгээлэг болсон. Нэг өглөө ажилдаа иртэл шинэ хүн ажилдаа орж байна аа. Тэр үнэхээр сайхан залуу байсан. Тэр өдрөөс хойш хөлөнд минь хий орсон мэт л ажил руугаа яардаг болов. Тэгээд ч гэрийнхээ тавгүй тухгүй байдгаас болж өөрийн мэдэлгүй инээмсэглэж ирээд тэрнийг харах болсон. Тэгээд л өдөр хоног өнгөрч нэг мэдэхэд шинэ жил дөхөж байлаа. Тулгаагаа дагуулж дэлгүүрээр гүйж байгаад маш гоё даашинз аваад шинэ жилдээ орсон.

Тэр маань өөр ширээнд суусан би тэрлуу ойр ойрхон хараад л хамгийн хөөрхөн гэдгийг харуулах гэж үе үе ширээ руу ширтиж суулаа. Гэтэл тэр миний ширээ руу хүрж ирсэн дөхөж ирээд миний гарт хүрэхэд би хамаг хүсэл минь биелэх шиг болсон. Гэтэл Тулгаа залгалаа миний хайр шинэ жилээ сайхан тэмдэглэж байна уу гээд л ярихад би тэрний ганц ч үгийг сонсохгүй тэр залууг ширтэж байлаа.

Шинэ жил дуусч бид хэсэг хүмүүс караокэ ороход тэр гуйсаар байгаад бид нартаа цуг явсан. Шөнийн 3 цаг болж байхад би ч мансуурч тэр ч мансуурсан. Би 00 ороход тэр дагаж орж ирээд намайг үнссэн үнэхээр сайхан байсан.

Нэг л мэдэхэд бид 2 буудал орж энгэр зөрүүлсэн. Би ч бүх зүйлээ авсан мэт л байсан. Тэгээд өглөө болж бид 2 шууд л салхинд гарч хорвоогийн жаргалыг эдэлсэн орой болж би гэртээ очтол Тулгаа бөөн уур над руу чинь орилоод чи хаана юу хийгэд ирэв гээд л уурлаж өгсөн дөө. Эгч нь тэгтэл эмэгтэй хүн байж яаж хоногоор явж чадаж байна аа гээд үгээ шургуулж суусан. Гэтэл би тэнд биш тэр хүний өвөрт байгаа мэт сууж байсан. Тэр өдрөөс хойш ажил дээрхи жаргал гэрт маань зовлон мэт өнгөрч байлаа. Ингэсээр байтал жил өнгөрч байна. Гэтэл би гэдэг хүн жирэмсэн болжээ. Хэний хүүхэд гэдгийг би мэдэхгүй байна аа. Энэ 2 хүний дунд байсан болохоор 2 удаа хийсвэр хийлгэсэн одоо би чадахгүй нь ээ. Тулгаатай би 5 жил болж байна гэж бодоод энэ хүний хүүхэд гэх үү ёоё яахаа мэдэхгүй байна. Хайр сэтгэлээ бодоод ажлынхаа залуугийн хүүхэд гэх үү?

Төгрөгийн дэвсгэртүүдийн дизайныг өөрчилнө

Монголбанк 3,5,10,20,50,100 төгрөгийн дэвсгэртүүдийн дизайныг өөрчлөхөөр болж уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлахаар болсон байна.
Үнэхээр ч ингэж өөрчлөх хэд хэдэн үндэслэл бий.

Мөнгөн тэмдэгт нь тухайн улсын түүх, соёл, газар нутгийн гайхашиг, онцлох содон зүйлсийг тусган харуулсан, нэгэн төрлийн улсын нэрийн хуудас байдаг.
АНУ гэхэд тус улсыг үүсэн байгуулах, одоогийн өндөр хөгжилд хүрэхэд онцгой гавья байгуулсан Ерөнхийлөгчдийнхөө хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээ дүрслэн иргэддээ төдийгүй дэлхийн нийтэд улсынхаа түүхийг сануулдаг.
Манай хойд хөрш Оросын коммунист намыг үүсгэн байгуулагч Лениний хөргийг халж нээлттэй уралдан явуулаад мөнгөн дэвсгэртүүд дээрээ улсынхаа хамгийн түүхэн дурсгалтай хот, хөшөө, алдартнуудаа байрлуулсан.
Евро дээр Европын түүх, соёл, урлагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хөрөг байдаг.

Манай улсын 500, 1000, 5000, 10000, 20000 -ын дэвсгээртүүд дээр Их эзэн чингис хааны хөрөг байдаг нь зүйн хэрэг. Энэ суут хүн Монгол гэдэг улсыг байгуулж, дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн болохоор ийм эрхтэй.
Харин 10, 20,50-т гэх мэт дэвсгэртүүд дээр Ардын нам, Хуучнаар бол МАХН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын хөрөг байдаг нь хэт өрөөсгөл, нэг намыг дөвийлгөсөн хэрэг болж таарч байгаа юм. Зүй нь энэ анхны долоогийн дотроос шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Бодоо эсвэл Данзангийн хөрөг байвал зохистой.

Иймд дээр дурдагдсан дэвсгэртүүд болон шинээр хэвлэгдэн гарах гэж байгаа 50 мянгатын дэвсгэрт дээр сүүлийн үед манай улсын №1 брэнд болсон “Батаар”үлэг гүрвэл, Их гүрний нийслэл байсан Хар хорум хот, Манжийн дарлалыг түлхэн унагаж шинэ Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн VIII Богд Жавзандамба, коммунист дарангуйллыг түлхэн унагаж ардчилсан Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг байршуулах хэрэгтэй гэсэн нөхцлийг уралдаанд заах аж.
Уран бүтээлчид энэхүү уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт Монголбанкны удирдлага ихээхэн найдаж байгаа ажээ.

Хэрзийсэн ястай, түүхий мах дутуу хайрч явуулдаг MR. Chicken хэрэглэгчдийг доромжилхоо болъё

Тэтгэвэртээ гарсан таксины хэдэн хөгшнөөр хоол хүргэлтийн үйлчилгээг Монголдоо анхлан эхлүүлсэн Mr.Pizza маханд хорхойсдог манайхан өвс сонгинотой гамбиранд тэр бүр татагдахгүйг мэдэн тахианы гуя шарж савласан нь хөлөө олсон бизнес болсон.  Анхандаа ч амар хялбар, амттай түргэн хоол гэж өдөр шөнө ялгалгүй захиалагчдийн тоо тасраагүй. Гэтэл ашгаа олоод эхэлсэн Mr.Chicken сүүлийн үед нохой ч тоож мөлжхөөргүй хоосон яс авчирч хэрэглэгчидээ доромжилдог болсон талаар иргэдийн гомдол ирэх болж.

Захиалгандаа тэгж их дарагддаг уу,  зах зээлээ алдаж шарах тахиа нь олдохгүй болсон уу ямартай ч Mr.Chicken хэрзийсэн ястай, түүхий мах хагас дутуу хайрсан болоод явуулсан нь хэрэглэгчийг бухимдуулжээ.

Шарсан тахиа нь шал түүхий, идэхийн аргагүй хүйтэн дээр нь хэдэн цагаар хүлээлгэж байж сая нэг захиалга нь ирдэг талаар  Mr.Chicken-тэй холбоотой иргэдийн гомдол их байна. Өөрсдийнх нь захиалга авдаг утсан дээр бол хүлээж залхсан иргэдийн гомдол тасардаггүй нь лавтай. Гэтэл үйлчилгээ үзүүлдэг, ашгийн төлөөх хувийн байгууллага байж иргэдийг бухимдуулсан хүнд сурталтай, удаан үйлчилгээтэй амт чанаргүй түүхий ястай мах савлаж явуулна гэдэг дэндүү бүдүүлэг үйлчилгээ баймаарсан.

Эх сурвалж: www.fact.mn

 

“Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан, үндэслэлүүд

Дэлхийн хөгжилтэй орнуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу  биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны сонголт, гэхдээ ийм сөрөг нөлөөтэй  гэдгийг тайлбарлаж өгдөг байна.  Харин манай улсад өнөөдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүхэн биед сайн хэмээх ташаа ойлголт байдаг. Үүний нэг нь Хербалайф хэмээх пирамидын луйвар юм.  Тийм учраас  олон улсад тухайлбал, Израиль, Исланд, Аргентин, Шведэд   “Herbalife”-ийг  хориглосон  байдаг.   Пирамидын луйвар гэдгийг  олон улсын шүүхийн байгууллагын  тогтоол, шийдвэр батална.  Өөрөөр хэлбэл   “Herbalife” бол бизнесийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч дэлхийд хориглосон бүтээгдэхүүн юм.

Ингээд “Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан үндэслэлийг тайлбарлъя.

  1. Food and drug administration /FDA/ 2004 оноос эхлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагад эфедрин оруулахыг хориглосон. Тэгвэл  “Herbalife”-ийн бүтээгдэхүүний найрлагад эфедрин ордог бөгөөд эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь их сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэдэгт итгэдэг.  Гэвч эфедрин хэрэглэсэн хүний сэтгэцэд өөрчлөлт орж, салгалдаг болохын зэрэгцээ бөөрний чулуу, зүрхний хэм алдагдах, хөлс ихээр гарах,  цусны даралт ихсэх, хүний дотор эрхтэнг  хордуулдаг болох нь тогтоогдсон байдаг.  Өөрөөр хэлбэл та “Herbalife”-ийг удаан хэрэглэбэлдээр дурьдсан шиг өвчтэй болно гэсэн үг.
  2. Дэлхийн Элэг судлалын төвөөс гаргадаг “Hepatology” сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна.
  3.  Wikipedia сайтад бичснээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлсэн байна.
  4. Энэ сараас эхлэн АНУ-ын худалдааны коммисс “Herbalife”-той холбоотой мөрдлөг явуулж эхлээд байгаа.  Энэхүү мөрдлөг нь 12-18 сарын турш хийгдэх бөгөөд  тэр үед  энэхүү сүлжээний бизнесийн  “но” бүхэн илэрэх юм.
  5.  Израиль, Исланд, Аргентин, Шведэд   энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод байгаа.  Учир нь  хүний эрүүл мэндэд сөрөгт нөлөөтэй бөгөөд  пирамидын  луйвар гэдгийг баталсан.

Тэгвэл  “Herbalife”-ийг хэрэглээд  иргэд хэрхэн хохирсон бэ?

·         Энэтхэгт нэгэн бүсгүй  комд орсон бөгөөд энэ хэрэг 2012 онд гарсан.  Тухайн үедээ бүсгүйн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч  байсан.  Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзэж болно.

·          Хятадын хэрэглэгчдэд дараах сөрөг нөлөөг үзүүлсэн байх юм .

.

 

·         Монголчууд ч гэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон байх юм. Тухайлбал  иргэн Б.А нь турах зорилгоор  26 настайдаа буюу  2012 оны 8-р сард 21 хоногийн хэрэглээний  термо цай,  коктейль,  алое авсан байна. Хэрэглээд 18 хоносноос хойш  юу ч идэж, ууж чадахгүй болжээ.  Өөрөөр хэлбэл юу ч идсэн уусан буцаж бөөлжиж гаргасаар байжээ.  Энэ байдал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд сэхээнд ортлоо бие нь муудсан.   Улмаар  сайд нарын гэгдэх  2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3 өдөр сэхээний тасагт эмчлүүлсний дүнд  энгийн тасагт шилжсэн байдаг.  Улмаар  олон төрлийн шинжилгээ, эмчлгээндээ  3 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Түүнийг анх хэрэглэхэд  ямар ч өвчтэй хүн хэрэглэж болно, эсийн түвшинд тураана,  жирэмсэн хүн ч хэрэглэж болно хэмээн эмч мэргэжилгүй  “захын нэг нөхөр” зөвлөсөн байгаа юм.  Бүсгүйн  ийнхүү  эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон бөгөөд  өнөөдрийг хүртэл  эмчилгээ хийлгэдэг байна.

·         2013 онд  иргэн  н.Т нь биеийн дархлааг сэргээх,  цус төлжүүлэх зорилгоор алоег дангаар нь хэрэглэсэн.  Хэрэглээд  удалгүй  хордлогод орсон.  Хордлого нь өнөөдөр харшил болсон бөгөөд  Арьсний өвчин судлалын  төвөөр үйлчлүүлэгчийн тоог нэгээр нэмсэн.  Энэ мэтчилэнгээр хохирсон хүн цөөнгүй бий.

Удаан хугацаанд хортой бүтээгдэхүүн хэрэглэхээр хүний бие хордож эмчилгээ авахад бэрх болдог бөгөөд нас барсан хүн нэгээр тогтохгүй  байдаг юм билээ.   Тодруулбал  2011 оны байдлаар  Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-д элэгний өвчлөл нэмэгдсэн байна. Элэг нь өвдсөн иргэдийн дийлэнх нь  “Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бөгөөд эмнэлэгийн эмч ажилтанууд хэдийгээр  элэгний өвчлөлийг хүндрүүлэлгүй байнгын эмчилгээ хийдэг ч  хоёр өвчтнийг аварч чадаагүй байна.  Өөрөөр хэлбэл талийгаачид Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг  удаан хугацаанд хэрэглэж гүн хордлгод орсон тул  эмчилгээ авалгүй  нас барсан  байна.

Монгол улсын иргэн  та  энэхүү  луйварын бизнесийг дэмжиж,  эрүүл мэнд,  хөрөнгөөрөө хохирох эсэхийг таны сонголт л мэдэх хэрэг гэдгийг санаарай.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

“ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЦАХИМ СИСТЕМ” ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИ-ар шалгарлаа

Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу “Оны шилдэг иноваци”-ийг ITZone компанийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” хүртлээ.

“Шилдэг инноваци” шагнал гардан авалт ITZone компанийн Ерөнхий захирал Н.Баттулга

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн “еPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг ITZone компани амжилттай хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8-р сарын 19-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелиар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулсан байна.

 

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжийн 150 гаруй улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болжээ.

 

ePRS системтэй холбогдон ажиллаж буй байгууллагууд:

1.      Төрийн байгууллагууд

§ Авилгатай тэмцэх газар

§ Мөрдөн байцаах ерөнхий газар

§ ШШБЕГ

§ Цагдаагийн газар

§ Шүүх

2.      Банк, санхүүгийн байгууллагууд

Энэ байгууллагууд цахим системтэй өөрсдийн кодоор холбогдож, үйл ажиллагаатай нь хамааралтай, хязгаарлагдмал хүрээний мэдээллийг авах боломжтой болсон байна.

 

Ийнхүү олон талт ач холбогдлыг өөртөө шингээсэн, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт“Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем”-ийг амжилттай нэвтрүүлсэн мэдээлэл технологийн тэргүүлэгч байгууллага ITZone компанийн хамт олонд цаашид улс орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Хүүхдүүдээ тамласан Даваадорж нь архи уусан үедээ араатан мэт авирладаг байна

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Лантуун дохио” ТББ-д төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү аймшигт хэрэг Сүхбаатэр дүүрэгт үйлдэгдсэн байна.

Уг хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин уг хэрэгт Хүүхдийн төлөө үндэсний төвөөс нэлээд анхаарал хандуулж, хүүхдүүдийг хамгаалалтад авчээ.

Мөн хэрэгт холбогдогч Д-гийн саатуулах хугацаа уржигдар дуусгавар болсон учир тус газраас үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн эсрэг гарч буй хүчирхийллийн үйлдлүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд салбар хариуцсан байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Хүүхдээ хазаж онц хэрцийгээр зодсон Даваадорж нь 40 орчим настай бөгөөд хоёр настай охин, есөн настай хөгжлийн бэрхшээлтэй хүү, мөн 11 настай хүүтэй аж. Тэрээр эхнэр Т-гээ хичээлдээ явсан хойгуур хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хазаж, боож зодсон байна. Түүний сэтгэц эрүүл боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хяналтаа алдаж, эхнэр хүүхдээ дарамталж зоддог байсан аж.

Ч.Ганжавхлан: Өмгөөлөл үзүүлэх мөнгийг олон нийтийн хандиваар цуглуулж байгаа

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Хүүхдүүдээ хазаж, зодсон эцгийн талаарх мэдээлэл танайд хэзээ ирсэн вэ?

-Энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Лантуун дохио” ТББ-д хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хазаж, боож зодсон гэсэн мэдээлэл ирсэн. Бид энэ мэдээллийн дагуу очиж уулзахад насанд хүрээгүй хоёр хүүхдийн бие аймшигтай болсон байсан. Манайхаас сэтгэл зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Харин өмгөөлөгчийн тусалцаа үзүүлэх боломжгүй байгаа. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллаж байсан, туршлагатай өмгөөлөгч ажиллуулахаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан. Гэвч өмгөөлөгчийн зардал мөнгөний асуудал хүндрэлтэй байгаа.

Бид өмгөөлөгчийн зардлыг олох гэж олон нийтэд хандсан. Олон нийт энэ ажиллагаан дээр нэлээд тусламж үзүүлэх байх. Өмгөөлөгчийн зардал мөнгө олдчихвол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гэрээт өмгөөлөгч авна.

-Өмгөөлөгчийн зардлыг олон нийтийн дэмжлэгээр олох гэж байгаа гэж байна. Ер нь хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Өмгөөллийг нэлээд үнэтэй үзүүлдэг. Хамгийн багадаа сая төгрөг байдаг юм байна лээ. Бид сая төгрөгөөр гэрээт өмгөөлөгч авах гэж байгаа. Гол нь энэ хоёр хүүхдийн эрх ашгийг бодож өмгөөлөгч авч байгаа. Энэ хоёр хүүхэд хэргийн талаар өөрсдөө мэдээлэл өгч чадахгүй. Мөн хоёр хүүхдийн ээж нь хөдөлмөр эрхэлдэггүй.

Хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй. Төрийн зүгээс энэ төрлийн хохирогчид үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэх хууль эрхзүйн тогтолцоо байдаггүй юм. Харин төрийн зүгээс төлбөрийн чадваргүй сэжигтэн яллагдагчид өмгөөлөгчийг үнэ төлбөргүй томилж өгч байгаа. Гэрч хохирогчид үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэггүй юм байна.

-Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэлээд хүнд байгаа байх. Эмчилгээний зардал мөнгийг хаанаас гаргах вэ?

-Өмгөөлөл үзүүлэх мөнгийг олон нийтийн хандиваар цуглуулж байгаа. Энэ хандивын мөнгө ахиухан цугларвал хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулахаар төлөвлөж байна.

-Одоо энэ хоёр хүүхэд болон ээжийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ. Хамгаалах байранд оруулсан уу?

-Аюулгүй байдал хангах асуудал яригдаж байгаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр болон улсын хамгаалах байранд оруулах боломжтой. Энэхүү хамгаалах байруудад албан ёсны санал тавьсан байгаа. Одоохондоо хамгаалах байр руу шилжээгүй байна. Мөн нөхөр Даваадорж нь суллагдаагүй байгаа.

-Суллагдаагүй гэж байна. Цагдан хоригдож байгаа юм уу?

-Тиймээ. Одоогоор суллагдаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Даваадорж нь хүүхдээ хазаж зодож байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Согтуу байхдаа энэ хэргийг үйлдсэн. Харин ямар нэгэн сэтгэцийн өвчингүй гэдгийг хамт амьдарч байсан эхнэр нь хэлж байгаа.

-Согтууруусан үедээ гэр бүлийнхнээ байнга хүчирхийлдэг байсан болов уу?

-Ер нь согтуу үедээ гэр бүлийнхнээ байнга хүчирхийлдэг байсан гэсэн мэдээлэл байгаа.

-Хохирогч хүүхдүүдийн эцэг эх гэрлэлтээ батлуулсан байсан уу?

-Батлуулсан.

-Энэ хоёр хүүхдийн ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оюутан гэсэн. Үнэн үү?

-Ээж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө төрийн бус байгууллагад ажилладаг. Өөрөө хувиараа шүрэн эдлэлээр юм хийдэг. Энэ чиглэлээр их сургуульд суралцаж байгаа оюутан.

-Хүүхдүүдийн ээжийг хичээлдээ яваад ирэхэд нь энэ хэрэг гарсан байсан. Тэгэхээр яг хэдэнд гарсан бэ?

-Энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Нийгэмд ил гарч байгаа нь энэ хэрэг. Далдуур энэ төрлийн гэмт хэрэг хичнээн гарч байгааг бид мэдэхгүй шүү дээ.

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. Энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулийн хэд хэд дүгээр зүйл заалтад холбогдуулан шалгадаг вэ. Танай байгууллагаас хуулийн зүйл заалтуудыг судалж үзсэн үү?

-Эрүүгийн хуулийн 100.1 дүгээр зүйл ангиар шалгаж байгаа байх. Энэ зүйл заалтаар шийтгэх нь учир дутагдалтай байгаа. Учир нь энэ зүйл заалтаар хоёр жилийн ял шийтгэл оноодог. Бидний зүгээс танхайн сэдлээр гэдэг утгаар 181.2 гэсэн зүйл ангиар оруулах бодолтой байгаа. Тиймээс энэ хэрэг дээр сайн өмгөөлөгч өмгөөлөл үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж:

“Herbalife” бол үнэтэй хор

Судлаачид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан эрин үед бид амьдарч байна. Өнөөдөр сүлжээний бизнес гэгдээд байгаа  “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоосон байдаг.

Өнөөдөр энэхүү сүлжээний улмаас олон хүн  эрүүл мэнд, мөнгөөр хохироод байгаа билээ.   Тийм ч учраас  Хербалайф  хэмээх энэхүү пирамидын луйварыг  олон улсад хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл  Хербалайф нь  пирамидын луйвар болох нь ч батлагдсан бөгөөд пирамидын бизнес нь  өөрөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс  ялгаагүй  луйвар юм.  http://www.herbalifepyramidscheme.com/  сайтад Хербалайф нь ашгийн төлөөх пирамид хэлбэр бүхий  сүлжээ гэдгийг хэлээд тайлбарлаад өгсөн баримт нотолгоо жишээнүүд хангалттай байна.

Үүнээс чухал эмзэглүүлэхээр зүйл бол  хэрэглэгчдийн  эрүүл мэнд юм.  Тухайлбал  Хербалайфыг гурван сар хэрэглэсэн бүсгүй  биедээ гарсан өөрчлөлтийг хэлж, сэрэмжлүүлсэн байгаа юм.

Бичлэгт гарч байгаа бүсгүйг Стелла Чуа гэдэг бөгөөд  3 сарын турш хэрэглэхэд  хүссэн хэмжээндээ хүртэл турсан байна. Үүндээ сэтгэл хангалуун байсан ч бүсгүйн  арьс нь  биржгэр болохын  амархан ядардаг болсон байна. Тэрбээр Хербалайфыг хэтэрхий их сурталчилж,   сөрөг талыг нь гаргахгүй  байсан болохоор  итгээд хэрэглэсэн боловч сөрөг үр дүн гарсан болохоор  өөрийнхөө туршлагыг хуваалцсан нь энэ.

Гэхдээ олон улсад  эрүүл мэндээрээ хохирсон хүн маш олон байгаа бөгөөд  эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй гэдгийг дараах байдлаас харж болно. http://herbalife-bad-effects.blogspot.com/  сайтад  Хербалайфын сөрөг талыг ийнхүү бичжээ.

Хөөлгөдөг:  Дотор эрхтэнг зурагт үзүүлсэн шиг их хэмжээгээр хөөлгөдөг.  Тиймээс “Herbalife”-ийн дийлэнх бүтээгдэхүүн ингэж хөөлгөдөг бөгөөд  хэрэглэж байсан үеэ  хэрэглэхгүй байгаа үетэйгээ харьцуулаад бодоод үзэхэд л хангалттай.

 

 

 

Ам цангадаг: Зарим төрлийн цай нь ам цангуулж, хуурайшуулдаг.  Детокс бүтээгдэхүүн нь ам ихээр цангуулдаг тул тэр хэмжээгээрээ  шингэн их хэрэглэхийг  шаарддаг.

Зүрхний хэм алдуулдаг: Хербалайфын бүтээгдэхүүнүүд нь  кофейн агуулдаг бөгөөд энэ нь зүрхний хэм алдагдуулдаг.  Хербалайфын бүтээгдэхүүнүүдээс цайнд кофейн ихээр агуулдаг бөгөөд  цайг тогтмол ууснаар  зүрхний  судас нарийсдаг.

Гэдэс, ходоод хямрах, толгой  өвдөх:  Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлж байгаа ихэнх хүний дотор муухайрах,  толгой эргэх, толгой өвдөх,  ханиад хүрэх,  өвчин амархан тусах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч  Хербалайфын  пирамидын  луйварт нэгэнт орсон нөхдүүд : Биед чинь олон жил хуримтлагдсан хор гадагшлахдаа ингэдэг юмаа.  Бүтээгдэхүүнээ  үргэлжлүүлж хэрэглээрэй л гэдэг.  Үнэн хэрэгтээ таны бие  хорыг хүлээж авахгүй, гадагшлуулахыг хүсэж байгаа дохио юм.

Шээсэнд  үнэp орох, хөлс ихээр гарах: Биеэс хор гадагшилж байгаа  гэж тайлбарладаг ч  энэ нь  таны биед тохирохгүй гэдгийг илэрхийлж байгаа нэг хэлбэр

Харшил өгч, хамар битүүрнэ:  Загасны тостой ихэнх бүтээгдэхүүнээс хэрэглэгчид харшил өгсөн байдаг. Үүний улмаас  хамар нь битүүрч, харшил өгөхийн  зэрэгцээ  арьс, амьсгалын  замын эртхэн  гэмтдэг.

Тэжээлийн дутагдал:  Зөв хоололтын  клуб гэж байдаг.  Тэдгээр нь  коктейль уугаад л хоол болно гэдэг ч үнэндээ хүн өөрт хэрэгтэй шим тэжээлийг  хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс бус хоол хүнснээс авах ёстой.   Тиймээс тэжээлийн дутагдалд ордог бөгөөд үүний улмаас ядрах, цөнхийх зэрэг олон сөрөг нөлөө гарах болно.

Донтуулдаг: Найрлагандаа донтуулагч, сэргээгч агуулсан байдаг бөгөөд  энэ нь  бүтээгдэхүүнийг дахин хэрэглүүлэх бизнесийн  явуургүй аргын нэг.

Хөл хавагнуулдаг: Хербалайфын найралгад орсон зарим бүтээгдэхүүн нь  харшил өгдөг бөгөөд  хөл болон бие хавагнуулдаг.

Ходоодны хүчлийг ихэсгэдэг: Cell U Loss бүтээгдэхүүн хамгийн ихээр ходооны хүчлийг ялгаруулдаг.  Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ихэнх хэрэглэгчдын дотор хямарч, ходоодны хүчил ихэссэн байдаг.

Жирэмслэлт: Жирэмсэн болохыг  хүссэн бүсгүйчүүдийн биеийн дархлааг эвддэг. Өөрөөр хэлбэл сульдаа жирэмсэн болно гэсэн үг.  Хэрвээ жирэмсэн эмэгтэй хэрэглэсэн тохиолдолд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хөхүүл эхчүүд  өөрийгөө болон хүүхдээ давхар хордуулж байгаа хэрэг.

Арьс биржрүүтэх, үс унах: Ийм тохиолдол ихээр гардаг бөгөөд үүнийг сүлжээний бизнесээ сурталагчид эд эсийн хэмжээнд хүртэл нөлөөлж байна гэж ирээд л магтана. Үнэн хэрэгтээ бүтээгдэхүүн биед хор болж байгааг шууд илтгэж байгаа хэрэг юм.

Хоолонд дургүй болох:  Дан Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглээд сарын  дараа  жимс, жимсгэнэ, хоол идэхэд дотор муухайрч, өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил өгдөг. Ингэснээр хүн өмнө нь иддэг байсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй болж улмаар    Хербалайфын бүтээгдэхүүнд донтохоос өөр аргагүйд хүрдэг.

Таргалуулдаг:  Бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихоор  эргээд маш хурдан таргалуулдаг.

Ийм сөрөг нөлөө гарах шалтгаан нь Хербалайфын бүтээгдэхүүнүүд  кофейн, хар тугалга, шинжилгээгээр батлагдаж, нотлогдоогүй эм болон эмийн ургамал найрлагад нь орсон байдаг талаар http://www.ehow.com/facts_4963945_what-dangers-herbalife.html сайтад бичжээ.

Херфалайб хэмээх энэхүү биологийн идэвхит бүтээгдэхүүнийг 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ. Тодруулбал, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Америкт  судалгаа хийхэд биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг 10 000 хүн тутмын 2500 нь эрүүл мэндээрээ хохирч, 100 гаруй хүн нь нас барсан тохиолдол илэрчээ. “Неrbalifе”-ын зарим бүтээгдэхүүн эфедриний орцтой байдаг. Эфедриний орцтой биологийн идэвхит бүтээгдэхүүн нь бусад бэлдмэлээсээ хохирогчоороо тэргүүлж 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ.

Ийм л  хорыг өнөөдөр Монголчууд өндөр үнээр худалдан авч байна. Хэрэглэх эсэх нь таны сонголт.  Гэхдээ Эд баялгаа алдвал багыг алдсанд тооц, нэр төрөө алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг үгийг санаарай.

Бид дараагийн цувралаар аль улсуудад яагаад хориглосон талаар  болон  Монголын хэрэглэгч хэрхэн хохироч, өнөөдөр байдал ямар байгааг хүргэх  болно.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

“МТЗ”-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу?

Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүй­цэтгэх за­хир­лаар сонгогдсон П.Бат­сайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох бол­лоо. Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн дар­гаар ажиллаж байжээ.

Тэр үедээ доод ту­шаалынхаа албан хаагч эмэгтэйг элд­вээр да­рамталж “ажлын бай­ран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж. Дарамтад өртсөн эмэг­тэй олон удаа­гийн үйлдлийг тэсэхээ бай­гаад эцэст нь дээд удирд­ла­га­дууддаа гом­дол гаргасан байна.

Гэвч тэдэнд тохиолдсон бузар хэргийг шийдвэрлэж өгөхгүй эсрэгээрээ, улам их ч дарамт шахалтад оруулж зарим эмэг­тэй нь арга ядах­даа ажлаасаа өөрсдийн са­налаар гарч байжээ.

Ингээд уг эмэгтэй эрхээ хамгаалуулахаар Хүний Эр­­хийн комисст гом­дол гар­­га­сан байдаг. Гом­дол гаргагчийн хүсэл­тийг тус комисс хүлээж аваад П.Бат­сайхныг шалгаж, хэд хэ­дэн ноцтой зүй­лүүдийг баримтжуулжээ.

Тухайлбал гомдлын да­­­­­­гуу ХЭҮК-оос хяналт шал­галт хийхэд П.Батсайхан гэгч нь гурван удаагийн үйлд­­лээрээ эмэгтэйчүүдийг бэл­гийн дарамтад оруулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Тиймээс тус комиссоос өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд 3/09 тоот албан шаардлага гарган Монголын мянганы сорилтын сангийн суурин төлөөлөгч Роберт Рийд, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар нарт хүргүүлжээ. Тэрхүү шаард­лагын дагуу гүйцэтгэх захир­лын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар өн­гөрсөн оны дөрвөдүгээр са­рын 12-нд 13/81 тоот ту­шаал гарган П.Батсайханд сахилгын шийт­гэл ногдуулж үндсэн ца­линг гурван сарын хуга­цаатай 10 хувиар бууруулах арга хэмжээ ав­чээ. Товчхондоо П.Батсай­ха­­­ныг алдаа дутагдалдаа дүг­­­­­нэлт хийж ажиллахыг үүрэгд­сэн байна.

Ямартай ч ХЭҮК-оос П.Батсайхныг гурван удаа­гийн үйлдлээрээ уг эмэгтэйд ажлын байран дахь бэлгийн дарамт учруулж байсныг нь тогтоосон тул тийнхүү цалингийн 10 ху­виар торгууль ногдуулсан гэсэн үг.

Угтаа бол хохирогч эмэг­тэй түүний хийсэн гэм нүглийг илчлэх гэж ХЭҮК-т хандсан. Нөхцөл байдал ийм байхад П.Батсайханыг төрийн өм­чит “МТЗ” хэмээх их ай­лыг удирдах болсонд олон хүн гайхаж байна.

Ер нь бол ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүл­дэг гэмт хэрэг өмнө нь маш ихээр гарч байсан ч тэгсхийгээд л нам жим болдог байсан.

Хамгийн гол нь эл хэргийг үйлдэгчид ихэнхдээ дээд тушаалын албан хааг­чид байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өөрөөр хэл­бэл ажлын байран дахь бэл­гийн дарамтад орсон эмэг­тэйчүүд өөрсдийгөө тэр бол­гон хохирогч гэж зар­лахаас ичиж, татгалздаг уч­раас хуулийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хэргийг нууц­­­ладаг.

Товчхондоо эл хэр­гийг илч­лэн таслан зог­соох арга нь мухардмал гэсэн үг. Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­­жин “шүдгүй” ша­хам хуу­лиудын нэг гэж то­дор­­хойлсон байдаг юм билээ. Харин хууль цагдаа­гийнхан болон судлаачдын өгч буй мэдээллээс харахад энэ төрлийн буюу ажлын байран дахь бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг тухай харамсалтай дүнтэй судалгаа гарсан байдаг.

Тиймээс “МТЗ”-ын дар­гаар сонгогдсон П.Бат­сай­ханыг өдгөө сурсан зангаа хаяж чадахгүй дээ гэж хэлэх хүн ч олон байна.
Тэрбээр 2006-2008 онд Зам, тээвэр, аялал жуулч­ла­лын яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа ч энэ төрлийн хэ­рэгт нэр холбогдож байсан гэдгийг эх сурвалжууд мэ­дээлж байсан. Ямартай ч ажлын байран дахь бэлгийн да­рамт учруулагч гэх нэр зүүгээд буй П.Батсайхан дарга “МТЗ” хэмээх их ай­лыг яажшуухан удирдах бол гэдэг нь хэн хүний сонир­холыг татаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө нь хүнийг эвддэг учраас зохих ёстой газрууд нь төрийн өмчит компаниудын захирлуудыг нарийн судалж тухайн ал­бан тушаалд томилвол зүйд нийцэх болов уу. Ямартай ч бид хохирогч бүсгүйн ярилцлагыг дараагийн дугаартаа нийтлэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:

Д.Батжаргал: “Ноёд констракшн” компани С.Билэгтийнх биш гэдгийг шүүхээс тогтоолоо

   “Ноёд констракшн” компанийг С.Билэгтийнх биш гэдгийг шүүхээс тогтоосон талаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалын ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

– “Ноёд констракшн”-ийн талаар янз бүрийн мэдээлэл явж байна. Та тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

– Би 2009 оноос эхлэн “ Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд гүйцэтгэх захирлын эрх үүргийн дагуу өөрөөр хэлбэл, хуулийн дагуу ажиллаж байв.  Гүйцэтгэх захирлын гэрээнд зааснаар бол тус компанийн гүйцэтгэх захирал нь нэг сая төгрөгийг зарцуулах эрхтэй. Үүнээс дээш мөнгөн дүн гарах юм бол “ Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж гарын үсэг зурж,  шийдвэрлэх үүрэгтэй байсан.

– Та нэг сая төгрөг зарцуулах эрхтэй гэж хэллээ. Таныг ямар учраас гурван сар  баривчилж хорьж цагдсан юм бэ?

–       Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа иргэн С.Билэгттэй гэрээ байгуулан ажилласан юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар бодит байдлаас тэс өөр зүйл яваад байгаа учраас хэвлэлд хандаж байгаа хэрэг. Яг юу болсон гэхээр компанийн тухай хуулиар би нэг сая төгрөг зарцуулах эрхтэйгээр иргэн С.Билэгттэй гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн юм. Гэтэл иргэн С.Билэгт үүнийг мушгин гуйвуулж өөрийнх нь компани мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж байгаад ихээхэн харамсч байна. Уг нь энэ компанийн хууль ёсны өмчлөгч нь Г.Дамдиндорж гэдэг хүн байгаа юм. Миний хувьд нэг сая төгрөгийн эрхтэй л захирал байсан гэсэн үг. Үүнийхээ хариуд сая гурван сар гаруй хугацаанд хоригдож байгаад гарч ирлээ.

–  “Ноёд констракшн” компанитай холбоотой шүүх хурал болсон гэсэн. Ямар шийдвэр гарсан юм бэ?

–    Иргэн С.Билэгтийн нэхэмжлэлтэй шүүх хурал саяхан болж өнгөрсөн.  Тус шүүх хурал нь иргэний хэргийн нэгдүгээр тойргийн шүүхээр хэлэлцэгдсэн. Энэ хурал 2014 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон. Би тус хуралд хариуцагчаар оролцож, хөрөнгийн эзэн гэдгээр нь Г.Буяндорж шүүх хуралд оролцсон. Шүүх хурал зургаан цаг гаруй үргэлжилсэн.  Тус шүүх хурлаар иргэн С.Билэгтийг “Ноёд констракшн” компанийг худалдаж авсан гэх 540 сая төгрөгийн баримтыг гаргаж өгөхийг шүүхээс хүссэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах захирамжийг шүүхээс гаргасан гэсэн үг. Мөн “Сэлэнгэ” хорооллын А, В блокуудыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдгийг шүүхээс шаардсан боловч шүүх хурал дээр С.Билэгт нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Нэг ёсондоо олон сар жил “Ноёд констракшн” минийх гээд байгаа С.Билэгтийн яриад байгаа зүйл шүүх хурал дээр нотлогдоогүй юм.

–       Ингэхэд 540 сая төгрөгийн эх үүсвэр хаанаас үүдэлтэй юм бэ?

–       Энэ 540 сая төгрөгийн асуудлыг С.Билэгт л ярьдаг болохоос биш, яг амьдрал дээр  540 сая төгрөгийг өгч авсан зүйл байхгүй шүү дээ. Үүнийг сая шүүхээс албан ёсоор тогтоож өглөө. Тиймээс иргэн С.Билэгтийн нэхэмжлэлтэй энэ хэргийг шүүхээс  албан ёсоор хэрэгсэхгүй болголоо. Шүүх ийн захирамжид зааснаар бол нэхэмжлэгч талынхан  арав хоногийн дотор гомдол гаргаж болно гэж байгаа. Энэ хугацаа нь гуравдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болсон.  Энэ тохиолдолд шүүхийн анхан шатны шийдвэрийн дагуу С.Билэгт “Ноёд констракшн” компанийн өмчлөгч гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй гэсэн үг юм. Тиймээс иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас цаашдаа энэ асуудал эрүүгийн асуудал болж хувирах магадлалтай. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь “Ноёд констракшн” компанийн захирал Г.Дамдиндорж гэдгийг тогтоосон. Харамсалтай нь энэ шийдвэрийг иргэн С.Билэгт үл биелүүлж,  шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд С.Билэгт  200 гаруй айлын орон сууцыг зарж борлуулан 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

 

“Хаш чулуун” саунд дөрөв хоног “цогц” үйлчилгээ аваад хорвоог орхижээ

hash

Саунд нь хүн амины хэрэг гарсныг захирал нь мэдээгүй гэв 

Үхсэний  хохь, амьдын зол гэгч хэлц  үг өнөө­дөр жинхэнэ бүрэн ут­гаа­раа хэрэгжиж байгаа гэ­хэд хилсдэхгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх зарчимд тул­гуурлан үйл ажиллагаагаа явуул­даг хэтэрхий даварсан эрх мэдэл бүхий газар нэгээр нэ­мэгджээ.

Учир нь Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвс­гэрт орших “Хаш чулуун” хэ­мээх саун нь үйлчлүүлж буй хүн­дээ архи, согтууруулах ун­даагаар  үйлчилж, хэд л бол хэд хонуулдаг гэх нэгэн хэ­рэг гарчээ. Бидэнд ирсэн мэ­дээллээр ийнхүү олон хоног тус саунд үйлчлүүлсэн нэгэн залуу амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гар­сан байна. Тиймээс манай сур­валжлах хэсэг тухайн хэ­рэг үнэхээр гарсан эсэхийг тод­руулахаар ЦЕГ-ыг зорив.

Саунд дөрвөн өдөр үйлчлүүлээд амиа алджээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ах­мад Ё.Лхагвасүрэн “2014 оны хоёрдугаар сарын 23-ны өд­рийн хоногийн мэдээнд Баян­гол дүүргийн есдүгээр хо­роо Эрүүл мэндийн VI төвд 103-т өгсөн дууд­ла­гаар хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл цаг­даагийн байгууллагад ирсэн бай­на.

Уг мэдээллийн дагуу хоёр­дугаар сарын 23-ны 02.50 цагт шалгахад “Хаш чулуун” саунд хоёрдугаар сарын 19-нөөс хойш үйлчлүүлсэн Баян­зүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 42 настай эрэгтэй О гэгч нь тус сауны газарт үйлчлүүлж байхдаа бие нь муудаж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэн­дийн VI төвд  хүргэгдэн очоод нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II  хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм. Үүнээс үзэхэд,  амь насаа алдсан О гэгч нь “Хаш чулуун” саунд 3-4 хоног үйлчлүүлсэн болж таарч байгаа юм. Ийнхүү үйлчлүүлэгчээ “үхтэл” нь олон хоног саундаа цогц үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Хаш чулуун” сауныг зорьсон юм.

Биднийг саунд очиход угтах үйл­чилгээ үзүүлдэг бүсгүй их л ууртай угтав. Учир нь би хэвлэлээс явж байгаа учраа хэлээд хүн амины хэргийн талаар лавлан асуусан нь түүний уурыг хүргэсэн хэрэг. Угтагч бүсгүйн хэлж буйгаар “Манай саунд хүн үхээгүй. Хэн та нарт тийм мэдээлэл хэлсэн. Харин сүүлийн үед тийм мэдээлэл гадуур цацагдаад байгаа. Хэд хэдэн телевизээр мэдээ нь гарч байсан. Тэр худлаа мэдээлэл” гээд уурлаж гарав. Хэсэг хугацааны дараа ууртай угтагч бүсгүй биднийг  тус сауны захирал н.Баясгалан хэмээх бүсгүйтэй уулзууллаа.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн талаар мэдэхгүй

“Хаш чулуун” сауны захирал н.Баясгалан ”Манай саун то­дор­хой хэмжээнд байр сууриа ол­сон газар. Тиймээс манай өр­сөлдөгч газрууд ийм худал мэдээлэл цацаж байгаа байх. Зүгээр л та нарт ийм худал мэдээлэл хэлсэн хүнээ л хэлчих. Бид ямар зорилготой ийм зүйл яриад яваад байгааг нь мэдэх хэрэгтэй байна.

Хэрэв манай саунд хүн нас барсан бол одоо юу гэж ажиллаж байх вэ. Холбогдох байгууллагууд нь ирээд аль хэдийнэ үйл ажил­лагааг минь зогсоочихсон байгаа” гэлээ. ЦЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн хэрэг байтал угтагч бүсгүй тэр бүү хэл захирал хэмээх бүсгүй нь хүртэл энэ ноцтой хэргийн талаар мэдээгүй төдийгүй бид­нээс анх удаа сонсоод нү­дээ бүлтийлгэн гайхах нь со­нин. Эх сурвалжийн хэлж буй­гаар хохирогч залуу “Хаш чу­луун” саунд үйлчлүүлэх гур­ван хоногтоо хоол, унд хэрэглэлгүй зөвхөн тус саунаас архи, пиво авч ууж байсан гэх.

Тиймээс бид манай улсад сауны стандарт гэдэг зүйлд архи согтууруулах ундаа зарж борлуулахыг зөвшөөрдөг, нэг үйлчлүүлэгч 3-4 өдрөөр үйлч­лүүлээд байж болдог эсэхийг мэ­дэхээр МХЕГ-ыг зорив. Гэ­тэл мэргэжлийн хүний хэлж буйгаар MNS 5164:2010 стан­дартын 5.7-д “Согтууруулах төр­лийн ундаагаар үйлчлэх, үйлч­лүүлэгчийг согтууруулах ун­даатай нэвтрүүлэхийг хо­риглоно” хэмээн заасан байна. Гэтэл хохирогч залууд нэг биш хоёр биш бүр гурав хоног согтууруулах ундаа зарж байсан байх юм. Түүнчлэн 7.6-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн хүнд үйлч­лэхгүй байх  гэсэн заалтыг өр­сөл­дөгч олонтой гэх “Хаш цог­цолбор” хэмээх харшийн ажил­чид мэддэггүй ажээ.

Ямар ч хүн амиа алдаагүй гэж үгүйсгээд байсан учир бид хэр­гийг шалгаж байгаа гэх Баян­гол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж хэр­гийн талаар тодруулав. Баян­гол дүүргийн цагдаагийн хоёр­дугаар хэлтсийн хэрэг бүрт­гэлийн хэлтсээс өгсөн мэ­дээллээр “Хаш чулуун” саунд хүн амины хэрэг гарсан гэсэн бүрт­гэл байхгүй. Тиймээс хэ­рэг нь бүртгэгдээгүй байгаа учир мэдээж тийм хэрэг шал­гагдаагүй” гэлээ. Ингээд  дам­пуурлын үүр, уурхайг бий бол­госон “Хаш чулуун” хэмээх саунд амиа алдсан гэх хэргийг үйлч­лүүлж байсан сауны за­хирал,  хэргийг нь шалгаж бай­гаа цагдаагийн хэлтсийнхэн мэдэхгүй байгаа нь хачир­халтай.

Эмнэлэгт цогцос хүргэгдэн иржээ

Эх сурвалжийн хэлж буй­гаар “Хаш чулуун” саунд 3-4 өдөр үйлчлүүлсэн залуу энэ өд­рүүдэд ганцхан бэлэн гой­мон­гоос өөр ямар ч зүйл идээ­гүй гэнэ. Тэр бүү хэл нас барсан залуугийн бүх бие нь шар, ногоон өнгөтэй болсон байжээ. Энэ нь хохирогч олон нийтийн саунд үйлчлүүлэхийг хориглосон буюу халдварт өвч­тэй байсан байх магадлалтай байж болох юм.

Тиймээс бид хохирогч залуу амиа алдах болсон шалтгаан нь юу байв, ямар учраас түүний бие шар ногоон өнгөтэй байсан зэрэг мэдээллийг авахаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг хууч­наар Эрүүл мэндийн VI ду­гаар төвд очсон юм. Баянгол дүүр­гийн нэгдсэн эмнэлгийн Тас­гийн эрхлэгч Б.Шинэхүү “Хоёрдугаар сарын 23-ны 02.00 цагийн орчим “Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан гэх хү­н манай эмнэлэгт хүр­гэг­дэн ирсэн. Хүргэгдэн ирэх­дээ аль хэдийнэ амьсгал хураа­чихсан цогцос ирсэн. Тиймээс ма­найхаас тухайн хүний өвч­ний талаар мэдээлэл өгөх бо­ломжгүй.

Цогцсыг шүүх эм­нэлэг рүү шилжүүлсэн. Та бүхэн шалгагдаж байгаа цаг­даа­гийн газар, эсвэл шүүх эм­нэлгээс очиж мэдээлэл авах хэрэгтэй байх” гэв. Гэтэл нөгөө цагдаагийн газар нь бидэнд мэдээлэл өгөх нь битгий хэл тийм хэрэг болоогүй, манайд мэдээлэл алга хэмээн хээвнэг хариулаад сууж байх. Үүнээс үзэхэд иргэдэд Хаш ресторан, Хаш караоке, Хаш чулуун саун гээд үнэхээр цогц үйлчилгээ үзүүлдэг “Хаш цогцолбор” нь архи, согтууруулах ундаа борлуулан, олон хоногоор архидуулаад олдог орлогоосоо салахыг хүсээгүй бололтой.

Тиймээс ч уг хүн амины хэр­гийг нуун дарагдуулах гэсэн байж болох юм. Учир нь ЦЕГ, Эрүүл мэндийн VI төвийнхөн хэрэг болс­ныг гэрчилж байхад Баян­гол дүүргийн цагдаагийн хоёр­дугаар хэлтэс, сауны захирал  мэ­дэхгүй хэмээн мэлзэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Ж.Мягмар
Эх сурвалж: www.mminfo.mn