Эмэгтэй хүнийг ойлгоход хэцүү юмаа

unt

Сайн байнуу эрхэм уншигч зөвлөгч нараа та бүхнээс амьдралын ухаан, арвин их туршлагаса хуваалцаач гэж гуйж байна. Би одоо 31-тэй эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр надаас 5 дүү. Эхнэртэйгээ нийлээд бараг 4 жил болж байна. Анх найзуудтайгаа уулзаж байгаад танилцаад нээх удалгүй хүүхэдтэй болоод хамт амьдрахаар болсон юмаа. Манай эхнэр одоо болтол гэртээ хүүхдээ хараад сууж байгаа л даа. Тэгээд сүүлийн үед манай эхнэрийн зан ааш маш өөрчлөгдөөд байх юм. Хүүхэд төрснөөс болоод ааш зан хувирдаг юм болов уу гэж бодоод хэрэлдэж маргахгүйг л бодох юм. Сүүлдээ бүр юм л бол хэрүүл өдөөд ажлаа хийгээд явж байхад хүртэл хардаад хачин хачин юм ярих юмаа.

Уул нь би эхнэртээ хайртай хүүхэддээ маш их хайртай энэ амьдралыхаа төлөөл зүтгэж байгаа эр хүн л гэж боддог. Манай гэр бүл яахав түрээсний байранд амьдардаг л даа. Залуу хүнд бэрхшээл асуудлууд тулгарч маргалдаж хэрэлдэх зүйл бололгүй л яахав гэж боддог л доо. Сүүлийн үед бүр элдэв бусаар хэлээд яагаад энэ хачин юмтай суучваа, чи бол хэн ч биш зэрэг гомдохоор юм их хэлэх юмаа. Би тэгээд сүүлдээ бүр салах шийдвэр гаргачаад байж байна л даа.

Хааяа хэрэлдэхээр бүр хэлснээр нь тэр бүсгүйчүүдтэй нь явалдчихмаар санагдах үе хүртэл гарахын даанч би хүүхдээ бодоод ийм зүйл хийж чадахгүй юм. Би уул нь их тайван зөөлөн хүн л дээ хүнтэй маргалдаж хэрүүл хийдэгүй дуугай талдаа хүн л дээ. Хүний ааш зан хувирдаг юм шиг санагдаж байна одоо өөрийгөө харахаар нэг л их ууртай уцаартай хүн шиг болчих юм. Одоо би гэртээ харилгүй ажил дээрээ 7 хонож байна. Би гэж нэг ийм л амьдралтай хүн байна…

www.cekc.mn

Зохицох ёстой болвуу эсвэл засах ёстой юм болoв уу?

0a0f4ee5765a0da722ea3a6b9b9ebcd3

Сайн байцган уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 24 настай энгийн нэгэн залуу жил 5 сарын өмнөөс хайртай хүнтэйгээ учирч байлаа. Энэ бол дан надад биш өөр хүмүүст ч тохиолдог асуудал болвуу хэмээн санаа бодлоо хуваалцахаар шийдлээ. Найз охин маань царайлаг бусадтай их нийтэч гэвч найз охин руу маань илт залуус хандрах юм. Үүнийг эхэндээ би нэг их тоодоггүй байлаа сүүлдээ бид хоёрыг хамт байхад урьд нь харж байгаагүй дугаараас мэссэж ирнэ фэйсбүүк дээр нь илт өдсөн коммент бичигдэнэ. Өөрөө хэлэхдээ олон эрэгтэй найзтай гэх гэвч хүн өөрөө за гэхгүй бол нөгөөдүүл нь байнга хандархаад байхгүй гэж сүүлийн үед боддог боллоо.

Бид хоёрын энэ харилцаанд хүндлэл гэх зүйл байх ёстой гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би өөрөө араар тавих бас бус эмэгтэй гэж хараад байдаггүй надруу хааяа танихгүй хүн амьтан бичих, ярих тохиолдол байдаг. Би үүнд нь эрс татгалздаг. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэвэл би энэ байдалтай зохицох ёстой болвуу аль эсвэл найз охин маань энэ зан байдлыг засах хэрэгтэйн болвуу? Энэ асуултан дунд би толгой гашилган бодож байна. Өөрсдийн туршлага үнэт бодлоо хуваалцана уу ахан дүүс минь…

cekc.mn

Надад одоо 2 хүү маань байхгүй хэцүү байна яах вэ?

munguu

Яамаар ч юм дээ би европд ирээд 3 сар болж байна. Уг нь эхнэр 2 хүүгийнхээ хамт ирсэн. Миний 2 хүү бага нь 2 настай том нь 3-тай.

Эхнэр нэг халтар аав шигээ 50 гарсан хүнтэй мөнгөний төлөө унтаж байсныг би мэдээд солиорох шахсан. Би араас нь 1 өдөр мөрдсөн юм. Надад баригдаад ичэхчгүй намайг дарамталж хүчэндсэн гээд юу ч ярихгүй. Цагдаад хэлсэн уулзсан чинь нөгөө халтар нь би хүчэндээгүй 1 удаа секс хийхдээ 100 эврогоор унтдаг байсан. Унтаж байх үедээ нууцаар бичлэг хийсэн тэрийгээ цагдаад болон бид 2-т үзүүлсэн.

Ямар ч хүчэндүүлсэн шинжгүй дарамтгүй секс байна лээ. Тэр үед би бараг ухаанаа алдсан байхаа…

Бид 4-н амьдралд ямар ч дутагдах юм байгаагүй ээ амьдарлаа дээшлүүлэх гэж ирсэн биш бүүр дордуулчлаа. Би хардахгүй болохороо алдсан юм болуу?

Гадуур ярихдаа намайг хөөсөн зодож дарамталж байсан гээд ярьж байна лээ. 1 сарын дараа монгол руугаа явна гээд голландад цагаачаар очсон байна лээ. Би араас очоод уулзаж үзсэн 2 хүүгээ бодоод бүгдийг уучлаад 2 хоног байж үзсэн. Өрөөгөөрөө баахан залуучууд цуглуулчихсан алцагнаал байж байна лээ. Бас 1 залуутай учиртай болсон гэж надад хөндлөнгийн нэг настай эгч хэлсэн.

Тэр залуутай би ярилцаж үзсэн архи чинь байна лээ. Яахав би монгол хүний омгоороо хэд хэдэн удаа ухамсарын шанаа өгсөн ч эхнэр тэр залуугаа өмөөрөөд надыг тэр цагаачийн байрнаасаа хөөсөн. Надад одоо 2 хүү маань байхгүй хэцүү байна яах вэ?

www.cekc.mn

Төрөөд удаагүй хөөрхөн О.Дөлгөөний будаггүй төрх

  “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин О.Дөлгөөн энэ сарын долооны өдөр хүүтэй болсон билээ.  Төрсөн цагаасаа цахим ертөнцөөс “түр чөлөө” аваад байсан жүжигчин эх хүний жаргалыг  эдэлж байгаагаа  өөрийнхөө цахим хуудсаар  мэдэгдэв.

Тодруулбал, өнөөдөр  өөрийнхөө цахим хуудсанд: “Бүтэн нойртой хонож үзээгүй, Бүлээн цайгаа ууж чадаагүй… гэдэг чинь яасан үнэн үгтэй дуу вэ? Хэхэ. Тиймээ  би эх хүн. Өглөөний мэнд my followers!”   хэмээн бичиж будаггүй  орондоо хэвтэж байгаа үзэсгэлэнт зургаа олон нийтэд дэлгэснийг хүргэж байна.

Жаклин Сабуридо: Үхээд боссон эмэгтэй

1999 оны 9 дvгээр сард Жаклины сууж явсан машин єєр машинтай мєргєлджээ. Тэр vед машины жолоог найз нартайгаа наргиад нэлээд их хэмжээний шар айраг уусан 17 настай оюутан барьж явжээ. Авто осол болоход Жаклин шатаж буй машинд 45 секунд тvгжигдсэн бєгєєд энэ хугацаанд тvvний биеийн арьсны 60% тvлэгджээ. Тэрбээр 40 удаа мэс засал хийлгэж насан  туршдаа єрєєл татанхай болж vлджээ. Тиймээ тэр нэгэн авто осол тvvний амьдралыг там болгон хувиргасан…

Авто ослоос хойш Жаклин 40 удаа мэс засал хийлгэжээ.

Авто ослоос хойш 3 сарын дараа.

Зvvн нvдний зовхи нь тvлэгдэн vгvй болсны улмаас Жаклин юм харахын тулд нvдэндээ дусаагуураар дусал хийлгэж байна.

Авто осолд орсон хvн бvр vхдэггvй:

Энэ фото зургийг Жаклиныг авто осолд орсноос хойш 4 сарын дараа авчээ. Эмч нар одоо хvртэл тvvнийг эмчилсээр байна.

Жаклины сууж явсан машин шатжээ. Тэрбээр шатаж буй машинаас гарч чадалгvй 45 секунд болоход тvvний биеийн арьсны 60% тvлэгдсэн байв.

Энэ бол Жаклин Сабуридо. 1999 оны 9 дvгээр сарын 19.

Тэрбээр эцэгтэйгээ хамт байна. 1998 он.

Жаклин Венесуэлд амарч байна.

Энэ залуу одоо 20 настай. Тэрээр одоог хvртэл 3 жилийн ємнєх гайтай шєнє жолооны ард согтуугаар суусандаа харамсаад бардаггvй. Мөн Жаклины амьдралыг там болгосноо ойлгодог гэнэ.

Эдvгээ Жаклин Сабуридо нvvрний трансплаци (шилжvvлэн суулгах) мэс засал хийлгэх зайлшгvй шаардлагатай 20 хvний дараалалд ордог. Хэрэв нvvрний мэс засал амжилттай болох юм бол амьдрал баяр баяслаар гийх байх хэмээн Жаклин бодсоор байна.

…Жаклины энэ мєрєєдлийг бvтнэ гэдэгт тvvний эцэг Амадео итгэж Жаклиныг дэмжсээр байна…

 

С.Хонгорзул охинд хандив өглөө

 

Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд өөрөө осгосон юм. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх одоо ч намжаагүй байна.

Харин дүүгийнх нь хувьд “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаа уржигдар нөхөн сэргээх мэс засалд орж одоогоор бие нь сайжирч байгаа аж.

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон охины эмчилгээнд зориулж 4 сая 114 мянган төгрөгийн хандив өгсөн байна. Мөн С.Хонгорзул охинд Дуучин С.Жавхлан тоглолтынхоо нэг өдрийн орлогийг хандивлахаар болсон.

Эх сурвалж: Undesten.mn

 

Дэлхийн хамгийн өндөр охин

Танилц, энэ бол Элисани да Крус-Силва. Тэр 17 настай. Түүний өндөр 203 см. Тэрээр Бразилийн Салинополисе хотын оршин суугч бөгөөд өөрөөсөө 40 см намхан нуруутай найз залуутай гэнэ. Түүний найз залуу Франсинальдо да Сильва 22 настай, ердөө 163 см өндөр. Элисани хүний тархин дахь өсөлт, бодисын солилцоонд нөлөөлж байдаг дааврыг боловсруулдаг гипофиз булчирхайн хорт хавдарын улмаас ийнхүү үлэмж биетэй болжээ. Аз болоход эмч нар хорт хавдрыг авч хаясан байна. Элисани загвар өмсөгч болохыг хүсдэг. Тэрээр найз залуугийнхаа талаар “Түүний бусадтай болон надтай хэрхэн харьцаж байгаа нь надад таалагддаг. Гэхдээ түүнтэй хөтлөлцөөд явахад хүмүүс түүнийг миний дүү эсвэл хүү гэж боддог нь надад хэцүү байдаг” хэмээсэн юм.

Түүний найз залуу Франсинальдо барилга дээр ажилладаг. Найз нөхөд нь түүнээс найз бүсгүйгээ яаж тэвэрдэг талаар байнга асууж шалгаадаг гэсэн. Гэхдээ тэр хайр сэтгэлд ямар ч зүйл саад болохгүй хэмээн тэднийхээ амыг тагладаг гэнэ лээ. Залуу эр “Элисани гайхалтай охин. Тэр үнэхээр өндөр ч гэлээ сайхан харагддаг. Бас их царайлаг. Надад түүний өндөр тээртэй санагддаггүй. Харин ч дэргэд нь байхдаа би амар амгаланг мэдэрдэг. Бусад хүмүүс юу гэх нь надад хамаагүй” гэж ярьж байна.

Элисани ээж, хойд эцэг, охин дүү нарын хамтаар жижигхэн байшинд аж төрдөг аж. Байшингийн тааз намхан тул байнга л бөгтийж явахаас өөр аргагүй болдог ба үргэлж толгойгоо цохидог гэнэ. Түүнчлэн хурдан өсөлтөөс нь болж охины толгой байнга өвдөж, үе мөч нь янгинадаг ажээ.

Элисанийг ангийнхан нь эрэмдэг гэж шоолж, элдвээр шоглодог байсан тул тэрээр сургуульдаа явахаа бүр больсон юм байна.

“Гоё” тарагийг голох шалтгаан

Өрөөлд бүү хэл өөртөө ч итгэхэд бэрх энэ цаг үед бид нийтээрээ үндэсний брэнд үйлдвэрлэгчдэдээ хэт итгэчихжээ. Энэ хэрээр гарын арван хуруунд багтах дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжье гэсээр эрхлүүлчихсэн бололтой.

Ааруул нь гурилтай, сүү нь устай, тараг нь урд зүгийн угшилтай гэгдэж олон нийтийн хэрэгслээр баримт сэлт нь нэгэнт ил болов. Үндсэндээ үндэсний хоол, дотоодын үйлдвэрлэл үгүй гэдэг нь үүнээс бэлхэн харагдаж байна.

Нүүдэлчин Монгол түмний эртнээс уламжлагдаж ирсэн хуруу дарам цөөн хоолны нэг нь тараг. Тараг амьд хоол. Зундаа бол бидний өвөө эмээ тарагаар өл залгаад мах иддэг улиралтайгаа золгодог байснаа ярьдаг. Тиймээс энэ төрлийн идээг өнөөдрийг хүртэл боловсруулан хэрэглээнээс халаагүй. Манай улсын нөөцийн найман нэрийн бараанд багтдаг амин дэмээр баялаг энэ хүнсийг өдгөө харийн технологиор хийж байна гэх шүүмжлэл энэ асуудлыг хөндөхөд хүргэв.

Өргөн хэрэглээний бараа материалын 80 гаруй хувийг урд хөршөөс авдаг манай улс өдгөө үндэснийхээ цагаан идээг ч өөрсдийн гараар хийж чадахаа больжээ. Үүний жишээ нь Хятадаас орж ирж буй үй түмэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүний нэг болох  “Витафит” группийн охин компани болох “Оргил хүнс”-ийн үйлдвэрлэдэг гэх “Гоё” тараг. “Гоё” брэнд гэхээсээ илүү гоё хуулбар болжээ.

Эрээнд очиж үзээгүй Монгол хүн цөөхөн. Тэгвэл дээрх компанийн үйлдвэрлэдэг гэх “Гоё” брэнд гэгдэх тараг, цай, жүүсийг Эрээний аль ч дэлгүүрийн лангуун дээрээс аваад амталж болно. Шошго нь л өөрөөс биш савлагаа, амт хэн нь ч хэнээсээ ялгарахгүй. Ундаа, жүүс нь ялгардаггүй юм аа гэхэд үгүй ядаж Монгол тарагны исгэлэн, амьдлаг чанар “Оргил хүнс”-ийн “Гоё” тараганд байдаггүйг хэрэглэгчид нь гайхдаг. Хэнбугай ч хэлнэ дээ, Эрээний захын дэлгүүрийн лангуун дээр эрийтэл нь өрчихсөн байдгийг. Хяналтгүй урд хөршөөс угшилтай тараг манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ.

Бидний бяцхан үрсээр сурталчилгаа хийж, “гого” гэж дуулан олноо танигдсан, гаднаа гяланцаг дотроо паланцаг “Оргил хүнс” компанийн “Гоё” тарагийг дагасан энэ мэт асуудал мундахгүй байна. Өнгөрөгч оны наймдугаар сард гэхэд л дээрх компанийг учир мэдэх мэргэжлийн газраас нь жишээ, жишээний дээд болгож зөрчилтэй компаниудын тэргүүн эгнээнд жагсаагаад байснаа хэвлэлийнхэнд зарлаж байлаа. Тухайн үед тэдний мэдээлж байсан мэдээллийг эргэж сануулбал, “Витафит группийн охин компани болох “Оргил хүнс”-ийнхэн Монгол түмний уламжлалт идээ болох тарагийг хоол амталж байгаа юм шиг амтлаад хадгалалтын хугацааг зориуд өөрчилж худалдаанд гаргаж байна” гэж байсан бол дээрх мэдээлэлтэй зэрэгцүүлэн уншигч таниас нэгэн асуултыг асууя.

Би хөдөө төрж эмээгийнхээ бүрсэн тарагийг идэж өссөн тийм л нэгэн жирийн иргэн. Тэгвэл монгол амтыг санаж буй танд сануулахад, жинхэнэ монгол тарагийг даруй идэхгүй бол нэг хоногийн дотор исэж гашуурдаг. Гэтэл “Гоё” тарагийг гурван сар хадгалж болдог байна. Өөрөөр хэлбэл, 90 хоног хадгалаад ч гашуурч, исэхгүй гэсэн үг. Гэтэл Монгол үнээний тараг ямар хугацаанд исч сагадаг билээ гэдгийг хамтдаа бодоё. Тэгвэл “Гоё” тараг исэхгүй, муудахгүй нэг л амтаараа гурван сар болно гээд байгаагийн учрыг лавламаар байна.

Энэ юу гэсэн үг вэ, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хянаж байдаг салбарын байцаагчид аа. Хаана байна вэ, хүнсний аюулгүй байдал хэмээн ярьж хааяахан зурагтаар шоуддаг хэсэг нөхөд өө. Одоо л та нөхдийн хяналт, шалгалт хэрэгтэй байна. Учир нь барбарис чихэрнээс жоом, компотноос өт, талхнаас лент, “Гоё” жүүснээс хөгц гээд л юу, юу гэнэ вэ шинэ өглөө бүр шинэхэн аюул сонсогдох нь хэвшил болж, энэхүү сэтгэл сэрдхийлгэм мэдээнд бид дасах шинжтэй. Ёстой л өнөөх тэнэгийн дотор уужуу гэгчээр Монголчууд бид “Гоё” хэмээх энэхүү тарагийг олон хууль зөрчсөн, шаардлага хангахгүй, Хятадад үйлдвэрлэдэг гэдгийг ярианыхаа хачир төдийхнөөр өөр зууртаа жиг жуг гэлцээд л өнгөрч байна.

“ГОЁ” ТАРАГ СТАНДАРТГҮЙ

“Гоё”-ийн байнгийн хэрэглэгч нь хүүхэд, багачууд. Гэтэл хамгийн найдвартай, чанартай хүнс нь хүүхдийн хоол тэжээл байх ёстой. Монгол Улс “Эсэг цагаан идээ, техникийн шаардлага” MNS 4229:2011 стандартыг 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэтэл “Гоё” тараг нь 2009 оноос хойш стандарт зөрчсөн, одоо ч зөрчиж буй гол бүтээгдэхүүн аж. Үүнийг мэргэжлийн хяналтынхан дутуу хянаж, худалдан борлуулах дүгнэлт удаа дараа үйлдсэн байх юм.

Өөрөөр хэлбэл, ”Оргил хүнс” компани хууль бус дүгнэлтээр үйл ажилгаагаа явуулсаар өдийг хүрчээ. МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2012 оны нэгдүгээр сарын 16, дөрөвдүгээр сарын 19, долоодугаар сарын 25-ны өдрийн байцаагчийн дүгнэлтээр шинжилгээ хийгдээгүй байдаг. Харин 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр Нян судлалын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тараганд байх “Ашигтай бичил биетийн тоо” байх ёстой хэмжээнээс 50 дахин бага гарч, стандартын шаардлага огт хангаагүй гэсэн хариу гарсан байгаа юм. Уг нь стандартын тараганд 1х10-ын долоон зэрэгт байх ёстой аж. Тэгтэл “Гоё” тараганд асуудал гарч өнөөх хэмжээ 2х10 таван зэрэгт гарчээ. Үүгээр ч дуусаагүй. Уг дүнг дахин баталгаажуулахаар “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” дахин өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд “Оргил хүнс” компанийн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг 1.5 болон нэг литр, 450 грамм, 125 граммын бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд ашигтай бичил биетийн тоо 100 дахин бага гарчээ. Энэ олон дүгнэлтийг харахад энэ чинь одоо тараг мөн үү хэмээн асуумаар. “Ориг″ тараг исэхгүй, гашуурахгүй байж болдог юм уу. Химийн бодисгүй монгол тарагийг 90 хоног хадгалж үнэхээр болдог эсэхийг “Гоё”-ийн үйлдвэрлэгчдээс асуумаар байна.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙ Л ДАА

Оймс, тарагаа хүртэл бид өөрсдөө хийж байгаадаа баярлаад нэлээд олон жил болсноо бахархан ярьдаг. Манайдаа л “толгой” үйлдвэрийн тоонд зүй ёсоор тогтдог “Витафит” групп нь 1997 онд ундаа, шүүсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдаж байснаасаа хойш өдгөө 10 салбар компани, 700 гаруй ажиллагсадтай болтлоо томорчээ. Гэтэл “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Оргил хүнс” компанийн “Гоё” нэрийн тарагны асуудлаар ийм нэгэн мэдэгдэл хийж байсныг сануулъя. “Гоё” тараг нь 125, 450грамм, 1.5 литрээр савлагдан. Хаяг шошго дээр нь Монгол Улсад 1997 оноос 2003 онд мөрдөж байгаад хүчингүй болсон MNS 4522-97 стандартын нэр бичигдсэн гэдгийг илчилсэн. Мөн 2009 оноос хойш хууль бус үйлдвэрлэл, барааны талаар худал, зөрүүтэй, үнэн байдлыг гуйвуулсан мэдээлэл тарааж хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон материалыг дэлгэсэн нь өдгөө ч хэвлэлийн хуу­даснаа шарлаж байна. Гэтэл “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн “Бидний хүсэж байгаа асуудал Хүнсний тухай хууль , Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Стандарт хэмжилзүйн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэдгийг сануулмаар байна. Зөрчил байна гэдгийг нь зүгээр нэг ор үндэслэлгүй зүйлээр биш өөрсдийнх нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дээр тулгуурлан хэлж байна. Мөн нэгдүгээрт, “Оргил хүнс” компанийн “Гоё” нэрийн бүтээгдэхүүний талаар анх мэдээлэл хийж байхад ашиглахаа байсан MNS 4522-97 стандартчилалыг ашиглан үйлдвэрлэл явуулж гурван сараар хадгална гэж байсан нь буруу байв. Үүнд олон хэрэглэгч төөрөгдөж байсан. Хоёрдугаарт, одоо ашиглаж байгаа MNS 4223-2011 стандартыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Уг стандарт нь исгэг цагаан идээний маш олон төрлийг хамруулсан, дэндүү бөөрөнхий шинжтэй, хэрэглэгч нарт ач холбогдолгүй, компаниудад ашигтай стандарт байна. Хэдэн жилээр хадгалж болох талаар дурдагдаагүй бөгөөд арван жил ч хамаагүй хадгалж болохоор байгаа нь буруу” гэдгийг тодотгосон. Харин “Оргил хүнс” компани нь 2009 онд байгуулагдан эх орны зах зээлд хуванцар савтай сүүн бүтээгдэхүүн болох “Гоё” нэрийн тараг, иогурт үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр нь Хятад улсын “Kingswell” сав үйлдвэрлэх машин,  “Zhongya yogurt” үйлдвэрлэх машин, “Yunang” найрлагын цехтэй гэх бөгөөд хоногт авран тонн тараг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус компанийн үйлдвэрлэж буй гэх тарагтай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар 11343434, 11344107 дугаар руу залгасан боловч тодорхой хариу өгөх хүн байсангүй.

М.МӨНХТУНГАЛАГ