О.Цолмон: Ц.Элбэгдорж бол Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна

o-tsolmonӨнгөрөгч 2012 оны наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн шүүх гурван өдөр хуралдсаны эцэст Н.Энхбаярт хорих ял оноож байв. Энэ шөнө буюу наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Н.Энхбаярын гэргий О.Цолмон ТҮ-9 телевизид ярилцлага өгсөн юм. Түүний ярианаас түүвэрлэж авснаа уншигч танаа хүргэж байна.

-Н.Энхбаярыг ялласан нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой-     

-Монголын улстөр ямар бохир, нийгэм ямар муухай зам уруу явж байгааг харуулж байна даа. Манай нөхөрт хорих ял оноосон нь зүгээр л хэлмэгдүүлэлт гэдгийг би баттайгаар хэлж байна. Энэ бол Монгол биш зүрх сэтгэлтэй хүмүүсийн хийсэн үйлдэл. Учир нь монгол хүнээс хэзээ ч ийм харгис үйлдэл гардаггүй, тийм сайхан ард түмэн шүү дээ. Гэхдээ монголчууд хэн нэгэн харгис этгээд дарамталбал дарамтад нь орчихдог маш аймхай ард түмэн бололтой. Харин цаад хүмүүс нь Монголын ядуу буурай амьдралыг далимдуулж, боловсрол, мэдлэг дулимаг, зориг зүрх муутай хүмүүсийг гар хөлөө болгодог. Тэдний гар хөл бологчид нь боловсролгүй, мэдлэггүй, өөрийгөө авч явах чадваргүй, дандаа бусдын дэмжлэгээр амьдардаг тийм л хүмүүс байдаг. Миний нөхрийг анх баривчлахад хэн энэ ажиллагаанд дайчлагдаж, хэн энэ бүхнийг хийснийг хараарай. Эрт дээр үеэсээс монголчууд ийм байгаагүй, жинхэнэ монгол хүн арай ч ийм биш. Монголчууд маань их өрөвч сэтгэлтэй ард түмэн. Гэтэл энэ хүмүүсийг хар даа. Өөрсдөө тэдэндээ нээнтэгтэй, мэдлэг, боловсрол муутай, их аймхай нөхдүүд байгаа юм.

-Яг үнэнийг хэлэхэд би нөхрийнхөө оронд хоригдмоор байна-

Би хариуцлагатайгаар хэлье. Надад айх зүйл нэг ч байхгүй. Яг үнэнийг хэлэхэд, би нөхрийнхөө оронд хоригдмоор байна. Тэр хүн монголчуудад хэрэгтэй, тиймээс би ингэж хэлж байгаа юм. Миний нөхөр Монголынхоо төлөө их зүтгэсэн. Хэн нэгнийг заавал хорих гээд байгаа юм бол намайг хориг. Бас нэгэн зүйлийг хариуцлагатай мэдэгдье. Энэ бол Ц.Элбэгдоржийн зүгээс явуулж буй явуулга. Би улс төрд нөхөртэйгөө хамт олон жил хамт байсан. Иймэрхүү хэрэг өдүүлсэн хүмүүсийн ард хэн нэгэн байдаг. Би үүнийг сайн мэднэ. Дахин хэлье. Өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явц цэвэр Ц.Элбэгдоржийн явуулга. Нөхөр маань Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Шүүгчдийг томилдог байлаа. Гэхдээ ганц ч шүүгчийг нүүр царайгаар нь танихгүй л байсан шүү дээ. Ерөөс шүүгчидтэй танилцаж, ажил төрөлд нь оролцдоггүй байсан. Гэтэл Ц.Элбэгдорж шүүгчдийг нэгбүрчлэн дуудаж уулздаг гэсэн. Ер нь энэ нөхөр Монголоор даажигнаад байгаа юм болов уу гэж боддог. Ц.Элбэгдорж шүүхийн талаар юу гэж уран сайхан ярьдаг билээ. Гэтэл урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хараат байдалд оруулчихсан.

-Хэрэв Ц.Элбэгдоржийг шалгавал түүнд маш их “но” бий-

Би их сайн санаж байна. 2004-2005 оны үе л дээ. Тухайн үед Ц.Элбэгдорж Монголд ирчихсэн, ажил төрөл ч үгүй байхад нөхөр минь түүнийг Ерөнхий сайд болгож байсан. Н.Энхбаяр их итгэмтгий хүн шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдонгуутаа манайд ирж, тэврэлдэж үнсэлцэж л байсан. Би тэр явдлыг санаж байна. Гэтэл нөхөрт маань ийм хариу барьж байгаа юм уу. Монгол хүн хэн нэгнээс хариу нэхдэггүй. Харин хүмүүс айхаараа ийм болчихдог юм шиг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи үйл явдлуудыг харахад, арай гайгүй байсан хүмүүс бүгд сонин болчихсон. Тэд айдаст автагдчихаж. Аргагүй ээ. Коммунизм, социализм, бас хэлмэгдүүлэлтийг үзчихсэн ард түмэн шүү дээ, манайхан. Ийм хүмүүс бага зэрэг аймхай болчихдог юм байна. Гэвч хэдэн үеэрээ хэлмэгдсэн хүмүүс айдаггүй. Нөхөр бид хоёр бүр ч айхгүй. Гэтэл биднийг айлгах гээд л байдаг. Айдаггүй. Тиймээс барьж хориод айлгах гээд л байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2013 онд болно. Хэрэв Ц.Элбэгдоржийг шалгавал түүнд маш их “но” бий. Гэсэн атал нэг их цэвэр хүн мэт аягладаг. Угтаа Ц.Элбэгдорж дээд зэргийн бохир хүн. Түүн шиг бохир хүн алга. Би нэг л зүйлд харамсдаг.

-АН Ц.Элбэгдоржоор туг, далбаа хийснээс хойш нэг л биш болсон-

Монголд ардчилал байх ёстой. Ардчиллыг төлөөлөх нам ч байх учиртай. Ардчилсан нам Ц.Элбэгдоржоор туг, далбаа хийснээс хойш нэг л биш болсон. Ер ардчилсан биш нам болон хувирсан. Харин ардчиллыг “алдаг” нам болчихлоо. Ц.Элбэгдорж намаа “алж”, бүх дэлхийгээр шившгээ хутгаж байна. Би заримдаа интернэтэд ордог. Ц.Элбэгдоржийг хамгаалсан хүмүүсийн сэтгэгдэл дандаа “Н.Энхбаярыг буудаач, алаач. Дүүжлээч” гэсэн утгатай байдаг. Ямар муухай юм бэ. Хамгийн муухай үгсийг тэд бичдэг. Хүн юмуу, ороолон юмуу. Ц.Элбэгдоржийг дэмжсэн хүмүүс яагаад ч юм бэ цус, нулимс хүссэн байдаг. Гэтэл миний нөхрийг дэмжсэн хүмүүс “Улс орныхоо төлөө зүтгэе” гэх мэтчилэн их цэвэрхэн, гэгээлэг зүйлсийг бичсэн байдаг.

-Тэд Ц.Элбэгдоржоос “Энхбаярыг хөнөө” гэдэг зааварчилгаа авсан хүмүүс-

Ер нь Ц.Элбэгдоржийг өмөөрдөг хүмүүс байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Аль эсвэл тэднийг худалдаад авчихдаг ч юм билүү. Та нар өөрсдөө тэр сэтгэгдлүүдийг үзээрэй. Бүх сайтад Н.Энхбаяр болон манай гэр бүлийнхнийг гүтгэж, доромжилсон захиалгат нийтлэлүүдийг зохион байгуулалттайгаар тарааж байсан. Би ч анзаарч байсан. “Энэ ч ойлгомжтой байна” гэж. Тэгээд ч шүүх хурлын шийдвэр ингэж гарна гэдгийг мэдэж байсан учраас сэтгэл санааны хувьд бэлэн байсан. Ц.Элбэгдорж Монголын нийгмийг дээд зэргээр харлуулж буй аймшигтай хүн. Энэ хүний явуулгаар л бүх зүйл дууслаа.
Би шүүгч С.Соёмбо-Эрдэнийг “Шударга хүн” гэж анхнаасаа бодоогүй. Түүнтэй хамт М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр ажилласан. Тэд нөгөө хэдэн генералуудыг шүүсэн биз дээ. Хагалгааны өрөөнөөс ч гарч амжаагүй хүмүүсийг “Долоон жил, найман жил” гээд л, их зоригтойгоор аав шигээ хүмүүсийг ялласан. Ер нь Сүхбаатар дүүргийн шүүх гэдэг чинь хэний шүүх юм бэ. Яргачдынх юмуу. Би С.Соёмбо-Эрдэнэд “Чи хуульч юм уу. Хүн юм уу, чи. Үгүй ээ, чи эцэг эхээс төрсөн хүн мөн үү” гэж хэлж л байсан. Түүх бол баялаг. Цаашид ч үргэлжилнэ. Н.Энхбаяр үхвэл үхнэ л байх. Яагаад гэвэл, би түүнийг амьд гарч ирнэ гэдэгт итгэхгүй байна. Би эрх мэдэлтнүүдэд өргөдөл бичих гээд л бичихгүй байсан юм. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт өргөдөл бичээд яах юм бэ. Шүүгчдэд ч мөн адил. Тэд Ц.Элбэгдоржоос “Н.Энхбаярыг хөнөө” гэдэг зааварчилгаа авсан хүмүүс.

-Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “Алъя” л гэж байсан хүн-

Хэрэв НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдорж руу утасдаагүй бол Н.Энхбаяр үхэх байсан.  Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “Алъя” л гэж байсан хүн. Тэгээд нөхрийг минь баривчилсныхаа дараа боомилсон ч юмуу, ер нь их сонин юм хэрэглэсэн юм шиг байгаа юм. Нөхрийн маань бие баруун хөлнөөсөө эхлээд дээшээ мэдээ алдаж эхэлсэн. Тухайн үед бүх эмч үзээд учрыг нь олоогүй. Гэхдээ надад нэг мэдээлэл ирсэн юм. Эндээс авч явахдаа Н.Энхбаярыг боомилсон. Түүнийг боомилоод явж байсан залуусын нэг нь ингэж ярьсан байна билээ. Түүнд ямар нэгэн хортой зүйл хийсэн гэж бодож байгаа. Бид Н.Энхбаярын бие муудах үед “Гадаад руу явуулж, яаралтай шинжлүүлье” гэж байсан ч явуулж амжаагүй. Н.Энхбаяр ч энэ бүхний араас хөөцөлдөөгүй.
Харин Ц.Элбэгдорж түүний оронд байсан бол яаж сүржигнэж байгаа бол. Өчүүхэн юм болоход л яадаг билээ. Ерөөс Ардчилсан нам бол ардчилсан нам биш юм байна. Одоо нэгэнт тийм газар уруу явуулах гэж байгаа юм чинь Н.Энхбаярыг дуусгана л даа. Энэ бол ойлгомжтой. Шүүх хуралд ерөнхий шүүгчээр ажилласан С.Соёмбо-Эрдэнийн хувьд, боловсрол, харьцааны соёл муутай, бүдүүлэг, хүмүүжилгүй хүн. Үүнийг сонссон хүмүүс бүгд толгой дохино. Гэсэн атлаа С.Соёмбо-Эрдэнэ өөрийгөө шүүгч гэнэ. Гэтэл бүх дэлхийн шүүгч маш соёлтой байдаг. Учир нь шүүгч гэдэг бол хүний хувь заяаг шийддэг хүмүүс. Харин С.Соёмбо-Эрдэнэ дүүргийн шүүгчээс суга дэвшсэн л нөхөр. Ер нь цаад эзэд нь судалдаг юм шиг байгаа юм. Хэн хамгийн моральгүй, бүдүүлэг байна вэ, тэднийг цуглуулж хөл, гар хийдэг. Энэ С.Соёмбо-Эрдэнэ, Оюунтуяа нарыг хар л даа. Үгүй, яах вэ. Тэд манай гэр бүлд биш юм гэхэд Монголын ард түмний өмнө ялтай. Учир нь тэд монголчуудын нулимсыг ууж байгаа. Тэр бүхнийг та нар ч харсан байх. Бид бол бурхны шашинтай хүмүүс. Эмэгтэй хүн, ер нь хажуудахынхаа нулимсыг барна гэдэг бол маш том нүгэл. Гэтэл С.Соёмбо-Эрдэнэ, Оюунтуяа хоёр ээж, аав шигээ ямар олон хүний нулимсыг уусан бол. Үүнийгээ их гоё, өөрсдийгөө том болчихсон гэж бодоод байна л даа. Үнэнийг хэлэхэд, тэд ямар өчүүхэн жижиг, моральгүй, харгис, дорд байна вэ. Тийм ээ, тэд бол дорд хүмүүс. Өндөр дээд хүмүүс бол уучламтгай, энэрэнгүй байдаг. Харин Ц.Элбэгдорж ямар өчүүхэн хүн бэ. Тэр хүн 2013 оны сонгуулийг л бодож байна. Би та нарт нэгэн захидал үзүүлье. Английн Лондон хот, Prime minister  гэсэн байгаа биз. Энэхүү захидалд “Бид, мөн НҮБ энэ бүхнийг анхааралдаа авсан гэж би ойлгож байна. Их Британийн тал танай нөхрийн асуудлыг маш ойрхноос харж, маш тодорхой мониторинг хийнэ. Ер нь Монголд хүний эрхийг өргөн утгаар нь яаж хамгаалдгийг бид байнга анхааралтай харна” гэж бичсэн.

-Ц.Элбэгдорж гэдэг хүн гарч ирээд л хэлмэгдүүлэлт хийж байна-

-Ц.Элбэгдорж бол Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна. Нээрэн шүү. Өөрөө албан тушаалтайгаа үлдэхийн тулд хүний хувь заяа, амьдралаар тоглодог ийм моральгүй хүнд ард түмэн яаж өөрсдийгөө даатгаж байна вэ. Ер нь энэ прокурорууд, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор яаж болсон, энэ бүхнийг би мэднэ. Улсын яллагч гэх Ё.Сагсайг бас хар. Бурхны шашинд сургасанчлан хүн үйлийн үрээ заавал эдэлдэг. Энэ бол амьдралын маш хатуу хууль. Нөхөр бид хоёр үүнийг маш сайн мэддэг учраас хэнд ч хэзээ ч муу зүйл хийгээгүй. Хэнийг ч хэзээ ч хэлмэгдүүлж байгаагүй. Н.Энхбаяр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа ийм зүйлээс их болгоомжилдог байсан. Үйлийн үрийн хуулийг л баримталдаг байсан. Хэлмэгдүүлэлт үе удамд минь тохиолдож байсан учраас бид “Хэлмэгдүүлэлт битгий байгаасай” гэж хүсдэг. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарч ирээд л хэлмэгдүүлэлт хийж байна. Гэхдээ маш ихээр айдаг хүнээ хэлмэгдүүллээ. Сталины жишээг хар. Бас л хамгийн их айдаг хүмүүсээ хэлмэгдүүлж байсан. За яах вэ, Монголын боловсролгүй хэдэн залуус энэ бүхэнд хууртагдана л биз. Гэвч авлигатай тэмцэх нэрийдлээр Ц.Элбэгдорж хэлмэгдүүлэлтээ эхэлсэн. Энэ бол сонгодог коммунизмын хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Хэн нэгэнд идсэн, уусан хэрэг зохиогоод л тулгачихдаг. Бүр яг тулгадаг. Манай нөхөр амьд гарч ирэх үү, үгүй юү, ёстой хэлж мэдэхгүй нь.

-Мэдээж хэрэг, хор хийнэ, Ц.Элбэгдорж-

Гарч ирсэн ч хэдэн жилийн дараа амиа алдах юмыг тэд хэрэглэнэ. Би энэ талаар холбогдох бүх хүн, байгууллагад мэдэгдэнэ. Нөхрийг маань баривчлан хорих үедээ буюу өнгөрсөн 4-6 дугаар сард амь насанд нь халтай хорыг хийчихсэн байсан шүү дээ. Тухайн үед би “Үүнийг нь шалгуулна даа” гэж бодож байсан ч хорьж аваачаад хийчихсэн. Одоо тэр хороо усаар юмуу, уух юмаар нь дамжуулан хийнэ. Наана нь хийчихсэн байна лээ. Манай хүн бие их сайтай. Ингэх ёсгүй. Гэтэл биеийнх нь зарим хэсэг мэдээ алдаад эхэлсэн. Гэтэл аваачаад суулгачихлаа. Мэдээж хэрэг, хор хийнэ, Ц.Элбэгдорж. Бид ямар аймшигтай хүнийг Ерөнхийлөгч болгов. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн Тамгын газарт 40-өөд хүн ажилладаг байсан бол одоо 120 болгож нэмсэн. Тэр хүмүүс нь юу хийдэг юм бэ. Интернэтэд орж сэтгэгдэл бичээд л, “Н.Энхбаярыг ал. Бууд, дүүжил. Манай Ц.Элбэгдорж их сайхан хүн” гээд л. Хэн үүнд итгэх юм бэ. Гудамжаар яваад ард түмнээс асуу даа. Ц.Элбэгдорж манай хүнийг үгүй хийчихээд “Бүх зүйл боллоо” гэвэл огтхон ч тийм биш. Нөхрийг минь сүүлийн 10 жил зохион байгуулалттайгаар гүжирдлээ. Үүнийгээ “Улс төр” гэж ойлгодог. Бид энэ бүхнийг ярьдаггүй л болохоос биш бидний эсрэг маш их зүйлийг зохиомлоор хийдэг. Гэтэл Ц.Элбэгдорж өчүүхэн юман дээр яадаг билээ. Гэр бүлээрээ уйлалдаж орилолдоод л байдаг биз дээ. Ер нь үйлийн үрийн хууль гэж байдаг юм шүү. Залууст хандаж хэлэхэд, үүнийг дэлхийн эрдэмтэд, физикчид ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс болгоомжтой байгаарай. Хар муу санаатны гар, хөл битгий болцгоогооч. Хар муу санаатан үйлийн үрээ хэзээ нэгэн цагт эдэлнэ. “О.Цолмон, Э.Батшугар нар хаустай.  Бүр нэг сая фунтийн үнэтэй хаустай” гээд л биднийг гүжирдэж байна. Үүнийгээ “Улс төр хийж байна” гэж бодоод байх юм.

-Ц.Элбэгдорж 2009 оны сонгуульд луйвраар гарч ирсэн-

Миний хувьд, “Манай гэр бүлийг ингэж байна” гэдгээс илүүтэй Монголын нийгэмд санаа зовинож байна. Миний Монголыг, миний монголчуудыг хэдхэн хүн ямар муухай эвдэж байна вэ. Ямар муухай болгож байна вэ. Шүүгчдийг ч хар. Ё.Сагсай бол яах вэ. Харваас дээд зэргээр эвдэрсэн хүн. Тэр Мөнхбаатар бүр илүү эвдэрсэн. Настай хүн байг гэхэд залуу хүн ингэж эвдэрч болохгүй. С.Соёмбо-Эрдэнийн санаанд нийцээгүй, түүнтэй муудсан, бас хэн ч мэдэхгүй хүнийг тэр шүүгч яах бол. Мөнхбаатар өөрт нь таалагдаагүй хүнийг яах вэ. Оюунтуяа, шүүгч С.Оюунчимэг бас яах вэ. Бид цөөхүүлээ. Гэтэл энэ муу муухай бүхэн халдварт өвчин мэт тархдаг. Монголчууд муу зүйлийг их амархан сурдаг. С.Соёмбо-Эрдэнэ гэж хүний хувь заяагаар тоглож, өөрийнхөө карьерыг дээшлүүлдэг залуу гарч ирлээ. Оюунтуяа гэж хүний хувь тавилан дээр гишгэдэг хүүхэн байна. Үнэнийг хэлэхэд, манай нөхрийн амь нас маш баталгаагүй болсон. Хэрэв эрүүл мэнд, амь насанд нь 2-3 жилийн дараа ямар нэгэн зүйл тохиолдвол түрүүнд баривчлахдаа болон одоо өрнөж буй үйл явцын үед хийсэн хор гэж ойлгож болно. Би холбогдох бүх хүнд захидал бичсэн. Тэд Н.Энхбаярыг хүндэлдэг учраас “Яаж байна вэ, юу болж байна вэ” гээд хариу ирүүлж байна. Бид “Монгол Улс ийм л болчихож. Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор шүүгчдийг дарамталдаг, Тамгын газрын дарга байсан хүнээ Улсын ерөнхий прокурор болгочихлоо” гэсэн. Үүнийг сонсоод гадаадынхан гайхсан. “Намын дарга байсан, менежер байсан хүнийг яагаад Улсын ерөнхий прокурор болгож байгаа юм бэ” гэж. Ашгүй шүүх хурлыг телевизээр шууд нэвтрүүллээ. Тэд жаахан гэнэдчихэж. Шүүх хурлыг ард түмэнд харуулчихлаа. Н.Энхбаярыг ялласан нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Ерөөсөө л энэ. Ардчилсан нам л өрөвдөлтэй байна. Тус намд гайгүй залуус бий. Харин тэд яаж учраа олж, тунаж үлдэх бол. Миний нөхрийг ялласан нь Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт нарын хийсэн ажил. Үгүй бол яах юм. Намайг хорино л биз. Тэгвэл харин ч сайн байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд луйвраар гарч ирсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийг хулгайлсан. Төрийн тэргүүний суудалд хулгайгаар заларсан хүн ингэтлээ айлгүй яах вэ. Шударгаар сонгогдсон бол ийм зүйл хийхгүй.

С.Баяр     Эх сурвалж: Шуурхай.мн   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.shuurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9111-6011 утсаар авах болон сэтгэгдэлийн доор байрлах “сэтгэгдэлийг устгах” хэсэгт хандана уу.

Дуучин Ариунаагийн дагавар хүү Алдар, 16 жилийн дараа хойд эхээ юунд ад үзэв?

 

Хүмүүс:
Дуучин Ариунаагийн дагавар хүү Алдар, 16 жилийн дараа хойд эхээ юунд ад үзэв?“Эрос” дуучин Т.Ариунаагийн хувийн амьдралд томоохон асуудал үүсээд байгаа. Хайртай хань нь өргөст торны цаана байгаа энэ хугацаанд шөнө бүр уйлж хонож буйгаа дуучин маань ярьж байсан. “Ноёд” группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэрт орж, өдийг хүртэл тэд сайхан амьдарсан. Буяндоржийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд Алдар хэмээх нэг хүүтэй. Тэгвэл саяхан Алдар хүү, Ариунаа ээжтэйгээ муудалцсан бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ирээдүйд хэзээ ч хүүхэддээ хойд эх гэж юу байдгийг харуулахгүй ээ. Энэ бүгд надаар дуусаасай” гэж бичжээ. Айл гэрт маргах маргалдах зүйл байлгүй л яахав? Гэхдээ хувийн асуудалаа олон түмэнд дэлгэж байхыг бодоход тэд ширүүхэн маргалдажээ.Түүнчлэн Алдар хүүг аль 5 настай байхаас нь Ариунаа өсгөсөн билээ. Тиймдээ ч 16 жил өсгөсөнийх нь хариуд олон түмэнд хойд эх гэсэн ойлголтийг буруугаар ойлгуулж буй Алдарын түргэн зан буруудсан шийдвэр энэ биз ээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа

sorolt

 

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр оюутан байх үеэсээ эхлэн  “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг.

Тэгвэл залуу жүжигчин маань өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ маялаасан юм. 2013 оны сүүлийн өдрүүдэд үзэгчдээ баярлуулаад завгүй явсан Шинэ үеийнхэн өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн баяраа хийж амжилт бүтээлээ дүгнэжээ.

Энэ үеэр Л.Сөрөлт Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан аж. Өсч яваа залуу жүжигчиндээ уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье.

Д.Ана

Эх сурвалж: dorgio.mn