А.Гансүх сайд Хятадын талтай ямар тохиролцоо хийсэн бэ

Хэдхэн жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Санжаагийн Баяр “Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ” хэмээн бахархалтайгаар зарлаж билээ.

Үнэхээр тэр үеийн тооцоо судалгаа, хөрш болоод хөгжингүй орнуудын бидэнд тавьж буй санал зэргийг харгалзаж үзэхэд тиймэрхүү мэдэгдлийг итгэл төгс, омог бардам хийж болохоор байж. 2008 оны сонгуулиар эрх баригч намууд улс орны үсрэнгүй хөгжилтэй холбогдуулан “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хэмээх сая, сая таван зуу мянган төгрөгийг ард түмэндээ тарааж өгөхөөр ам булаалдан амлацгааж байв. Гэтэл өнөөдөр Монгол улс өнхөрч унахын даваан дээр тулчихжээ. Тэр их боломж хаашаа, яагаад алга болчихов?

Ердөө хэдхэн жилийн дотор юм яагаад ингэж өөрчлөгдөв?

2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “стандарт бус” нэгэн шийдвэр гаргасан юм. Тэр нь сөрөг хүчин болох Ардчилсан намаа гэртээ оруулж, өвөртөө хонуулах буюу хамтарч засаг барих шийдвэр байв. Түүний энэ шийдвэрийг сайн, муу олон өнцгөөс тайлбарлаж болох ч хамгийн гоё тайлбар нь “улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хоосон улс төржилт, хэрэггүй хэрүүлээ зогсоож их бүтээн байгуулалтыг хамтдаа эхлүүлэх” байв.

С.Баярын “стандарт бус” шийдвэрийн алдаа оноог цаг хугацаа дүгнэх биз. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад түүний хамгийн том алдаа нь улс орныхоо дэд бүтцийн чухал салбарыг мэдлэг боловсролоор мааруухан мэргэжлийн бус хүнд хариуцуулсан явдал байжээ.

Нэгэн баримт танилцуулахад, 2012 оны эхээр буюу Ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарсны дараа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үеийн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт хандан бичсэн албан бичигтээ “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулахдаа Оросын төмөр замын нийгэмлэгтэй хамтарч Сайншанд-Тавантолгой чиглэлийн өргөн царигийн төмөр зам барина, гол санхүүжилтийг Оросын төмөр замын нийгэмлэг (төмөр замын төслийн талаар урьдчилан яриа хэлэлцээ хийхдээ Таван-толгойн нүүрсний ордны тусгай зөвшөөрлийг Оросын Холбооны Улсын талд өгнө гэж яриа хэлэлцээр хийсэн гэдгээ хожим нь танилцуулсан) хариуцна, Оросын Холбооны Улс өргөн төмөр зам тавина гэсэн нөхцөл тавьсан тул Гашуунсухайтын чиглэлд тавигдах байсан 200 гаруй км, Нарийн сухайтын чиглэлд тавигдах байсан 50 км нарийн цариг бүхий төмөр замын ажлыг зогсоохоос аргагүй гэсэн тайлбар хийж байсан” гэжээ.

Үүнээс өөр нэгэн баримт танилцуулахад, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын гарын үсэгтэй 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын төмөр замын групп (China Railway Group Limited) гэдэг компанитай байгуулсан санамж бичигт “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан барих төмөр замын төслийн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн асуудлыг Хятадын тал бүрэн хариуцах бөгөөд Монгол улсын Засгийн газар Хятадын талд Тавантолгойн коксжих нүүрсний орд газрыг ашиглах онцгой эрхийг олгоно” гэж заажээ.

Мөн тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайд А.Гансүхийн 2009 оны 07 сарын 23-ны өдөр гарын үсэг зурж, Хятадын төмөр замын яамтай байгуулсан өөр нэгэн санамж бичигт, “Талууд харилцан тохиролцсоны дагуу Хятад-Монголын хамтарсан төмөр замын компани байгуулах бөгөөд талууд тус бүр 50%-ийн хувьцаа эзэмшинэ. Хятадын тал төмөр замын компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт оруулах замаар хувьцаа эзэмших бөгөөд Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлнэ” гэж заажээ. Цаашилбал, “Шивээхүрэн – Нарийн сухайт, Сайншанд – Замын-Үүд болон Баруун-Урт – Бичигтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн (нарийн) царигаар барина” гэсэн байна. Энэ мэтчилэн судлаад байвал өчнөөн олон баримт бичиг байх бөгөөд зөвхөн эдгээр баримтуудаас үзэхэд, Монгол Улсын баялагийг ухаад, зараад байна гэж уурлаад байдаг Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга маань өөрөө Тавантолгойн коксжих нүүрсийг вагоноор нь биш орд газраар нь оросуудад, бас хятадуудад бэлэглэхээр тохиролцож байжээ.

Мөн, нарийн царигаар төмөр зам тавьчихвал улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэсэн утгагүй үлгэрт нь итгэх хүн олдохгүй болохоор төрийн хар хайрцагний бодлого, геополитикийн бодлого гэсэн сүржин нэртэй, даржин юм зохиож явдаг Зам, тээврийн сайд А.Гансүх нь өөрөө нарийн царигаар төмөр зам барихыг зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан байж.

Монгол Улс хөгжих ёстой. Хөгжихийн тулд давын өмнө хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай үүсгэж, харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй. Дэлхий даяараа худалч хүнд дургүй. Тохирсноосоо буцдаг, амалснаасаа няцдаг хөгийн юманд хэн ч дуртай байхав. Дамаа ялангуяа Монгол төрийн сайд хүн хөрш орнуудтайгаа юмаа мэдэж, улсаа бодож тохирдог байх ёстой.

Дээр нь муутай ч, сайнтай ч гэсэн үндэсний компаниудынхаа төлсөн татвараар л Монгол Улс өдий дайтай яваа болохоор гео-политикийн асуудал гэж бүлт мулт үсрэхээсээ өмнө үндэсний компаниудынхаа эрх ашгийг бодолцож үзэх ёстой.
Гэтэл  Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх гэх хоёр этгээд юуны тулд, хэний төлөө, аль улсын эрх ашигт тохируулан өөрсдийнхөө хөрөнгөөр төмөр зам тавих гэж байсан үндэсний компаниудынхаа ажлыг бүхэл бүтэн таван жилийн турш гацаасан юм бол? Энэ хоёрын яриад байсан гео-политикийн бодлого нь Монгол Улс хөрш орнуудтайгаа таагүй харилцаа үүсгэж, стратегийн ач холбогдолтой уул уурхайн төслүүдээ царцаагаад, эдийн засгаараа хямрах бодлого байсан юм уу?

Эх сурвалж: www.unen.mn

Янхан завхайгаар дуудахгүйгээр зөвлөөч, хэзээ нэгэн цагт баригдах болов уу? /2/

Сайн байцгаана уу? Залуусаа, сэтгэлийн гүнд байдаг хэнд ч нээх хэлэж байгаагүй миний нэгэн жижигхээн зовлон ч гэх юм уу амьдралаа  бичиж сэгэлээ тайлмаар санагдлаа.

Хэд хоногийн өмнө би нуа-тай болсон тухайгаа бичээд зөвлөгөө авахыг хүссэн захидал энэ сайтад бичсэн чинь зарим хүмүүс элдэвээр янхан завхайгаар харааж бичсэн байна лээ. Аргагүй л дээ би нөхрөө их сайн хүн гээд бичсэн болохоор тэр байх. /Янхан завхайгаар дуудахгүйгээр зөвлөөч, хэзээ нэгэн цагт баригдах болов уу?/

Манай нөхөр ч сайн хүний хувьд ч сайн хүн л дээ, гэхдээ хартайдуу хатуудуу хүн. Яахав мөнгө сайн олдог авгай хүүхэн эргүүлдэггүй архи дарс уудаггүй сайн залуу. Энийг нь л хараад хүмүүс сайн хүнтэй суужээ азтай юмаа нтр гэдэг, найз нар ч тэгдэг. Гэтэл яг хамт амьдраад үзвэл бага багаар мэрэж иддэг хүн гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй л дээ. Найз нарын нөхрүүд нь архи уудаг мөнгө сайн олдоггүй амьдрал хэцүү гээд ярихыг нь сонсохоор маань нөхөр хамгийн сайн нөхөр нь байгаад байгаа юм. Иймээс би сайн залуу гэж хэлсээр ирсэн юм.

Миний хувьд сургууль соёл хөөсөөр яваад тийм эрт гэрлээгүй юмаа, гэхдээ тийм ч оройтойгүй гэж боддог, 28-тайдаа нөхөртэйгөө танилтаад 29-тэй анхныхаа хүүхдийг гаргаж байсан. 2 хүүхэдтэй. Бид амьдраад 10 гаруй жил болж байгаа.

Үнэндээ би нөхөртөө дурлаж гүйж суусангүй ээ, нөхөр л надад их сайн байсан болохоор суусан юм, 28, 29-тай гэхэд дөнгөж 20 гарч байгаа охин шиг л овор багатай байлаа.

Манай нөхөр учиргүй хардаад загнаад давшлаад байхгүй ч утас удаан оролдуулахгүй, гадуур гоё хувцаслаад гаргах дургүй, хувцас авахад заавал гар бие оролцож дандаа авгай стилийн хувцас авч өгдөг байлаа. Гэхдээ дандаа үнэтэй, авахгүй гэсэн ч шууд ав гэж тушаагаад л авахуулдаг байсан, тэр авгай стилийн хувцаснууд нь шкафаар дүүрчихсэн би 1 ч өмсдөггүй байлаа. Тэгээд сүүлийн үед ойлгосон бололтой өөрөө хувцсаа ав гэдэг болсон. Нэг ёсондоо манай нөхөр намайг өөрийнхөө эрхээр амьдруулахыг хүсдэг бололтой. Би уурлаад орилж чарлаж тэгдэггүй юм. Угаасаа хэрүүл маргаанаас холхон байхыг хүсдэг гэхүү дээ. Гэхдээ хувцсыг л тэгэж авч өгдөг болохоос үнэтэй бренд цүнх косметик нтрийг үнэ хайрлахгүй авна гэснийг авч өгдөг юм.

Нэг сайн тал нь гэвэл надад тэр дэлгүүрийн хамгийн үнэтэй хамгийн гоёос нь авч өгдөг юм, даанч хувцаснууд нь дандаа авгай стил.

Нэг ёсондоо би гэдэг хүн хүнтэй суухаасаа өмнө эрх чөлөөтэй юу хийнэ гэснээ хийдэг тийм л сэргэлэн охин байсан, гэтэл хүнтэй суугаад миний тэр эрх чөлөө алга болсныг мэдэрсэн, нөхөр ингэ тэг гэж заана. Охин биш ийм хувцас битгий ав гэх жишээний, би угийн овор багатай харагддаг болохоор залуу сэтгэлгээтэй залуу стилээр хувцаслах дуртай л даа, гэхдээ учиргүй мини юбка, задгай цамц өмсөөд гүйхгүй нь мэдээж шүү дээ, хүнтэй сууснаас хойш өсгийтэй гутал бараг өмсөхөө больж жирийн хувцаслаж гүйдэг болсоон, угаасаа хүүхэд гаргаад ирэхэээр ингэхээс ч өөр аргагүй л юм билээ. Гэхдээ л хэтэрхий навсайгаад ч байгаа юм шиг санагддаг байсан.

Сүүлийн үед хүүхдүүд ч томроод би өөрийн дураар амьдрахыг хүссэн, нөхөртэйгөө 1 ч удаа хувцас авсангүй. Эмэгтэй хүн хөгшрөх тусам өөрийгөө улам арчилж залуу сайхан байх хэрэгтэй гэж би үздэг хүн.

Гэр орноос нээх гарахгүй найз нөхөд гээд тэнээд байхгүй нөхрүүд амрахаараа гэртээ л байна, тэр үед нь би ямар их стресст орж байгаагаа мэдэрдэг. Эр хүн байж энийг ингэж муу хийсэн байна, тэрийг ингэ тэг гэх мэтээр заагаастай. Үнэхээр залхмаар юм билээ.

Нэг инээдтэй юм хэлэхэд ухаалаг гар утас буюу смарт утсыг удаан оролдлоо хэнтэйгээ мсж бичээд байгаан нтр гээд аваад нуучихвал яах уу? Интэрнэтээр сонин нтр уншаад интэрнэт хэсээд яваж байхад хий хардаад, зэвүү дургүй 2 зэрэг хүрээд амандаа хараахаас өөр юм ч хийхгүйм даа, хүүхдүүдийнхээ дэргэд орилж чарлаад хэрэлдээд байлтайн биш.

Аваад удаагүй байсан утсыг маань хардаад авч шидээд хагалаж байсан удаатай. Намайг хий л хардах юм хөөрхий, гэтэл би тэр үед өөр эртэй учраагүй л байсан шүү дээ. Сүүлдээ би бодсоон, зүгээр байж байгаад хардуулсан дорвол жинхэнэ бодитоор нь явалдана байгаа даа гэж…

Бидний сексийн амьдрал дажгүй гайгүй л байсан 2 жилийн өмнө. Сүүлийн үед манай нөхөр түрүү булчирхай давсагны талын нэг юмтай болчоод ойр ойрхон шээдэг болсон, сексдээ ч муу болсон, хурдан тавьдаг. Тэгээд ч миний хувьд тэр үглээ яншаа хардалт нтрт нь сэтгэл хөрсөн бололтой, нөхөртэйгөө сексдэх унтах ч дургүй болсон. Сүүлдээ тусдаа хүүтэйгээ унтдаг болсон. Яагаад хамт унтахаа байсан гэхээр би шөнө нойр муу болсон, стресснээс болсон байх.

Тэгээд дандаа хөрвөөгөөд унтахгүй болохоор нөхөр хөдөллөө нтр гээд би ч тусдаа унтаж тэрийг бүх нойртой унтуулахыг хүссэн юм шиг байгаан.

Тэгээд л би гэдэг хүн угаасаа ч 2 жилийн өмнөөс нөхөртэйгөө сексдэх дургүй болоод өөр залуутай галзуу секс хийхийг хүссээр ирсэн болохоор байнга өөр залуу нууц амрагийн талаар боддог болсон, нөхрийн маань доодох дэндүү жижигдүү дээр нөгөөхдөө сайн биш. Угаасаа би хүсэхээ больсон байлаа. Тэгээд л эхнэр хүүхэдтэй залуутай танилцсан юм. Бид үнэхээр сайхан сексддэг. Би нөхрөөсөө авч үзээгүй таашаалыг авч байгаадаа аз жаргалтай байгаа. Тэр залуугийн хувьд соёлтой боловсролтой завхай байрын хүн биш байсан харахаас…

Би яагаад ч юм нөхрөө жаахан өрөвдөж байгаа ч гэсэн, огт айхгүй байгаа, анх унтаж ирчихээд би юу ч болоогүйм шиг огт тоохгүй байсандаа би өөрөө ч гайхсан. Гэхдээ л сайн муу ч жаахан муухай ааштай болохоос миний хань чинь архи ууж ирээд агсан тавиад барьж авч зодсонгүй, мөнгө яанаа гэхийн зовлонг мэдрүүлсэнгүй гээд зөндөө олон сайн тал байгаа ч миний тэрийг хайрлах сэтгэл нилээн жаахан унтарсныг би мэдэрсээн, гэхдээ би огт хайргүй бишээ, нөхрийгөө харахаас дургүй хүрдэг бишээ, намайг баярлуулах зөндөө сайн зүйл хийдэгийг нь ч нуухгүй ээ.

Иймээс би хүүхдүүдийнхээ аав ханиасаа салахгүй ээ. Бас энэ нуа-гаасаа ч салмааргүй байна, салж чадахгүй ээ. Хэзээ нэгэн цагт баригдлаа гэхэд би араа хийсэн хүн санаа зовохгүй байгаа. Бид 2 баригдаад аргагүй байдалд орсон тохиолдолд би ороод амьдарчих гэртэй өөрийгөө аваад явчих мөнгөө хийсэндээ ирээдүйдээ нээх санаа зовохгүй л байна, хүүхдүүд маань томорчихвол бүх юм ОК.

Гэхдээ би тийм хүн чанар муутай хүн биш, баригдахгүйгээр нуа-тайгаа хэзээ нэгэн цагт болилоо гэхэд бурхан тэнгэртээ залбираад нөхөрт маань баригдуулаагүйд талархан суух болноо.

Тиймдээ ч би нөхрийнхөө өмнө буруу юм хийгээд байгаагаа ухаараад улам их хайрлаж халамжилахыг хичээж байгаа, даанч нөгөө миний утсыг нуудаг хэвээрээ. Тэр залуу маань над руу утасддаггүй мсж бичээд тусгай код хийгээд ордог тусгай чат байдаг юм, тийм юмаар харьцаад уулзаад амжуулаад яваад л байгаа. Тэр залуу маань надад их сайн, чамтай би удаан хугацаагаар харилцаагаа тасалмааргүй байна гэдэг. Гэхдээ бид бие биендээ дурлаж болохгүй хүмүүс, дурлаад амьдрал салах сарних дээрээ тулвал яах юм вэ? 2-уулаа энийгээ хатуу баримталж байгаа. Миний хувьд бид баригдахгүйгээр болоод байх юм шиг санагдаад байгаа. Яагаад ч юм буу мэд…

Би буруу юм хийж байгаагаа мэдэж байгаа ч яагаад ч юм би өөрийгөө зүхэн харааж үзэн ядахгүй байгаа…

Эх сурвалж: www.cekc.mn

Өөрийнх нь хүүхэд биш бол яах бол?

babe

Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргье. Би маш том алдаа гаргасан. Үнэхээр их харамсаж байна. Энэ бол зүгээр л залуу насны айлгүйтэл бас гэнэн итгэмтгий зангаасаа болсон явдал.

Гэхдээ эцэст нь ийм зүйл болно гэж даанч төсөөлсөнгүй. Би одоо 4 сартай жирэмсэн бас нэг хүүтэй. Өмнө нь нэг авахуулж нэг зулбаж байсан юм. Гэхдээ энэ бүгдийг нөхөр маань нэг их оошоогоогүй. Надад үнэхээр хэцүү байсан. Одоог хүртэл…

Гэдсэнд байгаа хүүхэд маань өөр хүнийх байх вий гэхээс үнэхээр их айж байна. Бас хэрвээ авахуулсан бол үргүй болох вий гэхээс айж байна. Үнэхээр яахаа ч мэдэхгүй юм. Би нөхөртэй дэндүү их хайртай тэр маань ч бас. Ахиад хүүхэдтэй болно охинтой болно гээд л баярлаж байгаа.

Гэхдээ тэр маань нанайг хуурсныг мэдвэл бас хэрвээ өөрийнх нь хүүхэд биш бол яах бол үнэхээр аймшигтай. Гэхдээ энэ хүүхдэд буруу байхгүй гаргъя гэж бодсон ч нэг л сэтгэл хүрэхгүй юм. Хэцүү байна яавал дээр бол?

www.cekc.mn

Дөрвөн ихэрийн сувд нь болж төрсөн охин хорвоог орхижээ

Дөрвөн ихэрийн сувд нь болж төрсөн охин хорвоог орхижээНэгэн харамсалтай мэдээлэлийг хүргэх гэж байгаа уншигчидаасаа хүлцэл өчие. Хорвоод мэндлээд сар ч болоогүй дөрвөн ихрийн охин нь өнгөрсөн ням гаригт нас барсан харамсалтай явдал болсон байна. Охины бие анхнаамаа тааруу байсан  тухай эмнэлгийнхэн аав, ээжид нь болон хэвлэл мэдээллийнхэнд төрсөн цагаас нь мэдээлж байсан бөгөөд охиныг тусгаарлан эрчимт эмчилгээ хийж байв. Гэсэн ч хөөрхий охин амьдарч чадсангүй. Монгол түмнийг баярлуулан,  дөрвөн ихрийн сувд нь болж хорвоод мэндлээд, богинохон хугацаанд амьдраад буцсан охины аав, ээж болон гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан орших болтугай

Дөнгөж төрсөн долоон нярайг хүний наймаанд худалдаалсан эмчид цаазаар авах ял оноолоо

5

Хятадад өнгөрсөн наймдугаар сард дөнгөж төрсөн нялх хүүхдийг нь төрөх эмнэлгийн эмч нь хулгайлж, бусдад худалдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ хэргийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгаж, Жан Шусиа хэмээх эмч долоон хүүхдийг ингэж худалдсан нь илэрсэн юм.

Шаан си мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт ажилладаг тэрээр дөнгөж төрсөн нярайг төрөлхийн гажиг согогтой эсвэл эмчлэгдэхээргүй хүнд өвчтэй гэх зэргээр эцэг эхэд нь худал хэлээд хүүхдийг нь авч хүний наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдэд худалддаг байж. Гэхдээ азаар түүний худалдсан долоон хүүхдийн зургааг нь эцэг эхэд нь эсэн мэнд буцаан олж өгсөн бол нэг охин харамсалтайгаар амиа алдсан байна.

Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэл энэ гэмт хэргээ хийж байсан бөгөөд түүний эцэг эхээс нь салгасан хүүхдүүд дунд ихрүүд хүртэл байсан гэнэ. Жан Шусиад шүүхээс хоёр жил хүртэл түдгэлзүүлсэн цаазаар авах ял оноосон байна. Түдгэлзүүлсэн цаазаар авах ялыг нөхцөл байдлаас нь хамааран бүх насаар хорих ял болгон өөрчлөх тохиолдол ч байдаг аж.

Эх сурвалж: Chuhal.mn

Г.Алтанхүү талийгаач найз охиноо хоёр биш дөрвөн өдөр зодож тамласан гэнэ үү


21-хэн настай найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн гэх Алтанхүүгийн хэрэг олны анхаарлын төвд байгаа билээ. Учир нь хэрэг хэрхэн шийдэгдэхийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл анхааралтай ажиж суугаа. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хэрхэн шийдэгддэг, хүчирхийлэгчийг хэрхэн шийтгэдэгийг бүгд харахаар хүлээж байна.

 

Хэдийгээр анхны задлан шинжилгээг гэр бүлийнхэнд нь дуулгалгүй, зөвшөөрөлгүйгээр хийсэн, дүгнэлт нь Алтанхүүгийн талд гарсан нь аймшигт гэмт хэргийн талаар сонссон хүн бүрийг гайхшируулсан. “Гадны нөлөөгүй” гэх дүгнэлтийг сонссон ар гэрийнхэн нь хүртэл ухаан алдсан гээд бодохоор ямар хүнд цохилт болсон нь мэдээжийн хэрэг.
Ямар сайндаа л Ерөнхийлөгч хүртэл энэ хэрэг дээр анхаарч, зохих хүмүүст нь асуудлыг шударгаар шийдвэрлэхийг зөвлөөд авсан. Гэвч хэрэг бидний бодож байгаагаар эргэхгүй нь бололтой. Саяхан гурав дахь шатны шүүх эмнэлгийн дүгнэл өмнөх шигээ гарах гэж байгаа талаар цахим ертөнцийнхөн мэдээлсэн.

 

Тус мэдээлэлд шүүх эмнэлгийн эмч нар “гадны нөлөөгүй” гэх дүгнэлтийг гаргах нь гэж байсан. Гэхдээ хэдийгээр гадны нөлөөгүй гэж гарсан ч Алтанхүү найз охиноо олон хоног зодож дарамталсанаас болж, цөс нь үрэвсэх шалтгаан бас байж болно гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа аж. Талийгаач охины ээжийн ярьж байгаагаар охиных нь биед хурц үзүүртэй зүйлээр гэмтээсэн олон тооны сорви хуучин шарх байсан нь үүний баталгаа гэж ярьж байна.
Нөгөөтэйгүүр одоогийн байдлаар хоёр талын хүмүүсээс мэдүүлэг авч байгаа бөгөөд Алтанхүү ч найз охиныхоо талаар ярьсан байна. Яагаад зодох болсон шалтгаанаа ч тайлбарлажээ. Тэрбээр найз охин нь өөр залуутай учир ургуулсан байсан. Харин түүнийг нь мэдэнгүүтээ зодсон” гэжээ. Гэхдээ хоёр өдөр биш дөрвөн өдөр зодсон гэдгийг зарим эх сурвалжууд хэлсэн байна.
Харин Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн шууд зодсоор байгаад хөнөөгөөгүй хэмээн гомдолтой байгаа талаар ч цухуйлгасан байна. Ямартай ч шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарна. Дүгнэлт хэрхэн гарахаас энэ хэрэг цааш хэрхэн хөврөх нь тодорхой болох бизээ.
Эх сурвалж: Chuhal.mn

Фото: Ц.Мянганбаярын Хайрмаа буюу Мисс Ариунцэцэгийн бяцхан гүнж

Монголын ”playboy” гэгддэг “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хувийн амьдралын талаар шар хэвлэлүүд байнга мэдээлдэг. Ц.Мянганбаяр, Ганбууш хоёр шар хэвлэлүүдийн гол дүрийн баатрууд гэж хэлж болох юм. Тэгвэл алтны магнат Ц.Мянганбаяр отгон эхнэр Д.Ариунцэцэгээс гарсан охиноо М.Хайрмаа гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл Хайрмаа охин том болжээ. Хөөрхөн охиныг нь төрүүлж өгсөн царайлаг бүсгүй Д.Ариунцэцэг сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа бөгөөд саяхнаас өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж, өөрөө компанийхаа нүүр царай болоод байгаа билээ.

 

 

Макс группийн барилга хүний аминд хүрлээ


Дөнгөж түрүүхэн буюу 10 цаг 30 минутын өмнөхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Тэнгис кино театраас Гэсэр сүмийн уулзвар руу явах замын хажууд баригдаж буй “Макс групп”-ийн “Crown center”-ийн  барилга дээрээс барилгын тулгуур төмөр унаж нэг хүний аминд хүрчээ.

Одоо тус хавьд замын хөдөлгөөн бүрэн хаагдсан бөгөөд Тэнгис кино театраас Гэсэр сүмийн уулзвар руу орох зам хаагдаад байгаа юм. Энэ ослын үеэр мөн Ланд-200 маркийн машин төмөрт цохиулан уг машинд ихээхэн хэмжээний хохирол учирчээ.

Одоогоос 2 жилийн өмнө энэ барилгатай ойр баригдаж буй Тэнгис кино театрын дэргэдэх барилгаас мөн төмөр унан оюутан залуугийн аминд  хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ удаад үүнтэй төстэй хэрэг дахин давтан гарлаа.

Одоогоор хэргийн газар Нийслэлийн онцгой байдлын газрынхан ажиллаж байгаа юм. Хохирогчийн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байгаа юм.

Хэргийн газар байсан зарим нэг эх сурвалжийн ярьж буйгаар, микро автобус ирж, барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид тээвэрлэн хэргийн газраас зугтан явж байсан гэнэ. Хэргийн газар байсан гэрчүүдийн ярьж байгаагаар тус барилгаас төмөр унасны дараагаар микро автобус ирж барилгаас маш олон Хятадууд гарч ирээд машинд суугаад зугтсан байна.

Түүнчлэн осол болсон хэргийн газрын ойролцоо явсан эмч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр машин дээр очиход жолоочийн тархин тус газар нь төмөр зоогдож нас барсан байжээ.

Ямартаа ч “Макс групп”-ийн барьж буй барилга хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй улмаас гэмгүй нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Энэ төрлийн осол гарсаар байхад холбогдох газрууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь энэ мэт харамсалтай хэргээс харагдаж байна.

Эх сурвалж: www.dorgio.mn