Таван настай охин дүүдээ бүх хувцасаа давхарлаж өмсгөөд хөлдөж үхсэн байдалтай олджээ

Энэ сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин  н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Болсон явдлын талаар албаны эх сурвалж хэлэхдээ “Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч улмаар төөрсөн байгаа юм. Ингээд тэр шөнөдөө эрэл хайгуул болсоор маргаашийн 11 цагт гэрээс нь 7 км зайтай байхыг олсон ч харамсалтай нь эгч нь  болох таван настай С.З осгож амиа алдсан байсан. Харин дүү С.Хонгорзул нь хүнд  шатны осголттой гар, хөлөө тайруулахдаа тулаад эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм. Талийгаач охин учир мэдэхгүй гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг  давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байдалтай олджээ. Иймд ард иргэд та бүхэн бага насны хүүхдээ баяр ёслол гэж анхаарлаа сулруулалгүй  хараа хяналттай байлгаж, хүйтний цагаар хол явахгүй байхыг анхааруулж байна.

 

 

Байлдагч П.Хэнмэдэхд 1,1 жилийн ял оноолоо

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож зүү залгиулсан” гэх мэдээлэл нэг хэсэг мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Энэ мэдээллийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх“ гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын явцад байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Ингээд Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх энэ сарын 27-нд П.Хэнмэдэхэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ц.Мөнхбаяр нарын найман хүнд оноосон ялыг эргэж харахыг хүсэж гарын үсэг цуглуулж эхэллээ

Урт нэртэй хуулийн төсөлтэй холбоотойгоор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй найман хүн өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.  Тэднийг Төрийн хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн, “Централ товер” Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан  гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн хугацаанд саатуулсан.  Өөрөөр хэлбэл Ц.Мөнхбаяр нарын  найман иргэнд Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.  Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  хаалттай болсон  шүүхээс  Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон байна.

“Гал үндэстэн”  холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр: “Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлсэн, энэ яригдаж байгаа гэмт хэргүүдийг үйлдээгүй. Намайг яаж л шийтгэж хоринов, тэрүүгээрээ л болог, тэр бүхэн нь энэ нийгэм ямар байгааг л харуулах болно. Миний хэлэх ганц л зүйл гэвэл намайг хийсэн гээд байгаа хэргүүдийг би үйлдээгүй” хэмээн мэдэгдссээр байгаа.

Тэгвэл  Ц.Мөнхбаяр нарт оноосон 21.6 жил нь  буруу гэдгийг иргэний байгууллага, улс төрийн намын төлөөлөл эсэргүүцэн  гарын үсэг цуглуулах ажлыг  Нарантуул худалдааны төвийн үүдэнд  зохион байгууллаа.  Гал үндэстэн, Хохирогчдын ар гэрийнхэн, иргэд, төрийн бус байгууллагагуудын энэхүү ажиллагааны хүрээнд 1000 гаруй иргэн гарын үсэг зурсан байна.



А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

ЖАСТИН БИБЕР НАЙЗ ОХИНОО ТАНИЛЦУУЛЛАА

453378-justin-bieber-justin-and-ariana-grande

Авъяаслаг бяцхан хүүгийн интернетэд тавьсан бичлэг нь олныг гайхшруулж нэгэн продюсерын хараанд өртсөнөөр Жастин Бибер хэмээх алдарт дуучны түүх эхэлсэн. Охидын шүтээн болсон бибер үргэлж элдэв асуудлаар бусдын хэл аманд өртдөг боловч хаа нэг охид бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь цөөхөн, тэгвэл сүүлийн хагас жилийн хугацаанд экс найз бүсгүйгээсээ харилцаагаа бүрэн тасалж чадахгүй байсан бибер одоо л нэг найз бүсгүйгээ олонд танилцууллаа.

405510-ariana-grande-and-justin-bieber-flirting-with-each-other410888-ariana-grande-talks-about-relationship-with-justin-bieber-he-played-me410889-ariana-grande-talks-about-relationship-with-justin-bieber-he-played-me453378-justin-bieber-justin-and-ariana-grande5332264-256-k4130809038508-256-k978220ariana-grande-justin-bieberAriana-grande-power-youth-01Justin-Bieber-and-Ariana-Grande-dating-justinbieberzone_com-justin-bieber-ariana-grande1justin-bieber-jariana-ariana-grande-Favim_com-806731largeoriginal

Амжилтаараа манлайлагчдын хэзээч зөрчдөггүй 12 дүрэм

Таны амжилтанд хүрэх эсэх таны амьдралын зарчим, өөртөө тавьж байгаа шаардлагатай салшгүй холбоотой. Та амжилтанд хүрсэн хүмүүсийн дагаж мөрддөг эдгээр ерөнхий зарчимыг баримтлаад мөн тэдэн шиг өндөрлөг хүрэх боломжтой.

ST

1. Өөрийнхөө амьдралыг бусдынхтай бүү харьцуул, бусдын амьдралыг бүү шүүмжил; Бид өнгөрсөнд тэдний юу туулж өнгөрүүлснийг тэр болгон мэдэхгүй.

Өөрийнхөөрөө байж өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ.

2. Бодот мэдрэмж бус өөрийн хүсэж буй мэдрэмж дээр үндэслэн хариу үйлдэл үзүүл.

Гунигтай байгаа бол аз жаргалтай мэт хариу үйлдэл үзүүл. Амжилтанд хүрэгсэд олон удаа бүтэлгүйтэж гутардаг боловч тэд өөдрөг үзэлтнүүд учир бэрхшээл дундаас ч боломжыг олж хардаг ямар ч нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг байна.

3. Өнгөрсөнтэй бүү дайт, эвлэрч сур ингэснээр чи өөрийнхөө “одоо”-г аврах болно.

Өнгөрсөнд гаргасан алдаагаа уучилж, өнгөрсөнд орших сууцаа орхиод өнөөдөртэйгээ хамт урагшла.

4. Бүх зүйлийг чаддаг хүн байхгүй, бусдаас туслалцаа авч сур.

Үнэ цэнэтэй харьцааг бусадтай тогтоож, тэдэнд юу хүсэж байгаад нь хүрхэд тусал.

5. Бусдад бүү атаарх, тэднийг ямар байдлаар өнөөгийн байдалт хүрснийг бид мэдэхгүй.

Атаархахаас өмнө юу золиослож эсвэл юу төлж тэд өнөөгийн байдалт хүрснийг бодоод үзээрэй.

6. Сайхан зүйл хэлж чадахгүй бол бүү ярь.

Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс яриагаа болгоомжтой эхэлдэг. Тэд шаардлагтай үед л ярьдаг бөгөөд аль хэдийнээ “бага ярьж их сонсох”-г эзэмшсэн байдаг.

7. Үргэлж суралц, өөрийн амжилтаа ахиулан тодорхойл.

Өөрийн хийхээс эмээдэг зүйлээ барьж ав, хувийн рекордоо өдөр бүр шинээр тодорхойл. Хэсэг хугацааны дараа өөрийгөө үлэмж хэмжээгээр ахисныг анзаарах болно. Энэ л амжилтанд хүрэгчдийн нууц юм.

8. Хэр гүн усруу орж байгаагаа үсрэхээсээ өмнө ямагт тооцож бай.

Шийдвэр гаргахаас өмнө үр дүнг үргэлж тодорхойлох; ихэнх алдартнууд коллежоо хаясан байдаг. Гэхдээ тэд юу хүсэж юунд тэмүүлж буйгаа ойлгосон тиймээс ч хүрч чаджээ. Сургуулиа хаяхаас өмнө, ажлаасаа гархаас өмнө “Ус хэр гүнзгий вэ?” гэсэн чухал асуултыг өөртөө үргэлж тавь.

9. Өөрийн хэмжээнд өөрчлөлтийг хийгээд бусдыг нь хойч үедээ үлдээ.

Чи бурхан биш болохоор юу хүссэнээ өөрчилж чадахгүй. Өөрийн чадхаа хийгээд бусдыг нь дараагийн үедээ үлдээ. Өөрчилж чадахгүй зүйлээ хөөцөлдсөөр заримдаа бид өөрсдөө өөрчлөгдсөн байдагийг сана.

10. Бусад чиний талаар юу гэж бодох нь чамд ерөөс падлий байхгүй.

Амьдрал чиний хамгийн сайн хань бол чи өөрөө өөртөө итгэх итгэл. Хүмүүс үргэлж чиний талаар ярина – сайн, гэхдээ тэд огт ярьдаггүй бол чи тийм үнэ цэнэтэй хүн биш юм. Бусдын чиний талаарх яриаг бүү тоо, өөрийн итгэл үнэмшилээ хадгалж үлд.

11. Усны гүнийг хэзээ ч 2 хөлөөрөө шалгаж болохгүй.

Амжилтанд эрсдэлгүйгээр хүрэх арга зам гэж үгүй, гэхдээ тооцоолсон эрсдэл илүү аюулгүй, хөнгөхөн тусдаг.

12. Үнэн ч зан бол хамгийн үнэтэй бэлэг, энэ бэлэгийг хямдхан нэгнээс бүү хүлээ.

Хүмүүсээс битгий ихийг хүлээ, зөвхөн цөөхөн хэд нь чамд уг бэлэгийг өгдөг.

Захиралтайгаа сонин харьцаатай болчихлоо…

zakiОлон юм нуршилгүйгээр зөвлөгөө авах гэсэн юм. Би нэгэн компанид удирдах албан тушаал хашдаг 30 гаран настай. Гэрлээд 10-аад жил болж байна. Саяхнаас хамтран ажилладаг нэг захиралтайгаа сонин харьцаатай болчихлоо. Магадгүй би түүнийг, тэр намайг зүгээр л шохоорхоод байгаа байх. Тэр надаас хэдхэн насаар л ах. Бид 2-лаа сайхан гэр бүлтэй, тэдэндээ хайртай, бүхнийг өөрсдийн гараар босгосон хүмүүс. Гэтэл яагаад ч юм гэнэтхэн л бие биедээ татагдаад эхлэх юм. Бид 2-н хэн нь ч гэр бүлээ хуурахыг хүсэхгүй байна. Бид 2-н хооронд одоохондоо юу ч болоогүй байгаа ч нэг л өдөр тэнэглэж тэвчээр алдаад алдаа гаргах вий гэхээр өөрөөсөө бас түүнээс айх юм. Би зүгээр л мартмаар байна.

Тэгсэн мөртлөө заримдаа бүр хамт байна гэж зүүдлээд тэрнээсээ айж сэрнэ. Энэ тухай би хэнд ч хэлээгүй, хэлэхийг ч хүсэхгүй байна. Тэхдээ дотроо хадгалаад байх тусам хэцүү болоод, түүнээс зугтаах, өдөр болгон зөрөөд өнгөрөхөөс хүртэл зайлсхийж, ажлаа хүртэл тайван хийж чадахаа болилоо. Ажлын шаардлагаар тэрэнтэй ярилцахаас өөр аргагүй байдалд өдөр бүр орно. Тэр болгонд айх тэхдээ бас тэрнийг харах болсондоо догдлох сэтгэл төрнө. Би яах ёстой вэ?

Өмнөх шигээ зүгээр л амьдрамаар байна. Би нөхөртэй дэндүү хайртай тэхдээ магадгүй бид 2 анхных шигээ халуухан байхаа больсноос бүх юм болоод байгаа юм болов уу ч гэж бодох юм. Заримдаа нөхөртэйгөө сескдэхдээ тэрнийг төсөөлнө, тэрнийхээ дараа өөрийгөө зүхнэ, галзуурах шахна. Тэрнийг харахаар л хамаг бие хачин болох юм, бас дээр нь өөрөөсөө айх айдас. Нэг л тайван биш. Тэрний над руу харах харц хачин, намайг сонжсон, урин дуудсан, өдсөн, зүгээр л өрөөнөөс гараад гүйчихмээр нэг тийм сонин мэдрэмж төрүүлнэ. Би дахиж тэрэнтэй хамт томилолтоор явмааргүй байна. Бас удахгүй хамт явах төлөвлөсөн ажил байдаг. Яахаа мэдэхгүй.

Тэрнээс татгалзаж чадахгүй байх гэсэн айдас, дахиад л айдас. Би яах ёстой вэ? Надад энэ байдлаас гарахад, бас тэрнийг яаж анзаарахгүй болох талаар зөвлөөч. Өдийг хүртэл би гэр бүлдээ үнэнч байсан, байсаар ч байх болно. Намайг энэ сэтгэлийн шаналлаас гарахад туслаач…

www.cekc.mn

Дуучин Анугийн гоёмсог, хуримын даашинз анх удаа

Дуучин Анугийн гоёмсог, хуримын даашинз анх удааУрлагийн гал тогооны хамгийн сонирхолтой бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй дуучин Ану . Тэрбээр Б.Түвшинбаяр гэх залууг насны ханиараа сонгосон. Ану өнгөрсөн зургаадугаар сард манайдаа л хамгийн сайн, чинээлэг эрхмүүдийн үйлчлүүлдэг “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон билээ.
“Амьдралдаа гарсан энэхүү том өөрчлөлтийг яагаад олонд дэлгэж, мэдээлээгүй вэ гэхээр эх хүнд үр хүүхдээ хамгаалах, харамлах төрөлхийн зөн совин ч гэх юм уу, сэтгэл байдаг юм байна”. Ялангуяа Монгол зан заншил илүү хүчтэй байдаг гэдгийг мэдэрлээ хэмээн ярилцлага өгч байсан.

Хөдөлмөрч, менежмент сайтай гэдгээрээ Ану  урлагийн хүрээнийхэн дотроо үнэлэгддэг. Анугийн хувьд энэ удаа өөрийн нандин хуримын даашинзаа танилцуулаа. Нийт уншигчидынхаа өмнөөс аз жаргал хүсэе.

Эх сурвалж: Factnews.mn

Т.Энхболдсодонгийн хэрэг замхрах шатандаа орсон уу?

 

 

“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг мөнгө угаахыг завдсан хэргээр АТГ-т шалгаж байсан ч энэ хэргийн сураг алдрав.

 

Түүнийг бүр өнгөрсөн оны аравдугаар сард Төв аймгийн Урьдчилан хориход саатуулаад байсан ч долоо хоног хориод сулласан байдаг. Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг тэрбумаар тоологдох мөнгөөр Н.Энхбаярыг ивээн тэтгэсэн, их хэмжээний мөнгө угаахыг завдсан, мөн авлигын хэргээр ч буруутгаж байсан билээ. “Blue sky” цамхагт байрлах түүний компанийн офисыг ч битүүмжилсэн.

 

Уг эрхмийн мэдэлд “White house”, “Мишээл экспо”, “Blue sky” цамхаг гэх мэт обьектууд байдаг бөгөөд уул уурхай, газар тариалан, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө зуучлал, барилга бүтээн байгуулалт, банк санхүүгийн чиглэлээр хүртэл үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон тэрбумтан гэгддэг. Монголдоо нөлөөтэй төдийгүй дэлхийд данстай эрхэм Т.Энхболдсодонг шалгасан ч нэр нөлөө бүхий эрхмүүд хэргийг нь замхруулаад өнгөрөх нь тодорхой гэх хардлага ч байгаа юм.

Эх сурвалж: www.wikimon.mn