Мино хайртынхаа зургийг дэлгэлээ

mino

5

Х.Энхжин хэмээх  эртэй дэр нэгтгээд  гурван сарын дараа  салсан  дуучин, жүжигчин Мино сүүлийн үед нам гүмхэн байгаа.  Учрыг лавлатал шинэхэн хайр дурлалтайгаа учран аз жаргалдаа умбан байгаа гэнэ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд найз залуугийнхаа зургийг  нууцалсаар байсан бол  өчигдрөөс өөрийнхөө цахим хуудаснаа ил болгожээ.   Дуучин, жүжигчин Т.Мино найз залуугаа “хайрлахгүй байхын аргагүй, халамжтай залуу” хэмээн тодорхойдог юм.  Ингээд Дуучин, жүжигчин Т.Миногын “хайрлахгүй байхын аргагүй, халамжтай залуугын зургийг хүргэе.   Эх сурвалж Dorgio.mn

mino2_zps8cda7da1

mino1_zpsa3e8c479

“Киви”хамтлагийн Намуунаа: Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ

namuun

5

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн байр суурийг тодорхойлж чадсан хамтлаг бол Киви хамтлаг билээ. Есөн жилийн турш сонсогч фэнүүдтэйгээ хамт байсан өнгөт үрэлүүд маань хатуу чанга продюссерийнхээ замаар явж өнөөг хүртэл ганц бие яваа билээ. Урлагийн сайхан хүүхнүүдийг хов жив үргэлж дагаж байдаг тэрээр кивигийн бүсгүйчүүдийг энд тэндэхийн бэл бэнчинтэй эрхэмүүдтэй нэр холбох нь их. Гэсэн ч өнөөг хүртэл хэн нь ч гэр бүлийн амьдрал зохиолгүй уран бүтээлдээ анхаарал хандуулсаар байгаа. Тэгвэл саяхан нэгэн нэвтрүүлэгт Киви хамтлаг оролцсон бөгөөд хөтлөгчийн асуусан  ” ямар эрчүүд таалагддаг вэ” гэсэн асуултад ийн хариулжээ. Тэрээр Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариуллаа. Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн Аагий “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Намуунаа харин “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээсэн юм. Эх сурвалж: Шуурхай.мн

kiwi

Загвар өмсөгч Э.Сэлэнгийн нууц бичлэг гадаадын сайтад байршжээ /+18/


Анх 13 настайдаа загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн загвар өмсөгч Э.Сэлэнгэ 2006 онд улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан билээ.

Дэлхийн олон улсын тэмцээнд улс орноо төлөөлж байснаас гадна олон улсын загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гээд түүний  загварын ертөнцөд гаргасан амжилт их. Харин сүүлийн үед түүний хувьд нүцгэн зураг авахуулжээ гэсэн мэдээлэл гарах болсон. Загвар өмсөгч бүсгүйн хувьд гадаадын загварын агентлагуудтай хамтран ажиллаж байгаагаас гадна гадаадын нэртэй сэтгүүлд мөн зураг авалтад орж байгаа аж.

Үүний нэг болох  “TQ” сэтгүүлд мөн зураг авалт хийлгэсэн байна. Тэрээр сүүлийн үед гэрэл зураг авалтыг илүү сонирхох болсон бөгөөд гэрэл зургаар эмэгтэй хүний гоо сайхныг илтгэн харуулахыг энэхүү зургуудаараа харуулах аж.

Загвар өмсөгч бүсгүйн шинэ зургуудаас  Эмэгтэй хүн- Гоо сайхан  гэсэн агууламжийг түрүүлж харах хэрэгтэй болов уу.  “Эротик бол порно биш” гэсэн уриалга байдаг шиг загвар өмсөгч Сэлэнгэ тун удахгүй эмэгтэй хүний гоо сайхныг илтгэн харуулсан зургуудаараа тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа аж.

Харин энэ удаад түүний “TQ” сэтгүүлийн зураг авалтын үеэр хийсэн видео бичлэгийг сонирхуулж байна. Түүнийг зураг авахуулж байх үеэр хийсэн энэ бичлэгийг pornhub.com  сайтны байршуулсан байжээ. Энэ сайт нь насанд хүрэгчдэд зориулсан бичлэг байршуулдаг сайт бөгөөд Парис Хилтон, Ким Кардашиан зэрэг гадаадын олны танил бүсгүйчүүдийн нууц бичлэгийг  уг  сайтад оруулж шуугиан дэгдээж байсан юм.


Эх сурвалж: dorgio.mn

Шрек ба Фионагийн хурим


Шрек, Фионнагийн төрхийг илтгэн харуулсан өөр нэг хурим болжээ. Өмнө нь мөн нэгэн хос хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан хувцаслан хуримаа хийж байсан билээ. 

Харин энэ удаад 44 настай Аманда, 39 настай Гиббс нар Шрекийн стиллиэр хуримаа хийжээ. Тэд 8 жил хамтдаа амьдарсан бөгөөд тэдний хувьд гадаад үзэмжиндээ гоёлын будалтаасаа илүү хүүхэлдэйн баатрын дүрээ гаргахыг илүүд үзжээ.

 

Эх сурвалж: Dorgio.mn

Үүл даргыг шилдэг улс төрчөөр нэрлэжээ

Bat-Uul2

Монголын Үндэсний өдөртутмын “Өглөөний сонин” жил бүр МонголУлсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар биеоролцож улстөр, хүмүүнлэг, нийгмийнхариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээрамжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн,албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг юм.

Энэ дагуу улиран одож буй 2013 оны шилдгүүдийг тодруулжээ.  Оны шилдгүүдийгтодруулах санал асуулгад  нийт 84 мянганорчим санал ирснээс хамгийн их санал авсан нэр дэвшигчидийг номинаци тус бүртэрэмбэлэн тодруулсан байна. 100 орчим байгууллага, иргэн  нэр дэвшсэнээс 4 номинацид нийт 52 шилдэг тодорчээ.

Өглөөний сониноос шалгаруулсан 2013 оны “Шилдэг 13 Улс төрч”-ийн нэгээрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч Э.Бат-Үүл шалгарсан байна.

Түүнийг 2011 онд 427 км байсан Улаанбаатар хотын хатуу хучилттай замыг 2013 онд 657,6 км болгож нэмэгдүүлсэн, “Ахмадын орон сууц” халамжийн хөтөлбөрийг санаачланНИТХ-аар батлуулж, эхний ээлжинд 138 ахмад настанг байранд оруулсан, Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн ерөнхийчиг хандлагыг УИХ-аар батлуулсан, замбараагүй барилгажилт, бодлогогүй газар олголтыг зосгоосон, гэр хорооллын 20 байршилд дахин төлөвлөлт хийх шийдвэрийг НИТХ-аар батлуулсан, сурагчдын автобусыг анх удаа санаачлан явуулж эхэлсэн зэрэг үзүүлэлтээрүнэлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Шинэ эхнэртэй болсон жүжигчин Б.Тамир өвлийн өвгөн болж экс эхнэр хүүхдээ баярлуулжээ

salsan hos

5

Урлагийн үлгэр жишээ гэр бүл гэгддэг жүжигчин СТА О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү залуу жүжигчин Б.Тамир сүүлийн үед шар хэвлэлээр нэрд гарч яваа уран бүтээлч бий. Тэрээр амжилттай уран бүтээл хийж буй залуу жүжигчин Г.Золзаяатай ханилж, хөөрхөн охинтой болсон ч тун удалгүй хоёр тийш болсон юм. Эхнэр хүүхдээ орхисон залуу жүжигчин маань одоо жүжигчин Н.Мөнхсоёлтой хамт амьдарч байгаа. Үнэн худал нь үл мэдэгдэх жүжигчин залуусын амьдрал нэг хэсэгтээ л шар хэвэлээр шуугиан тарьж байсан билээ.

Жүжигчин Тамир шинэ эхнэртэй болж харин залуу жүжигчин Золоо “Маск” продакшнд харьяалагдах болсон бөгөөд одоогоор ээж, оин хоёртойгоо амьдарч байгаа. Тэгвэл гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан хосуудын бяцхан охины шинэ жил болжээ. Тэрээр охиныхоо шинэ жилээр Тамир өвлийн өвгөн болж экс эхнэр охиноо баярлуулжээ. Энэ талаараа жүжигчин Золоо өөрийн цахим хуудаснаа “Охин бид 2 өвлийн өвгөн аавтай зургаа авахуулж амжлаа” хэмээн зургаа нийтэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

VIII Богд Жавзундамбын хөшөөг тусгаар тогтнолын талбайд барина

Сүүлийн үед манайхан хөшөө дурсгал нураах, нүүлгэн шилжүүлэх ажлыг тун идэвхтэй сайн хийж байгаа төдийгүй нэгийг сүйдэлж, нэгийг босгох болжээ. Тухайлбал, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголын тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан тул VIII Богд Жавзундамбын хөшөөг босгохоор болсон байна. Тус хөшөөг Тасганы овоо, Богд хааны ордон музей, Тусгаар тогтнолын талбайд байршуулах санал ирж байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байнгын хорооноос Богд хааны хөшөөг Тусгаар тогтнолын талбайд барих санал ирүүлж, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд дээрх гурван саналыг танилцуулахад тус хөшөөг Тусгаар тогтнолын талбайд барихаар шийдвэрлэсэн байна.

Богд хаанд зориулан барьж буй хөшөөний эх загвар болоод төсөв хөрөнгийн хувьд хараахан батлагдаагүй байгаа бөгөөд оны дараа уран бүтээлчдийн дундаас шалгаруулалт зарлаж, тухайн байршилд зохицсон суурьтай, хойд талынх нь гэрэлт цамхагтай уялдуулсан хөшөөний зураг гаргуулах юм байна. Харин зарим нэг хүмүүс хөшөө нураасан ч тэр, босгосон ч тэр түүх өөрчлөгддөггүй юм хэмээж байна.

Мобикомын ”МОЛИГО”

Mobicom

22 минутын өмнө
Монгол дахь монополь компаниудын нэг бол “Мобиком” корпораци 1996 онд байгуулагдаж, “Siemens”, “Motorolia” гэсэн хоёрхон төрлийн гар утас оруулж ирсэн тэр цагаас хойш даруй 17 жил өнгөрчээ. Өнөөдөр Монголын зах зээлд үүрэн телефоны дөрвөн компани өрсөлдөж, давхардсан тоогоор гар утас хэрэглэгчид хүн амын тоог гүйцэж түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, 2006 онд 721 мянган хэрэглэгч байсан бол өнөөдөр хоёр сая 750 мянга хол давжээ. Үйлчлүүлэгчдийн тоо олшрох тусам хэрэглээний үнэ буурдаг жишиг дэлхий дахинд бий. Гэтэл Монголд тийм биш ажээ. Монголд ч гэж дээ гадаадын хөрөнгө оруулалттай компанид дээрх жишиг үйлчилдэггүй бололтой. Үүний тод жишээ нь мобиком юм. Энэ компани иргэдийг хулхидахын гайхамшигт жишээ гэхэд хилсдэхгүй. Тэдний луйврын талаархи олон жишээг энд дурьдаж болох юм.. “Card plus” гэдэг хачин үйлчилгээ байна. Иргэдийг ихэд бухимдуулж, шүүхэд хандахад хүргэдэг эл үйлчилгээний зарчим сонин. Өөрсдөө сарын турш сүлжээндээ 15 мянган төгрөгөөр үнэгүй ярих эрхтэй хэмээн рекламддаг атал 20-25 хоноод дуусчихдаг аж. Зарим заргач нэгэн очихоор улайхдаа ичих ч үгүй “Та эрхээ дууссаны дараа мессеж илгээн хоногоо гүйцээ” гэдэг юм гэнэ. Цагаандаа гарсан луйвар гэж үүнийг л хэлэх байх даа. Мэддэггүй нэг нь тэгсхийгээд зальдуулаад өнгөрдөг биз. Тэдний зарласан эсэн бусын саналыг иргэд мөнгөөрөө худалдаж авчихаад, буцаад өрөнд ороод байна гэсэн үг л дээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операторуудын дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгох асуудлыг хөндөж тавьсан. Компаниудын удирдлагууд ч тухайн үед О.Магнай даргатай хамтран энэ ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гэвч өнөөг хүртэл энэ ажил таг чиг хэвээрээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чулуунбаатар нэгэн ноцтой зүйлийн талаар өнгөрөгч арван сард ярьж байсан. Тэрбээр “Мобиком” корпораци барьцаа хөрөнгө авдаг явдал. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд барьцаа мөнгө өгдөг. Тэр нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог.Уг нь барьцааны мөнгө хувь хүний дансанд байрших ёстой. Барьцааны үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком” авна, биелүүлсэн үед хэрэглэгч өөрөө авна. 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр “Мобиком”-ийн дансанд орж байгаа тооцоо гарсан. Ямар ч зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэх гомдлыг хэрэглэгчид тавих болсон” гэсэн юм. Өөрөөр хэлбэл “Тухайн хэрэглэгчийн нэр дээр банкинд данс нээж барьцааны мөнгийг хадгалж тэдэнд хүү тооцож өг” гэсэн үүрэг өгч байсан юм. Гэхдээ энэ данс мэдээж “Мобиком”-ын мэдэлд байх ёстой. Хэрвээ “Моби” хэрэглэгчийн нэр дээр данс нээсэн бол 2-3 жилийн дараа бид үндсэн барьцаа мөнгөн дээрээ хүү бодож авах байсан гэсэн үг. Хүний бэлэн мөнгийг хадгалж байгаа хүмүүс банк шиг л хүү тооцож өгөх нь зүйн хэрэг байх. Тэгвэл барьцаа төлбөрийн асуудлаар тус газрын Оператор Лхагвасүрэнгээс тодруулахад, “Бид дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгийг өгч эхэлсэн Гэхдээ найдвартай хэрэглэгчдээ өгч байгаа. 9911-тэй хэрэглэгч болон дараа төлбөрт дугаараа тасралтгүй долоон жил барьсан. Хугацаандаа төлбөрөө төлсөн хэрэглэгчид буцаан олгож байна. Харин нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 10 хувийн шимтгэл авдаг” гэх хариулт өгч байсан юм. Тус компанийн ажилтны бидэнд өгсөн мэдээлэл бол ердөө энэ. Түүнчлэн ШӨХТГ-ын дарга О.Магнай дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны асуудал эд өрнөж байх үед өөрийн твиттер хуудсандаа дараах мэдээллийг оруулж байсан юм. ”Юнител” компани олон жил төлбөрөө хугацаанд нь төлсөн хэрэглэгчдийн болон тэдгээрийн барьцааг үе шаттайгаар чөлөөлөх судалгаа хийж байгаа. “Скайтел” компани нь барьцаа төлбөргүй “Nice” үйлчилгээг нэвтрүүлэн барьцаа төлбөрийг нь хэрэглээний төлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 10 болон түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажил хийж байгаа. Харин “Мобиком” компаниас одоогоор 7000 хэрэглэгч хүүгээ тооцуулан аваад байна. “Жи Мобайл” найдвартай хэрэглэгчдийг шүүж, барьцааг нь буцаан өгч эхэлсэн ба 9311 серийн дараа төлбөрт хэрэглэгчийн 79 хувь нь барьцаагүй болсон байна” гэжээ. 2011 оны эхний хагас жилийн байдлаар “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчийн тоо 153 мянга 368, “Скайтел”-ынх 55 мянга 991, “Юнител”-ынх 54 мянга, “Жи Мобайл”-ынх 38 мянга 846 байгаа гэнэ. Энэ тоо мэдээж өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр энэ мэдээллийн мөрөөр үүрэн телефоны дараа төлбөрт дугаарын хэрэглэгчидтэй холбогдлоо.9911….. дугаартай хэрэглэгчтэй холбогдов.
-Таны дугаарын барьцаа төлбөр хэд вэ? 

-100 мянган төгрөг байх аа. Би энэ дугаараа бариад дөрвөн жил болж байна. Өмнө нь өөр хүний нэр дээр байсан юм. Гэрээнд нь барьцаа 100 мянган төгрөг гэж байсан санагдана.

-Дараа төлбөрт хэрэглэгчид барьцааныхаа мөнгөнд хүү тооцуулж буцаан авч байгаа талаар сонссон уу? 

-Сонссон. Гэхдээ “Мобиком”-оос 10 жилээс дээш дугаараа хэрэглэсэн хэрэглэгчдэд мөнгийг нь бодож байгаа гэж сонссон. Үнэн, худлыг сайн мэдэхгүй байна. Хэрвээ ингэж жилээр зааглаж байгаа нь үнэн бол дэмий л юм. Өнөөдөр “Мобиком”-ын ярианы төлбөр хэд байгаа билээ. Хүү бодоод, буцааж олголоо гэхэд бидний нэг сарын утасны төлбөрт л хүрнэ дээ. Иймхэн юманд жил энэ тэр гэж зааглаад онцгүй л юм. Тэгээд бас нэгж шилжүүлэхэд шимтгэл тооцоод, яриагүй байхад автоматаар нэгж унаад байдаг. Монголынхоо эдийн засгийг харийн орон уруу урсгаж байгаа гэдгээ мэддэггүй юм байхдаа. Гадаад эзэнтэй компани. Тэгээд бас байнга луйврын үйл ажиллагааг зохион байгуулсаар байх юм. О.Магнай хариуцлага тооцож байгаа гээд л байдаг. Өөрөө харин харийн хүмүүстэй нийлээд ард иргэдээ шулаад байгаа юм бишүү. Мобиком, Магнай хоёрыг хоёуланг нь хамт Авилгатай тэмцэх газар өгвөл таарна.Би давхар “Жи мобайл”-ын дараа төлбөрт дугаартай.

9905…тай дугаартай хэрэглэгчээс дараах тодруулгыг авлаа.
-Та энэ дугаараа хэдэн жил барьж байна вэ? 

-Зургаа дахь жилдээ барьж байна.

-Таны утасны барьцаа төлбөрт хэдийг төлсөн бол? 
– 200 мянган төгрөг. -Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны төлбөрт хүү тооцож байгаа талаар сонссон уу? -Тийм үү. Хэрвээ тийм бол сайн л байна. Би барьцааны төлбөр гэж 200 мянган төгрөг төлөөд удаж байна. Тэгсэн мөртлөө сарын утасны төлбөр 35 мянгаас дээш гардаг. Ямар нэгэн шалтгаанаар утасны төлбөрөө төлж чадаагүй бол шууд л хаачихдаг. Миний барьцаа 200 мянга байхад долоо хоног сунгаж байгаад хааж болдоггүй юм уу гээд л зөндөө хэлж байсан. Ямар ч боломжгүй гэдэг. Хэрвээ хүү бодож байгаа бол сайн хэрэг.

9910… дугаартай хэрэглэгчтэй холбогдов.
-Та энэ дугаарыг хэдэн жил барьж байгаа вэ? 

-Дугаар анх худалдаанд гарсан цагаас хойш л барьж байна.

-Барьцаа төлбөрт хэдэн төгрөг тушаасан бол? 

-200 мянган төгрөг

-Дараа төлбөртийн барьцааны мөнгөнд хүү тооцож буцаан олгож байгаа талаар сонссон уу? 

-Сонссон гэвч өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гээд байсан одоо бүүр таг л байх юм. Гэвч “Мобиком” корпораци ард түмэн бидний барьцааны мөнгийг Монголд хадгалж байна уу, гадаад руу гаргаж байна уу гэдэг нь асуудал болоод байна. ШӨХТГ хэрэглэгчдэд хэрэгтэй шийдвэр гаргасан мөртлөө яагаад тус компанийн удирдлагуудыг шахаж шаардалгүйгээр тэдний өмнө ийм хурдан бөхийж, хэлээ хазсан мэт дуугай болов. Үүний цаана ашиг сонирхолын зөрчил явж байна гэж хардахад ч хүрч байгаа юм.“Мобиком” асар их ашиг олж байгаа хэрнээ хэрэглэгчдийг соёлтойгоор дээрэмдэж байгаа нь жинхэнэ шударга өрсөлдөөн мөн эсэхийг тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан О.Магнай даргаас асуувал арай илүү оновчтой байх биз. Мобикомынхон өөрсдийгөө Монголдоо номер нэг үүрэн телефоны компани гэж тодорхойлдог. Хэрэглэгчийнхээ тоо, хамрах хүрээгээрээ яах ч аргагүй Мобикомынхны зөв. Гэвч тэдний үйлчилгээг хэрэглэгчид нь лав сайн гэж дүгнэж чадахгүй. Төлбөр дээр төлбөр нэмдэг, нэгж завшдаг гээд тус компанитай холбоотой элдвийн шүүмжлэл олонтаа гардаг. Гэхдээ өөрт тохиолдсоны дараа л үнэн гэдэгт хүн итгэдэг бололтой. Гурав хоногийн өмнө утсаа 2500 төгрөгөөр цэнэглэлээ. Нэгж нь орж ирдэггүй, лавлахаас нь тодруулбал, 10 минутын дараа ахиад нууц дугаарыг нь хийгээд үзэхийг зөвлөж байна. Нэг оролдлоо, хоёр оролдлоо, бас л болдоггүй ээ. Дахиад нөгөө лавлахын ажилтантай холбогдож, юу болоод байгаа нь асуув. “Мобиком”-ын лавлахаас “Манайх технологийн шинэчлэл хийж байгаа. Түүнийгээ дууссаны дараа таны гомдлыг барагдуулах боломжтой”гэв.

-Боломжтой гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Барагдуулахгүй ч байж магадгүй гэж ойлгох уу? 

-Шалгаж үзээд таны гомдол үнэн байвал, нэгжийг чинь буцааж өгнө.

-Худлаа бол би чам руу дахин, дахин залгах шаардлага байхгүй шүү дээ? 

-Харин тиймээс би таны гомдлыг бичээд авчихлаа.

-Танай шинэчлэл хэзээ дуусах вэ? 
-Би сайн мэдэхгүй байна. Технологийн шинэчлэл явагдаж байгаа.

-Миний гомдлыг яг хэдэн хоногт барагдуулах вэ. Танайд надаас өөр хүмүүс ийм асуудлаар хандаж байгаа биз дээ? 
-Хандаж байгаа. Гэхдээ биднээс шалтгаалаагүй.

-Тэгээд хэнээс гэж? 
-Технологийн шинэчлэлээс л болоод….

Лавлахын ажилтан бүсгүй бид хоёрын дунд нэг иймэрхүү яриа болоод өнгөрлөө. 2500 төгрөг их мөнгө биш л дээ. “Мобиком”- ын лавлахын ажилтнууд бараг л ямар сүртэй юм гэх нь холгүй байна лээ. Тэдний хувьд ийм гомдол өдөртөө хэдэн арваараа ирдэг болоод л дөжирчихсөн юм болов уу гэж ойлгосон. Хамгийн гол нь хэчнээн харилцагчийнхаа итгэлийг энэ мэтээр алдаж, хэчнээн хүний нэгжийг “технологийн шинэчлэл” нэрээр завшиж байгааг хэлж мэдэхгүй болохоор тус компанийнхантай зарга хийхийг хүссэн юм. Ямарч байгууллага үйл ажиллагаагаа сайжруулж, техник технологийн шинэчлэл хийдэг. Түүнийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ техникийн шинэчлэлээр далимдуулж хэрэглэгчээ хохироох ёсгүй гэдгийг “Мобиком”-ынхонд анхааруулах нь зөв болов уу. Алдаа гарлаа гэхэд гурав, дөрвөн хоногоор алга болчихдог, уучлаарай бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй ийм үүрэн телефоны үйлчилгээний газар байгаад ч яах юм бэ. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авах биз ээ. Муу л бол захын хар овоохой гэгчээр алдаа гарахаар түүнийгээ технологийн шинэчлэл рүү чихдэг, хэд хоногоор таг чиг болчихдог энэ шударга бус байдлаа Мобиком корпориаци халж, хэрэглэгчдийнхээ эрхэнд хэтэрхий халдахаа болисон билээ. Үнэхээр л техникийн шинэчлэлийн явцад алдаа зааж, түүнээс нь болоод хэрэглэгчид нь хэдэн арваараа хохироод байгаа юм бол ядаж л утас нэгжээр цэнэглэхдээ анхаар гээд сануулчихаж болмоор доо. “Манай компани шинэчлэл хийж байна. Энэ хугацаанд утсаа нэгжээр цэнэглэх хэрэггүй” гээд хэлчихбэл илүү шударга, илүү амар баймаар. Урьдчилсан төлбөр дээр ийм асуудал үүсч байхад, төлбөрөө байнга хянаад байдаггүй дараа төлбөртийнхний хувьд хэдий хэрийн мөнгөө технологийн шинэчлэлд идүүлж байгааг хэн мэдэх вэ дээ. Яадаг ч байсан, Мобикомынхон, би нэгжээ авья. Техникийн шинэчлэл нэрээр алдаа гаргасан ажилтандаа хариуцлагаа тооцдог л юм байгаа биз, би лав хохирлоо барагдуулмаар байна. Эцэст нь хэлэхэд хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг үнэн үг. 2008 оны их хямралын жил ноён доллар хаданд гарах үеэр “Моби”- гийн боссууд ам.долларыг хэдэн зуун саяар нь Япон руу аваад талийсныг ард түмэн мартаагүй байгаа биз ээ. Эх сурвалж: Үнэн.мн