Тархиндаа хутгатай хужаа ингээд явж байх юм

Хятадын нэгэн хотод тархиндаа хутга зоолгочоод өөрөө эмнэлэг дээр ирсэн аж. Тэгээд бүүр эмчид үзүүлэх гээд оочер хүлээн зогсож байгааг тус улсын блогчид хувийн хаягтаа нийтэлжээ. Үхдэггүй муу шаарнууд юм аа .. Хутга зоолгочоод огт сандарсан зүйлгүй оочерлоод зогсож байдаг хаха ..

.

“Алтай” констракшн компани жүжигчин Ундармаагийн төсөлд зангарагтай загнажээ

“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлэн одоо бараг дуусах шатандаа явж байгаа билээ.

Өөрийн хувийн санхүүжилтээр эхлүүлсэн энэ төсөлд олон арван сайхан сэтгэлт хүмүүс хандан түүний энэхүү ажилд тусалж байгаа аж. Тэрээр анх эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа хүлээлгийн танхим байгуулах санаа олж, энэхүү төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эрүүл энхийн манаанд нойр хоолгүй ачаалал ихтэй зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нарт зориулсан амралтын өрөөг ч бий болгож байгаа юм.

Харин түүний энэ ажилд хувь албан байгууллага ихээр тусалж байгаа бөгөөд үүний нэг болох Алтай констракшн компани жүжигчин бүсгүйн эхлүүлсэн төсөлд туслан 10 сая төгрөг хандивлан зангарагтай загнажээ.  Тэрээр өөрийн фэйсбуук хуудаснаа тус компанийн хамт олонд баярласнаа илэрхийлэн ийнхүү бичжээ.

Талархах сэтгэлээр энэ биеэ минь дүүрэн явна.
Өдөр бүхэн хүний сайнтай учирч, бүх зүйл санаснаар бүтэж байгаад үнэхээр баяртай байна. Хүний төлөөх сайн үйлс сайхан сэтгэлт хүмүүсийг нэгтгэдэг гэдгийг ч мэдэрч явна.
Бат-Эрдэнэ захиралтай Алтай констракшны хамт олон Итгэлийн танхим төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бид бүхний ажилд маш том туслалцаа үзүүллээ.
“Алтай констракшн”компани нь ажил үйлсээрээ тэргүүлэгч төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө үргэлж дэмжлэг үзүүлж бусдад тусалдаг хүнлэг сайхан сэтгэлтэй хамт олон гэдгээр нь олон хүн бахархдаг байх.
БАЯРЛАЛАА, МАШ ИХ БАЯРЛАЛАА… АЛТАЙ КОНСТРАКШН-даа
Удахгүй тохиож буй 10 жилийнхээ ойн баяраа сайхан тэмдэглэж, улс эх орондоо улам их бүтээн байгуулалтыг амжилттай сайн хэрэгжүүлэхийг МОНГОЛЫНХОО МЯНГА МЯНГАН анд найзууд ах эгч нарынхаа өмнөөс хүсэн ерөөж байна.

Хөтлөгч Ануушийн “харц”-ийг загвар өмсөгч бүсгүй булаажээ

anuusha

“Universe best songs” наадмын хөтлөгч  Э.Гантулга буюу Ануушийг үзэгчид андахгүй.  Тэрбээр жинхэнэ хайраа оллоо хэмээн хэвлэлээр зарлаж, эхнэрээ олонд танилцуулж байсан нь саяхан.

Тэгвэл хөтлөгч залуу маань жинхэнэ хайраа олоогүй байсан бололтой. Учир нь ахин шинэ хайртыгаа танилцууллаа. Түүнийг харцыг энэ удаад өөрөөс нь нэлээдгүй дүүмэд загвар өмсөгч бүсгүй булаасан гэнэ. Өөрөө ч заримдаа эхнэртээ билүү, Охиндоо ч билүү. Фен охиддоо хайртай ч билүү гээд хэнд хайртайгаа ялгаж чадахаа больтлоо хүмүүсийн хайранд умбаж явдаг телевизийн сайн хөтлөгчдийн нэг болох Анууш ахин амрагаа солилоо.

Түүний экс найз бүсгүй  Э.Урангоо өдгөө “UBS”телевизэд ажиллаж буй.

Д.Ана

Дуучин Б.Солонго бөмбөрчин нөхрөөсөө салж, “Булсара” хамтлагийн Тамирааг сонгожээ

solong

5

Жил бүр UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” төслийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан дуучин Б.Солонго этгээд хэв маягаараа олны анхааралд байдаг билээ. Тэрээр “Зүрхэнд гэрэлтэх од” киноны гол дүрээр нь үзэгчид сайн мэдэх биз ээ.

Дуучин Б.Солонго өдгөө Монголын рок, попод хөл тавьж байгаа залуу уран бүтээлчдээс үзэгч, сонсогчдын хүлээн зөвшөөрөх хэмжээний цөөн дуучдын нэг болох ирээдүйтэй нэгэн гэхэд хэн ч маргахгүй. Хэдийнэ олны танил болсон дуучин бүсгүйг “A SOUND“ хамтлагийн бөмбөрчин Баагийтай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл урлагийн сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог байсан залуу хосууд салжээ. Харин залуу дуучин маань ээлжит хайраа олсон бөгөөд мөн л урлагийн хүнийг сонгосон байна. Б.Солонгийн ээлжит сонголт Булсара хамтлагийн Тамираа гэнэ шүү.

“Түшиг”-ийн бэрд хэрэг үүсгэжээ

tushig

“Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээгийн бэр, Монголын томоохон сэтгүүлүүдэд хувцас хэрэглэлээ папрацдуулдаг Э.Мөнгөнцэцэг одоогоос сар орчмын өмнө нэгэн бүсгүйг Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Chanel”-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар ороод тест асуун, гоо сайхны бүтээгдэхүүний багс бохир байхыг нь шүүмжилсэнийх нь төлөө нүүрийг нь маажиж, элдвээр хэлж доромжилсон.

Энэ  талаарх дүрс бичлэг болон болсон үйл явдлыг дэлгэснээр багагүй шуугиан дэгдсэн билээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр “Түшиг”-ийн эзний эхнэр Э.Мөнгөнцэцэгийг хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ.