Энэтхэгт хэт халууны улмаас амиа алдагсдын тоо 1000 давжээ

үргэлжилж, үүнээс үүдэж амиа алдсан хүмүүсийн тоо 1100 хол давсан тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Зарим бүс нутагт цельсийн 50 градус хүрч халж байгаагаас өндөр настан, бие муутай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд халууныг даалгүй өөд болж байна. Одоогоор хамгийн олон хүн өөд болоод буй Телангана, Андра Прадеш мужуудад байдал маш хүнд байгаа төдийгүй амиа алдагсдын тоо 1118-аар хэмжигдэж байгаа гэнэ. Мөн баруун Бенгал, Ориссад тус бүр 24 хүн өндөр хэмтэй халж байгаагаас амиа алджээ. Уг хэт халуун ойрын хэдэн өдрийн дараанаас хэвийн байдалдаа орно гэж цаг уурчид мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн эмнэлэгтүүд хэт халууны улмаас шоконд орсон иргэдийн дуудлагад дарагдсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн яам “Хэт халууны өдрүүдэд иргэд гэрээсээ гаралгүй, хүйтэн шингэн зүйл хэрэглэж аль болох сүүдэртэй газар байх”-ыг уриалжээ.