Шуурхай мэдээ: Б.Батзаяа суллагджээ

batzayajenkoЗам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагдаад 10 гаруй хонож байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан байна.

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа аж. “Чингис” бондны хөрөнгөнөөс 200 гаруй сая долларыг төмөр замын ажилд зарцуулаад байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн