Хятад улс Нэг айл Нэг хүүхэд бодлогоо саяхан цуцаллаа. Энэ нь манай улс орны ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?

Хятад улс Нэг айл Нэг хүүхэд бодлогоо саяхан цуцаллаа. Энэ нь манай улс орны ирээдүйд хэрхэн нөлөөлөлөх бол?

1979 онд эхэлсэн энэ бодлого 180% үржих байсан хүн амын өсөлтийг 140% дээр барьсан юм байна. Сая энэ бодлогоо цуцлангуут хүүхдийн хүнс, хувцасны компаниудын хувьцаа өсөөд ирж. Ирэх оноос эхлэн жил бүрийн 8 сард олон сая хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэдэг болно гэж наргиад байгаа нь ч үнэн биз. Олон гэр бүл өнөөдрөөс эхлэн ор хөнжилдөө эртхэн орж байгаа сурагтай. Одоо ганц хүүхэд өсгөж байгаа эдгээр эцэг эхчүүдэд үр хүүхэддээ зарцуулаад байх цаг бараг хэрэггүй байсан тул маш хүчтэй ажиллах хүчээр Хятад улсын 1990-2000 оны хөгжлийн огцом өсөлтийг голлон гүйцэтгэсэн байна. Тэхээр одоо тийм үсрэлт ахиж гараад байхгүй болтой. Тэр 90-2000 онд нүдэн дээр цэцэглэн боссон Эрээн хот бол энэ бодлогын далд хэрэгжилт.

Хэрэв Хятад энэ бодлогоо цуцлахгүй бол 2025 он гэхэд төрөлт, нас баралт нь тэнцээд, түүнээс цааш хүн ам нь багасах байж. Цаашлаад, хүйсийн тэнцвэр алдагдаад олон сөрөг нөлөө гарах биз. Одоогоор эр нь эмээсээ 30 саяаар илүү байгаа гэнэ. Тиймдээ ч хүний наймаа, бие үнэлэлт энэ улсын халуун сэдэв болоод удаагүй байна. Олон Монгол охид энэ сэдэвт багтаж байгаа. Сүүлийн үед “тээгч эх” гэдэг шинэ бизнес эдгээр охидууд хийх болсон гэж сонслоо. 200 000 ам.доллар байсан ханшийг Монголчууд олноороо орж ирсэнээр 30 000 болгож унагаасан гэх хэрүүл ч байдаг гэх. Бие хаа сайтай, эрүүл тул түрүүлж борлогддог болтой. Хүний хүүхэд өргөж аван өсгөж байгаа гэдэг нэрээр ийнхүү Хятад айлууд 2 дахь хүүхдээ Монгол охидуудаар тээлгэн гарган авдаг байсан арга одоо хэрэггүй болох нь. Охид маань буцаад үндсэн ажилдаа орох байх даа.

Одоогоор нэг хүүхдийг аав нь, ээж нь, 2 эмээ, 2 өвөө нь өсгөж байгаа. 6 хүн 1 хүүхэд дээр тулж ажиллаж байгаа тул хүүхдүүд маш сайн боловсорч байгаа. Удахгүй мань нөхөр өөрөө 6 хүн асарч хандах хэрэгтэй болно. Ядаж байхад цаадуул нь ушу энэ тэрээгээ хийгээд, өвс ногоогоо идээд их өндөр насалдаг болсон. Дэлхийн жишгээр улс орнууд хөгжиж баяжсаныхаа дараа хөгширдөг бол Хятад эсэргээр нь явах болж байна. Хятадыг учиргүй сэрэх гээд байгаа унтаж буй луу гэж зүйрлээд байгаа ч, сэрэх нь лав болоогүй л болтой. Сэрэх ч юмуу даа.

Хятадад саяхан, 2 хүүхэдтэй байж болдог болбол танайх ахиж хүүхэдтэй болох уу? гэж асуусан судалгаанд дөнгөж 5 айл тутмын 1 нь л тийм гэж хариулсан байсан. Тэхээр, энэ бодлого дууслаа гээд шоргоолж шиг үржээд, манай улсруу олон арваараа орж ирээд байх нь юу л бол. Хүний эрх талаасаа зөв зүйтэй алхам юмуу даа.

Таны бодол?

Zaluu.com