Хуаньжу гэг Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од боллоо

ddaf862c264a2253original

Нэгэн цагт монголчуудыг байлдан дагуулж байсан Хуаньжу гэг киноны гол дvрийг бvтээсэн алдарт жvжигчин Жао Вэй тэрбумтан болжээ. Тодруулбал, Хятадын хамгийн дур булаам бvсгvйгээр удаа дарааллан шалгарч, кино ертєнцийн хатан хаан гэгдэж явсан тэрбээр нөхөр Хуан Яа Лонийхоо дэмжлэгтэйгээр хувийн телевиз байгуулсан билээ. Энэхvv телевиз нь асар богино хугацаанд амжилтанд хvрч, тэрбумаар vнэлэгдэх хөрөнгийг эзэндээ “атгуулж” чадсан байна. Ингэснээр алдарт жvжигчин бvсгvй Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од болж байгаа юм.

Тvvнчлэн тэрбээр дарсны зах зээлд хvч vзэхээс гадна, эрvvл мэнд, гоо сайхны хэрэгслээр тэргvvлэх борлуулалт хийж, Mercedes-Benz, Versace, Zegna, Dior, Motorola гэх мэт барууны 120 гаруй брэндийн нvvр царай болж, сая саяар vнэлэгдэх хөрөнгө хурааж амжсан билээ. Салбартаа гэлтгvй бизнесийн талбарт амжилттай яваа тэрбээр Сингапурт vнэт эдлэлийн хэд хэдэн дэлгvvртэй.

Тvvгээр ч зогсохгvй, алдарт жvжигчин бvсгvй 2014 оны арванхоёрдугаар сард өөрийн найз, тэрбумтан Жэк Магийн “Алибаба” компанид хөрөнгө оруулж, “ALIBABA Pictures Group” хэмээх энтертайнмент группийг vvсгэн байгуулсан байна. Энэхvv групп нь эхлэлээ тийм ч сайн тавьж чадаагvй боловч “China Vision” төсөл хэрэгжvvлснээр даруй 400 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр энэхvv группийн охин компани болох “Gold Ocean Media”-г Жао Вэй дангаараа эзэмших болсон байна. Улмаар”Gold Ocean Media” компанид жvжигчин бvсгvйн нөхөр Хуан хөрөнгө оруулснаас зургаан сарын дараа Хонконгийн бирж дээр ALIBABA Pictures-ийн хувьцаа vлэмж єсч, 9.6 тэрбум ам.долларын ашгийг хосуудад авч иржээ.
Өдгөө уг компанийн зах зээлийн vнэлгээ тогтмол өссөөр байгаа бөгөөд зөвхөн дөрөвдvгээр сард гэхэд л 762 сая ам.долларын ашиг олсон талаар Хятадын төвийн хэвлэлvvдээр шуугиж байна.

Дашрамд сонирхуулахад, эх орныхоо хойд хөрш болох манай улсад хэд хэдэн удаа айлчлаад буцсан тэрбээр дэлгэцэнд дахин дvр бvтээхгvй хэмээн мэдэгджээ. Учир нь тэрбээр “Миний анхны дvрvvд л vзэсгэлэн төгс, сайхан байсан. Магадгvй тэр хэвээрээ дурсамж болон vлдсэн нь дээр” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин