Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах [Заавар]

Анх Монгол улсад бидний сайн мэдэх ‘Оллоо Аялалын хөтөч’ ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон.
 – GPS байршил тогтоох системын тухай
ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм. 
2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд ‘Location Service’ буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.
– Гар утсанд зориулсан зам тооцоолох Offline GPS

/offline gps нь интернэт , вайфай , 3жи шаардлага байхгүй/

Монгол улсын 21 аймаг сумдын авто замын сүлжээг холбосон шинэ газрын зурагтай GeoNet GPS Navigator -ын Монгол хэлтэй хувилбар Appstore дээрээс шууд татахад бэлэн боллоо.
Давуу тал
• Монгол цэс монгол дуу хоолойтой
• Интернэт сүлжээнд хамааралгүй
• Зам тооцоолж хурд хэмжинэ
• Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай
• Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ
• Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа
• Кординат буюу өргөрөг уртрагаар хайх
• Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй гээд маш олон үйлдэл давуу талуудтай.
1. AppStore ороод татах хэсэг

 

2. Татаж дуусаад Монгол хэлийг сонгох

3. Тийм  дээр дараад Монгол улсын газрын зураг татах

4. СитиГид зураг > Asia >  Mongolia (CG) газрын зураг суулгах татаж авах хэсэг

 

5. Татаад дуусмагц хүчинтэй хугацаа болон худалдаж авах үнийн санал зэргийг харуулж байна.

6. Гар утасны Location Service систем дээр тулгуурлаж ажилдаг тул Settings дарж идэвхжүүлээрэй.

7. Location Service идэвхжүүлсэний дараа буцаад GeoNet GPS -рүү ороод хэсэг хүлээсний дараа дээшээ харсан сум гарч ирэх бөгөөд дархад таны хаана байгааг интернэт сүлжээнээс үл хамааран тодорхойлж харуулах болно. Өндөр байшинд гэртээ байгаа бол цонхруу ойртож шалгаж үзээрэй. Машинд гадаа байгаа нөхцөлд ямарч алдаагүй нарийвчлалттай заах тул санаа зовох хэрэггүй.

8. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой > Монгол эмэгтэй хоолойг сонгоорой

9. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Миний GeoNet > Програм хангамж хэсэгдэх Лицэнзийн дугаарыг бидэнд явуулж худалдаж авах

10. Худалдаж авсаны дараа харагдах байдал

 

Хэрэглэгч та бүхэн эхний ээлжинд үнэ төлбөргүй татаж аваад 7 хоног үнэгүй ашиглах боломжтой бөгөөд цаашдаа байнгын эрхтэй хэрэглэнэ гэвэл бидэнд утасаар хандаж дансанд төлбөрөө хийснээр идэвхжинэ. Ингэснээр та өөрийн цаг хугацаагаа хэмнэх сайн талтай. Хөдөө орон нутгийн хаанаас ч худалдаж авах Мөн Appstore, PlayStore -оос олон улсын картаар худалдан авах бүрэн боломжтой.

Анхаарах зүйлс : GPS систем буюу зам тооцоолох програм хангамж нь маш олон төрлийн замын дотроос аль нэг боломжит хувилбарыг сонгон танд зам тодруулан зааж өгөх хэдий ч яг дагаад яв гэсэн үг бас биш юм. Хамгийн гол нь А цэгээс Б цэг хүртэл тооцоолон таны яг хаана байгааг тодорхой харуулаад явах учраас өөрийн хүссэн замаар өөрчлөлт хийж чигээ өөрчилхөд явах гэж буй замаар чинь дахин тооцоолоод өгдөг.

Цэс > Хайлт > Хаяг хэсэгт очих газраа хайхын тулд

Монгол гарын байрлал суугаагүй бол AppStore-c ikon.mn, мазаалай зэрэг хөгжүүлэгчдийн хийсэн аплкэйшн татаж аваад зааврын дагуу суулган ашиглаарай.

Хайлт хийхдээ Сумын нэрээр нь шууд хайна.

Жишээ нь : Ихтамир /Аймгийн нэр бичих шаардлагагүй/
Аймгийн төвд очих бол Хотын нэрээр
Жишээ нь : Архангай аймгийн төвийг Цэцэрлэг гэж хайх жишээний
Шинээр хайлт хийхдээ туршилтаар хийж үзсэн буюу өмнө нь хайж байсан чиглэлээ заавал устгана. Устгахдаа Цэс Дэлгэц өөрчлөх Устгах Өмнөх чиглэл дээр дарж устгаарай.
Манай дэлгүүрээс iPhone 6 худалдан авсан тохиолдолд хязгааргүй ашиглах лицензтэй хувилбарыг үнэ төлбөргүй суулгуулан авах боломжтой.

 

Түгээмэл асуугддаг асуултууд (FAQ)

Газрын зурагаа яаж татах вэ?
Эхлээд Цэс > Тохиргоо > Цэг > Зураг татах > СитиГид зураг > Ази > Монгол > татах гээд газрын зурагаа татаж дуустал хүлээх

Монгол эмэгтэйн хоолой яаж сонгох вэ?

Газрын зурагаа бүрэн татаж дуусчаад Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой гээд дархад Монгол эмэгтэйн хоолой сервэртэй холбогдсоны дараа нэмэгдэж орж ирнэ.

Очих газраа яаж хайх вэ?
Хөдөө орон нутагруу явах бол Цэс > Хайлт > Хаяг > дотор бичиж өгөх
Хот дотор Онцлох газраар хайх
Нэг бол очих газраа газрын зураг дээрээс ойртуулж холдуулж хайж олсон бол дараад Очьё гэж дарж өгөх, мөн Кординатаар хайж болно. Өргөрөг Уртраг хийж өгөх гэх мэт

Өмнөх чиглэлээ яаж устгах вэ?
Цэс > Дэлгэц өөрчлөх > Устгах дарах

Хэрхэн хаанаас худалдаж авах вэ?
AppStore, PlayStore Маркетаас худалдаж авах, Олон улсын карт байхгүй бол манай 99082299 утсанд хандаж идэвхжүүлнэ.

Хугацаатай юу жилд хэдийг төлөх вэ? 

Нэг удаа төлбөр төлөөд худалдаж авсан бол хэдэнч жил хэрэглэж болно.

Утасаа хаяж гээх, солих нөхцөлд яах вэ?
Apple-ын хэрэглэгч бол дараа дараагийн утсандаа өөрийн Аплэ Айди-гаараа шилжүүлж суулгах боломжтой болсон. Андройд үйлдэлтэй бол шилжүүлэх боломжгүй байгаа.

Андройд утсанд татчаад суулгаж чадсангүй яах вэ?
Татах линкээс татсаны дараа MyFiles дотроос хайж олоод install дараад суулгах явцад алдаа гарвалSettings ороод Unknown Sources чагтлаад үргэжлүүлхэд асуудалгүй сууна.

Цаашдаа афдэйт хийгдэхүү?
Жилд 1-2 удаа газрын зургийн шинэчлэлт хийгдээд явна. Шинэчлэлт хийгдсэн үед нь хэрэглэгч өөрсдөө хийх боломжтой.