Улстөрчдийг мөнгөөрөө далласан “АРЕВА” компани

areva0623

Дэлхийд шившгээ тарьсан гэгдэж буй Францын “Арева” компанийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж буйд Монголын ард тvмэн дургvйцлээ илэрхийлж эхлээд байна. Учир нь, эрх баригчдыг Тавантолгой, Оюутолгой гэж “уралцаж” байх хойгуур нь “Арева” группийн охин компани болох “Кожеговь” уран ашиглах зөвшөөрлөө авчихжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-ны өдөр АМГ-ын даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Д.Vvрийнтуяа “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн нь иргэний хөдөлгөөнvvд төдийгvй монголоо гэсэн сэтгэлтэй хvн бvрийн эгдvvцлийг хvргээд буй.
Ямартай ч хатагтай Д.Vvрийнтуяагийн буянаар “Кожеговь” компани уран олборлох боломжтой болж аль хэдийнэ өрмөө ажиллуулж эхлэсэн талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нэгэн иргэн “Голомт” ЦЭХ-нд мэдээлэл өгчээ.

Уг нь өнгөрсөн онд дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хvн малгvй л хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Энэхvv мэдээллийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж байсан тvvх ч бий. Гэтэл манай Засгийн газраас “Арева” компанид ямар нэгэн хариуцлага тооцохын оронд яагаад ийнхvv дахин боломж олгов оо гэдгийг бодож олох гэсэн юм. Бодож олох ч гэж дээ, энэ бvхнийг зарим нэг улстөрчдийн лоббийгоор явагдсан гэдгийг хэн хvнгvй л мэдэх байх.
Тухайлбал, өнгөрсөн дөрөвдvгээр сарын 22-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг Шангрилагийн 17 давхарт хоол идэх завсраа “Арева” компанийхантай нууцхан уулзаж, нууц хэлэлцээp хийхийг УИХ-ын гишvvддээ уриалж байгаа тухай бичлэгийг “Голомт” ЦЭХ-ныхон өөрсдийн гартаа оруулж баримт болгон сайт, телевизийнхэнд илгээсэн байдаг юм. Тиймээс эрхэм гишvvний энэхvv vйлдлийг “Голомт” ЦЭХ-ныхон “Урвагчдыг илчлэх аян”-ны “Хар дэвтэр”-ийнхээ бvртгэлд оруулахыг иргэний хөдөлгөөнийхөнд уриалж байсан юм.

Ямартай ч иймэрхvv маягаар олон улстөрчид төдийгvй хурган дарга нар “Арева” компанийн өгөөш болж тэдний мөнгөөр эх нутаг руу нь хvртэл зугаалаад ирсэн тvvх ч бий. Ингэж л Монголын улстөрчид тэдний халааснаас зvvгдэж улс эх орноо хэдхэн халтар төгрөгөөр худалдахаас сийхгvй болсон гэдэг нь “Кожеговь” компанид олгосон уран олборлох тусгай зөвшөөрөл нотлоод өгч буй юм.

“Уран ашигласан орон хөгждөг. Харин ашиглуулсан нь сvйрдэг” гэсэн vг ч бий. Манай улс өнөөдөр ураны баялгаараа дэлхийд тэргvvлдэг. Харамсалтай нь бид уранаа өөрсдөө ашиглахгvй, бусдад ашиглуулах гэж байна. Тодруулбал гадаадын өндөр хөгжилтэй орон, vндэстэн дамнасан корпорациуд л манай ураныг ашиглана. Сvvлд нь бид ухаж сэндийлсэн хоосон нvх, хvн малынх нь судсаар ураны хорт бодис гvйсэн хов хоосон “толгойнууд” хоцрох вий гэсэн айдас монгол хvн бvрт төрж байгаа нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, ураны нэг уурхай жилд нэг сая хvртэл литр гvний цэнгэг усыг vхvvлдэг аж. Тэгэхээр бид одоо л зөв замыг сонгохгvй бол хөгжил дэвшлийн талаар ярих ч хэрэггvй болно хэмээн мэргэжилтнvvд хэлж байсан.
Бас нэгэн хачирхалтай баримтыг “Голомт” ЦЭХ-ныхон өөрсдийн сайтдаа байршуулсныг энд дурдахгvй өнгөрч болохгvй. Тодруулбал, тус компани өнгөрсөн 2014 онд гэхэд 4.8 тэрбум еврогийн алдагдалтай ажиллажээ. Нийтдээ 3.6 тэрбум еврогоор vнэлэгддэг “Арева” компанийн нийт өр нь 5.8 тэрбум евро хvрсэн аж. Тэгэхээр дампуурлын ирмэгт ирчихээд буй тус компани хамгийн хямд аргаар уран олборлож ашиг олохыг хичээх нь тодорхой. Vvнээс vvдэн байгаль орчны сvйрэл, гарз хохирлыг хариуцах эзэнгvй болох аюултай гэдгийг “Голомт” ЦЭХ-ныхон дурьджээ. Эндээс харахад “Арева” компанийн арыг даадаг улстөрчид дэлхийд хамгийн хортой, зарим улс оронд эрс хориглосон хvхрийн хvчлийг газрын гvн рvv шахаж, шар нунтаг уран олборлох аргыг дэмжээд байгаа нь ямар учир шалтгаантай юм бол.
Эцэст нь хэлэхэд АМГ, уран ашиглалтын лицензийг гадны компанид олгочихлоо. Харин Монголын Засгийн газар цацраг идэвхит ашигт малтмалын хэмжээлшгvй их хор хөнөөлийг хянаж чадах уу гэж УИХ-ын эрхэм гишvvдээс асуумаар байна.
Эх сурвалж: