Улаанбаатар хотод 59,9 км урт дугуйн зам тавина

Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замуудад дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ.

Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн байна. Мөн 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.

Нийслэлийн Автозамын газраас өгч байгаа мэдээллээр 2016-2020 онуудад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөлсөн байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанаар Улаанбаатар хотод нийт 59,9 км урт дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас бороо орсон ч өнгө алддагүй юм байна

3742b396113fa2b21588ca9bfb7b6a0a