Т.Энхболдсодонгийн хэрэг замхрах шатандаа орсон уу?

 

 

“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг мөнгө угаахыг завдсан хэргээр АТГ-т шалгаж байсан ч энэ хэргийн сураг алдрав.

 

Түүнийг бүр өнгөрсөн оны аравдугаар сард Төв аймгийн Урьдчилан хориход саатуулаад байсан ч долоо хоног хориод сулласан байдаг. Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг тэрбумаар тоологдох мөнгөөр Н.Энхбаярыг ивээн тэтгэсэн, их хэмжээний мөнгө угаахыг завдсан, мөн авлигын хэргээр ч буруутгаж байсан билээ. “Blue sky” цамхагт байрлах түүний компанийн офисыг ч битүүмжилсэн.

 

Уг эрхмийн мэдэлд “White house”, “Мишээл экспо”, “Blue sky” цамхаг гэх мэт обьектууд байдаг бөгөөд уул уурхай, газар тариалан, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө зуучлал, барилга бүтээн байгуулалт, банк санхүүгийн чиглэлээр хүртэл үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон тэрбумтан гэгддэг. Монголдоо нөлөөтэй төдийгүй дэлхийд данстай эрхэм Т.Энхболдсодонг шалгасан ч нэр нөлөө бүхий эрхмүүд хэргийг нь замхруулаад өнгөрөх нь тодорхой гэх хардлага ч байгаа юм.

Эх сурвалж: www.wikimon.mn