Төрийн албан хаагчдыг хэл сургах нэрээр төсвөөс 2,5 тэрбум гаргуулсан Л.Оюун-Эрдэнэ “Ардын хүү” мөн үү

f974748a2e4a36b04c51510b5d8f0d23cdcb7eb1

НАМЗХ-ны тэргүүн болон үүрэг гүйцэтгэгч нарын холбооны удирдлагаас үүдсэн маргаан нийгэмд багагүй шуугиан дэгдээж байна. Энэ явцад НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын тухай ямар муу залуу, яаж улстөрд орж ирсэн тухай нийтлэл нэвтрүүлгүүд цуварч эхэлсэн юм. 

Ийнхүү Н.Номтойбаярыг чичэлж муулахтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэний үнэн төрх ч захаасаа цухалзаж эхэллээ.

Харвардад сурч байхдаа элэг нэгтнээ хуурч “Tysons Collegе”-д хүмүүсийг суралцуулах нэрээр намын даргынхаа нэр дээр хуурамч албан бичиг хийж, зөвшөөрөл авч түүнийхээ хөлсөд 8200 доллар төлчихөөд мөнгөө буцаахаар заналхийлж шүүх цагдаадаа хүрч, түүгээр ч барахгүй тус компаний захирлын гарыг үсэг бланкийг дууриан хуурамч албан бичиг хийж АНУ-аас виз хүссэн нь илчлэгдсэн гэх мэт  баримтууд дэлгэгдэх болсон явдал юм

Гэтэл энэ хэрэгтэй зэрэгцээд бас нэг асуудал дэгдсэн нь тэрээр “Голден бриж” сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг /Боловсролын яам/ англи хэлний сургалтанд хамруулах нэрээр төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулсан хэрэг задарч эхлээд байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй олон арван хэлний төвөөс онцолж яагаад тус төвийг сонгож ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон нь тендер энэ тэрд шалгарсанаараа бус харин тус төвийн ард “Харвард Оюун-Эрдэнэ” байдагтай холбоотой аж. Голден бриж” сургалтын төвийн захирал нь түүний багын үй зайгүй найз гэгддэг П.Мэндбаяр бөгөөд түүний эхнэр Б.Туул нь тус төвийн захирлаар ажилладаг.

Л.Оюун-Эрдэнэ нь тэдэнтэй зүгээр ч нэг найзын холбоотой бус хамтран “Бест дрийлэнг” ХК байгуулж багагүй хэмжээний хувь эзэмшдэг болох нь тогтоогдоод байгаа юм

Ардын хүү гэх нэрээр өрөвдүүлэх тактик барьж буй Л.Оюун-Эрдэнэ гэгч хэн бэ

Ардын хүү давж болдоггүй наадам уу” хэмээн киноны хэсгийг өөртөө зориулан дэглэж, PR хийж олон нийтээр өрөвдүүлэх арга хайж байгаа Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ардын хүү юу, арын хаалганы Дэнзэн үү?

Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх.

Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн угшилтай. Намдаа нэр нөлөө бүхий даргатай нэг нутгийнх болж төрсөн нь МАН-д дардан замаар дарга болох үүдийг нь нээсэн хэрэг. Тиймдээ ч тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг “жийн” 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Төслийн мөнгө ихээр эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан түүнд У.Хүрэлсүх өмнөх албаа өгөхөөр зүтгэл гаргасан нь зүгээр ч нэг нутгийн ахын сэтгэл биш гэдэг. Намын үзэл бодол, тэр дундаа ахынхаа ачыг хариулж залгамж халааг нь бэлдэх, нам дотрох хүч нөлөөллийг нь бататгах ийм л нэг учиг жанцантайгаар 60 мянган гишүүнээ манлайлан, оролцохоор сонгогдсон /томилогдсон/ нь энэ билээ.

Залуу хүн гэхэд тун ч хурдтай өсч яваа түүнд мэдээж мэргэжил боловсрол хувь хүний хүчин чармайлт байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ дунд сургууль төгстлөө өвөө дээрээ очиж хамт амьдарч байсан гэхээс өөр ардын хүү гэж цоллогдоод байх зүйлгүй тэрээр ажил мэргэжлийн гараагаа 2001 онд сумын засаг даргын тамгын газраас эхэлснээр 14 жил тасралтгүй дарга, бүүр нөлөө бүхий удирдах алба хашиж ирсэн нэгэн.

Одоо ч тэр 60 мянган гишүүнтэй НАМЗХ-ны тэргүүнээрээ үлдэхээр хэн нэгнийг хэлэлтгүй улайран зүтгэж байна.

Нөлөө бүхий газарт, нөлөөлөл бүхий дарга хийнэ гэдэг эрх мэдлийг гартаа атгаж, эд хөрөнгийг ч юухан хээхнээр олдогын ганц жишээ төрийн албан хаагчдыг сургах нэрээр төсвөөс гаргуулсан “Голден Бриж”-ын гэх 2,5 тэрбум төгрөг бэлхнээ харуулж байна Үнэндээ 2,5 тэрбум төгрөгөөр сурсан тэр төрийн албан хаагчид хаана байна гэхэд энд байна гэж барин тавин баримт ч бас үгүй л болов уу.

Эх сурвалж: www.todaynews.mn