НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР МАРАФОН-2015” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ЦОМ АЯЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн:Админ

WWW.ONTSGOI.MN 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дүгээр захирамжаар зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг ирэх сарын 06-нд зохион байгуулна.

Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнгөрсөн сарын 06-наас энэ сарын 25-ныг дуустал нийт 50 хоногийн хугацаанд нийслэл, дүүргүүдийн хэмжээнд нэгэн зэрэг аялуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/134 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн бүхий л байгууллагуудаар “Улаанбаатар Марафон”-ы цомыг аялуулж байна. Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 05 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд цом  амжилттай аялаж үндсэн чиглэлийн хүрээнд Биеийн тамир, спортын хамтлаг байгуулан, ширээний теннис, дартсын тэмцээн явуулах, байгууллагын гадна талбайг цэвэрлэн цэцэг, мод тарих зэрэг ажлуудыг зохион байгуулсан. “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтэнд нийт 20 ажилтан оролцуулхаар болсон.

“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цомыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь амжилттай сайн сурталчилан зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Нийгмийн даатгалын сүлжээний зохицуулагч Биеийн тамир, спорт хамтлагийн ахлагч А. Сансарбаатар Татварын хэлтэсийн Улсын байцаагч, Биеийн тамир, спорт хамлагийн ахлагч В. Мөнхбаатарт амжилттай хүлээлгэн өглөө.