Монголчууд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хүргэнэ

Untitled-6Дэлхийн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд үзүүлэх оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” төв ирэх 12-р сард нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт баригдаж байгаа энэхүү эрүүл мэндийн төсөл нь 3 үе шаттай хэрэгжих юм. Япон улсын эрүүл мэндийн менежментээр үйлчилгээ үзүүлэх оношилгоо эмчилгээний төв баригдахаас гадна түүнийг дагасан дэд бүтэц, барилга байгууламж, эрүүл мэндийн цогцолбор хотхон бий болно. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт медикал” төвд рентген болон дижитал рентген аппаратууд, хэт авиа, компьютер томографи зэрэг оношилгооны шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.

newsline.mn  Д.Ган-Эрдэнэ