МОД ТАРИХ ҮЙЛСЭД ЗОРИУЛЖ ӨВӨРМОНГОЛ ХҮҮХДҮҮД ХАНДИВ ИЛГЭЭСЭЭР БАЙНА.

11096404_840629192678843_6376120892395896465_nМанай улсад 2000 оноос эхлэн  хэрэгжсээр байгаа цөлжилттэй тэмцэж, Монгол орноо ойжуулах зорилготой”БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” -ы үйл ажиллагааг Өвөрмонголчууд дэмжиж хошуу болгондоо тус аяны салбарыг байгуулан ажиллаж эхэлжээ.

Улаанхад аймгийн Ар Хорчин хошууны “ЧАВГА” Монгол бага сургуулийн 6 дугаар ангийн сурагчид санаачлан Монголын цөлжилтийн эсрэг мод тарихад мөнгө цуглуулахын сацуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд шинэ хувцас хандивлах ажлыг сургууль дээрээ зохион байгууллаа. Тэд 1000 гаран шинэ хувцаснууд, 316.7 юань цуглуулжээ.11000590_840629399345489_3323071309105056609_n

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулсан зоосон мөнгөө хүртэл хандивласан байна.  Мөн Өвөрмонголын бусад аймаг хотуудаас олон хүн “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-д  нэгдэн хандив өргөсөөр байгаа бөгөөд тухайлбал Улаанхад аймгийн Саран 100 юань, Баяннуур аймгийн Туяа 500 юаныг тус тус хандивлажээ.

 Монгол орны цөлжилтөнд санаа зовнин гар бие оролцож байгаа Өвөрмонгол хүүхдүүд Монголд амьдарч байгаа үе тэнгийнхэндээ шинэ хувцаснуудыг илгээн сайхан сэтгэлийн гараа сунгаж байна.    “Чавга” Монгол бага сургуулийн сурагчдын хандивласан хувцаснуудыг Дундговь аймгийн Сайнцагаан, Өндөршил сумын хүүхдүүдэд илгээхээр болсон байна.  Тус аяны зохион байгуулагчид “Элэг нэгт хөөрхөн Монгол дүү нартаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы ах эгч нар нь маш их баярлаж байгаагаа уламжилж байна. Эх дэлхийн зүрх нь болсон Монгол орны цөлжилтийн эсрэг хамтран тэмцэхээр санаа шулуудсан  Өвөрмонгол ахан дүүстээ  баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Өвөрмонголчуудын хандивласан мөнгөөр 5 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 1 хүртэл мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

11127513_840629182678844_3023848819662985200_n

10475834_840629236012172_9057232248170065369_n

11133727_840629186012177_1971876768856828349_nOntsgoi.mn