Захиралтайгаа сонин харьцаатай болчихлоо…

zakiОлон юм нуршилгүйгээр зөвлөгөө авах гэсэн юм. Би нэгэн компанид удирдах албан тушаал хашдаг 30 гаран настай. Гэрлээд 10-аад жил болж байна. Саяхнаас хамтран ажилладаг нэг захиралтайгаа сонин харьцаатай болчихлоо. Магадгүй би түүнийг, тэр намайг зүгээр л шохоорхоод байгаа байх. Тэр надаас хэдхэн насаар л ах. Бид 2-лаа сайхан гэр бүлтэй, тэдэндээ хайртай, бүхнийг өөрсдийн гараар босгосон хүмүүс. Гэтэл яагаад ч юм гэнэтхэн л бие биедээ татагдаад эхлэх юм. Бид 2-н хэн нь ч гэр бүлээ хуурахыг хүсэхгүй байна. Бид 2-н хооронд одоохондоо юу ч болоогүй байгаа ч нэг л өдөр тэнэглэж тэвчээр алдаад алдаа гаргах вий гэхээр өөрөөсөө бас түүнээс айх юм. Би зүгээр л мартмаар байна.

Тэгсэн мөртлөө заримдаа бүр хамт байна гэж зүүдлээд тэрнээсээ айж сэрнэ. Энэ тухай би хэнд ч хэлээгүй, хэлэхийг ч хүсэхгүй байна. Тэхдээ дотроо хадгалаад байх тусам хэцүү болоод, түүнээс зугтаах, өдөр болгон зөрөөд өнгөрөхөөс хүртэл зайлсхийж, ажлаа хүртэл тайван хийж чадахаа болилоо. Ажлын шаардлагаар тэрэнтэй ярилцахаас өөр аргагүй байдалд өдөр бүр орно. Тэр болгонд айх тэхдээ бас тэрнийг харах болсондоо догдлох сэтгэл төрнө. Би яах ёстой вэ?

Өмнөх шигээ зүгээр л амьдрамаар байна. Би нөхөртэй дэндүү хайртай тэхдээ магадгүй бид 2 анхных шигээ халуухан байхаа больсноос бүх юм болоод байгаа юм болов уу ч гэж бодох юм. Заримдаа нөхөртэйгөө сескдэхдээ тэрнийг төсөөлнө, тэрнийхээ дараа өөрийгөө зүхнэ, галзуурах шахна. Тэрнийг харахаар л хамаг бие хачин болох юм, бас дээр нь өөрөөсөө айх айдас. Нэг л тайван биш. Тэрний над руу харах харц хачин, намайг сонжсон, урин дуудсан, өдсөн, зүгээр л өрөөнөөс гараад гүйчихмээр нэг тийм сонин мэдрэмж төрүүлнэ. Би дахиж тэрэнтэй хамт томилолтоор явмааргүй байна. Бас удахгүй хамт явах төлөвлөсөн ажил байдаг. Яахаа мэдэхгүй.

Тэрнээс татгалзаж чадахгүй байх гэсэн айдас, дахиад л айдас. Би яах ёстой вэ? Надад энэ байдлаас гарахад, бас тэрнийг яаж анзаарахгүй болох талаар зөвлөөч. Өдийг хүртэл би гэр бүлдээ үнэнч байсан, байсаар ч байх болно. Намайг энэ сэтгэлийн шаналлаас гарахад туслаач…

www.cekc.mn