Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

Улсын Их Хурал дахь бие даагчид тэргүүтэй цөөнхийн зүгээс ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар хуралдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Арабын нэгдсэн Эмират улсад айлчлаад ирсэн. Энэ үеээр Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Төркиз Хилл Резорсиз”, “Рио Тинто”, “Оюутолгой” ХХК-иудын үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурчихаад ирсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Тэрээр оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх болсотой холбогдуулан олон талын ач холбогдолтой байдал бий болсон хэмээн мэдэгдсэн бол С.Ганбаатар нарын гишүүд үүнийг Монголд хохиролтой Оюутолгойн хөрөнгө оруулагч гадныханд ашигтай гэрээнд төлөвлөгөө нэрийн дор гарын үсэг зурсан хэмээсэн. Олны шүүмжлэл хэл аманд үргэлж өртдөг ерөнхий сайдын хувьд энэ удаагийн Оюутолгойн асуудал  түүнийг хүнд байдалд  хүргэж болзошгүй болоод байна.

Бие даагчид  ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзжээ. Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болох юм.

Эх сурвалж: www.newsline.mn