“Голден Жим” ээлжит бэлгээ задаллаа

Монголын тэргүүлэгч Фитнесс Клубуудын нэг Голден Жим Клуб оюутны амралттай холбогдуулан гадаадад сурч багаад, эх орондоо амралтаараа ирсэн оюутан залуучууддаа онцгой бэлэг барихаар шийджээ.

Хүний нутагт сурч ажиллаж, амьдардаг монголчууд маань эх орон, элгэн саднаа зорин ирж, зуны дэлгэр цагаар амарч зугаалж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэдэг “ИД” үеээр Голден Жим-ийнхэн 50% -ийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх болсон байна.

Үүгээр ч зогсохгүй Бямба, Ням гарагуудад бүх салбаруудаараа  ахмадуудад зориулж ИОГ, Хийн дасгалуудыг  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Залуус маань өөрсдөө 50%  хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ аав ээж, ахмад настнууд маань  амралтын өдрүүдэд Голден жимийн 4 салбараас өөрт хамгийн ойр салбараар очиж үнэ төлбөргүй үйлчлүүлэх энэхүү боломж нь  хямралын үед олон хүнийг баярлуулах нүдээ олсон, цагаа олсон сайхан мэдээ боллоо.

www.newsline.mn